Чөтгөр бурхдын домгууд 133

Энэ долоо хоногт
[Нийт 9 хэсгээс / 9 нийтлэв]

Энэ долоо хоногын хэсгүүд дууслаа. Дараа долоо хоногын ивээн тэтгэлгүүдийг хүлээж авна.

Долоо хоног бүр 3 хэсэг үнэгүй байдаг ба Чөтгөр бурхдын домгууд зохиол нь 5000₮ ивээн тэтгэлэг бүрт нэмэлт нэг хэсэгтэй.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 133 – Цухалдуулах нь

Е Хан энэ мөчид гаран дээрх шархаа үл тооно. Е Хан сүүлээрээ газар дэвслэв. Архирчихаад тэрээр үсэрлээ.

Не Ли Е Ханыг ингэж галзуурна хэмээн төсөөлөөгүй. Е Хантай нударга зөрүүлсэн чинь гар нь бадайрав.

Алтан эвэрт газрын луун лантуу мэт сүүл нь дахин өөр уруу нь чиглэн ирлээ. Энэхүү сүүл нь агаарыг зүсвэл исгэрэх чимээ сонсогдоно.

Сяо Нин Арь, Лу Пиао, Дү Зэ нарын хүйтэн хөлс цувж гарна. Тэд бүгдээрээ яг одоо Не Лид ихээхэн санаа зовжээ.

“Не Ли, болгоомжтой!”

Хэрэв Не Ли энэ лантуу мэт сүүлэнд цохиулах аваас өөрийнх нь яг одоогийн 5-одтой Мөнгөн зэрэглэлийн хүчээр тэр үхдэггүй юм гэхэд хүндээр шархадна. Е Хан өөрт нь зөөлхөн хандахгүй.

Не Ли өнхрөв. Алтан эвэрт газрын луугийн лантуу мэт сүүлтэй нүүр тулсан Не Лигийн шар үс босов.

Не Лигийн нүдэнд гэнэтхэн хүч тамирын оч бадрав.

Татах хүчний талбай!

Не Ли гэнэтхэн Е Ханы эргэн тойрон дахь газрын татах хүчийг хоёр дахин нэмлээ. Е Ханы бүхэл бие газарт тас хийх чимээнээр унав. Энэ унах чичирхийллээс болж тоос шороо босов.

Е Хан босох гэж хүчлэв. Толгойгоо тэрээр сэгсэрлээ. Алтан хайрст газрын луугийн өндөр хамгаалалтын чадвар бий хэдий ч энэ хүчнээс амархан мултрах хэцүү. Энэ мөчид Не Ли өрсөлдөгч Е Ханаасаа нэг метрийн зайд зогсоно.

Не Ли энэ эгзэгтэй мөчид Соёот Хулсны баавгайн илүү нарийн хүч чадлыг ухаарлаа. Тэрээр баруун гарандаа өөрийнхөө энергиэ цуглуулвал нударганых нь үзүүрт цагаан өнгийн энерги цугларав. Энэ цагаан өнгийн гэрэл аянга мэт тод харагдана.

Алтан эвэрт газрын луугийн бие ясан жадаар бүрхэгдсэн ч гэсэн хавирга тус газар нь ямар ч ясгүй байв. Не Ли энэ хэсэг уруу нь цохив.

Аянгат цохилт!

Не Ли Алтан эвэрт газрын луугийн доод хавирга уруу нь хүчтэйгээр цохив.

Тэн. Яс хугарах дуу сонсдлоо.

Энэ их хүчнээс болж Е Ханы бие тэнгэрт хөөрч байгаад газар унав.

Не Ли Е Хан хоёрын хүчний ялгаа их хэдий ч Не Ли бултаж дутаахдаа усан дотор байгаа жараахай мэт юм. Дайсныхаа хүч чадал, техникийг ойлгох нь уудам юм. Тулааны чадвараа Не Ли яг эгзэгийг нь тааруулж ашигладаг. Аянгат цохилт туссан газар нь мэдээж Алтан эвэрт газрын луугийн сул газар.

Тулаан эхлэхээс өдийг хүртэл Не Ли Е Ханыг ямар тулааны чадвартай, бас ямар сул талтайг бүгдийг нь мэдэж байсан. Е Хан хувиралд орлоо ч гэсэн түүний сул талууд хэвэндээ үлдэнэ. Е Ханы тулааны чадварыг Не Лигийн туршлагатай харьцуулашгүй билээ.

Е Ханы хавирганы яс хугарчээ. Энэ хугарсан яснаас ирэх өвдөлтөөс болж Е Хан гаслантайя орилно. Тэрээр шархадсан газраа гараараа дарж, галзуу араатан лугаа адил Не Ли уруу харна.

“Чи миний өрсөлдөөд байхаар хүн биш. Одоо зүгээр буугаад өг.” Не Ли Е Хан уруу харан хэлэв.

