Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 31]

Үүгээр Хуйларч буй луу зохиолын 6-р номын ивээн тэтгэлэг дууслаа.

7-р номны аль ч хэсэг ивээн тэтгэгдээгүй учир Амарбаясгаланг ивээн тэтгэж болно.

Энэ зохиолыг орчуулаагүй удсан байна. Энэ нь гоё юм даа.

Амарбаясгаланд энэ ном дээр хамжаад 3-4 хэсэг дээр нь туслав.

Цэлмэг

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 6, Өшөөгөө авах замнал – Хэсэг 31, Би зөвшөөрөхгүй.

“Таамаглаж байсанчлан Баруч овгийн суутан Луугийн хувирал хийж чаддаг юм байна. Луугийн цуст дайчны тэмдэглэлд үлдсэнээс өөр ч гэсэн ийм залуугаараа есдүгээр зэрэглэлийн дайчны хүчтэй байх гэж. Дөрвөн агуу дайчдын нэг Луугийн цуст дайчдын нэр алдар хий хоосон биш юм гээч.”

Гэрэлт сүмийн Ариун Эзэн хаан Хэйдэнс инээмсэглэн доор юу болж байгааг харна.

Мянга мянган хүн үхэж, газар цусанд будагдсан ч Хэйдэнсийн зүрх үл дэлсэлнэ.

“Кайсэр, түүнйг зогсоогооч.” Клайд аргаа баран орилов.

Тавилангийн хамгаалалттай ч гэсэн энэ хүртлээ цөхрөнгөө барна гэж тэр бодоогүй. Энэ бол Фэнлай хаант улсын Ариун нийслэл.

“Мэдлээ. Эрхэм дээдсээ. “ Кайсер хариу хэлэн. Том үлэмж сэлмээ Линлэй уруу далайлгав.

Линлэй энэ дайралтаас хамгаалах санаагүй. “Намайг цавчивал цавч. Гэхдээ би эхлээд Клайдыг алнаа.” Эцэг эхийнх нь үхэл Линлэйд Клайдыг алах үлэмж хэмжээний үзэн ядалтыг авчирсан. Клайдыг алж байж л сэтгэл нь ханана. Эс бөгөөс үхсэн ч тэрээр амар нойрсож чадахгүй.

“Түп” Үлэмж сэлэм нь Линлэйн биетэй мөргөлдөв.

Линлэй энэ цавчилтыг тэснэ гэж бодож байтал хачирхалтай нь энэ дайралт өөр уруу нь биш байлаа. Энэ дайралт Линлэйн эрчийг сулруулвал Кайсер мөргөлдсөн эрчээрээ дээшээгээ Клайд уруу ойртов.

“Шүү.” Бэбэ дахин Клайд уруу дайрав.

“Таас.” Үлэмж сэлэм агаар цавчлаа. Энэ нь Бэбэгийн замыг хаасан юм. Бэбэ хурц сарвуугаараа үлэмж сэлмийн эсрэг хамгаалав.

“Жаанг.”

Бэбэ үлэмж сэлмийн гадна өнгөн хэсэг дэх эрчмийг л мэдэрлээ. Энэ үед өөр рүү нь тулааны ки давалгаалан урсаж орж ирлээ. Бэбэ даруй бултав. Гэсэн ч энэ тулааны Ки бэбэгийн биенд нэвчив. Өөрийнхөө хамгаалах авьяас, чадвараараа Бэбэ агаарт нэг эргэлдээд газар уналаа.

Кайсер Клайдын өмнө зогсч байлаа. Хүйтнээр Бэбэ мөн Линлэйг харна.

“Эзэн, энэ залуу чанга юм гээч.” Бэбэгийн үс ноос дээшээ боссон байв. Тэрээр Кайсер уруу нүд салгалгүй ширтэнэ.

Линлэй ч гэсэн Кайсерийн хүчийг мэдэрлээ. Хурдны хувьд Кайсер өөрөөс нь дутахааргүй хурдан. Сэлмээрээ харин цавчивал илүү хурдан байв. Кайсер есдүгээр зэрэглэлийн жинхэнэ дайчин. Түүнд арвин туршлага бий.

“Чи хэн бэ? Яагаад эрхэм дээдсийг алахыг хүсэв?” Кайсер хүйтнээр сэлмээ барин Линлэй уруу хүйтнээр харав.

Линлэй үг дуугарсангүй. Бэлхүүсээ дахин нэг тогшвол Цуст Ягаан бурхны илд дахин гараад ирлээ. Тэр үед Линлэй салхин дэмжих шид Суперсоник шившив. Долдугаар зэрэглэлийн суперсоник шившлэг Линлэйн хурдыг дахин багахан нэмнэ.

