Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 28]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 28 – Ээжийн минь амь нас уу эсвэл үхэл үү
Линлэй өрөөг нэг тойруулж харснаа, сулхан дуугаар, ”Эрхэм дээдсээ, түр хүлээж байгаарай. Гадны хүмүүст гарах тушаал өгөөтхье.” гэж хэлэнгээ, Линлэй хаалга руу очин, хоёр харуулыг зандчин. ”Та хоёр миний тушаалгүйгээр хэнийг ч дотогш оруулж болохгүй шүү.” гэхэд.
”Мэдлээ, Ноён Линлэй.” гэцгээлээ.
Хоёр харуул хүндэтгэл үзүүлчихээд гараад явчихав. Одоо, Линлэйн хашаанд Клайд, Мерит, Рансомэ болон Линлэй нар л үлдлээ.
”Хяхтнах.” Линлэй хаалгийг чимээгүйхэн хаавал.
”Линлэй, энэ нууц яриа болохоор хаалгаа хааж байгаа хэрэг үү?” гээд Клайд хөхрөн инээхэд.
Линлэй Клайд руу хараад, дотроо хүйтнээр инээж байлаа. Тэр Клайдыг хэдийнээ Цус тасдагч хороор хордуулчихсан. Цус тасдагч хор нь биед ямар ч хохирол үзүүлдэггүй бөгөөд, ганцхан тулааны ки бий болгохоос л сэргийлдэг ба тулааны ки бий болгох гэх үедээ л тэд хордсон гэдгээ мэдэх боломжтой.
”Энэ хэрэг маш чухал.” гээд Линлэй албан ёсны царай гаргалаа.
Энэ мөчид, Рансомэ Клайдтай ойртож зогслоо. Хааны хувийн бие хамгаалагчийн хувьд, Рансомэ цаанаасаа үүнийг аюултай зүйл гэдгийг мэдэрч эхэлжээ. Үүний зэрэгцээ, Клайд бол 9-р зэрэглэлийн дайчин харин Рансомэ өөрөө 8-р зэрэглэлийн дайчин болохоор хэн ч тэдэнд аюул учруулах билээ.
Хэн ч үүнд хэт болгоомжтой хандсангүй.
”Эрхэм дээдсээ.” гээд Линлэй Клайд руу ширтээд. ”Ээж маань намайг бага байхад хорвоогоос хальсан.” гэвэл.
Клайд ч толгой дохилоо. Тэрээр Линлэйн ар гэрийг судалсан учир, ээжийг нь Линлэйн дүү Вартонг төрүүлээд өөд болсон гэдгийг мэднэ.
”Надад ээжийн маань талаарх дурсамж байхгүйн дээр аав минь их чанга хатуу хүн байсан. Аав минь надаар дайчны бэлтгэл хийлгэхийн сацуу язгууртны боловсрол ч олгохыг хичээн надад тун ч их найдлага тавьдаг байсан. Аавын минь надад тавьдаг байсан шаарлагууд маш өндөр чанга хатуу байсан.”
Линлэй аажуухан ярингаа Клайд руу харлаа.
Клайд ч самуурч эхэллээ. Тэр Линлэйн хэлсэн чухал зүйл гэснийх нь утгийг ойлгохгүй байв. Гэхдээ хаант улсын удирдагч, Клайд эелдэг байж яриаг нь тасалдуулсангүй.
”Эрхэм дээдсээ, та манай Луугийн цуст дайчдын Баруч овгийг мэдэх байх.” гээд Линлэйн царай бага зэрэг бахархсан маягтай болоход.
”Тийм ээ. Дөрвөн агуу дайчин овгийн нэг Луугийн цуст овог. Алдартай маш эртний овог.” гээд Клайд магтангаа санаа алдлаа.
