Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 27]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 27 – Дарс
Линлэй толгойгоо хаалганы зүг эргүүлвэл.
Гулермо урт улаан дээл өмсчихсөн нүүрэндээ инээмсэглэл тодруулан зогсож байлаа. Түүний нүд, шийдэмгий бас ширүүн байв. Хоёр санваартны хамгаалалт доор Гулермо өрөөнд орж ирлээ.
”Тэгэхээр Гулермо иржээ. Клайдыг жаахан удаж байж ирнэ гэж найдая.” Линлэй горьдлогоор дүүрэн байлаа.
Энэ төлөвлөгөөний ганц сул тал нь Клайд 9-р зэрэглэлийн шидтэнтэй зэрэг ирэх явдал. Эцсийн эцэст, Цус тасдагч хор шидтэнүүдийн эсрэг нөлөөгүй.
Линлэй тэр даруй босоод. ”Ноён Гулермо.” гэвэл.
”Линлэй, өөрийгөө хараачээ. Царай чинь бүүр цонхийчихож. Суу, суу.” хэмээн Гулермо яаравчлан урагш хоёр алхаад Линлэйн босох гэснийг нь болиуллаа.
”Ноён Гулермо, би зүгээр дээ. Тулааны ки-н бэлтгэлийн үеэр дотоод бэртэл авсан ч гэлээ, зүгээр алхаж юм хийж чадна. Харин хэсэгтээ л тулааны кигээ бэлтгэж чадахгүй байх.” гээд Линлэй удаанаар санаа алдан хэллээ.
”Ийм үед хүртэл, тулааны ки-н бэлтгэлээ бодсоор л байна уу?” хэмээн Гулермо ууртайхан хэлээд. ”Гадаад бэртэл эдгэхэд амар ч, дотоод бэртэл аюултай. Хэрэв зөв эмчлэхгүй бол, амьд байх хугацаанд чинь хор хөнөөл учруулж магадгүй шүү.” гэвэл.
Линлэй ”Баярлалаа, Ноён Гулермо санаа зовж байгаад тань.” гэлээ.
Үнэндээ, Линлэй Гулермогийн тал дээр сайн сэтгэгдэлтэй байдаг. Тэрээр хаалга руу ширтээд. ”Клайд оройтож ирээсэй.” хэмээн бодно.
Өчигдөрийн цасан шуурганаас болоод Фэнлай хотод маш хүйтэн болсон, бас ордноос наас ирэх зам цөөхөн хүнтэй болсон байгаа. Гэхдээ одоо, зуугаад хүчирхэг харуулуудын хамгаалалт доор ордноос алтан сүйх тэрэг гаран явна.
”Пад, пад.”
Сүйх тэрэгний дугуй цасанд шигдэнэ.
”Рансомэ хаалгийг онгойлго.” хэмээн Клайд тушаалаа.
Сүйх тэрэг машид том бөгөөд, 5-6 хүн өлхөн багтахаар байв. Рансомэ бол Клайдын хувийн бие хамгаалагч ба Клайдыг тушаангуут, ”Мэдлээ, эрхэм дээдсээ.” гээд хөшигтэй хаалгийг түлхэн хүйтэн агаар орууллаа.
Гэхдээ тэр хоёрт багахан ч хүйтэн санагдсангүй, хэдийгээр Клайд дотуур хувцсан дээрээ гадуур хүрэм нөмрөж, Рансомэ ордны үйлчлэгч нарын уламжлалт дүрэмт хувцсыг өмссөн байсан ч.
”Энэ Линлэй үнэхээр л тулааны ки-н бэлтгэл хийж байгаад өөрийгөө гэмтээчихэж байгаа юм байх даа. Ёстой нэг.” гээд Клайд санаа алдан инээмсэглэлээ.
