Чөтгөр бурхдын домгууд 130

Энэ долоо хоногт
[Нийт 9 хэсгээс / 6 нийтлэв]

Долоо хоног бүр 3 хэсэг үнэгүй байдаг ба Чөтгөр бурхдын домгууд зохиол нь 5000₮ ивээн тэтгэлэг бүрт нэмэлт нэг хэсэгтэй.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 130 – Балгас

Цаг хугацаа өнгөрөх тусам энгийн ард иргэдийн дунд нэгэн цуу яриа тархав. Зарим хүмүүс Ариун Гэр бүлийг бослого гаргахаар зэхэж байна гэнэ. Зарим хүмүүс Цаст Салхин гэр бүл Ариун гэр бүлийг дээрэлхэж байна гэж ярилцацгаана. Энэ нь хүчтэй нь сул доройгоо дээрэлхэж буй хэрэг.

Энэ цуу яриа юуг ч өгүүлж байсан хэн нэгэн энэ цуу яриаг албаар тараасан.

Ариун Гэр бүл

“Новшнууд! Цаст салхин гэр бүл ийм хурдан арга хэмжээ авна гэж санасангүй.” Шэн Хонг ууртай байв. Цаст салхин гэр бүл урьдчилж хөдөлсөн нь Ариун Гэр бүлийг цухалдуулав. Тэд бэлтгэлээ базааж амжаагүй байсан юм. Нүдэнд нь хүйт даав. “Энэ новш Шэн Мин биз. Цаст салхин гэр бүлийг бидний сүүлнээс мөшгих боломж олгосон хүн бол тэр. Хэрэв би өмнө нь таамагласан бол түүнийг өөрийнхөө гараар алах байсан юм.”

Ариун Гэр бүлийн Үйл ажиллагаа хариуцсан тэргүүн настаны хувьд тэрээр их зүйлийг мэднэ. Ийм хүнийг гадуур явуулвал Шэн Хонг бүтэн нойртой хонож чадахгүй!

Шэн Хонг хүйтнээр амьсгалаа гаргав. “Шэн Гүй, Харанхуйн бүлгэмд мэдээ хүргэх ямар нэгэн арга гарц хай. Цаст Салхин гэр бүл манай Ариун Гэр бүлийг дарамталж эхэлснээс хойш бид тэднийг дураар нь байлгаж болохгүй.”

“Мэдлээ.” Шэн Гүй бөхийн хариулав. Удалгүй Шэн Гүй эргэж харан явлаа.

Шэн Хонгийн толгойнд нэгэн бодол зурвас хийн орж ирлээ. Тэрээр нухацтайгаар хэлэв. “Буцаад ир.”

Шэн Гүй хэсэг зуур цочирдов. Сониучирхан Шэн Хонг уруу харна.

Шэн Хонг уур хилэнгээ намжаав. Уур хилэнгээсээ болж Цаст салхин гэр бүлийн урхинд орох гэж байна. Цаст салхин гэр бүл Ариун Гэр бүлийг дарамталсан хэдий ч өөр зүйл хийгээгүй. Тэдэнд хангалттай баталгаа байхгүй биз. Шэн Мин ч гэсэн хэлж болохгүй зүйлсээ мэднэ. Эс бөгөөс тэрээр үхдэл болсон байх учиртай. Хэрэв Цаст Салхин гэр бүл Ариун Гэр бүлийн нууцуудаас, мөн өө сэвийг мэдмээр байвал Цаст Салхин гэр бүл тэднийг дарамталж, өдөөн хатгах болно.Шэн Гүй хаалганаас гарсан л бол Цаст Салхин гэр бүлийн урхинд орох байв.

Шэн Хонг хүйтнээр инээмсэглэн хэлэв. “Намайг урхинд оруулах гээ юу? Өнөөдрөөс эхлэн бид Харанхуйн бүлгэмээс холбоогоо таслах болно. Манай Ариун Гэр бүлийг дарамтлахыг хүсч байгаа юм бол Ариун Гэр бүлийн хүч сүрийг харуулаад өгье. Тэд юу хийнэ үү өөрсдөө мэдэцгээ. Ариун Гэр бүл Харанхуйн бүлгэм хоёрын хуйвалдааныг илчлэх нотолгоо байхгүйгээс хойш Ариун Гэр бүл маань хүчтэй хариу тулалдсан ч тэд биднийг устгаж чадахгүй!”

