Чөтгөр бурхдын домгууд 127

Энэ долоо хоногт
[Нийт 9 хэсэг / 3 нийтлэв]

Долоо хоног бүр 3 хэсэг үнэгүй байдаг ба Чөтгөр бурхдын домгууд зохиол нь 5000₮ ивээн тэтгэлэг бүрт нэмэлт нэг хэсэгтэй.

Өнөөдөр 6паар хичээлтэй байсан ч 2 хэсгийг оруулахаар шийдлээ.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 127 – Мөргөлдөөн

Е Зонг Ян Синь хоёрыг ээлжлэн Хуяан Сионг харав. Хэрэв Не Ли энгийн нэгэн суутан байсан бол Е Зонг түүнийг алахгүй юм гэхэд онгирсоны төлөө сургах байсан. Онгироо суутан яршиг төвөг удахаас цаашгүй. Е Зонг түүнийг сургахгүйгээр үл барам Не Лиг хамгаалж байна. Хуяан Сионг үүнийг ойлгож ядав. Ян Синь захирал хүртэл өмнөөс нь үг дуугарна.

Авьяас суу билгээсээ гадна Не Лиг хүмүүс анзаарна гэдэг түүнд онцгой ямар нэгэн зүйл байна гэсэн үг. Яруу алдрын хотод болсон явдлуудыг бодвол Хуяан Сионг бүхнийг ойлгов. Е Ханыг бус Не Лиг төрсөн охин нь онилж байгаа нь аргаггүй. Хуяан овгийн охин бусад хүний үнэ цэнийг сайтар хардаг хүн.

Шэн Хонг муухай царайлсан ч үг дуугарсангүй.

Бүх залуучууд бие биенээ харав.

Байдал ийм болно гэж тэд төсөөлөөгүй.

Ихэд онгирч, бардамнасан ч Е Зонг түүнийг шийтгээгүй. Харин ч Не Лиг хамгааллаа. Энэ юуг өгүүлнэ бэ?

Не Ли тодоор зарласан. Хэрэв Не Ли хотын захирагч болохыг хүсэхгүй бол зөвхөн түүний дараа л Е Хан хотын захирагчийн суудлыг горилж болох юм гэж. Хотын захирагч аль хэдийн Не Лид хотын захирагчийн суудлаа өгнө хэмээн тохирсон юм болвуу? Эргэлзээгүйгээр энэ шуугиан тарих мэдээ. Бүгд Е Хан мөн Не Ли хоёрыг ээлжлэн харна. Тэднээс энэ асуултын хариуг мэдэхийг хүснэм.

Энэ мөчид Е Зонг сэтгэлээр унав. Өнөөдрийн энэ үйлдэл нь өргөмөл хүү Е Хантай нь түүнийг холдуулна.

Ариун Гэр бүл үрүү дайрахаас гадна Не Ли Е Хан уруу дайрч байв.

Е Хан гаднаа царай нь хувираагүй ч гэсэн сэтгэл дотор харанхуй манан бүрэлдэв. Яруу алдрын хотын эдлэнд ирсэнээс хойш Е Зонгийн өргөмөл хүү учир удаа дараа саад тотгорыг даван, хотын захирагч болохыг тэрээр хүссэн. Хэрэв Е Зиюун эсвэл өөр хүн хотын захирагч болчих юм бол өөрт нь таагүй. Түүний Цаст Салхин гэр бүлийн доторх байр суурь нь их хэцүүднэ. Багшаас нь бусад Цаст Салхин овгийн бүх хүмүүс түүнээс болгоомжилдог гэдгийг Е Хан мэдэрдэг.

Гэтэл Не Ли Хотын захирагчын суудлыг горилно гэнэ. Е Зонг түүнийг сургасангүй. Харин ч сургах гэсэн Шэн Хонгийг зогсоолоо. Энэ цаанаа юу илтгэж байгаа нь ойлгомжтой. Е Зонг Не Лиг хамгаалсаар байна гэсэн үг! Е Зонг өөрийнхөө суудлаа Не Лид өвлүүлэх бодолтой байгаа юм биш биз?

