Чөтгөр бурхдын домгууд 131

Энэ долоо хоногт
[Нийт 9 хэсгээс / 7 нийтлэв]

Долоо хоног бүр 3 хэсэг үнэгүй байдаг ба Чөтгөр бурхдын домгууд зохиол нь 5000₮ ивээн тэтгэлэг бүрт нэмэлт нэг хэсэгтэй.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 131 – Алтан эвэрт газрын луу

Хэрэв хэн нэгэн Не Ли юу гэж бодож байгааг мэдвэл тэдний урам хугарах нь лавтай.

Сяо Нин Арь [Аянгат Луу] техникээр сүнсээ хөгжүүлдэг учраас түүний арьс маш толигор болсон. Сяо Нин Арь улам бүр сэтгэл татам болсон харагдана. Сяо Нин Арьтай харцуулахад Суутны ангийн бусад охидууд цөм цагаан нугас мэт харагдана.

“Би чамайг хайж ирлээ.” хэмээн Сяо Нин Арь хэлвэл хацар нь улайв.

Сяо Нин Арийн дуу хоолой бусад бүх сурагчдад хүрэхээр чанга байсан бөгөөд тодхон сонсогдов. Даруй олон хүний зүрх нь шархаллаа. Нин Арь дагины хэлсэн өнгө аясаар нь бол тэрээр аль хэдийн нэг хүнийг сэтгэлдээ тээдэг юм байна. Тэд бүгдээр сэтгэлээр унав. Не Ли ямар хүн болоод Сяо Нин Арь дагины сэтгэлийг булаасан юм бол.

Не Ли хөнгөхөн инээмсэглээд. “Өө чи яг зөв цагтаа ирлээ. Бид нар яг гадагш гарах гэж байлаа. Бидэнтэй нэгдэж болно шүү!” гэлээ.

Олон сурагчид Не Ли ямар угсаа гаралтайг судлахаар хүмүүсээ явуулна. Не Ли хүчтэй угсаа гаралгүй гэдгийг мэдэх аваас тэд түүнд ийм эелдэг хандахгүй.

“Тэгье.” гээд.

Сяо Нин Арь хажууд нь ирлээ. Лу Пиао нөхцөл байдлыг ойлгож байсан ба Не Лигийн хажууд суух зай гаргаж өгөөд Сяо Нин Арийг суулгалаа.

Сяо Нин Арь Не Лигийн хажууд суув. Түүнээс нэг сөөм зайны цаана л сууна. Эмэгтэй хүний анхилуун үнэр түүнээс гарна.

Не Лид эвгүй санагдана. Хэрэв Зиюун энэ байдлыг харваас буруугаар ойлгож магад. Гэхдээ Нин Арийг цаашаа бол гэж хэрхэн хэлэх билээ?

Олон сурагчдийн үхлийн харцыг мэдэрсэн долоон хүн ангид ороод ирэв. Тэнгэрлэг овгийн Чэн Линжианаар удирдуулсан долоон хүн энэ билээ. Чэн Линжиан ангид орж ирээд хүүхдүүдийг ажвал Не Ли нүдэнд нь тусав.

Чэн Линжиан очиж мэндчилхээр шийдэв. “Не Ли, удаан уулзсангүй шүү.”

“Залуу эзэн Чэн, удаан уулзсангүй.”

Не Ли босохгүйгээр толгой дохин мэндчилэв.

Не Ли босоогүй ч гэсэн Чэн Линжиан Не Лиг огтхон ч бүдүүлэг гэж бодсонгүй. Инээмсэглэн үргэлжлүүлж хэлэв. “Чамд ангид суух сонирхолтой байна уу?”

Ингэж хэлээд Не Лигийн өмнө ирээд суув.

Не Ли инээмсэглэв. “Би энд ирж үзсэн юм. Удахгүй эндээс явна.”

Чэн Линжиан намуухан хоолойгоор Не Лигийн чихэнд шивнэв. “Чи болгоомжтой байгаарай. Суутны ангид Ариун Гэр бүлийн олон нүд чих байдаг. Чамайг тэд анхаараад эхэлчихсэн шүү. Би саяхан Шэн Жиүг мөн Ариун Орчид сургуульд ирж байхыг харсан. Тэр чиний араас ирсэн байж мэднэ.” гэвэл.

