Сүүдрийн булхай- Хэсэг 3

Сүүдрийн булхай зохиолын 3-р хэсэг . Энэ долоо хоногийн хэсэг ингээд дууслаа

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 3

“Энергийн урсгал, Энергийн урсгалыг сэргээх найдвар надад үнэхээр байгаа болов уу ?”

Түүний нүдэнд яагаад ч юм нулимс цийлэгнэнэ.

Энергийн урсгалгүйгээр тэр үүрд энгийн, дорой нэгэн болон үлдэнэ. Түүний ирээдүйн ач гуч ч гэсэн энгийн л хүмүүс байх нь дамжиггүй гэх мэтээр энэ бүхэн давтагдсаар байна. Бүх л энгийн хүмүүс энэхүү мөнхийн тойргоос зайлсхийхийг хичээх боловч амжилт олох магадлал тэгээс ялгаагүй.

Гэсэн хэдий огтхон ч боломжгүй гэх зүйл биш байлаа. Хэрвээ мянган хүн тутамд хоёр юм уу гурван хүн энергийн урсгалаа сэргээх боломжтой бол энэ нь харьцангуй маш өндөр магадлалтай гэсэн үг.

Мөн хэн нэгэн үлэмж их хөрөнгөтэй буюу хэн нэгэн эрх мэдэлтний туслалцаатайгаар асар их үнэтэй хэмжээст талстыг авч чадвал үүнийгээ ашиглан энергийн урсгалаа сэрээж болно.

Харин сэргээх оролдлого бүтэлгүйтвэл эргээд л нөгөө зовлонт тойрогтоо эргэлдэнэ.

Зөвхөн өмнөх үе нь буюу эцэг эх нь энергийн урсгалаа сэргээсэн хүмүүс л жинхэнэ азтайд тооцогдоно.

Тэдний цусанд хамгийн хүчирхэг ген агуулагдаж байгаа учраас энергийн урсгалаа сэргээх нь ямар ч асуудалгүй зүйл юм.

Хэдийгээр энэ нь гайхалтай хэрэг хэдий ч Ли Юунмуд ямар нэгэн иймэрхүү хамаатан садан, холын хамаарал ч байсангүй.

Учир нь түүний эцэг эх нь хоёулаа энгийн хүмүүс байсан.

Диваажин шударга бус байсангүй, тэдгээрийг нийгмийн хамгийн доод ангилалд цөхрөлийг мэдрэн ялзруулаагүй нь аз гэлтэй.

Өндөр хэмжээстийн хүч дэлхийн өнцөг булан бүрд байсан тул хүн болгон биедээ энергийн урсгалтай төрдөг байна.

Ямар нэгэн байдлаар хангалттай эд хөрөнгөтэй болсны дараа энгийн хүний боддог зүйл нь өөрсдийн үр хойчдоо найдан, энэхүү зовлонт хувь тавиланг өөрчлөөсэй хэмээх залбирах явдал байлаа.

Харин одоо Ли Юунму энэхүү боломжийн үзүүрээс атгачихаад байна.

Тэр зөвхөн нэг түвшин нэмэх оноо авсан учраас өөрийн энергийн урсгалыг хаагаад байгаа зүйлийг зөвхөн өдөөж л чадсан бөгөөд бүрэн сэрээж чадсангүй.

Одоохондоо хаалтыг ийм хэмжээнд сулласан ч гэсэн хэрвээ илүү их оноо цуглуулах юм бол яах бол ?

10 оноо, 100 оноо…..

Ли Юунму сэтгэл нь хөдөлж байх агшинд ээжийнх нь хоолой өрөөний гаднаас сонсогдов:

“Хүү минь, хоол чинь ширээн дээр байгаа шүү. Цаг хэдийнээ болчихсон байхад тоглоом тоглоод сууж байж болохгүй шүү.”

“Очлоо очлоо.”

Ли Юунму хөөрөнгүй чанга дуугаар хариулав; төд удалгүй, жижигхэн дулаахан хоолны өрөөнд мах, шөл бүхий тавагнууд ширээн дээр өрөгдсөн байлаа.

“Ямар тансаг хоол вэ ? Өнөөдөр ямар нэгэн баяр юм уу ?”

