Ном идэшт шидтэн [2]

Дараагийн долоо хоногын [Үнэгүй 2 / Нийтлэсэн 2]

Чөтгөр бурхдын домгууд дараа долоо хоногт ивээн тэтгэгдээгүй учраас дараа долоо хоногт орохгүй.
Маргаашын дотор чөтгөр бурхдын домгуудын 3-н хэсгийг орчуулна.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ховдог нүгэлтэн #2


Номын сан дотуур байрнаас холгүйхэн байдаг.

Номын сангийн муухан хаалгаар орвол хуучин цаасны үнэр, номын шүүгээн дээр өрөөстэй номнуудын үнэр хамар цоргиулав. Энэ үнэр Теод ихээхэн дотно билээ.

Хаалгаа нээж орвол Номын сан дотор хэн ч алга.

‘Ингэнэ гэж мэдээд байсан юм.’

Номын сан үргэлж ийм хүнгүй байдаг. Теодор Милерээс өөр нэг ч сурагч номын санд хичээлээ тараад суудаггүй.

Энд Профессоруудын цуглуулсан төрөл бүрийн өргөн уудам мэдлэгийг хадгалдаг. Багш нар хичээл дээрээ энэ мэдлэгийн өчүүхэн хэсгийг л сурагчиддаа уламжилдаг юм. Хоорондоо тоглож наадах зуур номын санд ном уншихыг хүсэх хүн үгүй.

Үүний ачаар л Тео энд аюулгүй, амар амгалан өөрийн гэсэн орон зайтай болсон юм.

“Өнөөдөр… Би аянгат шидийг дахин нэг харна аа.”

Өөрийн дотно, танил номын шүүгээнүүд дундуураа нүдээ анисан ч тэр алхаж чадна. Тэрээр энэ номын санд таван жилийг өнгөрүүлсэн юм. Багш нар хүртэл Номын санчаас түрүүлэн Тео дээр ирж ном асуудаг. Тео алдах тохиолдол үгүй.

Тео уншихыг хүссэн номнуудаа шүүгээнээс сугалаад авлаа.

‘[Аянгат Шидийн үндэс]…. Би доторх бүгдийг нь цээжилчихсэн. Гэхдээ ямар нэгэн зүйл орхигдуулсан байж магад. Нэмээд [Аянгыг удирдахад яагаад хэцүү байдаг бэ?]  энэ номноос сурч болохоор зүйл их байгаа учраас авья. [Аянгат цохилтын зарчмууд] Энэ шидээс илүүтэйгээр одоо оронтой төстэй л юм. Гэхдээ үүнийг бас авчихья’

Зузаан олон номыг дээшээ өрөн тавина.

Ном бүр нь ихэд зузаан харагдана. Хурдан унших техникээр уншдаг хүн ч гэсэн бүтэн нэг өдөр хагас энэ номнуудыг уншиж дуусгана. Хүн ганц номыг нь цээжилж болох хэдий ч, бусад хоёр номыг нь цээжилнэ гэдэг худал зүйл.

Олон сурагчид энэ урт номнуудыг гэрийн даалгавраараа унших гэж зүдэрдэг. Теогийн хувьд энэ номнууд ердөө ганц өдрийн унших зүйл. Багш нар Теог ямар их ном уншдагийг мэдэх хэдий ч энэ мэдлэгээрээ тэр юу ч хийж чадахгүй учраас түүний үл хайхардаг.

Гэхдээ л Теогийн уншиж судалсан асар уудам мэдлэгийг багш нар нь Винс профессор шиг мэддэгсэн бол тэд Теогийн өмнөөс мөн л харамсах биз.

Шар… Шар…

Номны хуудас сөхөгдөх дуу зөвхөн Номын сангаас сонсогдов.

Тео энд ирвэл анир чимээгүй байдаг. Үүндээ ч тэрээр ихээхэн дуртай. Энэ их мэдлэг хэзээ нэгэн цагт өөрийнх нь өрөвдөлтэй энэ байдлаас гаргана хэмээн итгэдэгт оршдог. Сургууль дотор Теог басамжлах багш нар, түүгээр доог тохуу хийх сурагчид л бий.

Өдөр бүр цуглуулж хуримтлуулсан уур бухимдлаа энд ирж тайлдаг. Тео ачаалал даах чадвартай оюун бодолтой. Энэ нь энэ номын сан дотор буй бүх номны мэдлэгийг хуурай хөвөн даавуу мэт сорон авдагаас улбаатай.

Таван жил өнгөрчээ. Байз даа, би хий юм хараад байна уу даа?

Тео номнуудыг сайн харвал номны үсэгнүүд гэрэлтэж буй мэт харагдана.

*     *     *

Tak.

