Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 32]

За тэгэхээр 6-р номыг орчуулах хугацаанд хамт байсан уншигчид, ивээн тэтгэсэн хүмүүстээ мөн багийхандаа талархсанаа илэрхийль. 7-р ном түр завсралсаны эцэст 3-р сараас гарч эхлэх болно.

Сурталчилгаа
3 comments

Өмнөх

Дараах


Ном 6, Өшөөгөө авах замнал – Хэсэг 32, Хэцүү байдалд орсон нь

Ногооннавчит гудамжны төгсгөлд байх нэгэн зочид буудалд Иел нөхөдтэйгээ хүлээнэ.

“Залуу эзэнтэн. Эрхэм дээдэс чөтгөрийн гэмээр нэгэн араатанд Линлэй ноёнтны эдлэнд дайруулсан байна. Яг одоо эрхэм дээдсийг хамгаалахын тулд олон язгууртнууд, мөн дайчид очсон байгаа.” Алтан үст эрэгтэй Иелийн өмнө хүндэтгэлтэй аргаггүй хэллээ.

Иел цухалдав. Линлэйг Клайд хааныг алахыг хүсч байгааг мэднэ. Клайд яг одоо аллагын бай болсон байгаа. Арван боломжоос ес нь Линлэйтэй холбоотой.

“Энэ чөтгөрийн араатан гэдэг нь Гуравдугаар дүү юм байхдаа?” Иел санаа зовж эхлэв.

Иел эндээ хүлээхээс өөр зүйл хийж чадахгүй. Түүнд өөр сонголт үгүй. Төд удалгүй нэгэн мэдээ ирлээ. “Иел залуу эзэнтэн. Тэр чөтгөрийн араатан галзуураад аллага үйлдэж эхэллээ. Олон хүн нас барсан. Линлэй ноёнтны эдлэнд олон хүн үхэж, аллагын газар болжээ. Цус урсаж үхсэн хүмүүсээр дүүрчээ.”

Иел дотроо ихэд цочирдов.

“Гуравдугаар дүү үнэхээр мундаг юм. Гуравдугаар дүү зугтааж чадах юм болвуу?” Иел чимээгүйхэн хүлээсээр.

Дахин мэдээ ирсээр.

“Залуу эзэн Иел, тэр чөтгөрийн араатны нил ягаан сэлэм хэтэрхий хүчтэй юм. Нил ягаан гялбаа гарсан газар үхэл дагна. Тоо томшгүй хүн эдлэнд нас барсан. Ордны харуулууд, мөн олон цэргийн салаанууд хүйс тэмтрэгдлээ.”

Энэ мэдээг сонсоод Иел өөртөө итгэлтэй болов.

“Нил ягаан сэлэм ээ? Энэ Цуст ягаан илд байх ёстой.” Иел, Рэйнолдс, Жорж нар бүгдээрээ Линлэйг Цуст ягаан бурхны илдтэйг мэднэ. Иел тэр дундаа Линлэйтэй хамт овгийнх нь өвөг дээдсийн дурсгалт илдийг амт авчирсан. “Баруч овог чинь Луугийн цуст дайчны овог. Линлэй маань Луугийн цуст дайчин болж чаддаг юм байхдаа?”

Чөтгөрийн араатан нь Линлэй Луугийн цуст хувиралдаа орсон дүр нь байж болзошгүй.

Мянган эртэй, бас шидэт араатнуудтай яг одоо тулалдаж байгааг нь бодохоор Иел санаа зовсоор.

“Гуравдугаар дүү”

Иел гараа тас атгаж, шүдээ зууна. Тэрээр тайвширч, дахин шүдээ зууна. Олон хүмүүс түүний сандарч байгааг анзаарав.

“Иел залуу эзэнтэн, Дээрхийн гэгээнтэн Ариун Эзэн хаан гарч ирсэн гэнэ. Тэр чөтгөрийн араатанг гэмтээгээд Гэрэлт сүм уруу аваад явсан гэнэ.” Иелд ирсэн сүүлчийн мэдээ түүнийг цочирдуулан, царайнаас нь бүх цусыг нь авсан мэтээр түүний царайг цагааруулав.

