Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 30]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 30 – Би үхэх бол чамайг аваад явна
Мөсөн галвын Цасан арслангийн араас орж ирсэн бүлэг дайчид мэл гайхлаа.
”Энэ юун мангас вэ?”
Хашаанд хар хайрсанд хучигдсан зүйл байх ба тэрний нуруу нь хурц гадаснуудаар бүрхэгдсэн, хүйтэн харцтай байхын дээр, төмөр ташуур мэт сүүлээ нааш цааш савчиж байлаа. Ялангуяа, энэ мангас өөрсдийг нь ширтэх бөгөөд, тэд түүний хар алтан нүд тун ч хачин болохыг анзаарав.
Уг хар алтан нүд зүрх сэтгэлгүй, хүйтэн бас алуурчных гэмээр байв!
”Аррр!” огтхон ч айлгүй, Мөсөн галвын цасан арслан мангас руу түрүүлж ухас хийлээ.
Мөсөн галвын Цасан арслан амнаасаа цэнхэр хаш жаднууд гаргавал, мангас огт булталгүй, шууд хайрсаараа хаалаа. Аянга цахиж, агаарын мөргөлдөөний дуу хадна. Дайралт мангасанд ямар хохирол учруулсангүй!
”Чөтгөр гэж!” Мангасын амнаас ууртай хоолой гарлаа.
Гэнэтхэн баруун хөл нь цилиндр хэлбэртэй болоод Цасан арслангийн биеийг дэлсэж орхив. Цасан арслан хойш шидэгдлээ! Энэ шидэт араатан 8-р зэрэглэлийнх, гэтэл ганц л өшиглөлтөнд л шидэгдчихэв.
Гэхдээ яаж хамгаалагчид бүрэн Луугийн хувиралыг мэдэх билээ, Линлэй одоо 9-р зэрэглэлийн дайчин болсон!
”Ал, түүнийг ал!” Клайд чанга дуугаар хашхирлаа.
Одоо л цочирдсон байсан мэргэжилтнүүд сэхээ орлоо. Тэр даруй, тэд зэвсгээ сугалцгаан Линлэй руу давшлаа. Үүнтэй зэрэгцэн, эдгээр мэргэжилтнүүдийн хамтрагч шидэт араатнууд ч гэсэн Линлэй руу давшина.
Шидэт араатан, Жавар чоно. Шидэт араатан, Цуст морь. Шидэт араатан, Арслан заан. Шидэт араатан, Цэнхэр жигүүрт Дайны шувуу.
Линлэй газраас эсвэл агаараас ирсэн шидэт араатнуудыг нэг нэгээр нь буулгаж авна. Линлэй яг л усны эргүүлэг мэт байх нь, түүн рүү дайрч байсан дайчид болон шидэт араатнуудын анхаарлыг ихэд татлаа. Энэ их хэмжээний анхаарал шаардсан дайралт үнэхээр аймшигтай байсан юм.
Линлэйн үхлийн амлалтыг Клайд сайн санаж байгаа. Бэбэ Клайд руу үргэлжлүүлэн дайрсаар л байх ба Клайдын Тавилангийн хамгаалалтны хүч шавхагдсаар байлаа.
”Клайд өнөөдөр, би чамайг ална.” Линлэй эргэн тойрныхоо дайчдыг огтхон ч анхаарахгүй байв. Одоогоор, энд байгаа хамгийн хүчирхэг нь л 8-р зэрэглэлийн дайчин. Харин Луугийн хувиралд орсон Линлэй 9-р зэрэглэлийн анхан шатанд орсон байгаа, дээрээс нь Линлэй Хуягт Ирт Нуруун лууны хамгийн хүчирхэг шинжийг нь өвлөн авсан ба тэр нь гайхалтай хамгаалалт билээ!
8-р зэрэглэлийн дайчны дайралт, Линлэйн хайрсан дээр буувал, түүнд багахан ч өвдөлт мэдрүүлсэнгүй.