“Хос хүчтэн, шидтэн бас дайчин юм байна.” Кайсерийн царай хувирав.

“Клайд.” Линлэйн дуу хадав.

Бүлэг дайчид Клайдыг тойрон хамгаална. Линлэйн хувьд өөрт нь Кайсераас өөр хэн ч аюул учруулж чадахгүй.

“Шүү.” Линлэй газар хүчтэй дэвсэлвэл газар цуурч хагарав. Энэ хүчээрээ Линлэй хар гялбаа болоод Клайд уруу давшиллаа.

“Шүү.” Бэбэ Линлэйтэй оюунаараа холбогдсон учраас түүнтэй зэрэг хөдлөв.

“Чи, чи. ЦустЯгаан бурхны илд нил ягаан гэрлийн гялбаа болон Кайсер уруу давшив. Бугалгаа хөдөлгөн Кайсер үлэмж сэлмээрээ Линлэйн цуст сэлмээс хамгаалав. Гэтэл энэ мөчид.

Өмнө нь хатуу байсан Цуст Ягаан бурхны илд гэнэтхэн туялзав. Кайсерийн илдийг зөрөн Кайсерийн амин тус газар чиглэв.

Тун ч ойрхон зөрлөө.

Кайсерт бултах боломж байсангүй.

“Таас!”

Кайсерийн биенээс гурван сантиметрийн зайд Цуст Ягаан илд зогсов. Энэ нь Кайсерийн хамгаалалтын улаан өнгийн улаан кид тулсан хэрэг байж. Есдүгээр зэрэгэлийн дайчин учраас Кайсер маш хүчтэй. Линлэйгээс ч хүчтэй байж таарна.

Энэ цохилт бүтэлгүйтэв. Линлэй огтхон ч эргэлзэлгүй хажууд байх Клайд уруу ойртов.

“Хүлээ.” Кайсер хүчтэй орилоод Линлэйг зогсоох гэв.

Гэхдээ нүднийхээ булангаараа нэг хар сүүдэр шилэн хүзүүнд нь ойртсоныг харав. Энэ онцгой шидэт араатан ямар аймшигтай болохыг мэдэх учраас тулааны кигээрээ түүнээс хамгаалж зүрхлэхгүй.

Кайсер хажуу тийшээ эргэн бултав. Бэбэ өөр хоёртоо тодорхой хэмжээний зай авах шаардлагатай. Бугалгаа дахин эргүүлвэл Бэбэ руу сэлэм нь чиглэв.

“Кайсер, намайг ирж авраач.” Клайд цөхрөнгөө баран орилов.

Кайсер сандарч эхэллээ. Линлэй болон шидэт араатан хоёр нь хоёул есдүгээр зэрэглэл. Хамгийн чухал нь Линлэйн энэ шидэт араатан маш хурдан бас сайн хамгаалалттай. Кайсер нэгийг нь аргалж чадах ч хоёулаа байвал түүний толгой гашлав.

“Таас.”

Цуст ягаан агаарт хэдэн хүний мөчүүдийг тасдан хаявал цус олгойдон гарна.

Линлэйн хар алтан нүд Клайдийг ширтэнэ. Клайд уруу бүх хурдаараа дайрна. Цуст Ягаан сэлмэнд өмнө нь орсон хүн бүхэн тасдан хаягдана.Линлэйн хар хайрсыг цус бүхэлдээ бүрхэн авна.

Алхам тутамдаа арван хүн алж байлаа.

“Таас.” Клайдыг хамгаалах сүүлийн хоёр хамгаалагчийг хөнөөгөөд Линлэй Клайд уруу сэлмээ далайв.

“Үгүй ээ. битгий ал л даа.” Клайд одоо жинхэнээсээ айж байлаа.

Кайсер нь Бэбэ гэдэг шидэт араатантай тулаад завгүй байгаа. Өөрийг нь ирж аврах ямар ч боломжгүй. Бусад дайчид нь Линлэйг аргацаах төдий. Линлэйн Луугийн хувиралтай байхад Гэгээнтэн зэрэглэлээс л айх юм байна. Есдүгээр зэрэглэлийн олон дайчнаас Линлэй айх хэрэггүй болжээ.

“Клайд, үх.”

Энэ удаа Линлэй сэлмээ ашигласангүй. Баруун сарвуугаараа Клайдын хүзүүг хүчтэй багалзуурдав. Тэрээр Клайдыг өөрийн гараараа тасдан алахыг хүсэв.

“Аа.” Клайд хойшоо хурдан хойшоо зугтав. Тэрээр нэгэн хиймэл толгод дээр унав.

Хоёр хөл нь чичирхийлж байв. Линлэй дахин урд нь гараад ирэв. Клайдын нүдэнд хоёр хурц сарвуу нь харагдлаа.