Ли Юунму гараа ч угаалгүй гахайн махнаас шүүрэн амандаа хийв. Тэр амандаа:

“Үнэхээр сайхан, сайхан.” хэмээн бувтналаа.

Гурван мах, хоёр ногоотой хоол идэх нь баян айлуудад энгийн зүйл боловч, энгийн гэр бүлүүд ийм үрлэгэн хандаж зүрхэлдэггүй байлаа.

Хэдийгээр шинэ хэмжээстийн үед хүн төрөлхтөн газар нутгаа эзэмших болсон нь харанхуйн үеэс хавьгүй дээр ч өргөн уудам газруудад төрөл бүрийн арааатнууд болон хэмжээст мангасууд амьдарсаар байгаа билээ.

Тийм ч учраас иймэрхүү тансаг хоол идэхийн тулд дор хаяж 30н дөрөвдүгээр хэмжээстийн зоос хэрэг болно.

Ядуусын хувьд ийм хэмжээний мөнгө сар амь зуухад хангалттай хүрэлцдэг бөгөөд; энгийн айлын хувьд ч гурван таваг мах, хоёр таваг ногоо нь үнэхээр үрлэгэнд тооцогддог аж.

“Мэдээж энэ бол онцгой тохиолдол. Саяхан аав чинь баазыг нүүх хүртэл цэргийн баазын ахлагч болон томилогдсон тухайгаа хэлсэн.”

Түүний ээж Хи Жие баяр бахдалаа дарж чадахгүй болтлоо догдолжээ.

“Сайхан мэдээ байна ээжээ, үнэхээр сайхан мэдээ байна.”

Сайхан мэдээ ар араасаа ирсээр байсан тул Ли Юунмугийн магнай нь хагарах мэт болов. Өнөөдөр түүний амьдралын хамгийн азтай өдөр байлаа.

Өнөөдрийг хүртэл түүний аав нь цэргийн ангийн энгийн албан хаагч байсан ч, тушаал дэвшсэнийхээ дараа жинхэнэ эрх мэдэлтэй хүн болжээ. Мэдээж засгийн газрын хүмүүстэй харьцуулшгүй ч, арми дотроо нэлээд том албан тушаалтай болсон.

“Сайхан байна. Гэхдээ аавын чинь тухай ярихаа болиод илүү чухал зүйл рүү анхаарлаа хандуулцгаая. Хэдхэн өдрийн өмнө өгсөн шалгалт чинь юу болсон ?”

Хи Жиед ярианы сэдэв өөрчлөхөд тийм амар байгаагүй ч хүүгийнхээ хэдхэн өдрийн өмнө өгсөн шалгалтын тухай асуух хэрэгтэй байсан ажээ.

“Ээжээ энэ сэтгэл гонсойм уйтгартай зүйлийг дараа болж болох уу ? Хүүгийнхээ хэр хийснийг мэдэхгүй байгаа нь тань шиг санагдахгүй байна шүү. Зүгээр л миний явах ирээдүйн замын тухай тоохгүй орхичихож болох уу ?”

Шалгалтуудын тухай сонссоны дараа Ли Юунмугийн сэтгэл тавгүйрхэв. Тэр зүгээр шалгалттай холбоотой зүйл ярихыг үнэхээр хүсэхгүй байлаа.

Энэ үед энгийн хүмүүст амьдрах гурван төрлийн л зам буй.

Эхний чиглэл нь харанхуйн эринээс өмнөх үеийн нийгэмд ашиглагддаг байсантай ижил бүтэцтэй аж. Бага сургууль, дунд сургууль тэгээд илүү өндөр боловсрол эзэмшинэ.

Бага сургуульд сурах нь үнэгүй учир ядуус ихэвчлэн бага сургуульдаа л сурдаг байв. Үүнийхээ дараа тэд жинхэнэ амьдрал дээр гарч аж амьдралаа босгодог байна. Дунд сургуулийн төлбөрийг ядуу хүмүүс төлж дийлдэггүй нь тэднийг хангалттай боловсролгүйгээсээ болж харуул манаач гэх мэтийн хүнд хар ажил хийх шалтгаан болдог.