Рансомэ сулхан дуугаар, ”Ноён Линлэй залуухан байгаа ч, одоо ч түүнд чухал чанар нь байсаар байна. Хэдийгээр авъяастай хүн байлаа ч, түүнд бэлтгэл зайлшгүй хэрэгтэй. Дайчин бэлтгэлээ их хийвэл тулааны ки-н бэлтгэлээсээ болоод хүртэл дотоод бэртэл авах боломжтой.”
Магадгүй хүний биеийн тэсвэр тэвчээрийн хязгаар маш өндөр байх.
Гэхдээ хүн өөрийнхөө чадамжийг хэр их дэмжлээ ч, ганцаараа хол явж чадахгүй. Үнэхээр л шаргуу бэлтгэл сургуулилт дайчинд ач тустай ч, хэтрүүлж болохгүй. Хүний бие үүнийг тэсвэрлэхгүй.
”Тийм шүү. Энэ Линлэйн ирээдүйн амжилт төсөөлшгүй.” гээд Клайд толгой дохилоо.
Клайдын царайг харвал, Рансомэ нууцхан толгой дохино.
Клайдын хувийн бие хамгаалагч, үнэндээ эзнийхээ тал дээр гүн гүнзгий ойлголттой. Клайд хүчирхэг зан чанартайн дээр, хэн нэгэнд эелдэг хандах нь тун ч ховор. Гэсэн ч Линлэйд, Клайд мөч бүрт сайхан ханддаг.
”Тэр нэг жил, эрхэм дээдэс… золгүй явдлаас болж. Гэгээнтэн зэрэглэлд орох боломжгүй болсон болохоор, Линлэйг машид чухалчилж үздэг.” Рансомэ Клайдын нууцыг мэддэг ажээ.
Клайд 9-р зэрэглэлийн дайчин ч гэлээ… Гэрэлт дээд эрхт ноёлогч түүнд бунханлиг хүчийг хүртээснээс болж, Клайд хэзээ ч гэгээнтэн зэрэглэлд орж чадахааргүй болсон.
”Эрхэм дээдсээ, бид Ноён Линлэйн эдлэнд ирчихлээ.” хэмээн Рансомэ намуухан хоолойгоор хэллээ.
Хаалга онгойлговол, Линлэйн эдлэнгийн хаалга шууд харагдана. Энэ мөчид, хоёр хүчирхэг хамгаалагч хаалганы гадна зогсож байлаа. Эдгээр хоёр дайчид нь Гэрэлт сүмийн хүлэгт баатрын гол хүчний элит цэргүүд юм.
Рансомэ сүйх тэргэнээс эхэлж гараад, Клайдыг гарч ирэхийг хүндэтгэлтэйгээр хүлээнэ.
”Эрхэм дээдсээ!” хоёр хамгаалагч ч хүндэтгэлтэйгээр бөхийлөө.
”Өө, надаас түрүүлээд хэн нэгэн ирчихэж ээ?” Клайд гадаа зогсох тансаг сүйх тэрэг болон Гэрэлт сүмийн хүлэгт баатрын салааг анзаарлаа.
”Тийм ээ. Ноён Гулермо ирсэн.” хэмээн хоёр хаалганы харуулуудын нэг нь хүндэтгэлтэйгээр хэллээ.
”Ноён Гулермо ирсээн? Тэгвэл зүгээр ээ.” Клайд өөрийнхөө салаа руу эргэж хараад. ”Та нар эндээ үлд. Харин Рансомэ надтай хамт яв.” гэж тушаачихаад, хувийн бие хамгаалагчийнхаа араас хаалгаар орлоо.
……………….
Одоогоор, Линлэй Гулермотой яриа өрнүүлж байлаа. Тэдний аль аль нь Клайдыг хэдийн хаалган дээр ирсэн гэдгийг мэдэхгүй.
”Энэ Гулермо явахгүй юм байх даа?” Линлэй тэвчээргүйтэж эхэллээ.