“Ааваа, ээжээ. Би ингэж нэг юм та хоёрынхоо өшөөг авах гэж.” Линлэйн зүрх салгалж байлаа. Тэрээр бүх хүчээ баруун сарвуундаа шингээв. Клайд ямар ч хамгаалалтгүй. Линлэйн өмнө яг л бүжин туулай мэт гэм зэмгүй байв.

Клайдийн нүдэнд аймшиг, мөн үл итгэсэн байдал тодров.

“Тхрүүм.”

Тэнгэрт хачин чичирхийлэв гарав. Нүд ирмэх зуур энэ чичирхийлэв Линлэйг тойрон авбал тэрээр шигдэн ордог элсэнд орсон мэт санагдана. Бүх л бие нь хүлэгдэж, гараа ч хөдөлгөж чадахгүй нь_

Линлэй дахиж бага зэрэг хүч гаргасан бол Клайдын хүзүүг таслах байв. Гэтэл Линлэй огтхон ч хөдөлж чадахгүй байв.

Клайд хөшиж орхив. Гэхдээ дараа нь тэрээр галзуу мэт хөхрөн инээв.

“Ха.. Хахахахаа!”

Клайд галзуу мэт хөхрөн инээнэ. Тэрээр толгойгоо тэнгэрт өргөн инээгээд хойшоо хоёр алхлаа. Энэ мөчид тэнгэрт цагаан дээлтэй нэгэн хүн агаарт ниснэ. Энэ Ариун Эзэн хаан, дээрхийн гэгээнтэн Хэйдэнс байлаа.

“Гэгээнтэн минь.” Клайд хүндэтгэлтэйгээр бөхийв.

Кайсерийг оролцуулсан бүх хүн хөшив. Тэд даруй хүндэтгэлтэй аргаггүй, эелдэгээр бөхийн хэллээ. “Дээрхийн гэгээнтэн минь”

Тэрээр Гэрэлт нэгдлийн хамгийн эрх мэдэлтэй хүн. Улсын эзэн хааныг огцруулах эрх мэдэл бий. Энэ хүн бол Ариун Эзэн хаан Хэйдэнс билээ.

Ариун эзэн хаан ганц алхвал Линлэйд ойров. Линлэй гэнэтхэн бие нь шигддэг элснээс гарсан мэт хөнгөрөв. Гэхдээ Ариун Эзэн хааны нүдийг харвал Линлэйн зүрх дагжин чичирнэ.

“Гэгээнтэн минь” энэ мөчид дахин нэг салаа ирлээ. Хоёр хамба лам буюу их ламтан нар тэднийг ахална. Мөн хэдэн Шашны шүүхийн гүйцэтгэгч нар хамтаар ирлээ.

“Тэнгэр минь” Гулерио Луугийн цуст хувирал болсон Линлэйг хараад хамгийн түрүүнд хэлэв.

Ариун Эзэн хаан Хэйдэнс Гулермог хялам хийж харав. Гулермо даруй чимээгээ намжаан дахиж авиа үл гаргав.

“Эндээс яв.”

Линлэйн чичирхийлэв дуу гарав. Ариун эзэн хаан хэйдэнс гайхшран Линлэйг харав. Өөрийнх нь хажууд байсан ч эсэргүүцэж чадаж байна гэжүү. Түүний эрчим аура олон гэгээнтэнгүүдээс илүү хүчтэй. Гэхдээ энэ нь Хэйдэнс Гэрэлт сүмийн олон нандин эрдэнэсийг биедээ авч явдагаас болдог.

“Бууж өг.” Хэйдэнс хэллээ.

“Шүүү.”

Линлэй гэнэтхэн хөдлөв. Тэрээр Клайд уруу гялбаа болон очлоо. Клайд уруу төмөр ташуур мэт луугийн сүүлээрээ давшилна. Эргэлзээгүйгээр энэ сүүл Клайдыг ганц цохилтоор хөнөөж чадна.

Хэйдэнм баруун гараа хөдөлгөв. “ВАП” хийх дуугаар Линлэйн бие холоо хиймэл толгод уруу шидгэдэв. Линлэйн бүхэл бие чулуу хаданд урагдаж цус гарна. Энэ ганц цохилтоор түүний цус нэг талруугаа шахагдах шахав.

Хэйдэнс Гулермог харав.

Хэйдэнсийн юу хүсч байгааг Гулермо ойлгов. Гүйцэтгэгч нарт тэрээр тушаалаа. “Энэ чөтгөрийг аваад яв.”

Дөрвөн гүйцэтгэгч нар даруй Линлэй уруу очив.