Линлэй толгой сэгсрээд. ”Бид өмнө л алдартай байсан. Бид хэдэн зуун жилийн өмнө өвөг дээдсийнхээ өвийг алдан сулран доройтсон. Үе үеийн овгийн ахлагч нар энэ өвөг дээдсийн өвийг эргүүлэн авчрах гэсэн ч, хэн нь ч чадаагүй. Эрхэм дээдсээ, намайг гэрээ орхиж Эрнст сургууль руу явах үед, аав минь надад юу гэж хэлснийг мэдэх үү?” гэхэд.
Клайд Линлэй руу хараад. ”Юу гэсэн юм?” гэвэл.
”Аав минь, намайг хэрэв ирээдүйд өвөг дээдсийнхээ өвийг овогтоо эргүүлж авч ирэхгүй бол, үхсэн байсан ч, намайг уучлахгүй гэж хэлсэн!” гээд Линлэйн бие багахан чичирлээ.
Клайд, Мерит болон Рансомэ нар ч гайхшран ширтэцгээв. Аав нь үнэхээр хүүдээ ингэж хэлсэн гэж үү? ”Аав чинь хэтрүүлсэн байна.” Клайдыг ийн хэлэхэд.
Линлэй. ”Үгүй.” гээд.
Толгойгоо сэгсрээд. ”Би аавынхаа хүслийг ойлгож байна. Миний Луугийн цуст дайчны овог зууны турш сулран доройтож, ганц ч хүчирхэг дайчин төрөөгүй. Аав минь намайг энэ зуунд овогт нь төрсөн хамгийн хүчирхэг хүн болохыг ойлгосон. Тиймээс л миний мөрөн дээр хэдэн зуун жилийн итгэл найдвар, хүслийг даатган үлдээсэн хэрэг. Надад хэлээч, аав минь намайг бүтэлгүйтхийг яахан зөвшөөрөх билээ?” гэхэд Клайд ч ойлгож эхэллээ.
”Аавын минь бүхэл амьдралынхаа туршид хүссэн зүйл бол дайны илд ‘Алуурчин’-г овогтоо эргүүлэн аваачих.” гээд Линлэйн хоолой ширүүн боллоо. ”Эрнст сургуульд байхдаа, би үргэлж эцгийнхээ хүсэл болон захиасыг санаж багахан ч хойш суулгүй, галзуу мэт бэлтгэл хийсэн!”
Клайд тэр хэд Линлэй учир шалтгааныг ойлгож эхэллээ.
”Хагас жилийн өмнө, ‘Зүүднээс сэрсэн нь’-ны дуудлага худалдаан дараа, би дайны илд ‘Алуурчин’-г аваад овог руугаа буцсан.” гээд Линлэйн дууны өнгө өндөрсвөл.
Клайд тэр хэд ч цочирдолд орлоо.
Учир нь тэд тэр үед л Линлэйн аавыг өөд болсон гэдгийг мэдсэн.
”Гэхдээ намайг эргэж ирэхэд, аав минь үхсэн гэх мэдээ намайг угтсан. Надад аавыгаа үхэхээс өмнө, аавтайгаа сүүлийн удаа уулзаж, дайны илдийг харуулах боломж ч олдоогүй. Аавыгаа жаргалтай болгох гэсэн энэ олон жилүүдийн маань хичээл зүтгэл… харамсалтай нь…” гээд Линлэйн нүүрний булчин атиралдаж, нүүрний илэрхийлэл нь аймшигтай боллоо.
Клайд тэр хэд ч Линлэйн мэдрэмжийг ойлгож байсан юм.
”Линлэй гуниглах хэрэггүй дээ.” гээд Клайд санаа алдвал.
Линлэй хүйтнээр инээгээд. ”Гэхдээ, та аавыг минь яагаад үхсэнийг мэдэх үү?” гэхэд.
Клайд тэр хэд зог тусав.
”Аав минь, эрхэм дээдэс таны дүү Ван Патерсонд алуулсан!!!” гээд Линлэйн нүд час улаан боллоо.
”Юу?!” Клайд цочирдолд орон хөл дээрээ бослоо. Дэргэд нь байсан Мерит, Рансомэ хоёр ч гэсэн цочирдолд орсон байв.