Гулермо түүнтэй энэ чигээрэй ярилцахыг хүсэж байгаа бол, энийг хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй? Энэ удаан үргэлжилвэл, улам л түвэгтэй болно. Сэтгэл нь түгшсэнд, Линлэй гэнэтхэн амаа гараараа дарлаа.
”Ханиалгах.” Линлэй хэд хэд ханиалгавал, цонхий цайсан царай нь улайгаад явчихав.
”Линлэй.” гээд Гулермо гайхаж хоцров.
Тэр Линлэйн бэртэл ийм хүнд гэж мэдээгүй.
”Линлэй, миний авчирсан эмийг уугаарай. Дотор эрхтнүүдийг чинь эдгээж биед чинь тустай нөлөө үзүүлнэ.” гээд яаравчлан. ”Чиний бие сайнгүй байна. Амар. Амрахад чинь саад болохоо болъё.” гээд Гулермо бослоо.
Ханиалгасныхаа дараа, Линлэйн царай өмнөхөөсөө ч хачин болсон байлаа, цусгүй болсон мэт.
”Ноён Гулермо үнэхээр уучлаарай.” гэвэл.
Гулермо, ”Зүгээр дээ. Амар. Бие чинь чухал шүү дээ.” гээд дахин сануулчихаад, Санваартнуудынхаа хамтаар өрөөнөөс гарлаа.
Клайд Рансомэ хоёрынг Линлэйн эдлэнгийн хаалгаар алхан орох үед, араас нь хүний дуу гарах сонсдлоо.
”Эрхэм дээдсээ, эрхэм дээдсээ.” Клайд эргэж харвал, Мерит сүйх тэргэнээсээ үсрэн буух нь харагдав. ”Эрхэм дээдсээ.”
”Мерит, чи ирээ юу?” гээд хөхрөн инээгээд, урагш явахаа болиод Меритийг харлаа.
Мерит Клайд дээр гүйн ирээд. Хүндэтгэлтэйгээр, ”Ноён Линлэй бэртчихээд байхад, би яахан ирэхгүй байж болох билээ? Эрхэм дээдэс, та яаж Рансомэтай л хамт дотогш орж болох билээ? Ингэвэл аюулгүй байж чадахгүй!” Мерит яаравчлан хэллээ.
Удирдагч хэн нэгнийнд зочилж байгаа бол, ихэвчлэн хамгаалагчидтайгаа дотогш ордог.
Эхний шалтгаан нь удирдагчийн аюулгүй байдлын төлөө. Хоёр дахь нь удирдагчийн сүр хүчийг үзүүлэхийн тулд.
”Хэрэггүй ээ. Би Линлэйг хэр байгааг шалгахаар л ирсэн. Энд тугаа өндөрт өргөөд байх хэрэг байхгүй.” гээд Клайд хөхрөн инээгээд. ”Фэнлай хотод, хэн надад аюул учруулж зүрхлэх юм?” гэлээ.
Клайд Меритд байхгүй их өөртөө итгэх итгэлтэй байсан юм.
Юуны түрүүнд, тэр бол 9-р зэрэглэлийн дайчин учир их зүйлд санаа зовох шаардлагагүй. Клайдыг айлгах хүн бол ганц гэгээнтэн зэрэглэлийн тулаанч, гэсэн ч ямар гэгээнтэн зэрэглэлийн тулаанч хааныг алахаар ирэх билээ дээ? Тэрнээс гадна, Фэнлай хот бол Гэрэлт сүмийн Ариун нийслэл!
Гэрэлт сүмийн төв дээр хэн болгоомжгүй загнаж зүрхлэх билээ дээ?
”Тийм дээ. Таны үйлчлэгч ч гэсэн маш хашир нэгэн.” хэмээн Мерит яаравчлан хэллээ.
”Явцгаая. Хамтдаа дотогш орцгооё.” Клайд Мерит, Рансомэ нарын хамт дотогш орлоо.
