Ном идэшт шидтэн [1]

Дараагийн долоо хоногын [Үнэгүй 2 / Нийтлэсэн 1]

Цэлмэг

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Зохиолын гарчиг

Дараагийн хэсэг


Ховдог нүгэлтэн #1


“Теодор Милер”

Нүдний дор нь хөхөрсөн нэгэн эр Теодорийн нэрийг дуудна. Энэ залуу нарийхан эгэмний ястай байх бөгөөд харсан хүмүүс түүнийг царайлаг юм гэж бодно. Гэхдээ энэ залуу муу хувцаславал яг л гуйлгачинтай адил харагдах байв.

Харамсалтай нь энэ эр бол 5-р Тойргын мастер, Бэргэн академийн гуравдугаар зэрэглэлийн профессор багш бөгөөд сургуулийн хамгийн шилдэг багш нарын нэг.

Туранхай эр бол Винс профессор. Багш ихэд албан өнгөөр хэллээ. “Чамайг дуудсан шалтгааныг чи мэдэх байлгүй.”

Теодор Милерийн хоч нь Тео юм. Тэрээр толгой дохив. Толгой дохисон шалтгаан нь гэвэл Тео өөрийн амаараа хариултанд хариулахаасаа ичнэ. Их урт удаан хугацаанд үүнд бэлтгэлтэй байсан ч, харин яг одоо энэ бодитоор биелж байна.

“Чиний бичгийн шалтгалтын дүнгүүд маш сайн. Чи бүх хичээлийн шалтгалтнаас ердөө гуравхан оноо алдсан. Тэд ч гэсэн том алдаа бол байгаагүй. Чамаас өөр хүн энэ асуултуудад хариулж ч чадахгүй. Тиймээс бүрэн дүн авсан гэж өөрийгөө бодож болно.”

Олон нийтэд зарладаггүй ч зарим шалгалтын асуултуудыг ‘унагах зорилготойгоор’ бэлддэг. Академийн дүрэм учраас сурагчид бүрэн оноог тийм амар авчихаж чаддаггүй. Тео ердөө гуравхан оноо хасуулсан шүү дээ. Зарим багш профессор нараас ч илүү сайн үзүүлэлт энэ байж болох юм.

Винс энэ залуу хөвгүүний оюун ухаан, суу билгийг ихэд хүндэлдэг. Харамсалтай нь Теодор Милер шидтэн болох авьяасгүй нэгэн.

“Даанч, чиний шидийн дадлага их муу байгаа учраас чи төгсч чадахгүй нь дээ.”

Энэ үг Теогийн ар хударга уруу хутга зоосон мэт хүчтэй өвдөв.

Академийг төгсөхөд хоёр шаардлага бий. Эхний шаардлага нь шалгалтан дээрээ 70-онооноос өндөр оноо авах. Хоёрдугаар шалгуур нь 3-р тойргын мастер болох юм. Өмнөх шалгуур нь амархан ч сүүлийнх нь асуудалтай.

Теогийн хувьд шидийн хүчийг мэдрэх мэдрэмж нь муу төрсөн. Тиймээс 3-р тойргын шидтэн болох түүнд тун хэцүү. Нойр хоолоо хасч сургуулилалтаа шаргуу хийсэн ч үеийнхээ хүүхдүүдийг тэрээр гүйцэж чаддаггүй. Сургуулилалт хийсэн ч тэрээр шидийн хүчээ галзуу мэтээр тарам хийдэг.

Эцэст нь Тео гурван жилийн дотор төгсч чадаагүй.

“Хү.. Теодор, чи одоо хэддүгээр тойрог дээр явж байна?” Винс профессор асуулаа.

Өмнө жил Винс багш энэ асуултыг асуусан. Түүний өмнөх жил нь ч энэ асуултыг асуусан. Тео харин нэг хариултаа дахин дахин өгөв. “….2-р тойрог.”

Энэ аймшигтай тоо.

Дийлэнхи сурагчид нэгдүгээр ангиа төгсөхдөө 2-р тойрогт хүрдэг. Харин гуравдугаар ангиа төгсөхдөө бүгдээрээ 3-р тойрогт хүрдэг. Зарим сайн сурагчид 4-р тойрогтой төгсөх нь асуудал биш.

Тео харин академид бүтэн 5 жил сурсан.  Таван жилийн турш 3-р тойргийн ханыг давж чадахгүй өдийг хүрлээ. Энэ ганцаар Теогийн асуудал биш.

“Чи 2-р шидэт тойргын шидээ сурсан уу?”

“….Би бүтэлгүйтсэн” Теогийн хоолой улам сулрав.

Хэрэв хүн шидийн хүчээр дутмаг бол гаднаас энэ хүчээ нөхөж авч болдог. Энэ үнэтэй хэдий ч шидийн хүчээр хийсэн олон эд хогшил бий. Энэ эд хогшлоор 3-р тойргийн хүчийг бол гаргаж чадна.