“Дээрхийн гэгээнтэн, Ариун эзэн хаан гарч ирсэн.” гэдэг үгийг сонссон Иел бүх зүйл улам дордсоныг ойлгов.

“Скүэаак, скүэак” Хар өнгийн гялбаа зочид буудалд ирлээ.

“Бэбэ.” Сүүдрийн хулганыг хараад Иел түүнийг танин даруй ойртлоо.

“Бэбэ. Гуравдугаар дүү хаана байна?” Иел даруй Бэбэ уруу харан цөхрөнгөө баран асуулаа.

Сүүдрийн хулгана Бэбэ өөрийн намбалаг тайван байдлаараа биш байлаа. Тэрээр Иел уруу толгойгоо гудайлган харан хэдэн удаа чархирав. Иел Бэбэгийн нүднээс гуниг харууслыг мэдэрнэ. Бэбэ шидэт араатан учраас түүний оюун ухаан хүнийхээс дутуугүй.

“Шүү.” Бэбэгийн бие чичирхийлэв, тэрээр гэнэтхэн Иелийн өмнө гараад ирлээ.

Иел цухалдав.

“Залуу эзэн Иел” Хажууд байсан хүн намуухнаар хэллээ.

“Буцаад яв, Хоёрдугаар авга ахыг маань олоод ир.” Иел суудлаасаа өндийн тушаал өглөө.

Гэрэлт сүмийн есдүгээр давхрын хамгийн нууц нэгэн өрөөнд Линлэйг үхсэн нохой мэт шидээд оруулав. Линлэйг Гэрэлт сүмд хорино гэдэг Гэрэлт сүм Линлэйг ямар өндрөөр үнэлдгийг харуулна.

Энэ Гэрэлт сүм бол Гэрэлт сүмийн гол зүрх_

Гэгээнтэн зэрэглэлийн дайчид ч энэ газарт зүрхэлж ордоггүй.

“Аа.” Линлэйн хайрснууд буцаад биенд нь шингээд орлоо. Линлэйн бие цусад будагджээ. Түүний биенд нүдээр харж болохуйц арван шарх байлаа. Энэ шархнуудыг Ариун эзэн хаан үүсгэсэн. Хэйдэнс эзэн хааны үүсгэсэн шарх тун ноцтой. Гэхдээ дотор эрхтнүүд нь бүр хүчтэй шархадсан байв.

Дөрвөн үе мөч нь дөрвүүлээ хугарсан. Линлэй шүдээ зуугаад биеэ хөдөлгөх боловч толгойгоороо хана налахаас өөр зүйл хийж чадахгүй.

“Линлэй.”

Делин Кевоте Хуйларч буй луугийн бөгжнөөс гарч ирлээ. Линлэй уруу цөхрөнгөө баран харлаа.

“Делин өвөө.” Линлэй Делин Кевоте уруу харна.

Делин Кевоте дотроо санааршрав. Тэрээр Линлэй уруу харан хэллээ. “Линлэй чи харамсч байна уу?”

“Харамсах аа?”

Линлэй толгойгоо сэгсэрлээ. “Үгүй ээ, үнэнийг хэлэхэд амьдралдаа би хоёрхон зүйлийг хүсч байсан. Нэгдүгээрт овгийнхоо нэр алдарыг дахин сэргээх. Хоёрдугаарт хүчний оргилд гарах байсан юм. Би өшөөгөө авч чадахгүй бол унтаж чадалгүйгээр насаараа зовох байсан биз.”

Делин Кевоте толгой дохив. Тэрээр Линлэйн бодлыг ойлгож байлаа.

“Би ялагдлаа. Хаха. Ялагдлаа.”

Линлэй хөнгөхөн инээлээ. Түүний бие шархадсан. Түүнийг хэн ч зодож чадахаар байлаа.

Тэрээр ялагдлаа.