Тео эцсийн номоо уншиж дуусгав. Энэ түүний уншсан гурав дахь ном. Номын сангийн ханан дээр өлгөөтэй цаг 10 цаг болохыг заана. Номын санд 6 цагт ирсэнээсээ хойш 4 цаг ном уншаад бүхэл бүтэн 3 ном дуусгажээ. Түүний хурдан унших арга техник үнэхээр гарамгай юм.

‘Хм, сонирхолтой л байлаа’

Сая уншсан номнууд нь ихээхэн сонирхолтой байв. Ялангуяа [Яагаад аянгын удирдахад хэцүү байдаг бэ?] ном аянганы шидийг яагаад хэцүү байдаг талаар системтэйгээр дүгнэн бичсэн байв.

Хоёрдугаар зэрэглэлийн шид  ‘Цахилгаан аянга’ хамгийн удирдахад хэцүү шид. Энэ нь аянгыг эгц чигээр нь залан урсгахад хамгийн хэцүү нь оршино.3-р тойрог мөн 4-р тойргын шидтэнгүүд аянган шидэндээ муу байх нь энгийн үзэгдэл.

Тео номноос гараа аваад хажуугийн цонхон дээр алгаа тавиад амандаа бувтнав.

“Цахилгаан аянга”

Магадгүй… Энэ удаа бүтнэ гэж тэр итгэсэн.

Пажик.

Үр дүн нь урьдын адил хэвээрээ. Багахан хэмжээний электростатик цэнэг гарсан ч тарни гүйцсэнгүй. Шидийн тарни төгс томьёололтой байсан ч үүнийг удирдах чадвар нь хэтэрхий сул юм. Дорой удирдлагатай хүн шидтэн болж хэзээ ч чаддаггүй.

Яг энэ өгүүлбэрийг олон дахин удаа Теодор сонссон. Энэ өгүүлбэрийг сонсох тусам тэрээр гуниглана.

“Хараал идэг! Миний юу болохоо больчихсон юм бэ!”

Мэдрэмжийг төрөлх чадвар эсвэл авьяас ч гэж хүмүүс хэлдэг. Энэ нь шидийн хүчийг удирдах чадвар юм. Өндөр мэдрэмжтэй шидтэнгүүд бусад шидтэнгүүдээсээ илүү хүчтэй байдаг. Тэд адилхан шившлэг хэрэглэсэн ч ялгаа ихтэй. Тэр бүү хэл шидийн хүч хуримтлуулахад энэ ялгаа хадгалагдана.

Тийм ч учраас шидийн мэдрэмж гэдэг шидтэн хүний салшгүй нэгэн чанар. Энэ чанарыг өсгөх боломж үгүй учраас төрөлхийн гэж хүмүүс үздэг. Теогийн хувьд шидтэн болно гэдэг тэнгэрт буй бялуунд хүрэхтэй хэцүү санагдана.

“Хаах…”

Тео гуниглан санаашрав.

Таван жил өнгөрчээ. Одоо Теод үлдсэн найдлага тун хомс. Гэрт нь хүлээж суух эцэг эхээ, мөн өөрийг нь ноёноо гэж итгэдэг ардуудыг бодлоо. Ийм гутамшигтайгаар харих юм гэжүү?

Академи төгссөн сурагч академийн нэрийг урдаа барин хэдэн жилийг сайхан өнгөрүүлж чаддаг.

‘Би дараа жил төгсөх болвуу?’

Унтах нойроо хассан ч 2-р тойргын шидтэн тэр хэвэндээ. 3-р тойргын шидтэн болно гэдэг яг л давшгүй даваа мэт. Дараа жил л 3-р зэрэглэлийн шидтэн болж сургуулиа төгсөхгүй л бол бүх юм талаар болно.

Гэрээ итгэл дүүрэн орхин явсан хөвгүүн гэртээ бүтэлгүйтэж очихоос эмээнэ.

Динг!

Гэрэл унтраах хонх дуугарав. Тео энд үргэлжлүүлэн суух цаг нь дууссаныг илтгэх хонх ч мөн юм. Тео яаравчлан дотуур байр уруугаа явахгүй бол дотроосоо байр нь цоожлогдоно.

Эхлээд гурван номоо хураагаадахья. Тео гурван номоо энгэртээ тэврэв. Тео номоо тэвэрчихээд дээшээ өнгийх гэтэл…

“Юу?”

Ширээн дээр байгаа нэг ном түүний анхаарлыг татав.

“Би гурван ном л авсан даа? Би санамсаргүйгээр дахиад нэг ном авчихсан юм байхдаа?”

