Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 29]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 29 – Хэдэн ч хүн ирсэн ална
Ордонд.
Клайд Мөсөн галвын цаст арсланг асруулахаар 10 үйлчлэгч томилсон. Тэрнийг удаан арчилсан учир тэд Цасан арсланг юу гэх гэснийг бараг ойлгодог болсон.
”Цагаан арслан хаана байна?” хэмээн цагаан дээлтэй ордны эрэгтэй үйлчлэгч чанга дуугаар хэлэхэд.
”Ноёнтоон, Цасан арслан одоогоор унтаж байгаа.” гээд Мөсөн галвын цасан арслангийн нэг үйлчлэгч хүндэтгэлтэйгээр хэлбэл.
”Ммм.” гээд ордны үйлчлэгч толгой дохилоо.
”Аррр! Аррр!” Гэнэтхэн, дарааллан аймшигтайгаар архирах нь сонсдлоо. Архираа ууралсан мөн санаа зовсон байртай байв.
Тэр дууг сонсоод, Цасан арсланг хариуцаж авсан үйлчлэгчийн царай цонхийлоо. Цагаан дээлтэй эр илүү сандарсан байх ба. ”Юу болоод байна? Цасан арсланд юу болчихов?” гэвэл.
Архираа улам тодорч, Цасан арслан урагш тэмүүлнэ.
”Эрхэм дээдэс, Эрхэм дээдэс аюулд орж!” Цасан арсланг сонсоод үйлчлэгч ухаангүй мэт боллоо.
”Яаравчил! 10 жилийн өмнө ч гэсэн ийм зүйл болж байсан. Эрхэм дээдэс аймшигтай аюулд орсон! Яаравчилан, Эрхэм дээдсийг хамгаалахаар яв! Эрхэм дээдэс хаана байна?” гэвэл.
Цагаан дээлтэй ордны үйлчлэгчийн царай хувьс хийснээ. ”Эрхэм дээдэс, ордноос гарсан. Тийм шүү дээ. Ноён Линлэйн эдлэн рүү явсан.” гэвэл.
”Яаравчлан, Эрхэм дээдэсийг хамгаалахаар яв!” үйлчлэгч бархирлаа.
Тэр даруй, үйлчлэгч Цасан арслан руу буцлаа. Тэр өдөр бүр түүнийг хооллодог байсан тул, тэр ч түүнд жаахан сайхан зан гаргана. Энэхүү мөчид, таван сүүдэр газраас гэнэтхэн гарч ирлээ. Тэд бол ордны шилдэг таван мэргэжилтнүүд юм.
”Цасан арслан, Эрхэм дээдээс аюулд ороо юу?” хэмээн алтлаг үстэй дунд эргэм насны эр Мөсөн галвын Цасан арслан руу бархирвал.
Цасан арслан толгойгоо дохиод үргэлжлүүлэн ухас хийнэ.
”Ноён Линлэйн эдлэн рүү яаравчил. Эрхэм дээдэс тэнд байгаа.” гээд Хаш үстэй мэргэжилтэн яаран хэллээ.
”4-р ахаа, Ноён Кайсерыг ол.” Алтлаг үстэй дунд эргэм насны эр чангаар хэллээ.
Кайсер бол эдгээр мэргэжилтнүүдийн ахлах ба Фэнлай хаант улсын хамгийн хүчирхэг тулаанч. Фэнлай хаант улсад нийт хоёрхон л 9-р зэрэглэлийн дайчин байдгийн, нэг нь Клайд өөрөө, харин нөгөөх нь Кайсер.
Кайсер өндөр байр суурьтай учир, түүнд ордонд нэг их удаад байх шаардлага гардаггүй.
”Мэдлээ, Хоёрдугаар ах! Чи эрхэм дээдсийг хамгаалахаар яв. Би Ноён Кайсерийг хайя.” хэмээн Хаш үстэй эр яаравчлан хэллээ.
”Цасан арслан, явцгаая.” гээд.
Тэр дөрөв яаравчлан Цасан арслангийн хамт Линлэйн эдлэнг зорьлоо.
Линлэйн эдлэн. Одоо бол, Лилнэйн хашаанд байх нөхөн сэргээх байшинд, хоёр цогцосноос гадна, Клайд тэр хоёр л байв.
”Үгүй… Чи яаж ээжийг минь үхсэнийг мэдэж байгаа юм? Чи ээжийг минь өөрийнхөө ч гомдоож чадахгүй хүнд өгсөн гэж хэлээгүй билүү? Тиймэрхүү хүн ээжийг минь алахаар хулгайлуулсан гэдэгт итгэхгүй байна.” Линлэй итгэсэнгүй.