Ариун эзэн хаан гарч ирсэн цагаас мэдэж байсан.

Тэр ялагдсан. Энэ нь үхлийн ялтай.

Линлэй  үүнийг мэдэж байсан. Энэ ертөнцөд хүмүүс өдөр бүр үхдэг. Линлэй өөрийгөө үхлээс мултрах боломжгүйг мэднэ.

“Линлэй, чи үхэхгүй байх.” Делин Кевоте хэлэв.

“Юу” Линлэй гайхшран Делин өвөөгөөс асуув.

Делин Кевоте тайвнаар хөхрөн инээв. “Хэрэв Ариун эзэн хаан чамайг алахыг хүссэн бол тэр чамайг аль хэдийн алчих байсан. Чамтай тулалдаж байхдаа яагаад чамайг өршөөнө гэж? Нэмж хэлэхэд…. нэг хаант улсын эзэн хаанаас чи илүү чухал хүн.”

Линлэй ойлгож эхэллээ.

“Линлэй бол түүхэн дэх хоёрдугаар суут шидтэн. Тэрээр Гэгээнтэн зэрэглэлийн дайчин болох нь гарцаагүй. Ариун эзэн хаан чиний Луугын цуст дайчны чадварыг ч олж харлаа . Чи Дөрвөн их дайчны нэг нь. Гэгээнтэн зэрэглэлийн дайчин болвол Гэгээнтэн зэрэглэл дотроо хүчтэйд нь тооцогдоно. Чи ирээдүйд Ариун Эзэн хаанаас дутахгүй.” Делин Кевоте итгэл дүүрэн хэллээ.

Хүчит дөрвөн дайчны угсаа маш хүчтэй.

Олон хүмүүс Гэгээнтэн зэрэглэл хүрээд эхэн үе, дунд үе, оргил үе гэсэн даваануудыг давдаг.

Гэгээнтэн зэрэглэл хүрвэл Хүчит дөрвөн дайчид тэр дундаа Луугийн цуст дайчид Оргил үед маш хурдан хүрдэг. Тэд хамгаалалт, мөн дайралтаараа оргилд үед бий. Оргил үеийн Гэгээнтэн зэрэглэлийн дайчид дундаа ч оргилд нь хүрэх биз. Дөрвөн хүчит дайчид юм бүхний оргилд бий.

“Хэйдэнс чамайг аргаггүй эрхэнд л алах байх.” Делин Кевоте үүнийг хэлээд буцаад Хуйларч буй луугийн бөгжиндөө орлоо.

Линлэйн зүрх маш тайван байв.

Үхэл, амьдрал аа?

Линлэй өшөөгөө л авахыг хүснэ.

“Намайг өршөөсөн ч Хэйдэнс надаар Клайд хааныг алуулахгүй биз.” Линлэй энэ удаа Клайдыг алж чадахгүй байсан учраас ирээдүйд Клайд хааныг алж мөн чадахгүй биз. Клайд хааныг алах тун хэцүү. Клайд хааныг алж чадахгүй бол Линлэй зүгээж сууж чадахгүй.

“Би өшөөгөө хэзээ авч чадахыг харж л байя.”

Линлэй яг одоо цөхрөнгөө барна.

Гэрэлт сүмийн дээд давхарт, Хэйдэнс сэнтийдээ сууна.

Гулермо Ариун эзэн хаан уруу цочирдон харав. “Дээрхийн гэгээнтэн минь, тэр Линлэй байсан гэжүү? Гэхдээ.. Гэхдээ..”

Гулермо Линлэйн хайрсыг татрахыг хараагүй. Тиймээс Гулермо тэр чөтгөрийг хэн байсныг мэдэхгүй. Энэ залуу Линлэй байсныг мэдээд ихэд цочирдов.

“Тэр чөтгөр биш. Тэр Луугийн цуст дайчин.” Хэйдэнс Гулермо уруу ширтэв.

