Чөтгөр бурхдын домгууд 128

Энэ долоо хоногт
[Нийт 9 хэсгээс / 4 нийтлэв]

Долоо хоног бүр 3 хэсэг үнэгүй байдаг ба Чөтгөр бурхдын домгууд зохиол нь 5000₮ ивээн тэтгэлэг бүрт нэмэлт нэг хэсэгтэй.

Өглөөний 07-20 оос оройны 07-30 хүртэл ШУТИС дээр өнжив. 6 Паар хичээл ээ гэж.

Цэлмэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 128 – Төрсөн?

Шэн Фэйгийн амны хавьцаа байх судас түг түг хийн цохилно. Не Литэй үнэхээр тулалдах эр зориг хүрэхгүй.Тулааны талбайд Не Лид гаслантайя зодуулсан. Не Ли түүнээс хойш улам хүчтэй болсон байх учиртай.

Шэн Фэй дээр суух аавынхаа барааг найдаж харлаа. Шэн Хонг царай барайсан байх ба энд болж буй зүйлст анхаарлаа үл хандуулна.

Шэн Фэйгийн царайг харсан Не Ли сэтгэл дотроо мишээнэ. Шэн Фэй муу хулчгар минь, ойлгоогүй л байна уу? Е Зонг Шэн Хонгийг үгээрээ урхидчихсан байгаа. Хэрэв аав чинь одоо үг дуугарах аваас залуучуудыг дээрлэхсэн хэрэг болно. Шэн Хонг нэр нүүрээ баран яаж чамайг аврах билээ?

Не Лигийн онгироо мөн бүдүүлэг жүжиг танхимд орж ирэхээс нь эхэлсэн. Шэн Фэй болон Ариун Гэр бүлийг зогсоохын төлөө тэрээр ийм жүжиг тавьлаа. Өөрийнхөө хүч чадлаа албаар гарган сүрдүүлснээр энэ анхааруулга болсон юм. Ариун Гэр бүлийг өдөж хоргоох тусам Ариун Гэр бүл өөрийг нь улам үзэн ядах болно. Хэрэв тэд өөрийнх нь эсрэг дайрах аваас сул тал нь илэрч л таарна.

Яруу алдрын хот өмнө нь мөхсөн шалтгаан дотроосоо. Ариун Гэр бүл Яруу алдрын хотод нуусан бөмбөг мэт байсан. Энэ бөмбөгийг сугалж авч хаях хэрэгтэй. Алхимийн Холбоо мөн Цаст салхин гэр бүл хоёул Ариун Гэр бүлийн эсрэг бэлтгэлээ базааж буй. Одоо харин Ариун Гэр бүлийг хилэгнүүлэх цаг мөн.

Е Хан хүйтнээр амьсгалаа гаргав. “Не Ли, Шэн Фэй бол манай Хотын захирагчийн газрын зочин. Хотын захирагчийн газрын талаар чи хүмүүст ямар муу сэтгэгдэл төрүүлээд байна?”

“Надад түүний зочин байх, өөр хэн байх хамаагүй. Би түүнийг арилаасай гэж хүсч байна. Эс бөгөөс түүнийг арилах хүртэл би түүнийг зодоод өгье.” Не Ли ууртайгаар Е Ханыг харав. “Хэрэв чи энэ хэрэгт хошуугаа дүрэх аваас сайхан мэдээрэй чи.”

Не Лигийн онгироо зан Е Ханыг багахан хилэгнүүлнэ. Гэхдээ Е Хан саяхан эргэж ирсэн тул Не Лиг хэн болох, Е Зонг түүний эсрэг хөдлөхөөс яагаад эмээгээд байгааг ойлгохгүй. Эцсийн эцэст энэ уур бухимдлаа залгихаар шийднэ.

Е Хан мөрөө хавчаад хажуу тийшээ болон зогсов.

Е Хан хүртэл хулчийлаа гэж үү? Шэн Фэй айж эхэллээ.

Е Хан буцахыг хараад Не Ли Шэн Фэй уруу хараад дахин хэлэв. “Чи энд байсаар л байна уу?”

“Санаж яв. Би чамаас хариугаа эрт орой хэзээ нэгэн өдөр авна!” Шэн Фэй хүйтнээр амьсгалаа гаргаад танхимаас гаран одов.

Шэн Фэй үнэхээр явж байгаа юм гэжүү?

Бүх хүн цочирдов. Яруу алдрын хотын найранд ирсэн зочин хөөгдөөд гарав. Энэ үнэхээр ичгэвэртэй хэрэг… Бусад хүмүүс Шэн Фэйтэй нөхөрлөдөг байсандаа ичив. Шэн Фэй арай хулчгар биш байна уу?