Не Ли Цаст салхин гэр бүлийн хүн биш. Е Хан өргөсөн аавынхаа ааш занг сайн мэднэ. Хэрэв Хотын захирагч болох тохирсон хүн нь байх л юм бол Цаст Салхин овгийн хүн биш байлаа ч тэрээр суудлаа өгнө. Е Зонг өөрт нь яг ингэж хандаж байсан удаатай.

Е Хан аюулыг мэдэрч айж сандрав.

Не Ли ямар ч ихээр онгирсон ихээхэн тайван байв. Хуяан Ланруогийн нүд гэрэлтэв. Не Ли яаж ийм мундаг байгааг тэрээр гайхав. Хуяан Ланруо түүний өмнө сөгдөөд бишрэх сэтгэл төрнө. Хэрэв ийм асуудлыг Хуяан Ланруо тарьсан бол настангууд түүнийг шийтгэх байлаа. Гэтэл Не Ли ийм асуудал тарьвал түүнийг шийтгэх хүн олдохгүй. Не Лигийн царайнд давамгайлсан энэ төрх хадгалагдав. Не Лигийн асуудал тарих түвшин өөрийнхөөс нь нэг шат ахиу.

‘Миний сайн залуу ч мөн дөө.’ Хуяан Ланруо бахдалтайгаар бодов.

Не Ли эргэн тойрон дахь хүмүүсийг тойруулж харав. Шэн Фэй болон бусад нөхдүүд нь өөр үрүү нь эгц харж ч чадахгүй байв. Тэд толгойгоо гудайлган чимээгүйхэн зогсоцгооно. Не Ли ингэж онгирсоны дараа тэд сайхан харагдахгүй л болов уу? Хотын захирагчийн найранд онгирч, ширээг нь цуулах түүнээс өөр хүн олдохгүй биз.

Чэн Линжиан, Е Хан, Хуяан Ланруо болон хэдхэн хүн Не Лигээс болж ихэд зүйл бодно. Харин дийлэнхи олонхид Не Лигээс болж сэтгэл хөдлөлдөө автах шаардлага үгүй.

Чэн Линжиан хөхрөн инээв. Не Ли ийм сонирхолтой хүн байх гэж. Өөрийнх нь найз нөхөр болоход яг тохирсон хүн байна.

“Жаалаа, бас эр зориг чамд байна шүү.”

Чэн Линжиан нүдээрээ Не Лид дохио өгөв. Энэ харцаараа Не Ли энэ бүхнийг албаар хийснийг мэднэ. Не Лигийн таамагласан ёсоор бүх хүн хариу үйлдэл үзүүлж байв.

Е Хан тайвнаар хэлэв. “Би Хотын захирагчийн суудалд хэзээ ч өрсөлдөе гэж бодож үзээгүй. Е Зиюун дараагийн Хотын захирагч болоход хамгийн тохиромжтой хүн.  Хэрэв түүнийг Хотын захирагч болвол би ирээдүйд бүхий чадлаараа туслана. Үхэх байсан ч би түүний талд. Гэхдээ хэрэв гадны хүн Хотын захирагч болох юм бол би Цаст Салхин гэр бүл, мөн бусад гэр бүлүүд юу гэж бодох бол хэмээн эмээж байна.”

Сайн ярьж байна шүү.

Не Ли хөмсгөө зангидав. Е Хан хүмүүсийн хэлдэгээр үнэхээр лут эр юм. Не Лигийн гаргасан энэ үйлдлүүд Е Ханд нөлөөлөөгүй бололтой. Энэ Е Хан их төлөвлөжээ.

Не Ли хоёр гараа толгойныхоо ард тавин хэлэв. “Аха, хэрэв Е Зиюун дараагийн хотын захирагч болвол надад хэлэх үг байхгүй. Гэхдээ хэрэв өөр хүн Хотын захирагч болвол би Хотын захирагчийн газрыг оронгоор нь эргүүлнэ шүү.”