“Ойлголоо. Надад дуулгасанд баярлалаа.” гээд Не Ли толгой дохин хэлэв. Чэн Линжиан сайн хүн хэвээр байна. Залуу эзэнтний онгироо зан түүнд байх хэдий ч итгэж болохуйц хүн мөн.

Чэн Линжиан Не Ли хоёр ярьж буйг харсан сурагчид үхлийн харцаа болиулав. Тоглож байна уу? Чэн Линжиан хүртэл Не Лид эелдэг хандаж байна. Чэн Линжиан ийм байхад тэд яахан муухай аашилж болох билээ. Хэрэв тэд Не Лиг уурлуулах аваас яаж үхсэнээ ч мэдэлгүй нүд аних байлгүй.

Чэн Линжиан Не Ли болон түүний нөхдийг цочирдон харав. “Танайхан яаж ийм хурдан сүнсээ хөгжүүлчихэв ээ? Хэрэв чамд цаг байвал надад зөвлөгөө өгөөч.”

Не Ли мөн түүний найз нөхөд итгэмээргүй хурдан хүчтэй болж байгаа.

Не Ли инээмсэглэн хэллээ. “Саяхан Ариун Орчид сургуульд шинэ сүнс хөгжүүлэх техникууд гарсан. Хэрэв залуу эзэн Чэн тэднийг харвал тэд танд их тус болно шүү.”

“Өө?” Чэн Линжианий хөмсөг зангирав. Тэрээр ихэд биширсэн өнгө аястай хэллээ. “Тэгвэл би тэднийг чинь очоод хараадхая.”

Гэнэтхэн Суутны ангид шуугилдаад эхлэв.

“Е Хан ах эргээд иржээ!”

“Е Хан? Цаст салхин гэр бүлийн Е Хан уу даа?”

“Тиймээ!”

Суутны ангид олон сурагчид өмнө нь Е Ханыг харсан. Зөвхөн шинэ сурагчид л түүнийг харж байгаагүй. Гэхдээ Е Ханы нэрийг олон хүн мэднэ. Е Хан Яруу алдрын залуучууд дундах хамгийн шилдэг суутан байсан юм.

Е Хан хар өнгийн дээл өмссөн байлаа. Түүний хөмсөг зангираатай хаалгаар орж ирнэ.

Суутны ангийн уур амьсгал хэдэн градусаар буув. Энгийн сурагчид айн чичирч, үг дуугарахгүй.

Е Хан? Энд юугаа хийдэг билээ? Не Ли хөмсгөө зангидав. Тэрээр толгойгоо өргөн харвал. Е Ханы хүйтэн, бахархалтай хоёр харцтай мөргөлдөв. Не Ли түүнийг хорон санаа өвөртөлж ирсэнийг ойлголоо.

“Чиний араас ирсэн бололтой.” Чэн Линжиан намуухнар хэлэв. “Өөрийгөө аргалуулмаар байна уу?” гэвэл.

Не Ли тайвнаар. “Хэрэггүй дээ. Гэхдээ баярлалаа. Не Ли миний бие замд минь тээглэсэн бурхан, эсвэл буддаг ч замаасаа зайлуулж чадна.” гэлээ.

Өмнөх амьдралдаа хулчийж ханасан. Энэ амьдралдаа Не Ли дахиж хэзээ ч хулчийхгүй. Е Ханаас нуугдсан доор толгойгоо хананд цохиод амиа хорлоснон дээр.

Замд нь тээглэсэн бурхан буддаг ч зайлуулна? Не Ли тайван байсан хэдий ч Чэн Линжиан Не Лигийн түүнтэй үзэлдэх гэсэн хүслэнг мэдэрнэ. Яруу алдрын хотын түүхэнд ийм онгироо үг хэлдэг байсан хүн үгүй. Чэн Линжианы цус оргилно. Не Ли энгийн хүн биш мэт санагдлаа.

Арван дөрвөн настай залуухан хөвгүүн олон өндөр албан тушаалтай хүмүүсийн өөдөөс тэрсэлдэн, Ариун Гэр бүлийн овгийн ахлагчийн өмнө хүртэл Шэн Фэйг найрнаас хөөгөөд гаргачихсан. Одоо харин замд бурхан эсвэл будда тээглэсэн ч түүнийг зайлуулна гэнэ.