”Тиймээс… Би Патерсонг алсан юм!” гэх Линлэйн хоолой маш хорон байлаа.
Тэр үед, Рансомэ энэ өрөөнд нэг зүйл буруу байгааг мэдэрлээ. Тэрээр сэрэмжлэн Клайдад ойртон, Линлэйгээс түүнийг хамгааллаа.
Гэсэн ч, гэнэтхэн, тэрхэн мөчид, Рансомэ араас нь салхи салхилхыг мэдэрлээ. Рансомэ бол 8-р зэрэглэлийн дайчин, тэр эргэж харах цаг байхгүй болохыг мэдээд, гараараа ард талаа хамгааллаа.
”Тап!”
Аймшигтай өвдөлд мэдрэгдэхэд, Рансомэ гараа мэдрэхээ больлоо. Тэрээр одоо л анзаарсан юм, нүднийхээ булангаар…
Харх шиг шидэт араатан, хажууханд нь хагас метрийн зайтай зогсож байхыг харлаа. Харх цусанд будагдсан байхыг анзаарвал, Рансомэ түүний хурц хумстай сарвуу ямар хурдан болохыг ч гэсэн мэдлээ. Ийм ойрхон зайд, Рансомэд бултах боломж байхгүй байв.
”Хэтэрхий хурдан юм!
”Ввшш.”
Хурц хумс Рансомийн хоолойг хэрчлээ. Тэрээр ихэд гайхширсан ч, нүднээс нь амь нь аажуухнаар гаран одно.
Тэр хагас метрийн урт мэрэгч төрлийн шидэт араатан хаанаас гараад ирснийг ойлгосонгүй. Тэр өрөөнд орж ирэхдээ сайтар шалгасан. Тэр газар хүний атганы хэмжээтэй сүүдрийн хулгана байхыг л анзаарсан.
Хүний атганы хэмжээний сүүдрийн хулгана юу хийж чадна гэж?
8-р зэрэглэлийн дайчны хувьд юу ч биш. Рансомэ түүний эсрэг хамгаалалтаа буулгасан.
Тиймээс, ямар ч хамгаалалтгүй байсан 8-р зэрэглэлийн дайчин Рансомийг алах Бэбэд тун ч хялбар байлаа. Үнэндээ, түүний үхэл хэтэрхий шударга бус байсан юм. Бэбэгийн одоогийн хүчээр, Рансомэ түүнтэй шударгаар тулалдлаа ч, удаан тэсэхгүй байх байсан.
”Рансомэ.” Клайд Мерит хоёр цочирдолд орлоо.
8-р зэрэглэлийн дайчинг ганц л дайралтаар алсан Бэбэг тэд цочирдон ширтэнэ. Тэднийг харахаас ч өмнө, Бэбэ биеэ жижигсэн, хуучин хэвэндээ ороод, Линлэйн мөрөн дээр гарсан байлаа.
”Бэбэ. Сайн байлаа.” гээд Линлэй Бэбэгийн толгойг иллээ.
Бэбэ нүдээ аниад, маш тааламжтай зүйл мэдэрнэ.
Линлэй Клайд руу толгойгоо эргүүлээд хүйтнээр ширтвэл, Клайдад тун ч эвгүй мэдрэмж төрнө.
”Линлэй юу хийж байна гэж бодоов?” хэмээн хүйтнээр хэлээд. Бие дэх тулааны кигээ идэвхжүүлэх гэтэл. Клайдад цусны судас нь гэнэтхэн зогсчихсон мэт санагдлаа.
Клайдын тулааны ки 9-р зэрэглэлийн дайчных гэдгээс нь үзвэл, түүний тулааны ки далайн давалгаа мэт хүчтэй байх ёстой. Гэсэн ч одоо, тэрээр тулааны киныхаа багахан хэсгийг л хүчээр идэвхжүүлэх ба хааяа урсгал нь бүрэн сүйдэж байлаа. Одоо бол, Клайд энгийн үеийнхээ тулааны ки-ны 1/10-г л идэвхжүүлж чадаж байв.