Не Ли давс нэмж хэлээгүй. Түүнд ингэж чадал нь бий.

Овгийн ахлагч нар Не Ли юу гэж хэлснийг сонсов. Тэд Е Зонг уруу гайхшран харсан ч Е Зонг дуу гарсангүй.

Үнэнийг хэлэхэд Е Зонг зүрхэндээ гашуунаар инээж байлаа. Е Хан залуучууд дундаасаа хамгийн авьяастайгаар тодорсон. Е Ханыг дараагийн Хотын захирагч болгоно гэж тэрээр боддог байсан. Е Хан энэ санааг нь магад ойлгоод их хичээдэг байсан биз.

Гэхдээ Не Ли хаанаас ч юм гараад ирсэн. Энэ түүний өрсөлдөж боломгүй дайсан нь. Түүний ард Алхимын Холбоо, мөн нэгэн нууцлаг хүчтэн бий. Хотын захирагчийн газар түүгээр Арван Мянган Чөтгөрийн араатны байгуулалт байгуулах хэрэгтэй. Энэ ажил Не Ли үгүй бол явахгүй.

Не Лигийн тусламжтайгаар Яруу алдрын хот өөр түвшинд очих боломжтой. Ирээдүйд магад чөтгөрийн араатнуудаас айх шаардлага үгүй. Хэрэв Не Ли хэлсэн л бол Хотын захирагчийн газрын оронгоор нь эргүүлж чадна.

Яруу алдрын хот харин Е Хан үгүй бол онц өөрчлөлт орохгүй. Харин Не Ли үгүй бол тэд яаж ч чадах билээ. Не Лигийн үнэ цэнэ дангаараа Е Ханыг дарамтлахад хангалттай.

Харамсалтай нь Е Хан Е Зонгийн өргөмөл хүү. Олон жил хамт байсан учраас тэр хоёр их дотно. Гэнэтхэн Е Ханд чи дахиж Хотын захирагч болох найдваргүй гэж хэлвэл түүнд ямар санагдах бол? Тэрээр гомдох болов уу?

Олон Овгийн ахлагч нар хүний биеийн хэлэмжийг ойлгодог. Е Зонг чимээгүй байгааг тэд юу илтгэж байгааг гадарлана. Е Хан хотын захирагч болох найдлаггүй болсон бололтой.

Нөхцөл байдал их хурдан өөрчлөгдөх юм.

Не Ли Хотын захирагчийн газар шийтгүүлээгүйгээр зогсохгүй Алхимийн Холбоо мөн Е Зонг хоёулангаар нь хамгаалуулна. Не Лигийн байр суурийг олон Овгийн ахлагч нар дахин эргэцүүлэв.

Е Зиюун Не Ли уруу гунигтайгаар харсан ч үг дуугарсангүй. Е Зиюун юуны ч төлөө тэмцмээргүй байгаа ч Е Зонг аавыгаа ихээхэн өрөвддөг. Е Зиюун бага байхаасаа л Е Ханы амжилтийг сонсч өссөн хүн. Е Зонг өргөмөл хүүтэйгээ охиноосоо илүү хамт байж түүнд зааж сургадаг байж.

Зиюуны хувьд Е Хан бол аавынх нь хайрыг өөрөөс нь булаасан хүн. Дотроо тоо томшгүй олон удаа зүгээр ээ гэж хэлж байсан ч, Е Зонг Цаст салхин гэр бүлийн олон настны үгийг дагахгүй, суудлаа Е Ханд залгамжлуулна гэж зөрүүдэлхэд Е Зиюуны сэтгэл санаа тайвширч өгдөггүй байсан. Е Зиюун Хотын захирагч болохыг хүссэндээ биш. Гэхдээ Е Зонг өөрийн төрсөн охиндоо суудлаа залгамжлуулах ёстой. Е Ханд биш.