Гэвч Теогийн шидийн хүчийг мэдрэх мэдрэмж маш сул. Шидийн хүч багатай байгаагаа зохицуулж болно. Даанч мана мэдрэх мэдрэмжийг хүн ихэсгэх арга үгүй.

Винс профессор ийм учраас Теог ивээн тэтгэхээ болисон.

‘Теогийн суу билэг хайран юм. Гэхдээ… Тео ийм муу шидийн мэдрэмжээрээ хэзээ ч шидтэн болж чадахгүй. 2-р тойргын шидийг 5 жил судлаад сурахгүй нь уу?  Итгэл маань хугарлаа даа.’

Тео уруу хайрласан харцаар тэрээр харлаа.

Өөр сурагч байсан бол аль эрт буугаад өгчих байсан… Тео минь дээ, чи ямар ч авьяасгүй хэрнэ бүхэл бүтэн гурван жилийн турш ямар их хөдөлмөрлөв. Түүний гаргаж буй хичээл зүтгэлийг бусад сурагчийнхтай харьцуулашгүй.

Хэрэв Тео энгийнээр мана мэдэрдэг байсан бол хамгийн түрүүнд төгссөн цол түүнийх байх байлаа.

Харамсалтай нь бодит байдал, энэ ертөнц Теод хэтэрхий хатуу загнана.

Професор Винс шүүгээнээсээ нэгэн дугтуй гаргаж ирээд хэсэг зуур тээнэгэлзэв. Энэ дугтуйг тэрээр анх удаагаа өгч буй хэрэг биш. Гэвч энэ дугтуйтай цаас жил ирэх бүр улам хүнд болоод байх юм. Энэ захиа бол анги улирах бичиг.

“Би профессор учраас үүнийг хийх ёстой. Гэхдээ…. Чамд би гэм үйлдээд байгаа юм шиг санагдаад байна. Намайг уучлаарай Тео.”

“…Үгүй дээ, энэ зүгээр ээ.”

“Үүнийг нэг удаа уншаад үз. Өнгөрсөн жилээс ялгарах зүйл байхгүй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв.”

Тео дугтуйг тайвнаар хүлээн авлаа.

Тайвнаар хүлээн авсан ч хуруу нь чичирхийлж эхлэв. Энэ чичирхийллээ Теодор хүчээр дарна. Энэ түүний анги улирсан гурав дахь бичиг. Хэрэв анги улирсан бичгийг хүн анх удаа авбал хүмүүсийн доог тохуу болдог. Хоёр дахь удаагаа анги улирсан бичгийг авбал гэр бүл нь гутамшигт ордог.

Тео харин Бэргэн Академийн анги улирах бичгийг гурав дахь удаагаа авсан анхны хүн боллоо.

Гурав дахь анги улирсан бичиг өөр нэгэн утгыг агуулдаг. Энэ чиний сүүлийн анги улирах бичиг шүү гэдгийг илтгэнэ. Дөрөв дэх анги улирах бичиг гэж үгүй.

Профессор Винс хэлээгүй ч хэрэв Теодор Милер дараа жил гэхэд төгсөхгүй бол сургуулиасаа хөөгдөнө. Сургуулиас хөөгдөх нь түүний нэр төрд маш халгаатай бөгөөд шидтэн болох замыг нь үүрд хаана.

‘Ингээд болсон уу?’

Тео анги улирах бичгийг гүйлгэн уншлаа.

Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн оч бадарсан нүд нь сүүмийсэн байв. Академид агуу шидтэн болно хэмээн хөл тавьсан залуу өнөөдөр нүдний аньсага нь чийгтэж, өвдөг нь чичирхийлнэ.

‘Би дараа жил гэхэд амжина. Би дараа жил чадна.’ Тэрээр нуранганаас гарч ирэх гэрэл удаан хараагүй байж байгаад хүн мэт нүд нь гэрэлтэнэ.

Теодор Милер.

Тео нэгэн уналтанд орсон язгууртан гэр бүлийн ууган хүү. Милер овог зуун жилийн өмнө Гүн цолтой язгууртан гэр бүл байсан. Гэвч 100 жилийн өмнө тэд уналтанд орсон. Гэр бүлээ сэргээе гэсэн хүсэлдээ Тео автсан юм.

Тиймээс л Тео шидтэн болохыг хүсч Бэргэн сургуульд элссэн. Багаасаа маш хүнд бэлтгэл хийдэг байсан эгэл ардуудын хүүхдүүдтэй харьцуулахад язгууртнууд Бэргэн сургуульд амархан элсдэг. Тэрээр ухаантай сэргэлэн хүү байсан учраас эцэг эхээ ятгаад амархан Бэргэн академид элссэн юм. Энэ нь Эзэн хааны академи учраас нэр төртэй сургууль. Тео энэ сургуулийн босгыг давж орох нь нэр төрийн хэрэг.

Ингээд ч зогсохгүй Тео сургуулийнхаа бүх сурагчдаас орой унтаж, хамгийн эрт сэрдэг хүүхэд нь байсан. Мана сургуулилах гэж тэрээр унтах нойроо хасдаг. Орчноо зэмлэн буруутгаснаас Тео илүү шаргуу хичээллэвэл нэгэн өдөр шагнал хүртэнэ гэж итгэдэг.

