Чөтгөр бурхдын домгууд 129

Энэ долоо хоногт
[Нийт 9 хэсгээс / 5 нийтлэв]

Долоо хоног бүр 3 хэсэг үнэгүй байдаг ба Чөтгөр бурхдын домгууд зохиол нь 5000₮ ивээн тэтгэлэг бүрт нэмэлт нэг хэсэгтэй.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

ДараагийнДараагийн


Хэсэг 129 – Дарамталсан нь

“Юн Эрд өндөр чадвар байгаагүй. 1 эсвэл 2-одтой Хар Алтан зэрэглэл амьдралдаа хамгийн дээд тал нь хүрэх байсан. Энгийн хүмүүст Хар Алтан зэрэглэлийн дайчин үнэхээрийн гайхам зүйл. Гэхдээ Хотын захирагч болоход 1 ээс 2-одтой Хар Алтан зэрэглэл хүрэхгүй. Хотын захирагч ийм муу сүнсний хөгжилтэй байх нь тун тоогүй хэрэг.”

Е Зонгийн үгийг сонсоод Не Ли толгой дохив.

“Би хотын захирагч болохоор ямар хэцүү ажил гэдгийг мэднэ. Би өндөр хэргэм зэрэгтэй ч гэсэн эхнэр хүүхэддээ анхаарал хандуулж чаддаггүй. Үүнээс л болж Юн Эрийн ээж нас барсан. Би түүний үхэлд буруутай гэж боддог учраас түүнд маш их өртэй.” Е Зонг санаашран сэтгэлээр уналаа. “Би Юн Эрийг үргэлж сургуулилалт хий гэж зандардаг ч гэсэн ирээдүйд чөтгөрийн араатнаас өөрийгөө хамгаалах чадалтай болоосой гэсэндээ ингэж хэлдэг. Хотын захирагч байснаас тэр минь энгийн хүн байсан нь дээр.”

“Цаст салхин овгийн угсаа залгамжлагч учир чи Юн Эрийг энгийн хүн шиг байж чадна гэж бодож байна уу? Хотын захирагчийн суудлаа чи нээлттэй хүн байлаа гээд Е Ханд өгөх байсан уу? Цаст Салхин гэр бүлийн настангууд үүнийг зөвшөөрнө гэж бодож байна уу? Богинохон бодолтой байна даа.” Не Ли ширүүнээр хэллээ.

Е Зонг амаа ангайлгав. Гэсэн ч тэрээр үг хэлсэнгүй. Урт удаан бодсон бодлууд нь дотроо үлдлээ. Гэсэн ч охиныхоо төлөө тэрээр тэмцэх хэрэгтэй.

“Е Хан онцгой авьяастай, хэрэв тэр 5-одтой Хар алтан зэрэглэл хүрч чадах аваас хэн ч өөдөөс нь үг дуугарч чадахгүй.” Е Зонг хэллээ. “Гэсэн хэдий ч байдал ийм дээрээ тулсан бол одоо өөр арга алга. Е Зиюуны одоогийн чадвараар тэр 5-одтой Хар Алтан зэрэглэл, тэр ч бүү хэл Домгын зэрэглэл хүрч магадгүй.”

Домгын зэрэглэл ээ? Охиноо та хэтэрхий басамжилж байна шүү. Не Ли инээмсэглэв. Гэхдээ тэрээр үг хэлсэнгүй.

Е Зонг Не Ли уруу харан хэллээ. “Энэ хэргийн талаар чамд би баярлалаа. Чи байгаагүйсэн бол Зиюун удаан хугацааны дараа л 5-одтой Мөнгөн зэрэглэлээс давж гарах байлаа.” Не Ли Е Зонг хоёрын хооронд олон зүйл болсон ч Е Зонг одоо чин сэтгэлээсээ хэлнэ.

“Мэдээж шүү дээ.” Не Ли бахархалтайгаар инээмсэглэн хэлэв. “Хөгшин Е, та надад охиноо даатгаад санаа амар байж болно.”

Не Ли үгийг сонсоод Е Зонгийн царай дахин барайв. Тэр хоёрын яриан дунд Не ли дахиад л давуу талаа ашиглан охинд нь санаархав. Охиноо чамд даатгах аа? Охин маань зөвшөөрөөгүй байгаа шүү дээ!