Е Зиюун Не Лиг яагаад энд ийм үймээн тарьж байгааг ойлгоно. Ийм ээдрээтэй зүйлст Е Зиюун дургүй ч Не Ли ийм ээдрээтэй асуудал тарих болгонд Е Зиюун ихэд тайван байдаг.

Олон жил хадгалсан зарим зүйлсээ гаргаж байх хэрэгтэй.

Не Литэй хамт байвал Е Зиюун аз жаргалтай болдогоо ойлгосон. Не Ли өөрийг нь өдөж хоргоодогт дургүй ч, Не Ли өөрийнх нь хамгаалагч, сахиус мэт аашилдаг. Түүнийг буруугаар ашиглана гэж айх зүйл огтоос үгүй. Не Ли бусдын өмнө үргэлж давуу байдаг. Не Лигийн эсрэг зогссон хэн ч болов нас барсны гэрчилгээгээ урьдчилан захиалсан дээр болвуу. Шэн Юуэ, мөн Шэн Фэй хоёр олон нийтийн өмнө Не Лигийн өөдөөс толгойгоо өргөж чадахгүй болсоныг хараад Зиюун инээмсэглэв.

Не Ли үнэхээр чөтгөрийн хойд дүр юм.

Сяо Нин Арь Не Лигийн ардаас харна. Түүний нүд гэрэлтэнэ. Урд зогсож буй энэ залуу нь өөрийнх нь биширдэг хүн. Тэр хүн ярих л юм бол энэ ертөнц түүний төлөө дуугаа аяддаг. Энэ ертөнцөд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Энэ хүний нөмөр нөөлгө дор Сяо Нин Арь ихээхэн амар амгаланг мэдрэв.

Өмнө нь ийм мэдрэмжийг хэн ч өөрт нь өгч байгаагүй.

Ариун Гэр бүлд хүчээр бэр болно гэж итгэдэг байжээ. Энэ хэргээс болж олон нийтийн дунд орох сонирхолгүй болж, амиа хорлох талаар хүртэл бодож байсан. Энэ аймшигт тавилантайгаа эвлэрч чадахгүй учраас л Сяо Нин Арь зогсоо зайгүй бэлтгэл хийсэн юм шүү дээ. Гэтэл гэнэтхэн Не Ли гарч ирсэнээр бүх зүйл хувьссан. Ирээдүйд хэн ч түүнийг Ариун Гэр бүлд бэр болж ор гэж шаардаж чадахгүй. Не Ли өөрийг нь харж байвал Шэн Фэй авиа ч гаргахаасаа айж, зүрх нь үхжээ. Ариун Гэр бүлийн овгийн ахлагч хүртэл Не Лид сарвуугаа хүргэж чадахгүй.

Не Ли Е Хантай удаан орооцолдож өөрийгөө зовоосонгүй. Шэн Фэйг хараад хүйтнээр амьсгалаа гаргав. “Шэн Фэй, чи өөрийгөө хаана байгааг мэдэж байна уу? Энэ Хотын захирагчийн найр чам муугийн ирж болох газар юмуу? Эндээс хурдан тонил. Эс бөгөөс бүдүүлэг загнасанд минь өөртөө гомдоорой.”

Шэн Фэйгийн сул дүр төрх нь Не Лигийн уур хилэнг өөр зүгт сарниулсан гэж итгэсэн байж. Гэтэл Не Ли түүнийг мартаагүй. Тэрээр толгойгоо өргөөд ууртайгаар Не Лиг ширтэн хэлэв. “Не Ли, арай дэндэж байна!”

“Тэгэхээр залуу эзэн Шэн, чи бусдыг дээрхэлж, би дээрхэлж болдоггүй юмуу? Энд үлдвэл миний Аянгат Бурхны Солирын илдний амтыг амсана гэж сайхан мэдээрэй чи. Аянгат Бурхны Солирын илднээс аянга ниргэлэх дуу гарвал газарт аянга бууж газар цуурав. Энэ цууралтууд нь улам бүр тэлнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s