Ариун Гэр бүлийн дийлэнхи гишүүдийг эргүүлэн татлаа. Хэдхэн хүмүүс л Яруу алдрын хотоор гадуур гарах эрхтэй байв.

Ариун Орчид Сургууль дахин нээгдэв. Хотын зах бүрээс хүүхдүүд эргэж хичээлдээ орно.

Суутны анги.

Одоогоор Не Ли Ариун Орчид сургуульд эргэн ирж хичээлдээ суух шалтгаан үгүй. Не Ли гэхдээ энд ирсэн байв. Ариун Орчид сургуульд ирсэнээр Ариун Гэр бүл, мөн Харанхуйн бүлгэмийг нааш нь урхидах боломж юм.

Сурагчид сургуулийн замаар алхалж, хоорондоо юм ярина.

“Сонссон уу? Ариун Орчид сургуулийн сүнс хөгжүүлэх техникуудийг сольсон гэж? Цаст салхин гэр бүл эрдэнэс олж илүү хүчтэй сүнс хөгжүүлэх техникуудыг олсон гэнэ лээ. Цаст салхин гэр бүл амин хувиа бодолгүй энэ бүх сүнс хөгжүүлэх техникуудыг Ариун Орчид сургуульд бэлэглэжээ. Бүх сурагчид энэ сүнс хөгжүүлэх техникээр хичээллэж болно.”

“Үнэн үү? Ямар хүчтэй сүнс хөгжүүлэх техникууд юм бол?”

“Энэ бидний өмнө хичээллэдэг байсан сүнс хөгжүүлэх техникүүдээс хавьгүй хүчтэй юм байна.”

Энэ мэдээж Не Ли хийж буй ажил. Не Ли [Тэнгэрлэг бурхан] мөн [Есөн хуйлрах мөсөн шувуу] шиг хүчтэй хөгжүүлэх техник гаргаж ирэхгүй. Харанхуйн бүлгэм, эсвэл Ариун Гэр бүл тэднийг сурчих юм бол тоогүй хэрэг болно. Не Ли зөвхөн Ариун Орчид сургуулийг илүү сайжруулах гэсэн төдий. Гэвч энэ сурагчдын хувьд хүчтэй техникүүд байв.

“Өө, дүү минь, чи Суутны ангийн сурагч юмуу?”

Нэгэн алтан дээлтэй залуу Не Лигийн хажууд ирлээ. Алтан өнгийн дээл нь ихээхэн нүдэнд тусна.

“Чи чинь?”Не Ли түүн уруу храв. Энэ сурагчийн талаар түүнд ямар ч дурсамж үгүй.

Гэнэтхэн туранхай нэгэн гарч ирээд бахархалтайгаар хэлэв. “Чи мэдэхгүй юмуу? Энэ чинь Ао Үүлэн овгийн Лонг Юу залуу эзэн шүү дээ. Тэр аль хэдийн 5-одтой Хүрэл зэрэглэл. Суутны анги дотор тэр эхний аравт бичигддэг.”

5-одтой Хүрэл зэрэглэл ээ? Не Ли хэсэг зуур бодов. 5-одтой Хүрэл зэрэглэл бол сайн зүйл. Харин Ао үүлэн овгийн хувьд долоон язгууртан овгийн нэг.

“Жаал аа, чи Суутны ангид шинээр орсон биз. Миний тал болж надтай нийлмээр байна уу?” Лонг Юу бахархалтайгаар Не Лид хэлэв.

Чамтай нэгдэх ээ? Тоглож байгаа байлгүй дээ? Не Ли царай барайв. Тэрээр гараа зөрүүлэн Лонг Юуд хэлэв. “Тэгэхээр чи Ао үүлэн овгийнх атлаа намайг танихгүй байна уу?”

Не Лигийн царайны хувирал хэтэрхий хурдан биш гэжүү? Лонг Юу хариу ч үзүүлж чадсангүй.

“Чи хэн бэ?” Лонг Юу сэрэмжлэв. Не Ли Ао үүлэн овгийн нэрийг сонсоод айж сандрахгүй байв. Тэгэхээр түүний ар тал их хүчтэй байж магад.

Не Ли Лонг Юуг дээрээс нь доош нь хараад хэлэв. “Хотын захирагчийн найран дээр чи ирсэн үү? Гэхдээ чи их танил бус харагдаад байх чинь.”