Е Зонгд боломж бага бий. Не Литэй хамт байгаад байх тусам Не Лигийн хийж чадах зүйлсийг тэрээр бодов. Не Ли олон нийтийн дунд байсан ч хуумгай зүйл хийдэггүй. Өнгөн талдаа тэрээр гэм зэмгүй харагддаг ч дотроо ихээхэн зальжин хүн. Хэрэв Зиюун Не Лиг даган амьдарвал Зиюун муухан амьдрахгүй. Не Лигийн ааш зангаар бол хэн нэгэн түүнийг хилэгнүүлвэл энэ үхлээ эрэхтэй адилхан зүйл.

“Не Ли, чамд ингээд хэлье. Хэрэв Зиюун чамтай байхыг зөвшөөрвөл надад өөр асуудал байхгүй. Гэхдээ Зиюун зөвшөөрөхгүй байгаад чи түүнийг өдөж хоргоовол намайг бүдүүлэг загнасанд өөртөө гомдоорой.” Е Зонг хүйтнээр амьсгалаа гаргав.

Е Зонгийн үгийг сонсоод Не Лигийн нүд сэргэв. Хадам аав нь түүнийг хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Энэ бол том дэвшил. Е Зонг өмнө нь хэлэхдээ : Битгий мөрөөд! гэж хэлдэг байсан. Не Ли Зиюунтай аажим аажмаар л ойртож байлаа. Мэдээж хүн хоорондын харилцааг удаан аажмаар явуулах хэрэгтэй.

Е Зонг нэгэн зүйлийн талаар бодов. Царай нь барайгаад тэрээр хэлэв. “ Не Ли, чи өнөөдрийн үйлдлээрээ Ариун гэр бүлийг цухалдуулсанаа мэдэх үү? Ариун Гэр бүл бидний эсрэг сонор сэрэмжтэй болно.”

Е Зонг аль хэдийн Ариун Гэр бүлийг тандуулахаар хүмүүсээ явуулсан. Ариун Гэр бүлийг тандаж байгаа шүү хэмээн энэ анхааруулга болж өгсөн юм.

“Чамд ямар нэгэн санаа байсан уу?” Е Зонг асуулаа. Не Ли хуумгай хүн бол биш.

“Ариун Гэр бүлийг та тандуулахаар хүн явуулсан ч Шэн Хонг хөгшин үнэгээс өө сэв олж харахгүй л болов уу? Харанхуйн бүлгэм, Ариун Гэр бүл хоёр хуйвалдаж байгаа баталгаа олох хэцүү л болов уу? Ариун Гэр бүл үйлдэл хийхгүй байгаа шалтгаан нь тэд бүрэн бэлтгэлээ базаагаагүйд буй. Бид Ариун Гэр бүлийг бүрэн бэлтгэлээ базаатал нь хүлээж болохгүй. Яруу алдрын хот тэгвэл том аюулд унана. Ариун Гэр бүлийг бид хүчтэй дарамтлах аваас тэд бидний эсрэг хүчтэй тэмцэнэ. Тэр мөчид л бид Ариун Гэр бүлийн өө сэвийг олж харж болно шүү дээ.” Не Ли хэлэв. Цаст Салхин гэр бүлийг шахсанаар Ариун Гэр бүлтэй дайсагнахад тэрээр хүргэсэн юм.

“Нэгэнт болоод өнгөрсөн юман дээр манай Цаст Салхин овогт өөр арга үлдээгүй юм шив.” Е Зонг сэтгэлээр унан хэлэв. Не Лигийн хэлсэн зүйл бас шинэ санаа. Ариун Гэр бүлийг бага зэрэг дарамталснаар тэд босох замд нь хөтлөж буй юм. Алхимын Холбоо нэгэнт хөдлөөд эхэлснээс хойш Цаст Салхин гэр бүл ч хөдлөх цаг нь ирлээ.

“Ариун Гэр бүл баруун ханыг хариуцдаг. Бид тэднээс болгоомжлох хэрэгтэй. Тэд чөтгөрийн араатнууд ашиглаж магадгүй. Бас Арван Мянган чөтгөрийн сүнсний байгуулалтыг бид яаралтай дуусгах хэрэгтэй.”Не ли хэллээ. Цаст Салхин гэр бүл мөн Ариун Гэр бүл хоёрын тулаанаас өмнө Не Ли Алтан зэрэглэл хүрэх хэрэгтэй. Ингэж байж хэмээн Не Ли Ариун Гэр бүлийн хүчтэнгүүдтэй тулалдах боломжтой болох юм. Энэ амьдралдаа Не Ли Е Зонгд Ариун Гэр бүл чөтгөрийн араатнуудын хүчийг ашиглана гэдгийг сануулах ёстой. Энэ нь Яруу алдрын хотын сүйрлийг авчирна.