Илүү дээр амьдралын боломжтой хүмүүс дунд сургуульд үргэлжлүүлэн сурдаг. Дунд сургуулийг төгсөгчид одоогийн нийгмийн хамгийн ерөнхий давхаргыг бүрдүүлдэг ажээ. Төгсөлтийн дараах тэдний амьдрал бусад мэдлэггүй ажилчдынхаас хавь илүү байдаг бөгөөд үйлчилгээний салбарууд гэх мэт газар ажилд ордог байна.

Эцэст нь Ли Юунму шиг ар гэр нь арай дээр хүмүүс. Тэдэнд арай өргөн сонголтууд байхаас гадна дунд сургуулиа төгссөний дараа үргэлжлүүлэн илүү өндөр боловсрол эзэмших боломжтой. Тэд ихэвчлэн засгийн газрын болон армитай холбоотой ажилд орох нь элбэг. Авч буй цалингаас үл хамааран тэдний нэр хүнд нь бусад хоёр бүлгийнхтэй харьцуулашгүй.

Харин зүгээр л гудамж метрлэх хүмүүст ирээдүйд ямар нэгэн амжилт гаргах юм уу ямар нэгэн газарт үүрэг хариуцлагатайгаар ажиллах шаардлага үгүй бөгөөд, хотын хамгийн доогуурх ажлыг л хийх боломжтой байдаг байна.

Ерөнхийдөө Ли Юунмугийн авьяас чадварыг тунгаахад ч тэр, тэрээр ирээдүйд засгийн газарт буюу армид ажиллах нь дамжиггүй байсан ч, одоо бол Супер Булхайн Системийн ачаар өөрийн хувь заяагаа өөрчилж чадахаар боллоо.

Хоёрдох зам нь цэргийн сургуульд суран энгийн цэрэг болох байв. Тэргүүн фронтын цэргүүдийн хангамж цалин нь маш сайн хэдий ч, амиа алдаж болох магадлал нь ч түүнийгээ дагаад мөн өндөр. Өнөөгийн ертөнцөд маш олон төрлийн мангасууд болон хэмжээст араатнууд зэрлэгээр улангасан дайрч нэгээр тогтохгүй бүтэн арми ч азгүйтэн устгагдаж болзошгүй билээ.

Түүний аав Ли Зонгмин энэхүү замаар алхаж буй. Мөн түүнд энергийн урсгалын бага зэргийн шинж тэмдгүүд илэрсэн тул энергийн урсгалаа сэргээх эхний алхмаа хийсэн гэж үзэж болох байлаа. Тийм ч учраас тэрээр Дайны Бурхадын армид орж, энгийн цэргүүдтэй харьцуулахад дээгүүр тушаалтай болон дэвшсэн юм.

Гурав дахь зам нь энергийн урсгал ашиглагчийн дагалдагч болох зам юм. Тэдний тэтгэмж нь засгийн газруудын цэргүүдтэй харьцуулахад илүү дээр бөгөөд албан тушаал нь эзнийх нь нөхцөл байдлаас хамааран ихээхэн дээшлэх боломжтой аж. Тэд туслахтай ч болж болдог ба хэмжээст талстыг эзэмших томоохон боломжийн эзэн болох бололцоотой. Тэгснээр өөрсдийн энергийн урсгалыг сэргээх боломжийг ихээр ихэсгэн улмаар жинхэнэ энергийн урсгал ашиглагчийн шавь болдог ажээ.

Гэсэн хэдий ч тухайн хүн энергийн урсгалын сэргээх явцын ядаж талдаа орсон байх ёстой гэсэн хатуу нөхцөл байдаг. Тэгэхгүй бол энерги урсгагчид бүтэлгүй хүмүүсийг өөрсдийн дагалдагчаар авах болно. Тийм ч учраас Ли Юунму үүний тухай бодож үзээгүй бөгөөд, одоог хүртэл энерги урсгагчийн дагалдагч болох тухай бодож ч зүрхлээгүй байжээ.

Ерөнхийдөө дөрөв дэхь зам байдаг ч энэхүү зам нь энгийн хүмүүсийн хувьд хоосон мөрөөдлөөс хэтрэхгүй юм. Учир нь зөвхөн төрөлхийн энергийн урсгал нь бүрэн сэргэсэн хүмүүс л энэ замаар явдаг байж.

Энэхүү замуудаас Ли Юунмугийн сонгож чадах хоёр зам байсан нь: Засгийн газарт энгийн арын албаны ажилтан болох, эсвэл аавынхаа холбоо сүлбээг ашиглан армид орж цэрэг болох.