Лонг Юугийн бие тэр өдөр муу байсан. Тиймээс найран дээр тэр очиж чадаагүй. Не Ли Хотын захирагчийн найран дээр очсон учраас үүсэл гарал нь хүчтэй байх учиртай.

Чи аль овгийнх вэ?” Лонг Юу асуув. Тэрээр бахдалтай царайгаа хадгалсаар байв.

“Миний хэн гэдгийг чи мэдэх шаардлагагүй. Чи хэнтэй нийлдэг бэ? Е Хонг уу? Шэн Фэй юу? эсвэл Чэн Линжиан уу?” Не Ли хүйтнээр асуун хэлэв.

Лонг Юугийн шар үс босов. Не Лигийн дурдсан гурван хүн гурвуулаа Суутны ангийн одод. Шэн Фэй мөн Чэн Линжиан хоёр Ариун Гэр бүл мөн Тэнгэрлэг гэр бүлээс тус тус ирсэн. Харин Е Хонг Цаст Салхин овгийнх. Тэрээр Е Зиюуны үеэл ах. Энэ гурван хүнийг тэрээр хилэгнүүлж чаддаггүй. Лонг Юу өөрийнхөө албан тушаалаар бол тэдний анхаарлыг ч хандуулж чаддаггүй.

Лонг Юу сул хоолойгоор хэлэв. “Би Чэн Линжиан даргын хүн.”

“Муугүй шүү. чамд ирээдүй байна.” Не Ли Лонг Юугийн мөрөн дээр гараа тавилаа. “Дараагийн удаа Чэн залуу эзнийг харвал чамайг дурданаа.”

Не Ли ингэж хэлээд юу ч болоогүй мэт явлаа.

Лонг Юу Не Лиг бодон бишрэв, тэрээр хөшсөн байлаа. Энэ онгироо залуу эр хэн болохыг санахыг хичээнэ.

Лонг Юу ууртайгаар түүнийг хөөх гэтэл туранхай залуу чихэнд нь шивнэв. “Залуу эзэн минь, энэ Хавцлын чөтгөрийг алсан Не Ли бололтой. Энэ залуу маш онгироо гэж сонссон. Хотын захирагчийн найран дээр Шэн Фэйг Ариун Гэр бүлийн овгийн ахлагчийн өмнө хөөж гаргасан гэсэн шүү. Шэн Фэй түүний үгээр үг дуугүй хөөгдөж гарсан.”

Лонг Юу юу гэж хэлэхийг нь сонсвол хүйтэн хөлс нь цувлаа. Ямар азаар сая уурласангүй вэ. Хотын захирагчийн найран дээр онгирч Шэн Фэйгийн нэр нүүрийг алгадсан хүнтэй сөргөөцөлдөж болохгүй. Хэрэв дөнгөж сая араас нь хөөсөн бол үхлээ эрэхтэй адил бус уу? Шэн Фэйтэй нийлдэггүй нь азны хэрэг. Эс бөгөөс юу болох нь нүдэнд нь бууж байлаа.

Лонг Юу толгой сэгсрэв. Ирээдүйд ийм хүнийг уурлуулахгүй байх нь өлзийтэй. Лонг Юу яаж энэ хүнээс гуйлт гуйх талаараа бодож эхлэв. Ийм түвшинтэй хүн дахиж ийм хүний анхаарлыг татаж чадахгүй.

Суутны ангид Не Ли чимээгүйхэн буланд сууна. Лу Пиао, Дү Зэ нар Не Лигийн хажууд суувал жижигхэн фракц үүснэ.

“Не Ли, бид үргэлжлүүлэн энэ ангид суух юм уу? Хэтэрхий уйтгартай юм.” Лу Пиао хэлэв. Тэрээр санаа алдан толгойныхоо ард гараа тавилаа. Өөрийнхөө сүнсний хөгжлөөр бол тандалтын багад, эсвэл адал явдал эрсэн бүлгэмд нэгдэж Яруу алдрын хотын гадагш гарах боломжтой.

Ду Зэ мөрөө хавчив. Лу Пиао ч биш Дү Зэ ч мөн энэ хичээл уйтгартай гэж бодов.

Не Ли хэсэг зуур бодов. Хэрэв Ариун гэр бүлийн аюул байхгүйсэн бол очих газар зөндөө байв. Гэтэл олон хүн түүнийг харж мөшгиж байгаа. Не Ли хуумгай хандаж болохгүй. Хэрэв Ариун Гэр бүл ийм хүчтэй байхад нь түүнийг олзлоод авчихвал хариу тулалдаж чадахгүй.

