Чөтгөр бурхдын домгууд 134

Дараа долоо хоногын [3 хэсгээс / Нийтлэсэн 1]

Дараа долоо хоногт 2 хэсэг л орох дутуу. Илүү олон хэсэг уншихыг хүсвэл намайг ивээн тэтгэж болно. Улаанбаатар хотын банкны 2612221041 дугаарын дансанд 5000₮ орох бүрт нэмэлт нэг хэсэгтэй.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 134 Сяо Сюэ

Е Хан чинжаал хутгаа Шэн Жиүгийн хүзүүнд тулгана. Хоолой нь их хүйтэн хөндий байх бөгөөд, энэ хүйтэн өнгө нь ясанд нь тулсан үзэн ядалтаас үүдэлтэй. “Чи мэдэхүү? Би хутгаараа жаахан зүсэхэд чи үхэх болно.”

“Е Хан, чи хуучин найздаа ингэж хандахгүй биз дээ.” Шэн Жиү Е Ханд үл дургүйцсэн шинжтэй хөхрөн инээв. “Чи намайг алахгүй байх. Учир нь би чамайг ямар хүн гэдгийг маш сайн мэднэ.”

“Би тэгээд ямар төрлийн хүн юм бэ дээ?” Е Хан энэ үгийг үг бүрээр тодосгон хэлэв. Түүний нүд нь Шэн Жиүгийн хүзүүнд тун ойрхон байла.

“Чамд онцгой чадвар бий. Мөн чи зорилгодоо хүрэхийн тулд юу ч хамаагүй хийх хүн. Чи анхнаасаа хотын захирагч болох гэсэн. Гэтэл чамайг энэ суудалд хүрч чадахгүй болголоо. Е Зонг болоод цөөхөн хүмүүсээс гадна Цаст Салхин гэр бүл бүгдээрээ чиний дайсан. Ариун Гэр бүл маань л чамайг Хотын захирагч болоход туслаж чадна.” Шэн Жиү хүзүүнд нь тулгаастай байгаа чинжаал хутгыг огтхон ч тоосонгүй.

Е Хан хүйтнээр инээмсэглэн хэллээ. “Чи бүхэл Цаст Салхин гэр бүлийн эсрэг Ариун Гэр бүлийнхээ хүчээр тэмцэх гээ юу?”

Шэн Жиүгийн хөмсөг зангирав. “Хэрэв… Харанхуйн бүлгэмийг нэмбэл?”

“Тэгэхээр танай Ариун Гэр бүл Харанхуйн бүлгэмтэй сүлбээтэй юм биз дээ?” Е Ханы хоолой хүйтэн байв. “Би өргүүлсэн эцэгтээ хэлэхгүй гэж бодож байна уу?”

Шэн Жиү аймшиггүйгээр хэллээ. “Хаха, тэгээд юу гэж? Е Хан хүүхэд шиг загнахаа боль. Цаст салхин овог манай Ариун Гэр бүлийг Харанхуйн бүлгэмтэй сүлбээтэйг мэдэж байгаа. Тэд Ариун Гэр бүлийн эсрэг хөдлөх хөдлөшгүй нотлох баримт л хайж байгаа. хэрэв Цаст салхин гэр бүл Ариун Гэр бүлийг ямар ч нотолгоогүй хөнөөх юм бол олон нийтийг яаж ятгана гэж?”

Е Хан хүйтнээр амьсгалаа гарган хэлэв. “Хэрэв би Хотын захирагч байсан бол Ариун Гэр бүлийг сүйрүүлэх байсан”

Шэн Жиү хэлэв. “Хэрэв зөвхөн чи байсан бол шүү дээ. Чи одоо хүртэл Хотын захирагч биш байна. Хоосон яриад яахав? Хотын захирагч болох чинь ч яахав. Цаст салхин овогт чамайг өндрөөр үнэлдэг хүн цөөхөн бий. Гэхдээ манай Ариун Гэр бүлд чамайг өндрөөр үнэлдэг олон хүн бий шүү.”

Е Хан амс хийлээ. Түүний сүүмийсэн нүдэнд гэрэл бадрав.

“Чи надад таалагдаж байна. Чиний төлөвлөгөө чинь надад таалагдаж байна. Надаар юу хийлгэх гэсэн юм.”

Е Хан Ариун Гэр бүлд орсон ч ямар ч ялгаагүй. Өөрт нь сонголт үлдээгүй.

Е Хан өөрийнх нь нөхцөлтэй санал нийлнэ гэж Шэн Жиү таамаглаж байсан.

“Энд ярих тохиромжгүй байна, намайг дагаад яв.” Шэн Жиү холдов.

Е Хан хэсэг зуур бодоод түүнийг дагалаа. Тэр хоёр ойн төгсгөлөөс арилав.

Хотын захирагчийн эдлэнд

Энд хуучин балгас бий. Бороонд идэгдсэн ч энд хана байсан ул мөр харагдана.

Яруу алдрын хотын архитектуртай энэ газрын барилгууд нийцэхгүй.