Түүний аав хэдийнээ өөд болчихсон. Линлэй ээжийгээ ч гэсэн үхчихээгүй байгаасай хэмээн хүснэ.
Тэрээр зүрх сэтгэлийнхээ гүнд, гэр бүл нь амьд байгаасаа гэж хүсэмжилнэ!
”Хаха…” гээд Клайд Линлэй руу өрөвдсөн байртай хараад инээд алдлаа. ”Линлэй, би чамд одоо тодорхой хэлье, тэр хүн танай ээжийг хулгайл гэж оноож өгөөгүй юм. Би өөрийнхөө санаачлагаар түүнийг хулгайлуулаад, тэр хүнд бэлэглэсэн юм. Учир нь… би тэр хүнд түүн шиг эмэгтэй хэрэгтэй байсан гэдгийг мэдэж байсан болохоор.”
”Тэр эрхэм өмнөн ч танай ээж шиг хэд хэдэн эмэгтэйчүүдийг барьж авч байсан юм. Тэд бүгд ялгаагүй. Үхсэн.” гэж хэлэхэд Клайдын нүдэнд галзуу инээмсэглэл тодорсон байв.
Линлэй яг л аянганд цохиулах шиг боллоо. Түүний хамаг бие салганан.
”Ялгаагүй ээ?” Линлэй Клайд руу ширтэхэд.
Клайд өөрийг нь өрөвдсөн байртай ширтээд. ”Линлэй, чиний ирээдүй маш гайхалтай байх байсан. Гэсэн ч чи өөрөө энэ замыг сонгоход хүргэлээ. Чи нэгэнт энэ замыг сонгосноос хойш, чиний ирээдүй шийдэгдсэн.” гэвэл.
Линлэй ”Хаха… хахахахаха!” хэмээн огцом хүйтнээр инээгээд, нүүрний булчингаа үрчилзүүлэн.
Клайд руу үхэл мэт нүдээр ширтээд. ”Клайд. Чи байж. Чи ээжид минь хор хүргэж, эцгийг минь үхэл рүү түлхсэн байж. Чи байгаагүйсэн бол, би одоо эцэг эхтэйгээ хамт гайхалтай амьдралыг туулах байсан юм. Чи байснаас болоод. Чи байснаас болоод. Чи л сүйтгэснээс-” гээд.
Линлэй гараа сунган, хажуудаа байсан шулуун цүүцийг авлаа.
”Яах гээв?” гээд Клайд Линлэй руу бар мэт нүдээр ширттэл.
Линлэй шулуун цүүцрүүгээ хараад. ”Харин яах гэсэн юм бол?” гэснээ. ”Өмнө нь, би үргэлж чулуу сийлбэр хийдэг байсан. Гэхдээ өнөөдөр… би мах цуснаас бүрдсэн сийлбэр хийхийг хүсэж байна.” гээд Линлэйн нүд Хуягт Ирт нуруун луугийнх шиг хар алтан болж. Зүрх сэтгэлгүй, хүйтэн нэгэн болон хувирлаа!
Хуйларч буй луу бөгжинд, Делин Кевоте чимээгүйхэн л сууна.
Линлэйн өсөж томрохыг харсан тэрбээр, түүнийг маш сайн ойлгож байсан юм.
Линлэйн хувьд гэр бүл, ахан дүүс нь түүнд маш гүн гүнзгий утга учир өгүүлдэг. Хэрэв тэднийхээ төлөө гэвэл, Линлэй үхлээс ч айхгүй. Одоо бол, түүний өмнө аав ээжийнх нь үхлийн буруутан байна. Линлэй яаж тайвширах билээ.
”Мах цуснаас бүрдсэн сийлбэр?” Клайд гайхширлаа. Линлэй Клайдын биеийг нэг нэгэнгүй болгоомжтой гэгч нь ажаад. ”Санаа зовох хэрэггүй. Чи хүчирхэг учир бие чинь ч хүчирхэг байж таарна. Би чамайг үхэхээс өмнө 1000 удаа зүсэлт хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна.” гэх Линлэйн хоолой маш хүйтэн байсан ба түүнээс аллагийн аура давалгаалж байсан юм.
”Чи!” гээд Клайдын царай мөс мэт болоод амандаа, ”Линлэй, би чамайг алж азгүй эцэг эхтэй чинь дахин нэгдүүлэх болно доо.” хэмээн бувтнав.
”Дахин нэгдүүлнэ ээ?”
Эцэг эхийнхээ талаар бодоод, Линлэйн алах хүсэл улам ч нэмэгдлээ.