“Чөтгөрийн араатнуудын хүчийг ашиглана аа?” Е Зонгийн нүдэнд хүйт даав. Чөтгөрийн араатнуудын хүчийг ашиглана гэдэг галаар тоглохтой адил зүйл. Ариун Гэр бүл чөтгөрийн араатнуудыг авчрах юм бол Цаст Салхин Гэр бүл тэднийг эртхэн зүйл дуусгах хэрэгтэй.

Е Зонг Яруу алдрын хотын аюулгүй байдлыг яавч хамгаалах ёстой.

“Ариун Гэр бүлийн үндэс Яруу алдрын хотод гүн шигдсэн. Яруу алдрын хотын дийлэнхи иргэд Ариун Гэр бүлийн үнэн нүүр төрхийг мэдэхгүй. Ариун Гэр бүл тэмцэх аваас ихээхэн хохирол учирна. Тиймээс бид бэлтгэлтэй байх ёстой.” Не Ли хэсэг зуур чимээгүй байгаад хэлэв. “Тиймээс бид Ариун Гэр бүл Харанхуйн бүлгэмээс авах тусламж зэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэд хамтарвал хот маань аюулд унана.”

Е Зонг толгой дохив. Өнөөдөр Не Ли Ариун гэр бүлийг найран дээр өдсөн. Е Зонг олон хариу арга хэмжээ бэлдсэн байгаа. Не Лигийн хэлсэн зүйлийг Е Зонг сануулалт үгүйгээр мэднэ.

“Не Ли, Ариун гэр бүлтэй дайтвал чамаар хийлгэх нэг зүйл байна.”

“Юу юм бол?”

“Юн Эрийг аваад дайны талбараас хол байгаарай.” Яруу алдрын хотын дотоод зөрчил туйлдаа хүрвэл Ариун Гэр бүл бууж өгөхгүй нь гарцаагүй. Тэд хариу тулалдах л болно. Зиюун тэр үед аавынхаа замд саад болно.

Не Ли сая хэлсэн үг зүйтэй. Е Зонг Е Ханыг өөрийн хүнээ гэж боддог ч цусан холбоо л бол цусан холбоо. Үүнд ихээхэн ялгаа бий.

Не Ли Е Зонгийн мөрөн дээр товшоод хэлэв. “Хөгшин Е, Та охиноо надад даатгаад үлдээчих. Надад хэцүү байсан ч Зиюуныг хэцүү байдалд оруулахгүй.”

Е Зонг гашуунаар инээмсэглэн хэлэв. “Чи хэлсэндээ хүрнэ гэдэгт итгэж байна.”

Не Ли Е Зонгтой Ариун Гэр бүлээс хэрхэн хамгаалах, хэрхэн хариу барих талаар ярилцав.

Харанхуй шөнийн тэнгэрт одод гийнэ. Е Зонг Е Зиюуны хашаанаас гарч, өөрийнхөө хашаанд ирэв. Ойрын хугацаанд Ариун Гэр бүлийг зохицуулах гэж тэрээр ихээхэн завгүй байсан юм.

Сарны гэрэлд Е Хан аажмаар гаран сүүдэрт орон хэлэв. “Ноён эцэгтээ мэндчилье.”

“Сяо Хан, энд юугаа хийж байна?” Е Зонг урагш алхан асуув.

Хэсэг зуур чимээгээ намдаад Е Хан хэлэв. “Эцэг минь, танд хэлэх үг байна.”

“Е Хан, би…” Е Зонгд ч мөн Е Ханд хэлэх үг олон бий.

“Ноён эцэг минь. Таныг намайг өөрийн төрсөн үр шигээ өсгөснийг мэднэ. Та байгаагүйсэн бол би гудамжинд өлбөрч үхэх байсан биз. Таны ачыг заавал би хариулах болно. Би амь насаа дуусгах болсон ч Е Хан миний бие эргэлзэлгүйгээр таны ачыг хариулна.”

“Е Хан…” Е Зонг амаа ангайлган Е Ханд тайлбар тавихыг хүсч байлаа.