Харанхуйн эринд Яруу алдрын хотод олон хүн амьдардаг байсан. Чөтгөрийн араатны галзуу дайралтуудаас болоод олонхи нь нас байрсан. Тэдний цогцос хүртэл алга болсон. Яруу алдрын хотын яг үнэн түүхийг цөөхөн хүн мэднэ.

Яруу алдрын хотын таван Домгын зэрэглэлийн хүмүүс зуун мянган хүнийг авчран Гэгээн Өвөг дээдсийн уулнаа дүрвэсэн. Тэд Яруу алдрын хотод нүүж ирэн энд дахин хотоо байгуулсан юм.

Яруу алдрын хот олон удаа сүйрсэн ч дахин дахин сэргээн ирсэн.

Яруу алдрын хотын үндсэн түүх цагийн урсгалд элэгдэн алга болсон. Яруу алдрын хотын бүх барилга нь сэргээсэн барилга. Гэвч мэдээж хуучны зарим балгасууд үлдсэн. Энэ дуган мэт байгууламжинд цагаан өнгийн хүрээ байна. Домгын зэрэглэлийн дайчид ч ийшээ орж чадахгүй.

Энэ бол эртний үлэмж том байгуулалт.

Дуган мэт байгууламж дотор олон хээн бичээсүүд байлаа. Тэд гайхалтай гэрэлтэнэ.

Өнгөрсөн амьдралд Яруу алдрын хот мөхөхийн яг өмнөхөн Е Мо энэ байгуулалтыг яаж эвдлэхийг сурсан. Гэхдээ нууцыг тайлахын өмнөхөн Яруу алдрын хот мөхсөн юм. Не Ли гайхна. Энэ байгуулалт яагаад Харанхуйн бүлгэмийн анхаарлыг татсан юм бол.

Не Ли нөхөдтэйгээ энд ирэв. Не Ли сүүдрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдэж хэн ч өөрийг нь мөшгөөгүйг дахин нягталсан. Итгэлтэй болсон цагтаа тэрээр санаагаа амраасан юм.

Лу Пиао гайхшран асуув. “Не Ли, бид энд юу хийх юм бэ?”

Энэ газар багадаа Лу Пиао ирж тоглодог байсан. Энэ байгууламжийн төвд байгуулалт байдаг учраас орж болдоггүй.

“Та нар удахгүй мэднэ.”

Не Ли Е Зиюунаас энэ ямар төрлийн хээн бичээс гэдгийг сонсч байсан, мөн эртний байгуулалтуудыг эвдэх олон аргатай.

Не Ли мэдлэг хязгааргүй уудам.

Дү Зэ Не Лигээс асуув. “Не Ли чи арай энэ байгуулалтыг эвдэж чадах юм биш биз.”

Вэй Нан болон нөхдүүд нь Не Лиг харна. Тэд бүгдээрээ энэ газрыг сайн мэднэ. Тэд Домгын зэрэглэлийн дайчид хүртэл энэ байгуулалтыг эвдэж чаддаггүйг том хүмүүсээс сонссон. Е Мо ноён хүртэл энэ байгуулалтыг эвдэж чаддаггүй шүү дээ. Не Ли яаж энэ байгуулалтыг эвддэг байж таарах вэ?

“Намайг дагаад яв” Не Ли эртний байгуулалт уруу дөхөв.

Эртний байгуулалт уруу дөхвөл

“Лу Пиао, наана зогс.”

Энэ хүний хоолой тод байлаа.

Лу Пиао энэ хоолойг сонсвол биеэр нь хүйт даав. Тэрээр Не Лид даруй хэлэв. “Не Ли, би холдож байя. Намайг энд байхгүй гээд хэлээрэй.”

Лу Пиао ингэж хэлээд зугтав.

Лу Пио үсрэх гэж байхад Не Ли гараа сунгаад Лу Пиао хувцаснаас татав. Лу Пиао хувцаснаасаа татахыг үл анзаарсан учраас хойшоогоо татагдан газар бөгсөөрөө уналаа.

“ Не Ли, яаж байнаа?” Лу Пиао санаа алдан Не Лид хэлэв.

Не Ли амаа ангайн хэлэв. “Юу ч биш. Би зүгээр чамайг хаачих гэж байна гэж асуух гэсэн юм.”

“Би хэлж чадахгүй нь ээ. Би эхлээд явлаа. Амьдрал үхэл дээрээ тулчихаад байна.” Лу Пиао яг л оршуулганд орж буй мэт царай гарган дахин үсрэх гэж байв.

Не Ли урагш алхав. Лу Пиао үсрэх тэр агшинд Не Ли дахин түүнийг татвал Лу Пиао газар уналаа. Лу Пиао уйлахаа шахан хэллээ. “Не ли, бид найзууд хэвээрээ биз дээ?”

“Чи хуумгай юм. Эхлээд хаачих гэж байгаагаа хэл. Дараа нь чамайг явуулахаа би шийдье.” Не Лид ихээхэн зугаатай байлаа.

“Би та хэдийг эргэж ирвэл хэлнээ.”

Лу Пиао үсрэх гэж байвал Лу Пиао Не Лид хэлэв. “Намайг дахиж битгий татаарай.”