Гулермо цухалдав. Гэхдээ даруй ойлгов. “Нээрээ тийм.. Баруч овог чинь Луугийн цуст дайчны овог. Гэхдээ Луугийн цуст дайчин гарч ирэлгүй Мянган жил боллоо шүү дээ. Үнэхээр итгэмээргүй юм… Линлэй тэгэхээр… Дээрхийн гэгээнтэн минь, Луугийн цуст дайчин юм биз дээ?”

Линлэй ямар аймшигтай байсныг хараад Гулермогийн зүрх чичирхийлэв.

“Магадгүй мутацид орсон нь байх. Гэхдээ Луугийн цуст дайчны хувирал гарцаагүй мөн. Эс бөгөөс яаж ийм хурдан хүчирхэг болох вэ?” Хэйдэнс тайвнаар хэлэв. “Энэ Линлэйн ирээдүй зах хязгааргүй юм. Энэ биднийг ихэд уурлуулсан ч гадны хүмүүс тэр чөтгөрийг Линлэй байсныг мэдэхгүй.”

Гулермо Хэйдэнс юу гэж хэлэх гэж байгааг ойлгов.

Линлэйн өсөлт зах хязгааргүй гэж үү?

Гулермо санаашрав. Линлэйн өсөлт хэтэрхий мундаг юм. Шидтэн болох замналаас нь гадна дайчин болох замнал нь Дөрвөн хүчит дайчны нэг. Хоёр талаараа тэр аймшигтай хүн. Хэрэв ийм хүн Гэрэлт сүмд үлдэх юм бол хэдхэн арван жилийн дараа Гэрэлт сүм хүчит дайчинтай болно.

“Тийм шүү. Дээрхийн гэгээнтэн та түүнийг чөтгөр гэж хэлж болно. Линлэйг авчирсан гүйцэтгэгч нараас бусад хүмүүс түүнийг Линлэй байсныг мэдэхгүй.” Гулермо хүндэтгэлтэйгээр хэллээ.

“Өө, тэр дөрөв үү? Тэдний учрыг чи олоодох.” Хэйдэнс хүйтнээр хэллээ.

“Мэдлээ, эрхэм дээдсээ.” Гулермо хүндэтгэлтэйгээр хэлэв. “Тэд Их эзний ивээлд багтах нь тэдний аз завшаан.”

Гулермо хөнгөхнөөр хэллээ. “Тийм шүү. Бас нэг хүн Линлэйг чөтгөр гэдгийг мэднэ.”

“Чи Клайдыг хэлж байна уу?” Хэйдэнс чимээгүй хэллээ.

“Тийм, эрхэм дээдэстээн.” Гулермо хэллээ. Тэрээр гайхшрав. “Линлэй Клайдтай цусан өшөөтэй юм шиг байна. Эс бөгөөс түүнийг алах гэж оролдохгүй. Клайд бол Фэнлай улсын эзэн хаан. Бид Линлэйг авч үлдмээр байвал Клайдтай нэг ярьж үзсэн нь дээр байх.”

“Тэгье. Нэг ярилцаад үзье.”

Хэйдэнс инээмсэглэв. “Ямар цусан өшөөтэй болохоороо Линлэй Клайдыг алахыг хүссэн юм болдоо?”

Орой нь Клайд толгойгоо бөхийлгөн Гэрэлт сүмийн шалан дээр зогсоно.

“Дээрхийн гэгээнтэн минь” Клайд хүндэтгэлтэйгээр бөхийв.

Хэйдэнс сэнтийдээ суугаад, хэдэн зузаан навчин боть уншина. Толгойгоо ч өндийлгөхгүй хэллээ. “Клайд, Гэрэлт сүмд чи илүү чухал уу? Линлэй илүү чухал уу?”

Клайдын зүрх нэг хэмнэлээ алдав.

“Ариун эзэн хаан Линлэйг авч үлдмээр байгаа юмуу?”  Клайд сандарч эхлэв.

Линлэйн аав ээж өөрөөс нь болж үхсэнийг мэдсэний дараа, өөрөө гардан гүйцэлдээгүй ч Клайд 90% ийн буруутайгаа мэднэ.