Е Хан толгой сэгсэрч, нүүр нь аймшигтайгаар хувирав. “Ноён эцэг минь, би ойлгож байна. Надад Хотын захирагчийн төлөө өрсөлдөх бодол алга. Би бага байхаасаа Е Зиюунд хайртай байсан. Гэхдээ миний харц гарлаас болж би Зиюунтай тохирохгүй байх.”

“Чи тэгж хэлж болохгүй. Чи гайхамшигтай авьяастай. Хар алтан зэрэглэл хүрнэ гэдэг энгийн хэрэг.Е Мо аав маань ч гэсэн эгэл жирийн хүн байсан…” Е Зонг хэлэв. “Чиний Зиюунд хайртай гэдгийг чинь би анх удаа сонсч байна. Зиюун та хоёр чинь ах дүүс шүү.”

Сарны гэрэлд чимээгүйхэн зогсох Е Хан ганцаардсан мэт харагдана. Толгой сэгсрэн Е Хан хэллээ. “Ноён эцэг минь, үргэлжлүүлж тайлбарлах хэрэг үгүй. Би таныг ойлгож байна. Яруу алдрын хотын төлөө, би Хотын захирагчийн төлөө нэр дэвшихгүй. Таны урмыг хугалахгүйн тулд харин би их хичээнэ. Зиюуны би баруун гарын хүн болох болно. Аав минь. Би ингээд явья даа…”

Е Хан ингэж хэлээд эргэж хараад яваад өглөө.

Е Ханыг явж байхыг хараад Е Зонг санаашрав. Е Хан бүх зүйлдээ сайн, бас ухаантай. Гэхдээ түүний төлөвлөгөө их нарийн байдаг. Өнөөдрийн явдлаас хойш Хотын захирагч болох боломжгүй болсноо тэр ухаарсан биз.

Е Зонг Е Хан хурдан тайвширна гэж найдаж байлаа.

Өнөөдөр тэрээр дахиж үг дуугараагүй.

Найрнаас хэдэн өдрийн дараа Ариун Гэр бүлд томоохон хувирал гарч эхлэв.

Цаст Салхин гэр бүл Ариун Гэр бүлийг бүх талаас нь дарамтлав. Ариун Гэр бүл ихээхэн хохирол амсч байв. Цаст Салхин гэр бүл, Ариун Гэр бүлийн хоорондын харилцааг мэдсэн гэр бүлүүд Ариун Гэр бүлээс холбоогоо таслана.

Тоглоод байна уу? Цаст Салхин гэр бүлийг ямар гэр бүл гэдгийг мэдэхгүй хүн үгүй.

Сүүлийн таван Хотын захирагч Цаст салхиин гэр бүлийнх. Тэд Яруу алдрын хотын хамгаалагчид. Е Мо хүртэл Е овгийнх. Ариун Гэр бүлийн хүнтэй суусан ч гэсэн тэр Е овгийн хүн. Цаст салхин гэр бүлийн байр суурийг ганхуулах боломжгүй. Зуу зуун жилийн турш эгэл жирийн ардаас төрсөн суутнуудыг татсан Цаст салхин гэр бүл аймшигтай хүчирхэгжсэн.

Цаст салхин гэр бүл бусад гэр бүлийг дарамтлах нь ховор. Ариун Гэр бүлийг дарамтлах нь сонин зүйл байв. Өөр гэр бүл үүнийг эсэргүүцэх боломжгүй.

Ариун гэр бүл үүнээс болж ихээхэн хохиров. Гэр бүлийн бизнесүүд нь сүйрлээ. Хотын харуулууд дээрх тэдний хүмүүсийг ч буулгав. Ариун Гэр бүлийн бүх хүн Хотын харуулаас гарлаа.

Цаст салхин гэр бүл Ариун Гэр бүлийг дарамталсан ч Ариун гэр бүл хариу арга барьсангүй. Цаст салхин гэр бүл Ариун Гэр бүлийг ажигласаар.

Е Зонг Ариун Гэр бүлийг Харанхуйн бүлгэмтэй холбоотой гэх баримт хайсан ч баримт нь баталгаатай биш. Цаст салхин гэр бүл нэгэн овгийг шалтгаангүйгээр устгачих юм бол Яруу алдрын хотын гэр бүлүүд тэднийг муугаар бодно.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s