Сүүдрийн булхай- Хэсэг 2

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 2

Итгэмээргүй юм! Хэдийгээр тэр бага зэрэг маанаг ч гэсэн, энэхэн үед ямар нэгэн төрлийн гайхамшигтай нүүр учирсанаа сайтар ухаарч байлаа.

“Өө бурхан минь, ямар гээчийн тоглоом гэхээрээ ийм байдаг байнаа ? Энэ зүүд биш, энэ бол жинхэнэ….ааа….”

Ли Юунму нүдээ томосгон дэлгэц рүү хартал өвсөн дунд харагдах сүүдэр нэгэн аварга том шоргоолжтой нүүр тулгаржээ. Дараа нь нударгаа далайн зэрлэгээр түүн рүү дайрлаа.

[Та шоргоолж руу өөрийн бүрэн хүчээр дайрч 7 онооны хохирол учрууллаа. Гэвч одоогийн хүч чинь хэт сул байгаа тул шоргоолжинд жижиг хэмжээний л гэмтэл учруулж чадна.]

[Та шоргоолжны толгой руу өшиглөлөө. Эмзэг газар луу довтолсон учир шоргоолж 26 онооны гэмтэл буюу ноцтой хохирол амслаа.]
[Шоргоолж үхлийн ирмэгт байхдаа эргүүлэн дайрч эхлэлээ. Хазуураараа баруун гарыг чинь бяцаллаа. Ингэснээр та дайрах хүчнийхээ ихэнхийг алдлаа.]

[Та өвчиндөө шаналаж байхдаа өшиглөлт хийлээ. Та маш ууртай байсан учир таны өшиглөлт ‘Галзуу сүйрэл’ учруулж шоргоолжинд 19 оноотой тэнцэх хохирол учруулснаар ТА ШОРГООЛЖИЙГ АЛЛАА.]

[БАЯР ХҮРГЭЕ ! Та шоргоолжийг амжилттайгаар устгалаа. Та 1 түвшин нэмэх оноо болон 1 чадвар нэмэх оноо авлаа, гэвч шоргоолжний сүргийн анхааралд орсон тулд, өшөө авахаас нь сэрэмжилнэ үү!]

“Чөтгөр гэж!”

Ли Юунму энэ явдалд үнэхээр алмайрсан юм.

Шоргоолж үнэхээр үхчихлээ! Түүний сүүдэр нь үүнийг алсан!

Тэр үүнийг зүгээр л жинхэнэ ертөнц дэхь энгийн нэгэн шоргоолж гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ л саяны хэдэн хором, түүний амьд сүүдэр, булхайн систем, энэ бүхэн үнэхээр зүгээр л нэг программ юм гэж үү ?

Гэвч түүнийг юу ч мэдэрсэн бай хамаагүй булхайн систем үргэлжлүүлэн ажиллах нь дамжиггүй. Төд удалгүй өтгөн ‘өвсөн ойд’ буй сүүдэр нь ахин нэг шоргоолжтой нүүр тулгарлаа. Гэвч аль хэдийнээ баруун гараа алдчихаад байсан сүүдэр хоёрдох шоргоолжинд алуулахад гайхаад байх зүйл байсангүй.

Сүүдэр бяцлагдах үедээ тоо томшгүй жижиг хар цэгүүд болон хувиран шат дамжин явсаар буцаад Ли Юунмугийн биед шингэчихэв.

Ахин нэгэн зурвас Дэлгэцэн дээр гарч ирлээ:

[Сүүдэр үхлээ. Арван минутын дараа таны сүүдэр ахин сэргээгдэх бөгөөд булхайн системээр үргэлжлүүлэн хөгжих болно. Танд өнөөдрийн хувьд сүүдрээ ахин сэргээх хоёр боломж үлдсэн бөгөөд болгоомжтой ашиглана уу.]

[Сануулга, Систем танд ямар нэгэн төрлийн хүч нуугдаж буйг илрүүлсэн бөгөөд одоогийн түвшний оноогоо ашиглан түүнийгээ сэргээхийг хүсэж байна уу?]