Алтан зэрэглэл хүрч байж л Ариун Гэр бүлийн хүчтэнгүүдтэй тэрээр нүүр тулж чадна.

Не Лигийн толгойнд нэг газар сананд оров. Яруу алдрын хотод нэг газар үлдсэн юм байна. Энэ бол маш эртний нэгэн газар. Энэ газар ямар зориулалттайг хүмүүс мэдэхгүй. Е Мо энэ жилийн дараа газрыг анхаараагүй бол хэн ч энэ газрыг олохгүй байх байсан. Энэ газрын маш хүчтэй нэгэн хүн үлдээсэн ба дотор нь олон нууцууд бий.

Харанхуйн бүлгэм тоо томшгүй олон алуурчин явуулдаг ч Е Мо ноён тэднийг алсан. Тэд энэ байгууламжийг ихээхэн сонирхдог. Энэ байгууламж дотор буй зүйл Яруу алдрын хотыг мөхөөсөн юм болвуу?

Энэ өндөр балгасууд Хотын захирагчийн эдлэнтэй ойрхон. Тиймээс одоогийн байдлаар тэр газар зүгээр биз. Ариун Гэр бүл хотын захирагчийн газарт дураараа дургиж чадахгүй.

Энэ дотор юу байдгыг Не Ли олж мэдэхээр шийдэв.

Не Ли нөхдөө харан инээмсэглэн хэлэв. “Бүгдээрээ бэлтгэлээ базаацгаа. Бид удахгүй явна.”

Ариун Орчид сургуульд эргэж ирсэн мэдээ нь Ариун Гэр бүлд хэд хоногын дараа л ирэх байх. Энд ирэх зорилго биелсэн учраас одоо эндээс явах л үлдлээ.

Гэнэтхэн хүмүүс шаагиж эхлэв.

“Энэ Сяо Нин Арь байна.”

Ангийн бүх хөвгүүд энэ хаалгаар орж ирэх туранхай охиныг харна. Тэд бүгдээрээ алмайрцгаана. Сяо Нин Арь бэлтгэлийнхээ хувцастай байх ба түүний уран гуалиг бие нь харагдана. Түүний хүйтэн зан ааш нь бусад хүмүүсийн зүрхийг булиглуулна.

Энэ охиныг олон эрэгтэй хүмүүс хүсч биширдэг.

Сяо Нин Арь Тулааны анхлан суралцагчын ангид орсон цагаас л Суутны ангийнхан түүний талаар ярилцах болсон. Тэд Сяо Нин Арийг Суутны ангид орж ирэхийг өнөөдөр хүртэл хүлээсэн. Одоо харин тэдний мөрөөдөл биеллээ.

Гэсэн хэдий ч Сяо Нин Арийн хүйтэн харц тэднийг ойртуулахгүй байлаа. Энэ яг л ойртож боломгүй бурхан мэт санагдуулна.

Тэд бүгдээрээ дотроо санаашрав. Хэн ч Сяо Нин Арьтай дуугарч чадсангүй.

Сяо Нин Арь бүх ангийнхан дундаас Не Ли уруу харна. Түүний хүйтэн хөндий харц гэнэтхэн дулаахан урьхан болон хувирна. Тэрээр энэ урьхан ааш зангаараа Не Лигийн зүг алхав.

Не Ли даллав. Тэрээр мэндчилэв. “Өө, Нин Арь, энд яагаад ирсэн юм бэ?”

Не Ли хоолойг сонсоод Сяо Нин Арь сэтгэл татам инээмсэглэн хурдлан алхав.

Не Ли хэлж дуусмагц бүхэл анги чимээгүй болно. Гэнэтхэн бүгд Не Ли уруу ширтэв.

Тэд бүгдээр түүнийг үхээсэй гэсэн харцаар харж байв.

Хэрэв хүний харц хүнийг алж болох байсан бол Не Ли олон мянган удаа сүлбүүлэх байв.

Не Ли хамраа имрэв. Суутны ангид ирсэнээсээ хойш тэрээр даруухан загнасан. Гэсэн хэдий ч ийм богинохон хугацаанд хүмүүсийн анхаарлыг татах байсан гэжүү. Хэрэв хэн нэгэн хүмүүсийн анхаарлыг татах заяатай бол энэ Не Ли юм.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.