Чөтгөр бурхдын домгууд 132

Энэ долоо хоногт
[Нийт 9 хэсгээс / 8 нийтлэв]

Долоо хоног бүр 3 хэсэг үнэгүй байдаг ба Чөтгөр бурхдын домгууд зохиол нь 5000₮ ивээн тэтгэлэг бүрт нэмэлт нэг хэсэгтэй.

Цэлмэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 132 – Катар

Не Ли соёот хулсны баавгайтайгаа нэгдвэл хоёр метр гаруй өндөр боллоо. Яг л гэнэн цайлган Соёот хулсны баавгай мэт харагдана. Хүчирхэг Алтан эвэрт газрын луутай харьцуулахад Не Ли сул дорой харагдана.

Соёот хулсны баавгай юу даа?

Бүгд алмайрав. Тэд Не Лиг хэзээ ч Соёот Хулсны баавгайг Алтан эвэрт газрын луугийн өмнө гаргана гэж бодоогүй.

Энэ хошин шогийн жүжигчин юм биш биз дээ.

Соёот хулсны баавгай чөтгөрийн араатнууд дундаа хамгийн дорд дорой нь. Хамгийн хүчирхэг Соёот хулсны баавгай байлаа ч гэсэн Хүрэл эсвэл Мөнгөн зэрэглэл байна. Харин Алтан эвэрт газрын луугийн хувьд энэ Алтан зэрэглэлийн оргил. Алтан эвэрт газрын луу заримдаа Домгын зэрэглэл хүрэх нь бий.

“Энэ энгийн Соёот хулсны баавгай биш. Энэ Ариун Гэр бүлийн суутнуудыг ялсан Соёот хулсны баавгай юм шүү.”

Зарим Ариун Гэр бүлийн зохион байгуулсан тэмцээнийг үзсэн хүмүүс Не Лигийн Соёот Хулсны баавгайн сүр хүчийг мэднэ.

“Энэ Соёот хулсны баавгай онцгой байлаа гээд яадаг юм? Алтан эвэрт газрын лууг ялна гэжүү? Битгий хөх инээд хүргээд байгаарай.”

Не Ли Соёот хулсны баавгайтайгаа нэгдээд тогтуухан зогсоно. Урдаа байгаа Алтан эвэрт газрын лууг ширтлээ.

“Хахаха, жаалаа. Энэ чиний чөтгөрийн сүнс үү? Чи надтай Соёот хулсны баавгайгаар тулалдах гээ юу? Үнэхээр хуумгай хандаж байна даа!” Е Хан бахархалтай аргаггүй инээв. Өөрийнх нь Алтан эвэрт газрын луу түүний хувьд хамгийн хүчтэй чөтгөрийн араатан. Не Ли өөрийг нь Соёот хулсны баавгайгаар ялна гэж үү? Хөгийн юм.

Не Ли тайвнаар хэллээ. “Тулаан дууссаны дараа ялагчийгаа хоёулаа тодруулья.”

Не Ли Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнснүүдээс Соёот Хулсны баавгайг сонгосон шалтгаан бий. Энэ чөтгөрийн сүнс Хар Дарсан зүүдний чөтгөрийн тогооноос бусад бүх хүчтэй чөтгөрийн сүнснүүдийг залгилан ганцаар амьд үлдсэн. Эцсийн боловсруулах үйл явцад олон хүчирхэг чөтгөрийн сүнснүүд боловсруулагдсан ч Соёот Хулсны баавгай амьд үлджээ. Энэ нь Соёот хулсны баавгай аль хэдийн төгс хэлбэртээ байгааг илтгэнэ. Тиймээс энэ чөтгөрийн сүнс сэтгэлийг нь гонсойлгохгүй байх.

“Чи өөрийнхөө тавилангаа ялагдлыг амсч байж хүлээн зөвшөөрөх бололтой. За яахав, тэгвэл би чиний чадварыг чинь нэг сориодохьё.”

Е Хан намуухнаар орилов. Түүний урт сүүл Не Ли уруу давшлав. Энэ том лантуу мэт том сүүл нь агаарт цавчигдвал агаар исгэрэх чимээ сонсогдоно.

Өөр уруу нь давшин ирэх том сүүлийг харсан Не Ли хэдэнтээ өнхрөөд бултав.

Таас!

Сүүл газар тусав. Энэ цохилтоос болоод их чанга тэсрэлт сонсогдож, бөөн тоос бослоо. Лантуугаар цохисон мэт газар цуурчээ.

“Чиний хөдөлгөөн шаламгай л юм!” Е Хан нүдээ бүлтийлгэн хэллээ. Соёот хулсны баавгай ийм хурдан байна гэж тэрээр санаагүй. Не Ли бултахад зөвхөн байсан газар нь сүүдэр үлдсэн.

Таас! Таас! Таac!

Алтан эвэрт газрын луу удаа дараалан дайрч, дайралтууд нь газар тусав.