Не Ли хэтэрхий их онгирч байгаа бус уу? Эсвэл өөрийнхөө хүчинд хэтэрхий их итгэлтэй байна уу.

Сүнсээ хөгжүүлэх замналд эр зориг их чухал. Зөвхөн зоригтой байж л хүн тулааны урлагын оргилд хүрч болно.

Чэн Линжианы зүрхэнд нэгэн шинэ мэдлэг, ололт урган гарлаа. Түүний сүнсний тойронг хүчтэй хүсэл бүрхэн авав.

Чэн Линжиан хөхрөн инээгээд. “Замдаа тээглэсэн бурхан, эсвэл буддаг ч замаасаа зайлуулна гэнээ. Сайхан хэллээ.” гэв.

Е Хан Не Лиг харвал. Түүн уруу хуруугаараа чичлээд. “Чи, намайг дагаад яв.” гэлээ.

Е Ханы хоолойнд алах хүслэн илт байв.

Сяо Нин Арь, Дү Зэ, Лу Пиао бүгдээр Не Ли уруу харав.

Дү Зэ, “Не Ли тэр чинь 3-одтой Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Туслуулах зүйл байвал бидэнд зүгээр хэлээрэй.” гэлээ.

Лу Пиао, Вэй Нан бүгд ихээхэн санаа зовсон харцтай болов. Энэ амьдралдаа тэд юу ч болсон жаргал зовлонгоо Не Литэй хуваалцана. Хэрэв Не Лид санаагаа зовоох зүйл гарвал тэд цаг үргэлж сэтгэл гаргана.

Не Ли босч зогсон гарав. Сяо Нин Арь, Дү Зэ, Лу Пиао болон нөхдүүд нь түүнийг дагаад гарлаа.

Үүнийг харсан суутны ангийн сурагчид гадаа сайхан шоу болох гэж байна гэж бодоод ангиас баярлалдан гарцгаав.

Ариун Орчид сургууль, Тулааны талбар!

Энд цугларах сурагчид улам бүр нэмэгдэнэ. Е Хан, Не Ли хоёрын хэнийх нь ч нэр энд олон хүнийг татах увдистай байв.

Е Хан Не Ли хоёрыг тойрон зогсоод, үзэгчид хэдэн метрийн зайтай тойрог үүсгэвэл. Тэдний сүнснээс гарах эрчим дотор байгаа хүмүүст амьсгалах боломж бага өгч байв.

“Е Хан ах намайг энд дуудсан шалтгаан юу билээ?” Не Ли тайвнаар Е Хан уруу харав. Түүний эрчим Е Ханаас дутахааргүй хүчтэй байлаа.

“Намайг чи өнөөдөр ах гэж дуудсанаас хойш чамайг өнөөдөр сургаад өгье. Чи хэтэрхий онгироод байна. Чамаас хүчтэй хүн үргэлж байдгийг сануулаад өгье л дөө.” гээд Е Хан хүйтнээр Не Лиг хараад. “Хотын захирагчийн найран дээр чамаас айсандаа би буулт хийгээгүй. Гэхдээ энэ удаа чамд Зиюунаас хол бай гэж хэлэх гэж ирлээ.”

Тэгэхээр асуудлын шалтгаан нь эмэгтэй хүн байхнээ. Харин энэ охин нь Ариун Орчид сургуулийн дагинасийн нэг. Ариун Орчид сургуулийн сурагчид бие биетэйгээ шивэр авир хийнэ.

“Чамайг би ах гэж дуудсан нь чи Хотын захирагчийн өргөмөл хүү, бас Е Зиюуны өргөмөл ах болохоор л тэгж дуудсан. Зарим зүйл дээр харин чи санаа тавиад байх шаардлага байхгүй. Е Хан, би Хотын захирагч чамд суудлаа өгөхийг хүсч байгааг мэднэ. Гэтэл чи бол Хотын захирагчийн хаана нь ч хүрэхгүй хүн. Дээрээс нь чи зүгээр л гадны хүн. Чи хэн болчихоод Хотын захирагч болно гээд байна?” гээд Не Ли тайвнаар Е Ханыг харлаа. Е Ханы царайг харан дүгнэвэл Е Хан Хотын захирагч болж чадахгүйгээ мэдээд эцсийн мөчид хариу барих гэсэн бололтой.