“Тиймээ”

Ли Юунму үүний тухай нэг их зүйл бодохыг хичээсэнгүй. Тэр өмнөхөн идсэн махтай бялуундаа цохигдон нойрмоглож байсан болоод ч тэр үү сайн бодолгүйгээр зөвшөөрчихөв. Гэтэл тэр дороо биеэн дотор нь халуу оргиж буй мэдрэгдэн, тэрхүү дулаан цээжнээс нь бүхий л дөрвөн мөч, яснууд руу нь тархсан нь яг л ямар нэгэн төрлийн хүч дотроос нь гарч ирч буй мэт байлаа.

“Ийм зүйл байх үнэхээр боломжтой юм гэж үү ? Энэ энерги биен дотор урсаад байгаа юм байхдаа ? Энэ яг л энергийн урсгал сэргэсний дохио мэт мэдрэгдэж байна “

Аахх энергийн урсгал, энгийн хүнд бол энэхүү үгс танил зүйл биш, учир нь энэхүү үгс одоогийн шинэ хэмжээст ертөнцөд хүчний хэмжээг тодорхойлоход ашиглагддаг билээ.

Энэхүү үгс энгийн хүмүүс болон төрөлхийн авъяастай хүмүүсийн дундах том ялгааг илэрхийлдэг. Даанч энгийн хүмүүс энэхүү аварга хана мэт ялгааг хэзээ ч давж чаддаггүй нь харамсалтай. Энэхүү зүйл манай эриний 2020 онд аварга том солир дэлхийд бууснаас үүдэн үүсжээ.

Энэхүү солирыг дараа үеийнхэн “Хэмжээст Харвагч Од” хэмээх нэрээр нь сайн мэддэг. Энэ солир л хүн төрөлхтөний дараагийн үеийнхнийг бий болгоход нөлөөлсөн.

Солир дэлхийд буухдаа газрын бүтцийг бүрэн устгасан. Тоо томшгүй хүмүүс энэхүү сүйрлийн хохирогч болжээ.

Тэр үед долоо аравны зургаан тэрбум хүнтэй байсан дэлхийд сүйрлийн дараа зөвхөн зуун сая хүн л амьд үлджээ. Гэхдээ энэ бол зөвхөн муу зүйлсийн эхлэл л байсан. Хэмжээст чулуу газардсанаас гурван өдрийн дотор дэлхий даяар асар их хэмжээний хэмжээст энерги тархан бүхий л нүх сүвийг дүүргэсэн байна.

Хэмжээст энерги гарч ирсэн нь зөвхөн хүмүүст нөлөөлсөнгүй. Амьтад, шавьж, ургамал, загас, бүхий л амьд биетэд хувьсан өөрчлөгдөж эхлэв. Зөвхөн нэг шөнийн дотор л бүхий л зэрлэг амьтад хувиран илүү хэрцгий мангас мэт болсон байдаг. Хүн төрөлхтний шүршигч буу, их буугаар тэдний эсрэг тэмцэх нь боломжгүй зүйл байлаа.

Гурав хүрэхгүй сарын хугацаанд хүн төрөлхтний цэрэг армийн хүчний дийлэнх нь үгүй болов. Гай зовлон бүхий л хүн төрөлхтөнг нөмрөн авч, цэргийн хамгаалалтанд буй томоохон хотын иргэд үхлээ хүлээн хэвтэхээс өөр замгүй болжээ. Өргөн өргөн тал газрууд мутант мангас, хэмжээст араатнуудын орогнох газар болон хувирсан байна.

Энэ жилийг дараа үеийнхэн харанхуйн үеийн эхлэл гэдгээр нь мэддэг. Үүний дараа хүн төрөлхтөн ёроолгүй ангалд унаж эхэлжээ. Газар дэлхийн бүтэц өөрчлөгдсний дараа зөвхөн зургаан тив л үлдсэн. Үхлийн хаалга хүн төрөлхтөнийг харанхуйн үеийн эхний гурван жил тогшсоор л байсан. Эцэст нь гурван жилийн дараа энергийн урсгалыг сэргээж чадсанаар хүн төрөлхтний сэргэн мандалтын найдварын үе эхэлсэн юм.