Тэдний дундах 2м өндөр том биетэй, булчинлаг баавгай шиг бүсэлхийтэй эр Линлэй руу тулааны сүхээ савчлаа. Тулааны сүхний дээд хэсгээс улаан гэрэл гялтганах ба өөрөө агаарын химийг өсгөж байсан юм.
”Чөтгөр гэж!”
Линлэй бултсангүй. Өөрийн хүчирхэг хумстай нударгаа сүхний өөдөөс илгээвэл тэдний дайралт хоорондоо мөргөлдлөө.
”Пид!”
Маш хатуу тулааны сүхийг шууд цохилоо. Линлэйн нударганы хурд огтхон ч сааралгүйгээр дайчны цээжин тус газарт онолоо. Дайчны цээжинд түүний нударга тусвал, Линлэй гар нэвт гарсан байв…
Линлэй гараа хүчтэй хоёр тийш татан, дайчны биеийг хоёр хэсэгт хувааж орхилоо. Линлэйн хайрс руу цус цацарсан байх нь, түүнийг яг л тамаас ирсэн чөтгөр шиг харагдуулна.
”Хоёрдугаар ах!” хэмээн.
Нөгөө гурван дайчин ууртайгаар хашхирлаа. Линлэй 8-р зэрэглэлийн 4 дайчны нэгийг алчихлаа. Үлдсэн гурван дайчны нүд улаан болсон байх ба шидэт араатнуудтайгаа зэрэгцэн Линлэй руу дайрлаа.
”Тап!” Линлэй лууны сүүлээ гэнэтхэн хажуу тийш савхуурдлаа.
Дайчдын нэг болох өндөр, туранхай бас алтлаг үстэй эрийн толгой руу Линлэй сүүлээрээ ороолгожээ. Түүний толгой эргэж, хаа сайгүй цус цацруулна.
”Чөтгөр байна! Бүгд түүнийг ал!” Линлэйн аймшигтай хүчийг хараад, бүгд хашхиралдан дайрлаа.
Хүмүүс хашаанд цугласаар байх ба тэдэн дунд Линлэйг хамгаалах салааны харуулууд ч Линлэй руу дайран ирж байлаа. Учир нь Линлэйн бүхэл бие хар хайрсанд хучигдсан, царай нь хүртэл… Тиймээс хэн ч энэ мангас Линлэй гэдгийг мэдэхгүй!
Бүх хүний бодолд, энэ бол аймшигтай чөтгөр!
Ал!
”Эрхэм дээдсээ, яаравчлан зугтана уу!” Клайдын дэргэд 8-р зэрэглэлийн 2 дайчин байлаа. Гэхдээ тэднийг ярьж дуусахад, хар сүүдэр тэдэнрүү ирж явлаа. Хоёр дайчин маш хурдан хариу үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ бүхэл бие нь чичирч байв.
”Аа!”
Дайчдын нэгнийх нь мөрнөөс хазчихаад, хар сүүдэр үргэлжлүүлэн дайрлаа. Хурц шүд, аймшигтай хумсаар, хормын дотор, дайчинг 10 хазвал, түүний биений энд тэндээс цус олгойдлоо.
Тэр цус их алдаж эхэлмэгц, дайчин сөгдөн амь гуйж эхэллээ.
”пүл!”
Хурц сарвуу гавлын ясанд нь шууд зоогдвол, тэрээр үхлээ.
”Бэбэ, Клайд руу дайрахдаа төвлөр!” Линлэй оюун санаагаараа Бэбэд хэлэхэд.
”Мэдлээ, эзэнтээн.” гэлээ.
”Вишшш!” Клайд энэ боломжийг ашиглан хашаанаас үсрэн гарчээ.
”Шшшрр!” Бэбэ чангаар орлиод агаарыг зүслээ. Тэрээр хар өнгөтэй болж, хамаг хурдаараа ханыг нураав. Ханыг нураачихсан тул, Бэбэ шууд л Клайд руу дайрлаа.