“Би чамайг татахгүй. Гэхдээ чи яагаад зугтаагаад байгаа юм?”

Үнэнийг хэлэхэд Не Ли инээдээ барьж чадахгүй нь. Не Ли энэ танил хоолойг өмнө нь сонссон учраас юу болоод байгааг ойлгоно. Не Ли Лу Пиаог албаар татан түүнийг энд саатуулж буй.

“Намайг дахиж татвал би чамтай найзлахгүй шүү.”

Не Ли олно удаа давтсан учраас Лу Пиао яг л дэлбэрэх шахна.

Не Ли хоёр гараа өргөөд хэлэв. “За, би татахгүй. Чи явж болно.”

Лу ПИао үсрэх гэж байвал. Хэн нэгэн хэлэв. “Лу Пиао, чи дахиж гүйх юм бол намайг дахиж энэ амьдралдаа битгий хараарай.”

Лу Пиао энэ үгийг сонссон ч хэдэн метр үсрэв. Тэрээр хэсэг зуур тээнэгэлзээд толгойгоо гудайлгав. Түүний царай ихээхэн сэтгэлээр унасан байв.

Не Ли энэ хэн юм бол гэдгийг харна. Энэ өсвөр насны охин байв. Энэ охин улаан өнгийн хувцас өмснө. Хоёр гараа ташаандаа тулаад ихээхэн дарангуйлсан мэт харагдана. Энэ охин бол Сяо Сюэ.

Энэ охины ууртай байгааг хараад Не Ли өмнөх амьдралаа санав. Лу Пиао Сяо Сюэ хоёр өмнөх амьдралдаа ихээхэн маргалддаг байсан хосууд.

Лу Пиао, Сяо Сюэ хоёр багадаа сайн найзууд байж бие биенээ ихээхэн хайрладаг байсан. Тэд өсч торнихдоо даанч үүнийгээ хадгалж авч чадаагүй.

Сяо Сюэ их шаргуу, бас хүчтэй байсан учраас хурдан сүнсний хөгжилтэй байсан. Харин Лу Пиао хэзээ ч сайн байгаагүй учраас Сяо Сюэг гүйцэж чаддаггүй байсан. Лу Пиао нэгэн удаа Сяо Сюэг усанд орж байхыг харвал Сяо овгийнхон түүнийг ташуур барин элдэж хөөсөн удаа бий. Сяо Сюэгийн сүнсний хөгжлөөр Лу Пиао хэн ч биш. Түүнийг усанд орж байхыг харахыг ч зөвшөөрөөгүй.

Өмнөх амьдралд нь олон хэцүү зүйл байсан. Сяо гэр бүл зөвшөөрөөгүй учир Сяо Сюэ Лу овгийн залуу эзэнтэй гэрлэсэн. Хоёр хосууд ингээд салсан юм. Лу Пиао энэ талаараа үргэлж гашуудан ярьдаг байсан.

Яруу алдрын хот мөхөх тэр үед, хотын хана нурж, чөтгөрийн араатнууд хот дотор галзуурч байхад Лу Пиао Сяо Сюэг хайсан. Гай ирж байхад Не Ли, Дү Зэ хоёр гэрчилж тэр хоёр хуримаа хийсэн юм. Гэхдээ хуримаа хийсний дараа хэдхэн цагын дараа Сяо Сюэ үхсэн юм. Тэрээр Яруу алдрын хотыг хамгаалан үхсэн. Лу Пиао хотоос зугтахгүйгээр шийдэж үхтлээ тулалдсан юм.

Не Ли Лу Пиаогийн тэр инээмсэглэлийг одоо хүртэл санадаг. Не Ли түүнийг үхэхэд хүүхэд мэт уйлсан.

Лу Пиао Сяо Сюэд хайртай нь үнэн. Гэхдээ Лу Пиао хайртайгаа илчлэхээс л айдаг. Өмнөх амьдралдаа Сяо Сюэ өөр хүнтэй гэрлэсэн. Энэ Лу Пиаогийн арчаагүйгээс болсон. Хэрэв Лу Пиао тэмцээд тулалдсан бол Сяо Сюэг магад авч чадах байсан биз. Мөн Лу Пиао үргэлж Сяо Сюэгээс бултдаг байсан нь ч бас нөлөөлсөн.

Лу Пиао өмнөх амьдралдаа олон алдаа гаргасан. Лу Пиао толгойгоо гудайлган ирэхийг харвал Не Ли инээмсэглэн бодов. ‘Лу Пиао минь, чамд би ингэж л туслая даа.”

Энэ амьдралдаа Лу Пио, Сяо Сюэ хоёр өөрчлөгдөн ханилах тавилантай болох биз.

Сяо Сюэ Не Ли, Ду Зэ, мөн нөхдүүд уруу харлаа. Тэрээр амс хийгээд асуув. “Та нар Лу Пиаогийн найзууд уу?”

“Тиймээ.”

Не Лигээс гадна Дү Зэ мөн нөхдүүд нь Сяо Сюэг гайхшран харна.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.