Не Ли Шэн Фэйг арилан одохыг харав. Е Хан үнэхээр зальжин юм. Хэзээ дайрч, хэзээ буулт хийхээ мэддэг хүн бололтой. Ийм хүнтэй дайтах тун хэцүү. Е Зиюун Е Ханыг өмнөх амьдралдаа дурдах хүсэлгүй байдаг байсан шалтгаан энэ. Не Ли зах зухаас нь ойлгож эхлэв. Не Ли гэхдээ нэг зүйлд итгэлтэй байв. Е Хан 3-одтой Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн байна. Өмнөх амьдралд нь Е Хан дайнд оролцох ёстой л байсан. Гэтэл Е Ханыг тулаанд үхсэнийг Не Ли огтхон ч хараагүй, мөн дуулаагүй.

Энэ хүн нууцаар дүүрэн юм.

Чи өөрийнхөө үнэн төрхөө нууж болно. Би ухаад гаргаад ирэхдээ ирнэ.

Шэн Фэй хөөгдөн гарахыг харсан Шэн Хонг суудлаасаа өндийв. Бүх овгийн ахлагч нарын өмнө нэр нүүр нь барагдаж дууслаа. Шэн Фэй тэр муу новш. Не Лид зодууллаа гээд яадаг юм? Хамгийн муудаа зодууллаа гэхэд суутанг ялж чадаагүй л юм байгаа биз. Не Ли чамайг ийм олон хүний өмнө алж чадахгүй. Гэтэл чи арилаад одох шив дээ? Үнэхээр хулчгар юм.

“Хотын захирагч аа, Хотын захирагчийн найранд манай Ариун Гэр бүл уригдаагүй бололтой. Та нар бидэнд найрсаг бус байгаагаас хойш бид явья даа.” Шэн Хонг хүйтнээр хэлээд хаалгаар гараад явлаа.

Е Зонг энд Шэн Хонгийг нэр нүүрээ баран үлдэхгүйг таамагласан. Ихэд эелдэгхэнээр хэлэв. “Шэн ахаа, яагаад байгаа юм бэ? Энэ чинь ердөө хүүхдүүдийн тулаан шүү дээ. Битгий юм бод. Шэн ах гэхдээ явахыг хүсч байгаа бол би таныг энд хориод байхгүй. Е Сю таныг үдэж гаргах болно.”

“Хэрэггүй дээ.” Шэн Хонг ханцуйгаа хийсгэн эргэж хараад явлаа.

Шэн Фэй мөн Шэн Хонг хоёул Хотын захирагчийн найрнаас явлаа. Тэд ар араасаа гарав.

Олон овгийн ахлагч нар нэгэн зүйлийг ухаарлаа. Шэн Хонг мөн Е Зонг хоёр хамтдаа байж чадахгүйгээр шийдсэн бололтой. Цаагуураа ямар нэгэн зүйл явагдаж байлаа. Олон Овгийн ахлагч нар шийдвэр гаргах нөхцөлтэй таарна. Ариун Гэр бүлээс зайгаа барьсан нь дээр болвуу.

Не Лигийн бүх санаа зорилго бүтээд сайхан болоод ирлээ. Не Ли эргэж харвал Хауяан Ланруогийн нүд бишрэлээр дүүрэн гэртэв. “Новш.” гэж дотроо орилоод Не Ли сандрав.

Не Ли Е Зиюун мөн Сяо Нин Арь хоёрыг хараад хэлэв. “Энэ найранд ямар ч утга учир алга. Зиюунаа, Нин Арь, явцгаая.”

“Тэгье.” Е Зиюун толгой дохив. Ийм төрлийн арга хэмжээнд Е Зиюун дургүй билээ.

Сяо Нин Арь ч мэдээж Не Лиг дагаад явлаа.

Хуяан Ланруо Не Лигийн нурууг харвал ориллоо. “Өө, Не Ли, чи аль хэдийнээ явж байгаа юмуу?”

Хуяан Ланруогийн хоолойг сонссон Не Ли даруй гүйж зугтаав. Хараал идэг гэж. Өөр шиг чинь эмэгтэй чөтгөр энд байгаад байвал би явахгүй гээд хаачдаг юм?

Хуяан Ланруо түүний араас гүймээр санагдсан ч ямар хувцас өмссөнөө санавал гүйж чадсангүй. Хуяан Ланруо уурандаа газар дэвслэхээс өөр зүйл хийж эс чадав.