”Энэ чөтгөрийг ал! Бүгдээрэй түүнийг ал!” Клайд чанга дуугаар тушаал өгөхөд.
”Мэдлээ эрхэм дээдсээ!” гэцгээлээ.
Линлэйгийн хашаанд хүмүүс нэмэгдсээр байх ба орны мянга мянган цэрэг эрс хаанаа хамгаалахаар иржээ. Олон язгууртнууд ч, энэ үймээнийг анзаараад, тэр даруй эрхэм дээдсийг хамгаалах тушаал хүмүүстээ өгсөн байлаа. Линлэйн эдлэнд байх хүмүүсийн тоог ‘Хүн далай’ гэх үг л тодорхой илтгэх биз.
Хүмүүс хаа сайгүй байлаа!
”Нэр хүндийн хэрэг!”
Клайдын өмнө Гэрэлт сүмийн хүлэгт баатруудын салаа тэр даруй гүйн ирсэн байх ба нэгэн зэрэг аянга мэт хар зүйл рүү дайрцгаалаа. Эрхэм дээдсээ хамгаалахын төлөө, тэдний олонх нь үхэхэд ч бэлэн байв.
”Шшррк!”
Бэбэ дахин нэг чангаар хашхирчихаад агаарыг зүсэн, гэнэтхэн хурдаа нэмлээ. Бэбэгийн хачирхалтай бараан бие, хурц хумс, аймшигтай соёо болон гайхалтай хурд нь яг л үхлийн бурхан болчихов уу гэлтэй, дайчдын амийг ар араас нь аван одож байв.
Бэбэ шууд цээжийг нь нүхэлж. Бусдынх нь толгойг тасдаж байх ба үлдсэн хэдийнх нь гавлыг хагалсан байв…
Тойрог үүсгээд, Бэбэ үргэлжлүүлэн Клайд руу дайрлаа. Клайд биеийнх нь эргэн тойрон дахь хүч улам л багассаар байгааг мэдэрч байлаа.
”Энэ Линлэйн тэжээвэр амьтан үнэхээр аймшигтай юм.” Клайд одоо л Линлэйг хэр хүчтэй болохыг ойлголоо.
Одоогоор, Линлэй олон дайчдаар хүрээлэгдсэн байлаа. Тэр хүчирхэг гэдэг нь үнэн. Гэхдээ энэ олон дайчид болон шидэт араатнуудын дайралтан доор ганц цохилтоороо нэг хүнийг алж чадах байлаа ч, цаг их авна.
”Би удаж болохгүй. Гэрэлт сүмийн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч хүрээд ирвэл, надад боломж гарахгүй.”
Өөрийг нь эсэргүүцэх олонхын ‘Нэр хүндийн хэрэг’ ‘Эрхэм дээдсийн төлөө’ ‘Чөтгөр’ гэх мэт үгнүүд Линлэйг улам л гуниглуулж байв. Үүнээс гадна, олон шидтэнгүүд алсаас Линлэйд шившлэш шившэж байсан юм.
”Тап!”
Бүүм!”
Линлэйн бие солонго болох мэт болоод, түүн дээр шидэт шившлэгнүүд буулаа. Гэхдээ Линлэйн хамгаалалтын чадвар маш аймшигтай байсан юм. Хуягт ирт нуруун луу нь луугийн төрлийн араатан дундаа хамгийн өндөр хамгаалалтын хүчтэй нь. Энэ талаар асуугаад ч хэрэггүй.
”Шшккрр!” Холоос, Бэбэгийн уйлах дууг сонссон ч, Линлэй дайчид болон цэргүүдээр хашигдсан байв. Тэрээр галзуурсан мэт болоод.
”Клайд!”