Эхэнд нь тэр тийм ч сайн биш бөгөөд түүнд хоёр дахь замаар явж чадна гэсэн баталгаа ч байсангүй. Учир нь арми бол хүссэн хэнбугай ч ордог зүйл огтоос биш байлаа. Асар их өрсөлдөөн болох Ли Юунмугийн гэрийн бүлийн нөхцөл байдлаас үүдэн түүнд хангалттай баталгаа байсангүй.

“Ийм зүйл болно гэдгийг би мэдэж байсан. Аз болоход аав бид хоёр чинь чамаас тийм ч гайхалтай зүйл хүлээж байгаагүй. Бид хоёр бага сага мөнгө хураасан. Маргааш би аавд чинь хэлж энэ мөнгийг ашиглан хуучин найзуудаар нь чамд туслуулахыг асууя.”

Түүний ээж хөнгөхөн санаа алдсанаа буцан нүүрэндээ мишээл тодруулаад:

“Чиний зам мөр чинь хэдийнээ тодорхой болжээ. Одоо хоолоо хурдан идэхгүй бол хөрлөө.”

“Гайхалтай.”

Ли Юунму амаараа дүүрэн хоол чихээстэй арай хийн хариулав. Түүний сэтгэлд олон мэдрэмжүүд эргэлдэж байлаа. Магадгүй тэр бусад айлын мундаг хөвгүүд охидтой харьцуулагдахаар биш ч , энэ үед энэ гэр бүлд төрсөн нь үнэхээр азтай хэрэг юм.

Тэр чимээгүйхэн өрөө лүүгээ аль болох хурдхан буцаж, бүхий л боломжтой цагийг шоргоолж, төөлүүр алахад зориулахыг тэсгэлгүй хүсэж байлаа. Магадгүй тэр илүү их түвшин дээшлүүлэх оноо цуглуулж бүр энергийн урсгалаа бүрэн сэргээж чадаж ч магадгүй. Хагасыг нь сэргээсэн ч ядаж л эрх мэдэлт хүчирхэг хүний дагалдагч болж чадна.

Гэвч тэр үед Хи Жиеийн сансрын утас дуугарав. Түүний ээж нь утсаар ярьж байснаа царай нь гэнэт сонин болон хувирлаа.

“Ээж, юу болсон бэ ?”

Ли Юунму санаа зовон асуув.

Энэ эринд утсаар ярих нь маш их өртөг өндөртэй. Энгийн гэр бүлүүд харилцахдаа сансрын утсыг ашиглаж болдог бөгөөд ээжийн ашиглаж байгаа утсыг аав явуулсан нь дамжиггүй.

Ээж хүү хоёрын хамгийн том айдас Ли Зонгминд ямар нэгэн осол тохиолдсон байж болох тухай мэдээ байлаа.

Тэргүүн фронтод жилийн бүхий л өдөрт байдаг хүнд хэмжээст араатнуудтай тулгах нь зайлшгүй зүйл бөгөөд аз таарвал мангасуудын жижиг сүрэгтэй таарч, азгүйдэх юм бол бүхэл салааг арчихаар асар хүчирхэг араатнуудын золиос болдог байлаа.

“Ямар ч асуудалгүй ээ, бурхны авралаар аав чинь амьд үлдсэн байна. Хүү минь, аав руу чинь сүрэг араатнууд дайрч; одоо жаахан асуудалтай байгаа гэнэ. Түүнийг асрахаар Диваажингийн Үүл хотын эмнэлэг рүү явах хэрэгтэй боллоо. Диваажингийн Гүүр хот руу явах зам маш хол учраас чи өөртөө санаа тавих хэрэгтэй болж дээ.”

Түүний ээж үүнийг хэлж байхдаа нүд нь улайчихсан байв. Тэр хоолоо түргэхэн идчихээд хувцсаа баглаж гарав.

Ли Юунмугийн ам томоор ангайн, ээждээ хамт явахыг хүсэж буйгаа хэлмээр байсан боловч Диваажингийн Үүл хот руу очиход зарцуулагдах зардлын тухай бодсоны дараа өөрийн бодлоо хэлж чадсангүй.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s