Тэр өнгөрсөн жил Линлэйн ээжийг Клайд авсанаас хойш тэрээр үхсэн. Мөн Линлэйн аав яаж үхсэн юм болдоо?

Клайд Линлэйн нүдэнд Ариун эзэн хаантанд чирэгдээд явахдаа хүртэл өөрийг нь үзэн ядах харцыг харсан.

“Энэ Линлэй бид хоёрын аль нэг нь л үхнэ. Түүнийг амьд үлдээж болохгүй.” Клайд өөртөө хэлэв.

“Клайд, гадны хүмүүс түүнийг чөтгөр байсан гэж бодож байга. Хэн ч түүнийг Линлэй байсныг мэдэхгүй шүү дээ. Зөв үү?” Клайд уруу Хэйдэнс харав.

Энэ үгийг сонсоод Хэйдэнсийг санааг Клайд ойлгов. Клайд маш хурднаар хариулав. “Эзэнтэн минь. Линлэй суутан гэдэг нь үнэн. Мянган жилд ганц гарч ирэх суутан нь үнэн. Дээрхийн гэгээнтэн минь та Линлэйг үлдээх гэсэн нь зөв. Гэхдээ.. Тэр Гэрэлт сүмд маань үйлчлэхгүй нь гарцаагүй.”

Клайдын хэлсэн үг Хэйдэнсийн нүүрийг барайхад хүргэв. Тэрээр Клайд уруу хүйтнээр ширтэв.

Клайдийн зүрх айсандаа дагжин чичирнэ.

Линлэй үхэхгүй бол тэрээр дахин амар амгалан амьдрахгүй гэдгээ мэднэ.

“Эрхэм дээдсээ, та Линлэй намайг яагаад алахыг хүсч байгааг мэдэх үү?” Клайд хурдан хэллээ.

“Ярь” Хэйдэнс хүйтнээр хэллээ.

Клайд даруй хэлэв. “Эрхэм дээдэстээн, Линлэй намайг алах гэсэн нь арван хоёр жилийн өмнөхөөс болсон. Би ээжийг нь хулгайлахаар явуулсан. Харин аав нь ээжийг нь тагнаж байгаад алуулсан. Ээж аав нь надаас болж үхсэн гэх үү дээ?”

“Эцэг эхийн өшөө авах ч хүчтэй л дээ.” Хэйдэнс толгой дохив.

“Гэхдээ эрхэм дээдсээ, та арван хоёр жилийн өмнөх тэр эмэгтэйг санаж байна уу?Миний танд бэлэг болгон өгдөг эмэгтэйг?” Клайд хаан Хэйдэнс уруу харлаа.

Хэйдэнс цухалдав.

“Чи арай…” Хэйдэнсийн царай барайв.

“Тиймээ. Тэр Линлэйгийн ээж байсан.” Клайдын дуу хоолой чангаар цуурайтав.

“Эрхэм дээдэстээн, Линлэй Гэрэлт сүмд үлдвэл, эрх мэдэл нь нэмэгдэхийн цагт Гэрэлт сүмийн нууцуудыг мэддэг болно. Ээжийгээ яаж, хэний гарт үхсэнийг мэдэх л болно. Тэр үед Гэрэлт сүмд үнэнч зүгтгэнэ гэж та бодож байна уу?” Клайдын оюун санаа амарлаа.

Одоогийн нөхцөл байдалд Хэйдэнс санаснаар нь аашлах ёстой. Линлэй зах хязгааргүй ирээдүйтэй юу? Үнэн. Гэхдээ Линлэй өсч торнивол Гэрэлт сүмийн үнэнийг мэдсэн цагт тэрээр Гэрэлт сүмд заналхийлнэ.

“Тийм байсан юмуу… хайран юм. Ямар хайран юм бэ?” Хэйдэнс уртаар амьсгалаа гарган санаашрана.


Өмнөх

Дараах

3 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 32]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.