”Аав! Ээж! Өнөөдөр би үхэх бол түүнийг хамт аваад явна. Хамгийн муу тохиолдолд, Дараах ертөнцөд гэр бүлээрэй дахин нэгдэцгээе! Бяцхан Вартон, чамд би Баруч овгийг даатгаж үлдээлээ!” гэж Линлэй өөртөө хэллээ. Энэ мөчид, Линлэй үхлээс айхаа нэгэнт больсон байв.
”Клайд!!!”
Линлэй ууртайгаар архираад, хайрсаар хучигдсан баруун гараараа бүсэлхийндээ хүрвэл. Гэнэтхэн, үзэсгэлэнтэй ягаахан гэрэл цацарлаа.
”Үх, та нар бүгдээрэй, үх!”
Линлэй алж эхэллээ!
Линлэй хуй салхи мэт болбол, үзэсгэлэнтэй ягаан гэрэл эргэн тойронд тусаж, хачирхалтай гэрэл туяаруулна. Линлэйн явж өнгөрсөн газар бүрт, дайчид үхэд хийн унацгааж байлаа.
Бурхны илд, Цустягаан!
Луугийн хувиралд орсон үедээ Цустягааны ирийг хурц болговол, 7-р зэрэглэлийн дайчинг шууд л хоёр хувааж чаддаг болно.
Хядлага!
Цустягааныг ашигласнаар, Линлэйн аллагийн хэмжээ 10 дахин нэмэгдлээ. Ягаан гэрэл гялбах бүрт, дайчид газарт тэрийн унана. Линлэй хамаг хурдаараа Клайд руу давшлаа. Алхах бүрт нь 10 хүн үхэж байв!
Ал!
Хүмүүсийн цусаар усан оргилуур оргих мэт болж яс хаа сайгүй хөглөрч, яг л шавар мэт болсон байв. Луугийн хувиралдаа орж хар хайрсанд хучигдсан Линлэй яг л тамаас ирсэн чөтгөр лугаа адил болсон байлаа. Тэр урдаа таарсан дайчин бүрийг алж байсан юм.
Түүнд саад болж чадах хэн ч байсангүй!
”Бам!” Линлэйн алхам бүр дэлхийг донсолгож байлаа. Түүний гарт бүжих Цустягаан, хүмүүсийг нэг нэгээр нь унагаана. Ойролцоох хиймэл толгод дээрх бут болон хана цөмөөрөө хэдийнээ устгагджээ.
Линлэй эцэст нь нэг юм Клайдын дэргэд ирлээ. Бэбэгийн дайралтаас болж, Клайд зугтаж чадаагүй байжээ.
”Линлэй, намайг алах гээ юу?” гээд Клайд Линлэй руу харвал.
Линлэйн уруул багахан муруйснаа.
”Алах гээ юу гэнээ?”
Эцэг нь өөд болсны дараа тэрээр Хиллманд дайны илд ‘Алуурчин’-г өгөн ариун нэгдлийн бүсээс гаргасан. Юу ч болж байсан тэр одоо эцгийнхээ өшөөг авна.
”Хаха!”
Түүний Луугийн цусны тулааны ки тэсэрч, Линлэйн гарнууд гэнэтхэн, нэг инч хэмжээтэй томрон, биеийн хүчнийхээ хязгаарыг түлхлээ. Гартаа байгаа Бурхны илд Цустягаанаараа агаар зүсэхэд л Клайдын бие хуваагдана.
”Бам!” Дайралтын хүчинд л Клайд хойш шидэгдэн, хиймэл толгодыг мөргөлөө. Хиймэл толгодын бул чулуунууд хаа сайгүй нисэлдлээ.
Түүний бие өнхрөн унавал, Линлэй өмнөхөн нь ирэв.
Линлэй хуй салхи мэт эргэлдэн, Клайдын хүзүү рүү баруун хөлөөрөө хүчтэй өшиглөлөө. Тавилангийн хамгаалалт энэ дайралтыг хаасан боловч, Клайдын бие дайралтын хүчнээс болж газрын гүнд шигджээ.