”Эрхэм дээдсээ, бүү эсэргүүц. Хэрэв эсэргүүцвэл, та үхнэ.” хэмээн Линлэй тайван гэгч нь хэллээ.
Клайд одоо л нөхцөл байдлыг ойлгосон юм.
Одоогоор, түүний булчингийн хүчнээс үзвэл, тэр 7-р зэрэглэлийн дайчинтай л энэ тэнцүү үзэлцэх байх. Гэхдээ Линлэйн мөрөн дээр байгаа бяцхан сүүдрийн хулгана 8-р зэрэглэлийн дайчин Рансомийг хормын төдийд л алчихсан.
Клайд Линлэй болон бяцхан Сүүдрийн хулгана өөрийг нь хормын дотор алчихаж чадах учраас огт эргэлзсэнгүй.
”Линлэй, чи яаж зүрхэлж байна аа! Яаж эрхэм дээдсийг алахыг оролдож зүрхлэв?” гээд Мерит айсандаа чангаар орилход.
”Амаа тат.” гээд Линлэй Мерит руу хүйтнээр ширтлээ.
Меритийн булчингийн хүч тийм ч их биш. Одоогоор тэр тулааны кигээ идэвхжүүлэх боломжгүй болсон ба 4-р зэрэглэлийн энгийн дайчинтай л харьцуулахуйц болсон байлаа.
Мерит нөхцөл байдлыг тэр даруй ойлгон. Линлэй руу хашхиралгүй, харин ч түүнийг ятгахыг оролдон. ”Линлэй, чиний ирээдүйн бололцоо маш их. Ирээдүйд, чи Гэрэлт сүмийн дээд албан тушаалын хүн болно, магадгүй бүүр дараагийн Ариун эзэн хаан ч болж магадгүй. Яагаад өөрийн ирээдүйгээ сүйтгэнэ вэ? Линлэй эрхэм дээдэс чамайг Патерсонг алсан гэж буруутгахгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэр эцгийг чинь хөнөөснөөрөө чамд маш их зовлон авчирсан.” гэж хэлэнгээ Мерит Клайд руу ширтлээ.
Клайд ч толгой дохин. ”Линлэй, би өнөөдөр болсныг зүйлийг болоогүй гэж бодъё, Патерсон хэдийнээ үхсэн.” гэхэд.
Мерит, ”Линлэй эрхэм дээдэс хэллээ шүү дээ. Санаа зовох шаардлагагүй.” хэмээн яаравчлан хэлбэл.
”Амаа тат!” гээд Линлэй гэнэтхэн гараа сунгалаа.
Төмөр хумс мэт, баруун гараа Мерит руу сарвайн хоолойг нь боон аваад агаарт өргөлөө.
”Аа! Аа! Аа!” гээд Мерит айдаст автан Линлэй руу ширтлээ.
”Линлэй.” Клайд тэр даруй түүнийг дуудлаа.
Гэхдээ хүйтнээр инээгээд, Линлэй хуруугаа тэлээд, суллахад.
”Пад!” гэх дуу гаран, Мерит газарт оочлоо. Тэрээр хоолойгоо бариад арай ядан ‘аа’ ‘аа’ гэж байлаа. Үхэхийнх нь өмнөх мөчид, тэрээр ийм зүйл болсонд итгэж өгөхгүй байлаа. Тэр өнөөдөр Хаан Клайдтай уулзахаар ирсэн, тэгтэл үр дүнд нь ийм зүйл боллоо.
Меритийн амь нүднийх нь өмнө бүртэлзэнэ. Түүний хамгийн сүүлд бодсон зүйл нь… эмэгтэй хүн байсан юм.
”Хэрэв би Линлэйн гарт үхэхээ мэдсэнсэн бол, тэр өдөр… Алисыг зүгээр явуулдаггүй байж.” Энэ Меритийн хамгийн сүүлд бодсон зүйл байсан юм.