Хажуугийн үзэгчид бүгд хөшиж орхив. Тэдний нүүрний хувиралыг энгийн үгээр тайлбарлашгүй. Не Лигийн хүч чадал Е Ханы хаана нь хүрэхгүй байсан атлаа яагаад гэнэтхэн Е Хан Не Лигийн өмнө ийм сул дорой болчихов. Хувиралд орсон хэдий ч ганц цохилтоор холоо шидэгдлээ шүү дээ.

Юу л болоод байна даа?

Сяо Нин Арь, Лу Пиао, Ду Зэ нар бүгдээрээ Не Лигийн хажууд удаан хамт байсан. Хэсэг зуур бодсоны эцэст тэд Не Ли яаж Е Ханыг ялсаныг ойлгов. Не Ли Татах хүчний талбайг Е Ханыг бэлтгэлгүй үед нь хэрэглэсэн. Дайсны хөдөлгөөн нөлөөнд нь автах үед Не Ли сул цэг уруу нь хүчтэй цохисон юм.

Өрсөлдөгч нь Не Лигийн тулааны чадваруудыг урьдчилан мэддэг байлаа ч түүнээс сэрэмжилж хамгаалах нь тун хэцүү. Е Хан Татах хүчний талбай зэргийн тулааны чадвартай өмнө нүүр тулж үзээгүйг мөн санах хэрэгтэй.

Сяо Нин Арь, Лу Пиао, Дү Зэ нар бүгдээрээ санаа амарлаа. Тэд өөрсдийнхөө тулааны чадвараа хэрхэн илүү үр дүнтэй ашиглах талаар ухаарцгаав.

Е Хан толгойгоо өргөн Не Ли уруу харав. Түүний нүд ув улаан болж, харууслаар зүрх нь шанална. Не Лид ялагдсан гэх энэ тавилангаа хүлээн зөвшөөрч чадашгүй нь. Дайсныхаа хүчнээс хэдэн шат ахиу хүчтэй байсан атлаа шүү дээ.

Бүхэл амьдралынхаа туршид тэрээр Яруу алдрын хотын №1 суутан байсан.

Яагаад?

Би яагаад ялагдчихваа?

Е Хан гараа чангаар атгав. Түүний хурц хумс нь арьсанд нь гүн шигдэн орно. Өвдөлт өөрийг нь амьд гэдгийг сануулна. Зүрх нь харууслаар шаналж түүнд хэцүү байв. Хэрэв Не Ли Хотын захирагчийн суудлыг нь булаачих аваас өөрт нь Не Лиг алахаас өөр сонголт үлдэхгүй.

Е Хан Не Лиг харав. “Не Ли, эрт баярлаад хэрэггүй. Хэрэв өнөөдрийн шанг чамд буцаагаад өгөхгүй бол, Е Хан миний бие хүн биш болог.”

Не Ли Е Ханы зүрхэн дэх шаналалыг мэднэ. Е Хан шиг зальхай хүн удаан сэргэнэ. Тийм хүний учрыг олох тун хэцүү. Не Ли яагаад Зиюуныг Е Ханыг дурддаггүй байсныг мэдлээ. Е Ханы зан аашаар бол Не Ли гарч ирээгүй байсан ч Хотын захирагч болж чадахгүй байсан юм байна.

Е Хан зөвхөн Е Зонгийн сайшаалыг хүртсэн. Цаст Салхин гэр бүлийн настангууд түүнийг сайшаах тэрээр зан аашгүй. Хэрэв Е Хан ийм зүйлд зовох аваас заавал өшөөгөө авна.

Не Ли Е Ханыг харвал их аймшигтай сүнсний дарамт учирна. Эргэн тойрон дахь уур амьсгал хэдэн градусаар уналаа.

“Е Хан, дотроо юу гэж бодох чинь надад хамаагүй. Хэрэв чи одоо зүгээр суувал амьд үлдэх боломж өгье. Хэрэв үхлээ эрээд байвал чамайг үхлийн завинд чинь үдэж өгөхөд дургүйцэх зүйл алга. Хүнд хүрч болдоггүй зүйл гэж байдаг юм. Чи миний өрсөлдөгч гэж өөрийгөө дөвийлгөх ч хэрэг байхгүй. Би чамайг өрсөлдөгчөө гэж бодож байсан ч удаа байхгүй шүү.”

Не Лигийн хувьд Гэгээнтэн хаан л зөвхөн түүний өрсөлдөгч, Е Хан байна уу? Ариун Гэр бүл байна уу? Тэд бүгдээрээ дорд мөхөс амьтад.

Не Ли хурц хутга лугаа адил харав. Е Хан түүнээс хүйтнийг мэдэрвэл өөрийн эрхгүй хоёр алхам ухарна. Не Ли өөрт нь зөөлөн хандаж байгааг мэдэрч байлаа. Гэхдээ дөнгөж сая өөрийн эрхгүй ухарлаа. Дараачаар түүний харуусал дахин бадрав.

Хотын захирагчийн суудлыг олон жил тэрээр мөрөөдсөн учраас орхиж болохгүй.