”Миний шулуун цүүцний техникийг амс.” гээд Линлэйн царай хүйтэн боллоо. Дараагаар нь гараа саван, Клайдын бүсэлхий рүү шулуун цүүцээ явуултал. Дөнгөж 10 см хүрэхгүй зайтай байхад гэнэтхэн гадны хүч саад боллоо.
Агаарт гэнэтхэн тунгалаг тэмдэг гарч ирээд, Линлэйн цүүцийг амархан хаавал ”Энэ юу вэ?” хэмээн Линлэйг гайхшран байхад.
”Би чамд хэлье. Би чамайг ална.” гээд Клайд хөл дээрээ босон, бахархалтайгаар Линлэй руу харахад. Түүний хүчирхэг бие ууртай арслан мэт харагдана.
”Байж боломгүй юм.” гээд.
Линлэй Луугийн цусны тулааны кигээрээ бие бүрхээд, шулуу цүүцээ Клайд руу чичлээ.
”Свишш! Свишш!” Клайдын биеийн өөр өөр хэсэг рүү хэдэнтээ чичлээ. Гэсэн ч, Клайдын биед 10 см хүртэл ойртов уу үгүй юу тунгалаг тэмдэг цүүцийг хаасаар байлаа.
”Чамд намайг алах чадвар байхгүй.” гээд Клайд ихэмсэгээр хэллээ.
”Рааар!” Линлэй мөрөн дээр байсан, Бэбэн ам гэнэтхэн томроод Клайдыг хазхаар дайрлаа. Бэбэгийн дайралтнаас тэрээр багахан ч айсангүй. Магадгүй хамгаалалтынхаа хүчинд хэт итгэлтэй байсан болохоор бултахаар ч оролдоогүй биз.
Бэбэгийн соёо тунгалаг хаалттай тулбал, тунгалаг хаалт гэнэтхэн солонгийн долоон өнгө цацруулсанаа, өнгө нь ариллаа.
”Ххмм?”
Клайдын царай хувьс хийлээ. ”Ямар хүчирхэг дайралт вэ.” Клайд дахин Бэбэгийн дайралтыг авч зүрхэлсэнгүй, тэр даруй гадагшаа зүгэллээ.
”Эзэнтээн, түүн рүү дайр! Түүний биеийнх нь хамгаалалт өөрийнх нь биш. Ямар нэгэн шидэт шившлэгийн төрлийн зүйл байна. Үүнд хязгаар байж л таараа! Та дайрсаар байвал түүний хүч үгүй болж, түүнийг алах боломжтой болно!” хэмээн Бэбэ Линлэйд оюун санаагаараа хэллээ.
Линлэй ч тэр даруй ойлгосон юм.
”Чи зугтмаар байна уу?”
Линлэйн арьс гэнэтхэн хар хайрсанд хучигдан, өвдөг тохойноос нь хурц гадас цухуйв. Үүний зэрэгцээ ардаас нь төмөр ташуур мэт сүүл ургасан байлаа.
Луугийн хувирал. Бүрэн Луугийн хувирал!
Тэр энгийн үедээ 7-р зэрэглэлийн дайчин болчихсон учир Луугийн хувиралд орсоныхоо дараа 9-р зэрэглэлийн дайчин болдог.
”Свишш!” Линлэй гэнэтхэн хөлөө жийвэл, хөл доорх гантиг хагарав. Хувирангуутаа Линлэй шууд Клайдыг хөөлөө. Одоо бол, Клайд харьцангуй бага булчингийн хүчээ ашиглаж чадах учир, хурдан ч хөдөлж чадахгүй байв.
Линлэй хүчирхэг, хайрсаар хучигдсан баруун гарынхаа хурц хумсаар Клайдыг самардлаа.
”Түп!” Аймшигтай хүч Клайдын хаалтанд устгагдлаа. Клайдыг хамгаалах хамгаалалтанд хүчний инерци нөөлнө. Клайд маш бат бөх сүйх тэрэг дотор байлаа. Тэгтэл сүйх тэрэг хүчтэй дайралтанд өртөхөд, Клайд өөрөө хохирол аваагүй ч, сүйх тэрэг тодорхой чиглэлд ниснэ. Үнэндээ, Клайд одоо шидэгтэж байсан юм.
Нөхцөл байдал яг л ийм байлаа.
Клайдын бие урагш шидэгдэн, модон самбарыг мөргөлөө. Модон самбар энэ хүчинд сүйдсэн ч, Клайд ямар ч гэмтэл авалгүй хөл дээрээ эргээд.