Хотын захирагчийн найранд ирчихээд, ингээд гүйгээд алга болох гэж. Хүмүүс манарч, толгойд нь юу ч орж ирэхгүй нь. Зөвхөн ухаантай зальжин хэдэн хүмүүс л цаагуур юу болоод байгааг ухаарав. Чэн Линжиан болон тэдний нөхөд ялангуяа ихэд биширсэн харцаар харна.

Хүн бүр өөрөө өөрсдийнхөө бодолдоо автацгаана. Найран дунд болсон энэ хэрэг өндөрлөснөөр найр үргэлжлэв. Е Зонг хэдэн том овгийн ахлагч нарыг дуудан уулзаж хэлэлцэв. Найр их удаан үргэлжилж өндөрлөв.

Шөнийн харанхуй тэнгэрийг бүрхэнэ. Шөнө дунд.

Ариун Гэр бүлийн танхим

Алгадах чимээ сонсогдов. Шэн Фэй аавдаа газар унатлаа хүчтэй алгадуулав. Түүний хацарт аавынх нь алганы ором гарсан байв.

“Ааваа…..” Шэн Фэй Шэн Хонгийг айж сандарсан харцаар харлаа. Хүүхэд байхаас нь Шэн Хонг өөрийг нь хэзээ ч цохиж байгаагүй.

Шэн Хонг ууртайгаар зандачив. “Хог шаар минь! Явж үхээч чи! Чамайг арил гэж хэлэхэд нь чи нээрээ явчихаж байгаа юмуу? Чи муу Ариун Гэр бүлийн нүүрийг баастууллаа!”

“Ааваа, та үг дуугараагүй шүү дээ. Тэгэхээр нь би бодохдоо таныг…”

“Чи юу бодсон гэж? Чи усан толгойтой юм уу? Ийм нөхцөл байдалд би яаж хөдлөж болдог юм бэ? Новш гэж.” Шэн Хонг ихэд хилэгнэнэ. “Ариун Гэр бүлд чам шиг хог шаар байх ч гэж дээ.”

Шэн Фэй аавдаа ихээхэн загнуулав. Амиа хорломоор санагдах хүртлээ урам нь хугарна. Не Лиг энэ бүхнээс болж ясандаа тултал үзэн ядав. Шэн Хонгийн өмнө Шэн Фэй гүнзгий ч амьсгаа авахаас эмээнэ. Шэн Хонг юу ч хэлсэн бай Шэн Фэй тэсч, даваад гарах учиртай.

Шэн Хонг Шэн Фэйг харна. Дотроо санаашрав. Ариун Гэр бүл мандан бадарсан ч гэлээ угсааг нь залгамжлах сайн хүн алга даа. Ариун Гэр бүлийн байр суурийг энэ насандаа Шэн Хонг сайн бэхжүүлэхгүй бол ирээдүйд Ариун Гэр бүл унах нь ойлгомжтой болжээ. Ариун Гэр бүл ирээдүйд Гурван үндсэн бүлийн нэг байхаа ч больж мэдэх юм.

“За март даа. Одоо сайн сонс. Ойрын хугацаанд би чамайг гэрээсээ гарахыг хориглож байна. Цаст Салхин гэр бүл биднийг тандаж байгаа нь гарцаагүй. Чамайг чимээгүй, томоотой байхыг би хүсч байна. Ойлгов уу?” Шэн Хонг хэлэв. Тэрээр хилэгнэн Шэн Фэйг харав.

“Мэдлээ.” Шэн Фэй шалавлан толгой дохин хариу хэлэв. Нүдэнд нь хүйт даасан байв. Не Ли мөн Сяо Нин Арь хоёроо. Хүлээж л бай. Ариун Гэр бүлийн овгийн ахлагч болохыг минь. Та хоёрыг тамлан зовооно доо!

Шэн Хонг хөмсгөө зангидсаар. Цаст Салхин гэр бүл тэднийг тандах нь сайн зүйл яавч биш. Цаст Салхин гэр бүл ухаарахад бүх зүйл хожимдсон байхаар бүхнийг Шэн Хонг төлөвлөсөн. Гэтэл энэ муу жаал Не Лигээс болж Цаст Салхин гэр бүл сэжиг авчихлаа. Үүнээс болоод Шэн Хонг төлөвлөгөөгөө хойшлуулахаас өөр аргагүй болов.

Не Ли албаар үүнийг хийнэ гэж баймааргүй юм. Шэн Хонгийн зүрх дэлсэв. Не Ли Ариун Гэр бүлээс их хэмжээний мөнгө хожсон. Энэ нь Ариун Гэр бүлийг санхүүгийн хувьд хэсэг зууртаа сахилга баттай явахад хүргэсэн. Энэ бүхнийг төлөвлөсөн бол яах вэ? Хэрэв тийм бол энэ жаал хэтэрхий овжин юм. Түүнээс урьтаж бэлдэх хэрэгтэй!