‘Би хэтэрхий өөдрөг хүн ч юмуу?’

Ангийн хүүхдүүд нь хоёр жилийн өмнө төгссөн, нэг насаар дүү сурагчид ч гэсэн аль хэдийнээ төгссөн. Хоёр насаар дүү дүү нар нь одоо харин дипломоо хүлээн авах гээд хүлээж байна.

Шинэ сурагчид түүний нэрийг хүртэл мэддэг. Тео академийн бүх цаг үеийн маанаг гэсэн нэртэй.

Энэ нэр Милер гэр бүлийн нэр төрийг гутаана.

‘Надад буруу хийсэн зүйл байгаа бил үү?’

Анх туршиж үзсэн шидүүд бүтэлгүйтсэнээс энэ болсон уу? Эсвэл өөрийгөө шидийн мэдрэмжгүй гэдгээ олж мэдсэн цагаас уу? Эсвэл хонхны баярын дараа анх удаа анги улирсан бичиг авсан цагаас эхлэлтэй юу? Хоёр дахь анги улирсан захидлаа хүлээн аваад өөрийгөө сайн хичээхгүй байна гэж боддог бодлоос болсон уу?

Магадгүй… Хамгийн анх шидтэн болно гэж мөрөөдсөн мөрөөдлөөс нь л болсон биз.

‘Хараал идэг.’

Өдрийг хүртэл ингэж цөхрөнгөө барж үзээгүй. Өөрөөс нь бага идэж, өлсч, бас өмсөх хувцас, дулаан байр оронгүй амьдардаг олон хүмүүс бий. Түүний нийгмийн зиндаа буурсан ч Тео эзэн хааны академид орсон язгууртан хэвээр.

Тэсвэр тэвчээр нь хязгаартаа хүрчээ.

Бусад сурагчид шидэт эд хогшлыг ус мэт ашигладаг. Тео харин Милер гэр бүлийн хоёр сарыг төсөвтэй тэнцэх ийм үнэтэй эд хогшлыг авахгүй.

Өөр багшийг хувийн багшаа болгоё гэж үү? Милерийн эдлэнг зарсан ч ийм хэмжээний мөнгө түүнд олдохгүй.

Олон сурагчид олон олон аргаар төгсдөг. Тэд шидийн хүчээ өсгөснөөр төд удалгүй төгсдөг байна. Тэдэнд авьяасдаа, мэдрэмжээ санаа зовох гэсэн асуудалгүй. Мөнгөггүй, авьяасгүй байдаг…

Хүн энэ хоёрын аль нэг нь байхгүй байхад төгсч болдог л юм. Даанч Теодор Милерт аль нь ч байхгүй.

“Би буцаад явлаа.”

Профессор багш зөвшөөрвөл Тео өрөөнөөс нь гарлаа.

Тео өөрийнхөө биеийг барьж байсан юм. Өрөөнөөс гарвал биеэ барих шаардлага үгүй. Тайван байсан царай нь барайгаад эхэллээ. Ядахнаа багш нь өөрийг нь ийм байдалтай байгааг харах хэрэггүй дээ.

Таас.

Хаалгаа Теодор орж ирсэнээсээ илүү чангаар хаав.

Профессор Винс Тео гарсан хаалга уруу ширтлээ. Өөрийнхөө ширээн дээр байх ном уруу дахин харсан ч Винс удаан хугацааны туршид номныхоо хуудсаа эргүүлсэнгүй.

*     *     *

Динг!

Сургуулийн коридороор хичээлийн хонх дуугарлаа. Үдэш орой болсоныг анхааруулах дохио юм.

Шидийн хүчний тусламтайгаар хичээлийн хонх сургуулийн хаана ч адилхан чангаар дуугардаг. Сурагчид энэ цагаас хойш дотуур байранд амьдардаг бол сургуулиас гарч болохгүй. Харин сургуулийн гадна амьдардаг сурагчид сургуулиас гарах учиртай.

Тео өөрийнхөө дотуур байр уруу барайн алхалав. Тэрээр гэнэтхэн зогслоо.

“…Бодоод байхад. Өнөөдөр би оройн хоолоо ч идээгүй юм байна.”

Ойрхон байх цайны газар ордог юм билүү?

Хэсэг зуур бодоод тэрээр толгой сэгсрэв. Анги улирах бичиг авсан учраас Теод хоол идэх дуршил үгүй байлаа. Дотуур байрандаа очиж унтдаг юм билүү? За бас үгүй юм байна. Сая бүх нойрыг нь энэ бичиг сэргээчихсэн. Одоо унтсан ч хар дарж зүүдлэх байлгүй.

Эцэст нь Тео өөрийн үргэлж очдог газартаа очив.

Энд хүмүүс барагтаа ирдэггүй. Гэвч энэ Бэргэн академийн хамгийн тухтай газар. – Номын сан.

 


Зохиолын гарчиг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s