”Луугийн цуст дайчин. Чи Луугийн цуст дайчин болж чаддаг юм байна.” Линлэйг Луугийн цуст дайчин болж чаддаг гэдгийг хараад Клайд үнэхээр цочирдсон юм.
Өмнө нь, Линлэйн хүч тийм ч гайхалтай байгаагүй. Гэхдээ Луугийн хувиралд орсоны дараа, түүний хүч 9-р зэрэглэл болчихлоо. Агуу дайчны домог хоосонгүй юм.
”Үүнийг үргэлжлүүлж болохгүй. Эс бөгөөс, энэ Тавилангийн хамгаалалт тэсэхгүй нь.” Клайд Тавилангийн хамгаалалтыг сайтар тооцоолов. Өмнө нь, Ариун эзэн хаан өөрөө Клайдад өгсөн. Энэ хамгаалалт нь шидэт хуйлмал дээрх хамгаалалт бөгөөд Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн нэг дайралтыг хаахуйц хүчирхэг билээ!
Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн бүрэн хүчээ гаргасан дайралтыг хаахуйц. Харин 9-р зэрэглэлийн дайчны хувьд, хэдэн арван дайралт нь л үүнийг сүйтгэж чадна.
”Клайд, би чиний шидэт хуягны хүч дуусашгүй гэж бодохгүй байна.” Луугийн хувиралдаа бүрэн орсон Линлэй Клайд руу алхам алхамаар ойртоно.
Линлэйн бүхэл бие хайрсанд хучигдан, төмөр ташуур мэт сүүлтэй болж, араас нь жад зухуйх нь, Клайдад Линлэй яг л хүн дүрст шидэт араатан мэт санагдана. Өмнө нь, тэр багахан ч айгаагүй, гэхдээ тэр одоо, хүчнийхээ 1/10-тэйгээ л үлдсэн!
”Вишшш!” Клайд гэнэтхэн түргэлэн цонхруу ухас хийвэл.
”Вишш!”
Линлэй луугийн сүүлээ шавхуурдлаа. Хэдийгээр хоцорч хөдөлсөн ч, Клайдын биед эхэлж туслаа. Клайд агаарт шидэгдэж, цонхны буланг мөргөлөө. Цонх эвдэрч, Клайдын бие хашаанд өнхөрнө. Араас нь Линлэй ч бас үсэрвэл, хөл доор нь байсан газар цуурлаа.
”Чи одоо ч зугтахыг хүссээр байна уу?”
Линлэй луугийн хувиралд орсоны дараах хумс болон хөлнийхөө аймшигтай дайралтаа Клайд руу илгээхэд, Бэбэ ч гэсэн Клайдыг тасралтгүй хазахаар дайран, аль болох хурдан хамгаалалтных нь хүчийг барахыг хичээж байлаа.
Тэрээр өөрийнхөө туршлага, одоогийнхоо 7-р зэрэглэлийн дайчны хүч мөн Тавилангийн хамгаалалтандаа найдан, Линлэй дайралтаас чадахаараа бултаж байлаа.
”Эрхэм дээдсийг хамгаал!”
”Урааа!”
Гаднаас, олон хүмүүсийн хашхирах мөн шидэт араатны архираан сонсдоно.
”Линлэй, өнөөдөр, чи үхлээр шийтгэгдэнэ.” гээд Клайд машид баярлангуй байв. Одоогоор, тэрээр Тавилангийн хамгаалалтандаа хагас хүчээ л зарцуулсан байгаа. Тиймээс Линлэйн дайралтыг үргэлжлүүлэн хаахад асуудалгүй. Линлэйн харц хүйтэн болоод.
”Хэрэв хэн нэгэн ирвэл, би тэр хүнийг ална. Хэрэв хоёр ирвэл, би хоёуланг нь ална. Би хэдэн хүн ч ирсэн алах болно!” Линлэйн алах хүсэл буцалж байлаа.
”Тап!” Линлэй луугийн сүүлээрээ Клайдыг шавхуурдвал, тэрээр хашааны хана руу шидэгдэн, тэр даруй ханыг нураалаа. Үүнтэй зэрэгцэн, Клайдын бие рүү хурц хумс чичвэл, Клайд дахин газарт савагдлаа.
”Эвдрэх!”
Хашааны хаалга гэнэтхэн хуваагдан тал тал тийш шидэгдлээ. 5м урт, 3м өндөртэй цав цагаан арслан дотогш орж ирэв. Амнаасаа 100-гаад цэнхэр хаш жад гаргавал, араас нь ч ордны мэргэжилтнүүд хүрч ирлээ!


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.