Үүний дараах хүн төрөлхтөний аж иргэншил өмнөх үеийн шинжлэх ухаан технологийн оронд энергийн урсгалд суурилсан байдаг. Хоёр зуун хорин долоон жилийн агуу их хичээл зүтгэлийн эцэст хүн төрөлхтөн дэлхийн эзэн хэмээх байр сууриа эргүүлэн олж авчээ.

Тэд хэмжээст араатнууд болон мутанд мангасуудтай тулалдан газар нутгаа эргүүлэн авч тэлсээр, эцэст нь шинэ хэмжээст үеийг эхлүүлж харанхуйн үед салах ёс хийсэн байдаг.

Яг тэр үед нэгэн өдөр зургаан тивийнхэн албан ёсоор Их эвсэл буюу Хүн төрөлхтний Эвсэлийг байгуулжээ.

Энэхүү тивүүдэд Хятад тив, Хойд далайн тив, Өмнөд Туйлын тив, Ариун Сүнсний тив, Орхигдсон тив болон өндөр хэмжээст тивүүд багтдаг.

Энэ тивүүд л хүн төрөлхтний үлдсэн хүч билээ.

Хятадын тивд Ли Юунму амьдардаг байлаа. Энэхүү тив нь хуучин Хятад улсын ихэнх үндэстнүүд болон Ази тивийн хэд хэдэн улсуудаас бүрдэж байв. Бусад зургаан тив дотроо Хятадын тив хамгийн нэр нөлөөтэй хэмээн тооцогддог аж.

Хойд далайн тив нь Ватиканы нэгэн шашны үзэл ихээхэн дэлгэрсэн газар юм. Баруун Европын хүчирхэг гүрнүүдээс бүтсэн уг нь тив нь хүчээрээ хоёрт тооцогддог ажээ. Мөн Ариун Сүнсний тивд энергийн урсгалаас өөр, нэгэн нууцлаг хүч байдаг тухай цуу яриа байдаг.

Хүч чадлын хувьд Орхигдсон тив болон Өндөр хэмжээст тивүүд Эвсэлд хамгийн бага нөлөөтэй. Ялангуяа Өндөр хэмжээст тив нь Хэмжээст Харвагч од дэлхийд буух үед хамгийн их нөлөөнд автсан газар юм.

Одоог хүртэл Өндөр Хэмжээст тивд маш олон тооны хэмжээст мангасууд бий болсоор байдаг. Тухайн тивийн хүмүүсийг хүн төрөлхтний хүч гэхээс илүүтэйгээр бузар зүйл рүү хөтлөгчид хэмээн нэрлэхэд буруудах зүйл үгүй.

Тийм ч учраас өнөөгийн шинэ хэмжээст үед хүн төрөлхтний жинхэнэ хүчийг зөвхөн Хятад, Хойд далайн, Өмнөд Туйлын, Ариун Сүнсний хэмээх дөрвөн тив л бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй биз. Гэхдээ Өндөр хэмжээст тив болон Орхигдсон тивийн өрөвдмөөр амьд үлдэгсдийг оруулна гэвэл эвсэлд зургаан тив багтдаг байлаа.

Ерөнхийдөө тэдний туулсан зовлонт туршлагууд нь тэднийг бусдаасаа ялгаруулж байдаг.

Гэхдээ энергийн урсгал нь хүн төрөлхтнийг маш хүчтэй болгож буй үнэхээр чухал зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тийм ч учраас энергийн урсгалыг ашиглаж чаддаг хэнбугай ч бусдаасаа давуу эрхтэй мэт тооцогддог байна.

Энэхүү энергийн урсгал ашиглагсдад аль ч тивд хамгийн сайнаар ханддаг. Тэд хамгийн том байшинд, хамгийн сайхнаар амьдардаг. Тэд бусдын өгөх зүйлсд баясан, хамгийн бага хортой хүнс хэрэглэж, хоолны гинжин зангилааны хамгийн дээр нь зогсдог. Тэдний хэрэглэж буй зүйлсийг энгийн хүмүүс авна гэсэн найдлага огт үгүй.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s