Их этгээд юм. Гэхдээ энэ номыг ч бас буцаагаад хураах хэрэгтэй. Тео зүүн гараа сунган номыг барих гэлээ. Энэ их нимгэн ном байсан учраас Тео ганц гараа ашиглана. Гэхдээ номонд хүрвэл хурууны өндгөнд нь хачин мэдрэмж төрөв. Яг л сироп эсвэл нялцгай тийм зөөлөн эд, мөгөөрс түүний алганд хүрч буй мэт түүнд санагдана.

…. яг л ямар нэгэн амьд амьтны амыг хүрч байгаа мэт санагдлаа.

Шлүрп.

“Уваааа?”

Тео яаравчлан зүүн гараа суга татан авлаа. Тэрээр газар ойчоод унав. Ингэж унахдаа тэрээр номыг унагачихлаа. Теод унах нь хамаагүй. Гэхдээ юунд хүрснээ Тео үнэхээр мэдэхийг хүснэ.

Буцаад өндийвөл Тео мэдэхгүй ном уруугаа дахин нэг ширтэв. Гэхдээ ширээн дээр юу ч байсангүй.

“Юу бэ?”

Тео энэ хачин явдлыг огт тайлбарлаж чадашгүй нь. Хий юм харсан юм байхдаа. Яг л тэр этгээд, нялцгай зүйл алгыг нь хүүрсэн дээ.

Тео зүүн гараа сайтар ажив. Энэ зүгээр хий зүйл гэдгийг тэрээр шалгахыг хүснэ. Даанч зүүн гар нь хув хуурай байж, огтхон ч нороогүй байв.

“Хий юм харсан юм байхдаа? Надад нялцгай зүйл мэдрэгдсэн дээ. Бас ширээн дээр сая нэг нимгэн ном байсан даа…”

Тео амандаа бувтнаад газар буув. Тэрээр номны ирмэг дээр суучихсан тул бөгс нь өвдөж байв. Гэхдээ энэ сэтгэл зүйд нь ирсэн цочроотой харьцуулахад бөгс өвдөх нь юу ч биш.

Шидтэн үргэлж саруул ухаантай байх ёстой. Сая аюулд өртсөн мэт санагдсан учраас би сандарлаа юм гэжүү?

‘Энэ жил би сургуулиасаа хөөгдөх болвуу?’

Ер нь сургуулиасаа хөөгдөх илүү дээр биз. Тео төгсч чадахгүйгээ мэдэж байсан ч шидтэн болохыг хүссэн хэвээрээ. Зүгээр л ингээд орхичихдог мөрөөдөл бол энэ биш. Шийдвэртээ хүрч чадалгүй Тео санаашрав. Тэрээр хүйтэн шалан дээр гараа тавин өндийх гэж байлаа.

Тэгтэл яг энэ мөчид…

Слурп.

Гэнэтхэн зүүн гар нь хачин зүйл мэдрэв. Энэ их нялцгай, бас зунгааралдсан зүйл байв… Теогийн гаранд мэдрэгдсэн хий зүйл дахин гарч ирлээ.

Тео газар байх зүүн гараа харлаа….

Их л цочирдуулам сонин зүйл Тео харав.

“…Х.. Хэл үү дээ?”

Теогийн алганаас хэл гарсан байлаа. Яг л гүрвэл, араатан амьтны гэмээр урт ягаавтар хэл цухуйна. Алганы голд нь байх нүхнээс энэ хэл цухуйн гарч ирнэ. Теогийн зүүн гар яг л идэшээ идэх гэж буй могой мэт харагдлаа.

Энэ хэл хоёр тийшээгээ аажим аажмаар савлана.

Слурп!

Яг л ялаа хэлээрээ онож идэх мэлхий мэт шалан дээр байх номыг энэ хэл шүүрэн авлаа. Тео энэ хэлний хөдөлгөөнийг харж ч чадахгүй хурдан байв. Хэл энэ номыг бүтэн нэг ороогоод амжив.

Дараа нь юу болохыг хэн ч таамаглахгүй байсан биз. Теогийн гарнаас цухуйх хэл энэ номыг Теогийн зүүн алганд залгин оруулав.

Гулп.

Юм залгих дуу гарав. Бүхэл бүтэн ном зүүн гарт нь ороод алга болчихлоо.

Тео зүүн гараа гайхн харна. Алганд нь орсон ном гарч ирэхгүй нь.

Харин ч Тео хачин дуу сонслоо. Энэ өмнө сонсч байгаагүй нэгэн зүйлийн хоолой байв.

[‘Аянгат шидийн үндэс’ номыг идлээ. Таны номны ойлголт тун өндөр байна.]

[2-р тойргын шид ‘Цахилгаан аянга’ та сурлаа.]

[Удаан хугацааны туршид унтсан учраас Ховдог ихэд өлсчээ. Хурдал, хурдан Ховдогийг цатга. 10 минутын хугацаа байгаа шүү.(1/5)]


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.