Хотын захирагчийн газар, Е Зиюуны хашаа.

Е Зиюун мөн Сяо Нин Арь хоёр аль хэдийн унтсан. Не Ли ганцаараа цэцэрлэгт сүнсний хүчээ хөгжүүлнэ.

Түүний сүнсний хүч тэнгэр газартай нэгдэв. Сүнсний тойрон нь алгуурханаар өсч торнив.

Хэсэг зуур бэлтгэл хийсний дараа Не Ли сүнсний тойронгийнхоо өсөлтийг мэдрэв. Бусад гайхамшигтай сүнс хөгжүүлэх техникүүдтэй харьцуулахад Не Лигийн [Тэнгэрлэг бурхан] харьцангуй удаан. Гэхдээ хог шиг сүнс хөгжүүлэх техникуудын хувьд [Тэнгэрлэг бурхан] хэдэн дахин хурдан.

Не Ли амьсгалаа гаргаад хажууд байх бут уруу харан хэлэв. “Наанаа удаан байгаа юм чинь одоо гараад ирэхгүй юу?”

Бутнаас нэг хүн гараад ирэв. Энэ Е Зонг байв.

“Тэгэхээр чи миний эрчмийг мэдэрдэг байх нь ээ.” Е Зонг сэтгэлээр унав. Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн гэлээ ч 5-одтой Мөнгөн зэрэглэлд илчлэгдэх гэж. Не Лиг мөрдөж байсныг Не Ли бүх цаг үед мэдэж байсан гэсэн үг үү?

Не Ли толгойны өвчин юм.

Не Ли уруулаа зуугаад хэлэв. “Чи ердөө Хар Алтан зэрэглэл. Тэгсэн хэрнээ надаас эрчмээ нуумаар байгаа юмуу?”

Юу? Ердөө Хар Алтан зэрэглэл гэсэн үү?

Не Ли Хар Алтан зэрэглэл ямар түвшин гэдгийг мэддэггүй юм байхдаа. Е Зонг Домгын Зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн Е Могийн л ард ордог.

“Ирсэн юм чинь ярих зүйл байгаа байлгүй.” Не Ли мөрөө хавчив.

“Е Хан их зальхай ч муу хүн биш. Та хоёр ирээдүйд эвтэй найртай байхыг хүсч байна. Харин Хотын захирагчийн суудлын хувьд би Юн Эрд өгнөө.” Е Зонг зарлав. Энэ толгойнд нь буусан хамгийн сайн арга нь. Е Ханд суудлаа үлдээвэл Не Ли юу хийх нь нүдэнд нь харагдаж байсан юм. Не Лид харин суудлаа өгнө гэвэл Цаст Салхин овог зөвшөөрөхгүй. Юн Эрд суудлаа өгч байж л энэ асуудлыг шийдэж болно. Гэхдээ ирээдүйд магад зөрчилдөөн зайлшгүй биз.

“Нээрээ тийм. Надад асуулт байна. Хотын захирагч аа, Зиюун таны төрсөн охин мөн үү?” Не Ли Е Зонг уруу харан асуув.

Е Зонг хилэгнэн Не Лиг харлаа. “Мэдээж миний төрсөн охин!”

“Е Хан харин таны бутач хүү юм биш биз дээ?” Не Ли үргэлжлүүлж асуув.

“Чи ямар хогоо бувтнаад байна аа?”

Е Зонг хилэгнэв. Не Ли юу ярихаа үнэхээр удирдаж чаддаггүй бололтой.

“Зиюун таны төрсөн охин, бас Е Хан таны бутач хүү биш л юм бол та яагаад Хотын захирагчийн суудлаа Зиюунд өгөхийг хүсээгүй юм бэ?” Не Ли хөмсгөө зангидан асуув.

Не Ли үгийг сонссон Е Зонг анир чимээгүй болов. Удаан цаг өнгөрсний эцэст санаашраад толгой сэгсрэн хэллээ. “Чи ойлгохгүй л дээ. Эцэг эх байхын зовлонг.”

“Өө, ямар хэцүү юм байдаг юм бол? Надад тайлбарлаад өгвөл би талархана шүү.” Не Лигийн зүрх багахан дэлслэв. Е Зонгтой Не Ли олон ярьж байгаагүй. Е Зонгийн талаар Е Зиюуны амнаас л өмнөх амьдралдаа ихэд сонсч байсан учраас Не Ли түүний талаар сониучирхан асуув.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s