”Эрхэм дээдсээ, Ноён Линлэй одоогоор зүүн жигүүрт байх хувийн хашаандаа тэнхэрч байгаа. Би замчлая.” гээд үзэсгэлэнтэй үйлчлэгч тэр хэдийг Линлэйн амарч байгаа газар руу дагууллаа. Гэсэн замын хагаст…
Клайд Гулермо хоёр санваартантайгаа явж байхын харлаа.
”Ноён Гулермо.” Клайд тэр хэд нэгэн зэрэг хүндэтгэл үзүүллээ.
”Клайд, чи иржээ.” гээд Гулермо толгой дохиод. ”Линлэйн дотор бэртэл нэлээд хүнд бололтой. Тэр хүчтэй ханиалгаад байсан. Түүнтэй уулзахдаа, нэг их битгий удаарай. Түүнийг амраасан дээр.” гэвэл.
Клайд толгой дохиод. ”Ойлголоо.” гэхэд.
Гулермо, ”Тэгвэл би ингээд явъя даа.” гээд толгой дохиод, хоёр санваартантайгаа явбал.
Клайд тэр хэд Линлэйн байгаа газар руу үргэлжлүүлэн явлаа.
Гулермог явбал Линлэй уртаа санаа алдлаа. Гэхдээ түүнийг амьсгаа авахаас ч өмнө, эмэгтэй үйлчлэгч гүйн ирээд мэдээ хүргэлээ.
”Ноён Линлэй. Эрхэм дээдэс болон баруун гарын сайд нар ирлээ.” хэмээн эмэгтэй үйлчлэгч яаравчлан хэллээ.
”Ирчихэв үү?” гээд Линлэйн нүд томорлоо.
”Удаан хүлээлгэсний эцэст нэг юм ирэв үү.” Линлэй сэтгэл хөдлөлөө барьж ядаж байлаа. ”Чи одоо явж болно оо.” гээд Линлэй үйлчлэгчид явах тушаал өгөөд, аажуухан босоод Клайд тэр хэдийг ирэхийг чимээгүйхэн хүлээв.
Хэдхэн хормын дараа, Линлэйд хөлийн чимээ сонсдлоо.
”Линлэй.” Клайдын хоолой өрөөнд орж ирмэгцээ хадлаа. Тэр гурвантаа түргэн алхвал, Линлэйн дэргэд ирсэн байв. Машид халамжилсан хоолойгоор, ”Линлэй царай чинь бүүр аймар болчихож. Хурдан суугаад амар. Сайн амраад ав.” гээд.
Линлэйг Клайд доош суулгалаа.
”Ноён Линлэй.” Мерит Линлэйд маш эелдэг хандаж байв.
”Баярлалаа, эрхэм дээдсээ. Баярлалаа, Ноён Мерит.” хэмээн Линлэй сулхан дуугаар хэллээ.
Гэхдээ Линлэйн сэтгэлд тааламжтай санагдаж хэллээ. Өмнө нь, аавынхаа бурхан болсныг мэдээд, Линлэй овгийнхоо өвөг дээдсийн танхимаас дайны илд ‘Алуурчин’-г аван Обриэн эзэнт гүрэнд хүргүүлэхээр Хиллманыг явуулсан. Тэр мөчид л, түүний амь насаа эрсдүүлэх нь өшөө авах шийдвэрийг нь өөрчлөхөд хангалтгүй болсон юм.
Ааваа. Ээжээ!
Аавынх нь үхэл Клайдтай холбоотой. Хэрэв ээжийг нь хулгайлах гэж Клайд Патерсонд тушаал өгөөгүй байсан бол, өшөөгөө авах гэж үхэхгүй байх байсан? Мэдээж, ээжийнх нь алга болсон нь Клайдын хийсэн хэрэг.
”Эрхэм дээдсээ. Би зүгээр дээ. Би ердөө л дотор бэртэл авсан, тиймээс хэсэгтээ л тулааны ки-н бэлтгэл хийж болохгүй байх. Би өдөр тутам хийдэг зүйлсээ хийж чадна.” гээд Линлэй инээмсэглэвэл.