“Эзэн!” Бэбэгийн хоолой Линлэйн оюунд сонсогдов.

Линлэй хагас өвдөглөн суувал түүний амнаас цус олгойдов. “Бэбэ, зугт, хурдан яв. Тэд чамайг анзаарахаас өмнө яв.”

“Би явахгүй ээ.” Бэбэ байшингийн буланд нуугдаж байлаа. Гэхдээ тэрээр оюун бодлоороо Линлэйтэй ярилцана.

“Үгүй. Ариун эзэн хаан байгаа учраас бидэнд боломж үгүй. Чи ойлгоогүй л байгаа юмуу. Зугтах боломж байгаа дээрээ зугт. Бэбэ…. ял л даа. Би Клайдыг алах ёстой. Юу ч болж байсан би алах ёстой. Би үхсэн ч хамаагүй ээ. Чи миний өмнөөс дараа нь алаарай. Чи баригдчих юм бол харин бидэнд ямар ч найдлага үгүй.”

“Эзэн…”

“Яв. Эсвэл би үхсэн ч чамайг уучлахгүй шүү.” Линлэй оюун бодлоороо орилов.

Бэбэгийн нүдэнд харуусал, уур хилэн, бас үл явах сэдэл төрөн Линлэйг харна.

“Яваач дээ!”

Линлэй оюун бодлоороо түүн уруу орилно. Энэ үед Линлэйд дөрвөн гүйцэтгэгч нар ирэн Линлэйг эрхэндээ оруулах гэж байв. Гэхдээ хагас суусан Линлэй босов. Яг л үхлийн царцаа идэшээ идэх гэж буй мэт гэтнэ.

“шүү.” Нил ягаан гэрэл гарав. Тэр дөрвөл дөрвүүлээ бүсэлхийнээс доош биеэ алдлаа.

“Үх.” Линлэй дахин Клайд уруу дайрлаа.

Клайдын царай барайв.

“Би үхсэн ч чи эхлээд үх.” Линлэй уурандаа орилов.

“Хмм.”

Ариун Эзэн хааны нүд хүйтнээр эрчим ялгаруулна. Баруун гараараа ерөнхийд нь Линлэйг алгадав. Түүний аймшигт хүч хаанаас ч юм гарч ирэн Линлэйг бүх талаас нь дарав. Линлэйг үлэмж уул дээрээс нь дарсан мэт болов.

“Таас.” Линлэй газар унав.

“Тас..” Линлэйн яс арван өөр газраа хугарсан мэт сонсогдлоо. Тэрээр огтхон ч хөдөлж чадахгүй газар хөдөлгөөнгүй хэлнэ. Ийм олон яс хугарч байхыг бодвол ямар хүчтэй байсан нь сонирхолтой.

“Түүнийг аваад яв.” Гулермо дахин тушаав.

“Эзэн….” Линлэйг ийм байдалтай байгааг харсан Бэбэгийн нүднээс нулимс гарч жижигхэн хацрыг нь даган урсав.

Линлэй газар хэвтэж байв. Огт хөдөлгөөнгүй. Гар хөл, бүх хавирганууд нь хугарсан байлаа. Тэр огтхон ч хөдөлж чадахгүй. Түүний хар хайрсууд нь бүр аймшигтай харагдана. Энэ хайрснуудаас цус олгойдон гарна. Бүхэл бие нь улаан өнгөтэй болжээ.

“Эзэн…”

“Яв л даа. Бэбэ, яваач.” Линлэй оюунаараа орилов.

Хэдэн Шашны шүүхийн Гүйцэтгэгч нар Линлэйг өргөв. Линлэйг дөрвөн найзыг нь алсаныг мэдэх учир түүнийг авч явахдаа хайхрамжгүй, өвтгөн авч өргөв. Ингэж өргөж байгаа учраас Линлэй гаслантайя орилно.

Линлэйг өргөж авч явсан ч Линлэй Клайд уруу нүд ирмэлгүйгээр ширтэнэ.

“Хаха, хаха.” Клайд үргэлжлүүлэн хөхрөн инээв.

Клайдыг хар алтан нүдээрээ ширтсэн Линлэй хэлэв. “Би чамайг алахгүй бол би амар амгалан болохгүй. Үхсэн ч би хүлээн зөвшөөрч чадахгүй дээ.” Линлэйн чичирхийлэх хоолойг сонссон Бэбэгийн зүрх чичирхийлэв.

Клайдын зүрх ч гэсэн энэ үгийг сонсоод дэлсэв.

“Би, хүлээн, зөвшөөрөхгүй.” Линлэйн нүднээс хоёр нулимс хацрыг нь зуран гарав. Ялалтанд тун ойрхон байсан ч Клайдыг алж чадсангүй.


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.