Не Лиг Е Хан дахин нэг ширтэв. Яг л шархадсан галзуу чоно мэт тэрээр харж байлаа. Бусад хөндлөнгийн хүмүүс Е Ханд зам тавьж өглөө.

Е Ханы ухарч явах ар нурууг харсан Не Ли энэ хүнийг зүгээр болсон явдлыг уучлах хүн биш гэдэгт итгэж байлаа. Гэхдээ ийм олон хүний өмнө Не Ли Е Ханыг яаж ч чадахгүй. Хэрэв Е Хан зогсохгүй дайрч байсан бол Не Ли түүний эсрэг арга хэмжээ авах байлаа.

Е Хан хорон санаатай ч Не Ли Е Ханыг дахин хэзээ ч өндийхгүй болгоод өгөх байсан.

Ариун Орчид сургуулийн сурагчид бүгдээрээ Е Ханыг яваад өгөхийг харлаа. Тэд Не Лиг одоо ширтэнэ. Тэд айхаас өөр зүйл хийж чадахгүй нь. Ариун Орчид сургуулийнхан Е Ханыг 1-одтой Алтан зэрэглэл байхдаа 2-одтой Алтан зэрэглэлийн дайчин ялж байсан түүхтэйг мэднэ. Харин Е Хан одоо 3-одтой Алтан зэрэглэл. Гэтэл Е Хан ялагдлаа.

Е Хан 20 настай атлаа 14 настай Не Лид ялагдлаа.

Энэ байж боломгүй юм.

Яруу алдрын хотын №1 суутан одоо Не Ли боллоо. Удалгүй Не Лигийн нэр Яруу алдрын хотоор нэг тархав.

Сяо Нин Арь, Лу Пиао, Дү Зэ, болон нөхдүүддээ хэллээ. “За явцгаая.”

Сяо Нин Арь, Лу Пиао, Дү Зэ нар энэ үр дүнг бодвол гайхах хэдий ч Тэд ийм зүйлд аль хэдийн дассан. Не Лигийн эргэн тойрон дахь зүйлс гайхам бус байх нь л гайхам биз.

Бүх хүний нүдний өмнө тэд гарцгаав.

Ариун Орчид сургуулийн ой мод.

Е Хан өөрийнхөө сүнсний хүчээрээ хугарсан ясаа бороолуулна. Тэрээр шүдээ зуун шархан дээрээ эм тавина.

Сайхан дуу гарлаа. “Цү цү. Яруу алдрын хотын №1 суутан, шархаа долоогоод. Өрөвдөлтэй юм.”

“Хэн бэ?” Е Ханы нүд дүрэлзвэл гартаа байсан хутгаа атгав.

“Би чамд анхаарал тавих гэсэн юм. Битгий уурла.”

Нэгэн эмэгтэй туранхай гуалиг эмэгтэй хүн гарав. Энэ Тулааны анхлан суралцагчийн ангийн орлогч багш, Не Лид мөрийгөө алдан хөөгдсөн Шэн Жиү багш байв.

Шэн Жиүг харсан Е Хан хүйтнээр амьсгалаа гаргав. Шэн Жиү Е Хан хоёр нэг ангийн хүүхдүүд байсан. Тэд өмнө сайн харилцаатай байгаагүй учраас Е Хан түүнийг сайн мэдэхгүй.
“Юу хүсээв?” Е Хан хүйтнээр хэлэв. Шэн Жиү муу сүнсний хүчтэй учраас Шэн Жиүг тэрээр үл тооно.

Шэн Жиү инээмсэглэн хэлэв. “Хотын захирагчийн өргөмөл хүү, өөр хүнд суудлаа алдах гээ юу?”

Е Хан хүйтнээр хэлэв. “Энэ чиний хэрэг биш.”

“Цү цү, өмнөх шигээ хүйтэн хүн байх шив. Би ойлгохгүй юм. Е Зиюун тэр жаал юу нь гоё байдаг байнаа? Тэр чиний сул тал бас мөн биз.” Шэн Жиү инээмсэглэн хэлэв. “Хэрэв чамд би Хотын захирагч болох аргыг чинь зааж өгвөл, Чи сонирхох уу?”

Е Хан гайхшран Шэн Жиүг харлаа. Тэрээр хүйтнээр хэлнэ. “Танай Ариун Гэр бүл өөрдсийгөө яаая гэж байж урдахаа хараач.”

“Манай Ариун Гэр бүл Яруу алдрын хотод мянган жил тогтносон. Амархан уначихгүй шүү. Цаст Салхин овог манай Ариун Гэр бүлийг дарамтлах болоогүй.” Шэн Жиү бахархалтайгаар хэлнэ. “чиний хувьд ердөө Е Зонгийн өргөмөл хүү. Не Ли байгаагүй ч гэсэн чи хотын захирагч болж чадахгүй. Хөх инээд хүрчихлээ.”

“Чи муу” Е Ханы нүдэнд хүйт даав. Хүчтэй чоно мэт Шэн Жиүд хутгаа тулгалаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.