Не Ли үргэлжлүүлэн бултана. Түүнд хариу дайралт үзүүлэх сонирхол үгүй байв. Е Ханы дайралтууд хоорондоо уялдаа холбоотой гинжин байв. Түүний дайралтын хэв маягт өө сэв үгүй байв. Түүний лантуу мэт сүүл өөрийг нь цохих гэж ирнэ. Не Ли хэрэв хайнга хандаж цохиулах юм бол өөрийнх нь одоогийн хүчээр энэ дайралт түүнд сайхан санагдахгүй л болов уу.

Алтан зэрэглэл дунд Е Ханы тулааны чадвар үнэхээр онцгой. Яруу алдрын хотын өмнөх суутан гэдэг нь аргагүй ажээ.

Не Ли дайралтуудаас бултан Е Ханы дайралтын хэв маягаас сул тал эрнэ. Е Хан энэ удаа харин бага зэрэг цухалдав. Түүний хүч 3-одтой Алтан зэрэглэл хэдий ч гэсэн 5-одтой Мөнгөн зэрэглэлийг амархан ялж чадахгүйд хүрэв.

Не Ли яг л сарвуунаас нь бултах жоом мэт амь бөхтэй байв. Не Ли дайралтуудаас нь удаа дараа бултана.

Е Хан төд удалгүй тайвширлаа. Олон тооны тулаанд орж байсан хүн иймхэн юман дээр барьц алдахгүй.

“Би чамайг дутуу үнэлсэн бололтой. Гэхдээ чи миний эсрэг тулалдаж байгаа учраас чамд ганц сонголт бий. Энэ бол чиний ялагдал.” Алтан хайрсыг улаан өнгийн эрчим бүрхэн авбал, Е Хан төд удалгүй галаар тургив.

Луугийн дүрэлзэх гал.

Е Ханаас гал гарч ирэхийг харсан ч Не Ли бэлтгэлтэй байв. Луугийн овгийнхон мэдээж галаар тургина шүү дээ.

“Ийм амархан нууц хөзрөө дэлгэж байна уу? За яахав би ч гэсэн чамайг дагъя.”

Не Ли амаа ангайлгав. Амнаас нь хар цагаан өнгийн хоёр бөмбөлөг гарч дүрэлзэх гал уруу ойртоно.

Таас!

Хар цагаан бөмбөлгүүд бие биенээ тойрон эргэлдээд луугийн галтай мөргөлдвөл их тэсрэлт боллоо.

Энэ тэсрэлтээс гарах хүч нь арван метрийн зайтай газарт нөлөөлөв. Бүх чиглэлд луугийн гал тархав.

Ямар их хүч вэ?

Е Хан энэ тэсрэлтэнд өртөж хэдэн метрийн цаана газар ойчиж унав. Тэрээр газар унавал амьсгалынх нь хэмнэл алдагдав. Амьсгалаа дарахын тулд тэрээр амаараа аахилан амьсгална. Алтан хайрс нь түлэгдэж хөө болсон байв.

Не Ли бэлтгэлтэй байсан ч түүнээс дутаахааргүй хохирол амссан. Ин-Ян тэсрэлт илгээгээд тэрээр хэдэн метр холдсон. Гэхдээ энэ тэсрэлтийн нөлөөнд тэрээр мөн автсан юм. Галд өртсөн учраас түүний үс ноос бага зэрэг түлэгдэж шатсан.

Ин-Ян тэсрэлт ихээхэн хүчтэй. Луугийн турхирах галтай мөргөлдвөл ихээхэн хэмжээний хүч гарав. Энэ гарах хүч нь Не Лигийн тооцоолсноос хүчтэй байлаа.

Тэгэхээр Ин-Ян тэсрэлт галтай урвалд орохоороо илүү хүчтэй болдог юм байна.

Ин-Ян тэсрэлт мөн Луугийн гал хоёр мөргөлдсөн мөргөлдөөнд зарим хажууд зогсч байсан сурагчид автав. Энэ олон хүнийг цохиж, хүмүүс хашгиралдана. Өндөр сүнсний хөгжилтэй нь л амжиж бултжээ.

Тэд тулааны талбарыг харвал дотроо ихээхэн гайхшрав. Тэнгэр минь, ямар их хүчтэй юм бэ? Хар алтан зэрэглэлийн дайчид л ийм их хүчийг гаргадаг биз дээ?

Энэ хоёр хүн аймшигтай юм.

Е Хан амьсгалаа дарах гэж хичээнэ. Түүний нүд ядарсан харагдах авч ихээхэн айдас түгшүүртэй байлаа. Хорин насандаа 3-одтой Алтан зэрэглэл хүрч суутан болсон ч 14 настай нэгэн жаал түүнтэй тулалдаад байна гэж үү?

Бүх хүний хайр хүндлэлийг тэр авдаг байсан. Гэвч өнөөдөр түүний нүүр халуунаар төөнөнө. Хотын шилдэг суутны цол өнөөдөр Не Лид албан ёсоор ирлээ.