Бүх асуудлын эхлэлийг Не Ли тавьсан. Не Лиг гаргаад хаячих аваас Е Зиюуны өрсөлдөөн намжина. Тэрээр хэзээ ч Хотын захирагч болохыг хүсэхгүй.

Өмнөх амьдралдаа Не Ли ч бусадтай өрсөлдөх дургүй хүн байсан. Гэхдээ энэ амьдралдаа Не Ли нэгэн зүйлийг ойлгосон. Хэрэв чи хулчийх аваас, ертөнц чамайг өрөвдөөд зүгээр буулт хийгээд өгчихгүй. Чи тэмцэж байж л олж авдаг хорвоо. Хэрэв чи тэмцэхгүй л юм бол өөрийн чинь мэдлийн зүйл байлаа ч хүн чамаас булаагаад авчихна.

Е Хантай өмнөх амьдралдаа харьцаж байгаагүй учраас Не Ли Е Ханыг ямар хүн гэдгийг мэдэхгүй. Е Хан өмнөх амьдралд нь Яруу алдрын хотын эцсийн тулаанд гарч ирээгүй. Не Ли зарим нэгэн таамаглал дэвшүүлнэ.

Е Хан Цаст Салхин гэр бүлийн нэр төрийг гутаасан хүн бололтой. Тиймээс л Е Зиюун өмнөх амьдралдаа түүний талаар дурсаагүй биз.

Энэ амьдралд нь зарим зүйл төлөвлөснөөр нь явахгүй бололтой. Гэхдээ Е Зиюуныгаа хамгаалахын төлөө Не Ли заавал ч үгүй Е Ханд хариу барина.

“Би Хотын захирагч болж чадах эсэх чиний санаа тавиад байх асуудал биш. Цаст салхин гэр бүлийн дотоод асуудалд чи оролцоод байх хэрэггүй. Чи онгирсоор л байх шив. Чамайг юу чаддагийг чинь нэг харья л даа.” Е Хан ууртайгаар хэлвэл биенээс нь сүнсний хүч олгойдон гарна. Түүний бие тасралтгүй томорч гадна нь алтан өнгийн хуяг дуулга мэт давхарга үүслээ. Түүний ахар сүүлнээс нь урт сүүл ургаж. Хоёр гар нь харин сарвуу болон хувирлаа.

Алтан эвэрт газрын луу.

Не Лигийн зүрх хүйт даав. Е Зонг луунд дуртай бололтой. Өөрөө Хар Хайрст газрын лууг авсан бол өргөмөл хүүдээ Алтан эвэрт газрын лууг өгчээ.

Алтан эвэрт газрын луу бол тулааны төрлийн чөтгөрийн сүнс. Тулааны төрлийн чөтгөрийн сүнснээс жинхэнэ луутай ойрхоноосоо хоёрдугаарт бичигддэг. Алтан Эвэрт газрын лууны хүч Хар Хайрст газрын луугийнхаас ч илүү. Мэдээж чөтгөрийн сүнс Хар Хайрст газрын луутай нэгдсэн хүн нь Е Зонг учраас тэр чөтгөрийн сүнсний хүчнийг 120 хувийг гаргаж чаддаг. Е Ханы хувьд чөтгөрийн сүнснийхээ 30 хувийг гаргаж чадаж байвал дээдийн заяа.

Гэсэн ч , 10-хан хувийн гаргасан ч бас л хүчтэй хэвээр байна.

“Е Зонг өргөмөл хүүдээ үнэхээр анхаарал хандуулжээ. Алтан Эвэрт газрын луу өгсөн байх шив.” хэмээн Не Ли дотроо бодлоо. Алтан эвэрт газрын луу маш хүчтэй. Гэсэн ч, Алтан эвэрт газрын луутайгээ нэгдэж хоёр метр өндөр болсон Е Ханыг харсан ч Не Ли огтхон ч айсангүй.

ЧӨТГӨРИЙН СҮНСТЭЙ НЭГД!


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.