”Тап!” Тэр даруй Линлэйн луугийн сүүлээ баруун хөлөө дагууллаа.
Ташуур мэт, Клайдын биеийг дахин дахин шавхуурдана. Клайдыг газар шигдтэл цохих хүч нь, дэлхий дээр буух солир мэт л байлаа. Дээрээс нь газар арвантаа томоо хагарахад, түүний бие хагархай руу оочлоо.
Клайдын биеийг хамгаалах тунгалаг хаалт чичирхийлж эхлэн, солонгийн 7 өнгө ялгарвал, хаалт эвдрэх гэж байв.
”Эвдрэх нь.” гээд Линлэй тун ч баяртай байтал.
”Эрхэм дээдсийг хамгаал!” хэмээн чанга дуугаар хашгирах сонсдлоо.
”Ноён Кайсер!”
Линлэй Бэбэ хоёрт алуулна гэхээс айж байсан дайчид ихэд баярлалаа. Гартаа илд барьсан, хүчирхэг байрын долгионтой хаш үстэй эр урагш давшлаа. Түүний хурд Линлэйгийнхээс огтхон ч дутахааргүй байв.
Линлэй цочирдолд орлоо. ”Фэнлай хаант улсын хоёр дахь 9-р зэрэглэлийн дайчин Кайсер. Энэ ч муу шүү!” гэснээ.
”Мартаж үз.” гээд Линлэй Кайсер руу харсан ч үгүй. Хурдхан шиг Клайдыг хөөлөө, Клайдад тэр хооронд хагархайнаас зугтах боломж олдсон байв. Клайдын Тавилангийн хамгаалалт хязгаартаа хүрсэн, тиймээс хэзээ ч байсан эвдэрхээр болсон байгаа. Энэ л Клайдыг алах сүүлчийн боломж!
”Зогс!” хэмээн Кайсер ууртай гэгч нь хашхирлаа.
”Бам!”
Линлэй Клайдыг дахин цохивол, анх удаа л Клайдын эрүүн тус газар тусаж тэрээр агаарт хөөрлөө. Тэр даруй Линлэй хамаг хурдаараа эргэн, тулааны сүх мэт, баруун хөл төмөг ташуур мэт сүүлээрээ Клайдын биеийг ороолголоо.
”Бззт.” Клайдын биенээс тун ч хачин дуу сонсдлоо.
”Клайдын бие агаарт байхад, хамгаалалт зогсолтгүй чичирч, солонгийн 7 өнгө ялгарууллаа. Гэсэн ч дараагаар нь, түүнийг агаарт байхад нь, хар бүүдгэр гялбаа гялтганан, аюулт хумс өөр рүү нь ирж явах харагдлаа.
”Түпп!”
Маш тод сонсогдлоо, Клайдын хамгаалалт эвдэрлээ.
”Эвдэрчихлээ.” Энийг харсан Линлэй баярлан хөөрлөө. Тэгээд тэр даруй Клайд руу давшсан ч, энэ мөчид, Кайсер хүрч ирэн Линлэйг илдээрээ цавчив. Гэсэн ч Линлэй огтхон ч тоолгүй, Клайд руу л давшсаар байлаа.
Гэсэн ч энэ мөчид…
Линлэйн эдлэнд байсан мянга мянган дайчдын хэн ч агаар дээр байсан нэгнийг анзаарсангүй. Тэр хүн агаар дээр зогсож байх ба, доороос нь харсан хэнбугай ч түүнийг харж чадахааргүй байлаа.
Тэрбээр туранхай, халзан бас урт цагаан дээл өмссөн байв. Түүний царай маш тайван байх бөгөөд бурхны мөс мэт нүдээр үйлд явдлыг ажиглаж байжээ.
Тэр бол дээд Гэгээнтэн, Гэрэлт сүмийн Ариун эзэн хаан өөрөө байлаа!


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s