Өргөсөн аав нь Не Лиг ихээхэн хайрладаг нь аргагүй юм байна. Хэрэв энэ авьяас чадлаараа Не Ли үргэлжлүүлэн хөгжих аваас Домгын зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болох нь гарцаагүй. Не Ли Яруу алдрын хотын хувь тавиланг алган дээрээ бөмбөрүүлнэ. Хэрэв Не Ли үнэхээр Домгын зэрэглэл хүрдэг юм бол Е Зонгийн Хотын захирагчийн суудал ямар ч хүний эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр Не Лид очино. Мөн Не Ли Е Зиюунд хайртай бол бүхэл Цаст салхин гэр бүл тэр хоёрын хуримыг зөвшөөрнө.

Е Хан гараа чангаар атгав. Түүний дотор нуугдаж байсан уур хилэн буцлав.

Тэгэхээр миний бүх хичээл зүтгэл талаар боллоо юм гэж үү? Эцсийн эцэст би хэн юм бэ?

Е Зонг өөрийг нь Хотын захирагчийн газар бага байхад нь анх авчирч байсаныг саналаа. Тэрээр тансаг танхимыг харсаныхаа дараа өөртөө амласан. Энэ бүхэн хэзээ нэгэн өдөр өөрийнх нь болно гэж. Е Зиюуныг харсан цагаасаа л тэрээр түүнийг эхнэрээ болгож авна гэж удаа дараа хэлсэн.

Харин одоо бүх мөрөөдөл нь устлаа.

Е Ханы нүд ув улаан боллоо. Улангассан араатан мэтээр тэрээр уурлав. Би хэнийг ч надаас юм булаахыг зөвшөөрөхгүй.

Аар!

Алтан эвэрт газрын луу ууртайгаар архирав. Галт уул тэсрэх мэт энэ хүчтэй сонсогдоно.

Е Ханы уур хилэнтэй архирааг сонссон Не Ли Е Ханы доторхыг мэдрэв. Тэр юунд харамсаад байгаа юм болдоо? За тэгсэн ч яадаг юм бэ? Чиний биш зүйлд шунах нь утгагүй хэрэг.

Е Хан урагш алхвал газар аалзны тор мэт цуурав. Зарим чулууны хэлтэрхийнүүд тоос болон бутрав. Е Ханы биенээс гэнэтхэн яс цухуйн ургалаа. Е Ханы нүдэнд хүйтэн жавар сэвшинэ.

Е Ханы үйлдлийг харсан Не Ли цочирдов. Е Хан Алтан эвэрт газрын луугийн бүх хүчийг ашиглаж чадахгүй байгаа ч анхныхаа хувиралд орлоо.

Чөтгөрийн сүнстэн чөтгөрийн сүнстэйгээ нэгдвэл тэдний бие ч гэсэн чөтгөрийн сүнс нь болдог. Энэ нь Чөтгөрийн сүнсээ өөрчилж өөр чиглэл уруу хувиргадаг юм. Энэ хувиралтын дараа чөтгөрийн сүнсний хүч нь ихээр нэмэгдэж, мутацид орсон өөр чадвар илэрдэг.

Мутаци их ховор тохиолдолд гарч ирдэг. Гайхамшигт тохиол болохгүй л бол үүнийг удирдаж чаддаггүй. Чөтгөрийн сүнсийг хэрхэн хувиралд оруулахыг Не Ли мэдэх авч саяхан Соёот хулсны баавгай мөн Сүүдрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэн учраас энэ одоохондоо боломжгүй.

Алтан зэрэглэлийн дайчин хагас цагийн турш хамгийн удаандаа энэ хувирлаа барих боломжтой.

Е Ханы энэ хувирал бага зэрэг албадмал учраас түүний оюун ухаан балартаж, нүд нь улаан боллоо.

“Хувиралд орсоныхоо дараа ямар хүчтэй болохыг чинь харья.” Не Ли хэлэв. Тэрээр сүнсний тойронгоо удирдвал Соёот Хулсны баавгайнаас өөр уруу нь сүнсний хүч давалгаалан орж ирэв.

Таас!

Е Хан газраас үсэрчихэв. Түүний биенээс цухуйсан яс нь Не Ли уруу чиглэн ирнэ.

Не Ли хүйтнээр амьсгалаа гаргав. Гарт нь хоёр сүнсний зэвсэг болох катар илднүүд нь гарч ирлээ. Не Ли Тэнгэрийн Хээ овгийн эрдэнэсийн сангаас авсан илднүүд бол энэ.

Таас

Не Ли нэг гартаа Катар илдээ баривал Е Ханы нударгатай тулав. Хүчтэй сүнсний хүч Не Лиг хэдэн метр хойш чулуудав. Тэрээр газар унав. Харин Е Ханы хувьд нударгандаа олон шархнуудтай үлдэв.

Чөтгөрийн сүнстэй тулалдах үед хамгийн хүчтэй зүйл бол сүнсний зэвсэг юм. Алтан эвэрт газрын луугийн хамгаалалт сайн ч гэсэн түүний хамгаалалтыг амархан дарж авлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s