Линлэй Клайд руу хүйтнээр инээмсэглэхэд.
”Линлэй, яагаад надад ийм зүйл хийж байгаа юм? Би чамд сайн хандаж байсан.” гээд Клайд Линлэй руу харахдаа, Клайд өөртөө ихэд итгэлтэй байлаа. ”Цасан арслан, хурдан ир!” 9-р зэрэглэлийн дайчин, Клайд өөрийн гэсэн шидэт араатантай байсан юм.
Цасан арслан бол алс холын умард зүгээс ирсэн 8-р зэрэглэлийн шидэт араатан. Ерөнхийдөө, тэр ордонд байдаг.
Тэдний тогтоосон сүнсний холбооноос болж, тэд оюун бодлоороо холбоотой болсон. Тиймээс, Цасан арслан Клайдыг халдлагад өртсөн гэдгийг тэр даруй мэдсэн. Клайд сайн мэдэж байлаа… Тэр цаг удвал давуу талтай болно, тиймээс чадахаараа цаг удна!
”Тийм ээ, чи надад сайн ханддаг байсан! Гэхдээ миний ээжийн тухайд яасан юм?” гээд Линлэй Клайд руу ширтлээ.
Хэрэв өмнө нь Клайд түүний ээжийг хулгайлах тушаал өгөөгүйсэн бол, Линлэйн ээж гэртээ байж, аав нь ч үхэхгүй байх байсан. Түүний эцэг эх одоо ч амьд байх байсан юм! Гэхдээ Клайдын хийсэн зүйлээс болоод, тэр аав ээжээсээ хагацсан.
”Ээж? Ээж чинь дүүг чинь төрүүлээд өөд болсон биз дээ?” Клайд ойлгосонгүй.
”Дүүг минь төрүүлээд өөд болсоон?” Линлэй ширүүн хоолойгоор чангаар инээгээд. Клайд руу хүйтнээр ширтэн. ”Тэр бол бидний зохиосон түүх. Клайд, ээж минь дүүг маань төрүүлчихээд, аавтай цуг залбирхаар Гэрэлт сүм дээр очсон юм. Гэтэл шөнө нь, тэд зочид буудалдаа эргэж иртэл, тэд халдлагад өртөж ээж минь хулгайлагдсан.”
”Клайд, чи 12 жилийн өмнө Патерсонд ээжийг минь хулгайл гэж тушаасанаа мартчихаа юу?” гээд Клайд руу хүйтнээр ширтсэнээ. ”Үгүйсгэх хэрэггүй шүү. Патерсон бүгдийг хэлсэн.” гэвэл.
”Тэр… чиний ээж байсан хэрэг үү?” Клайд цочирдолд оржээ.
”Юу чи санаж байгаа хэрэг үү?” Линлэй нүдээ цавчлаад. ”Надад хэл. Ээжид минь юу тохиолдсон? Тэр одоо амьд уу?”
Клайд тайвнаар, ”Ээжийг чинь би өөр хүнд өгсөн. Чи тэр хүнийг гомдоож чадахгүй. Би ч гэсэн.”
”Өөр хүн?”
Линлэй ойлгосонгүй.
Гэхдээ энэ мөчид, Линлэйн сэтгэлд найдвар төрсөн юм. Клайдын ч гомдоож чадахгүй хүн ээжийг нь хулгайлж. Үүнд ямар нэг чухал шалтгаан байсан байж таарна. Магадгүй… ээж нь одоо ч амьд байгаа байх.
Клайд хүйтнээр инээснээ. ”Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд. Чиний ээж үхсэн. Асуулт үгүй, ээж чинь үхсэн!” гэвэл.
Линлэй, ”Үгүй…” гээд ширтлээ.
”Надад итгэхгүй байгаа хэрэг үү?” Нөхцөл байдлыг үл харгалзан Клайд хөхрөн инээлээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.