”Тэгвэл болж дээ.” гээд Клайд инээмсэглэлээ.
”Ноён Мерит, та иржээ.” гээд Линлэй гэнэтхэн нэг зүйл санаад, жаргалтайгаар хэлээд. ”Тийм шүү дээ! Таны өмнө нь бэлэглэсэн дарсыг уух боломж одоог хүртэл гараагүй байсан юм. Эрхэм дээдэс та хоёр ирснийх, жаахан ууцгаая.”
Тэрбээр ярингаа, дэргэдээ байх архины тавиур руу зүглэхэд.
”Хэрэггүй дээ. Линлэй чи бэртчихсэн байгаа. Архины төрлийн зүйл уугаад хэрэггүй.” хэмээн Клайдыг зөвлөвөл.
”Зүгээр дээ. Миний шарх хөнгөн. Харин ч жаахан дарс уувал цусны эргэлтэнд сайн.” гэж хэлэнгээ Линлэй улаан дарсыг 4 хундаганд хийлээ. ”Рансомэ чи ч гэсэн суу. Энэ чинь миний гэр, ёсорхон зогсоод байх шаардлагагүй.”
Линлэй Рансомыг сайн мэддэг байлаа.
Клайдын хувийн бие хамгаалагч болох тэр үнэхээр хүчирхэг. Линлэй тодорхой хэлж чадахгүй ч, тэр дор хаяж л 7 эсвэл 8-р зэрэглэлийн тулаанч.
”Хэрэггүй дээ. Би архи уудаггүй гээд Рансомэ толгой сэгсрээд татгалзлаа.
Эрхэм дээдсийн хувийн үйлчлэгч, ямагт сэрүүн байх ёстой.
”Линлэй, Рансомэ архи уудаггүй юм. Түүнийг уугаач гэж уриад хэрэггүй дээ.” гээд Клайд Линлэй рүү хараад толгой сэгсэрлээ. ”Линлэй, Гулермо надтай таарахдаа, чамайг хүчтэй ханиалгаж байна гэсэн. Тэр чамайг амраагаарай гэж хүссэн. Тиймээс бид уугаагүй нь дээр байх.”
Ууж болохгүй ээ?
Линлэйгээс өөр хүн мэдэхгүй ч гэлээ, тэр дарсанд хэдийнээ Цус тасдагч хорыг хольчихсон. Хэрэв Клайд уухгүй бол, яаж түүнийг хордуулах болж байна аа?
”Санаа зовох хэрэггүй дээ. Ноён Гулермо надад санаа зовсон төдий.” гээд Линлэй инээмсэглээд хүн бүрт хундагатай дарсаа сарвайгаад. ”Эрхэм дээдсээ. Энэ дарс маш амттай. Ноён Мерит өгсөн юм. Хэдүүлээ амталцгаая.” гээд Линлэй өөрийнхөө хундагийг өргөлөө.
Клайд болон Мерит нар ч аргагүйн эрхэнд хундагануудаа өргөлөө.
Тэднийг дарсандаа хүрэх үед аяархан дуу гарахад. Клайд тэр хэд дарсаа ууцгаасан байв.
”Паа!”
Линлэй гэнэтхэн ханиалгаад, амандаа байсан дарсаа цацаж орхилоо. Линлэйн царай дахиад л улаан болсон байв.
”Линлэй, дарс уух хэрэггүй гээд байхад. уучих юм.” гээд Клайд тавгүйхэн, Линлэйд туслахаар ухас хийвэл.
”Би зүгээр дээ.” гээд Линлэй Клайдыг зогсоогоод инээмсэглэлээ.
Гэнэтхэн. Линлэй Клайд руу ширтээд. Албаны хоолойгоор, ”Эрхэм дээдсээ. Надад тантай ярих чухал зүйл байна.” гэвэл.
”Чухал зүйл ээ?” гээд Клайд Линлэйн царайг хараад будиллаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s