Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 26]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх 

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 26 – Хуйвалдаан
Энэ хэцүү байх байх!
Хэрэв ордон дотор, Линлэйд эхлээд энэ хорыг ашиглах боломж олдвол, ордоны гянданд Клайдыг алахын зэрэгцээ асуултаа ч асууж чадна.
”Хэдийгээр би алуурчныг илрүүлэх тал дээр санаа зовохгүй байгаа ч, Клайдыг алчихаад, ордноос зугтах хэцүү байна байх.” Линлэйн толгойд, нэг боломж нээгдээд эргээд хаагдаж байлаа.
Линлэй эцэст нь дүгнэлтэнд хүрлээ…
”Ордонд хорыг ашиглачихаад зугтана гэдэг боломжгүй.” Линлэй энэ бүх боломжийг бүгдэнг нь хаслаа. Эцсийн эцэст, ордонд маш олон мэргэжилтнүүд байдаг. Гагцхүү луугийн хувиралд орсон үедээ л тэр зам гаргаж чадна.
Гэхдээ Линлэй луугийн хувиралд орж чаддаг болсон талаарх нууцаа дэлгэхийг хүсэхгүй байлаа.
”Ордны гадна байх ёстой.” Линлэй толгойн өвдөхийг мэдэрлээ.
Ордны гадна, Клайд ганцаараа байх ёстой. Мөн, тэр нь бие даасан газар байх ёстой. Энэ маш хэцүү байна. Эцсийн эцэст Клайд бол хаан. Хэн нэгэн түүнтэй уулзахыг хүсвэл, тэр хүн ордонд орох ёстой.
Линлэй хүн явуулж Клайдыг уулзая гэж дуудуулж чадахгүй.
Линлэй удирдагчийг уулзахаар дуудуулсан талаар сонсож байгаагүй. Энэ боломжгүй зүйл. Хэрэв Клайд түүнд нүүр өгч зөвшөөрлөө ч, Клайд сэжиг аван хамгаалалтаа чангаруулж ч магадгүй.
Клайд хамгаалалтаа өндөрсгөвөл, амжилттай болох боломж багасна.
”Би түүнийг ордны гадна ганцааранг нь авч ирэх боломж олох хэрэгтэй.” Фэнлай хотод удаан хугацаагаар байсан ч, түүнд Клайдтай хоёулахнаа байсан удаа үгүй.
Ерөнхийдөө бол, тэд найр дээр л уулзаж байсан.
Гэхдээ Линлэйд найр дээр тэр олон хүмүүсийн өмнө түүнийг зохицуулах боломж яахан гарах билээ?
”Яах вэ?”
Линлэй бухимдаж эхэллээ.
12-р сарын эхэн. Фэнлай хаант улсын темпратур гэнэтхэн буурч, өвөл айлчлан ирж анхны цас орсон юм. Фэнлай хаант улс бүхэлдээ цасаар хучигдаж, хүйтэн жавар олон язгууртнуудын гэрт хурж, гарах ч хүсэлгүй болгож байлаа.
Гэсэн ч сулбагар нөмрөг нөмөрсөн Линлэй цасанд хучигдсан гудамжаар, хоёр хамгаалагчтай алхаж явна.
”Пад, пад.” Цасан дээр гишгэх дуу сонсдоно.
Фэнлай улс цасанд хучигдсан байх нь тун ч нүд булаам байлаа. Ногоон навчит гудамны тал бүрт байх язгууртнуудын эдлэнгүүдийн хаалганаас тоолж баршгүй олон мөс унжсан байлаа. Нарны туяанд гялбах нь тэднийг илүү үзэсгэлэнтэй харагдуулна.
Эдлэнгүүдийн өмнө байх нарс мод цасанд хучигдсан байх нь улам үзэсгэлэнтэй болгожээ.
Маш үзэсгэлэнтэй дүр зураг байлаа.
Гэхдээ Линлэйн сэтгэл санаа тавгүй байсан юм.
”Клайд хэдийнээ 9-р зэрэглэлийн дайчин болчихсон. 9-р зэрэглэлээс Гэгээнтэн зэрэглэлд ороход маш хэцүү ч, гэнэтхэн нэг л өдөр хязгаарыг эвдэж магадгүй. Тэгэх юм бол улам л найдваргүй болно.” Линлэй тийм удаан хүлээхийг хүсэхгүй байлаа.
Клайдын эсрэг эртхэн хөдөлбөл, амжилттай болох магадлал нь нэмэгдэнэ.
Гэхдээ тэр боломж гарахыг хүлээх хэрэгтэй.
”Эзэнтээн, хараач. Ойролцоох олон эдлэн шинэчлэгдэж, засварлагдсан байна.” Бэбэн хоолой Линлэйн оюун санаанд сонсдлоо.
Замаар алхаж явахдаа, Линлэй өөр зүйл бодож байсан болохоор анзаараагүй байж. Гэхдээ Бэбэгийн хэлэхийг сонсоод, Линлэй Ногоон навчит гудамны хажуугийн эдлэнгүүд өмнөхөөсөө өөр байгааг анзаарлаа.
”Энэ…” Линлэй асуусан байртай хэллээ.
”Болж байна. Одоо зүүн тийшээ.” Ойролцоох эдлэнгийн үйлчлэгч хажуудаа байх хүний заавраар газраас төрөл бүрийн чимэглэл аван өлгөж байлаа.
”Тэд чинь… Юлан цэцэгс.” Линлэй хаалганы дэргэд өлгөсөн гоёл чимэглэл болон тэдгээрийн хээ угалзыг анзаарлаа. Тэр хээ угалз Юлан цэцэгс шиг харагдаж байв.
Гэнэтхэн, Линлэй юу болоод байгааг ойлголоо.
”Тийм шүү дээ! Одоо чинь 12-р сар. Юлан Наадам удахгүй болно. Дээрээс 10000-р Юлан Наадам. Линлэй Юлан наадмын бэлтгэл ажил хэр чухал болохыг мэднэ.
Юлан цаг тооллын 10000-р оны 1-р сарын 1. Юлан тивийн түүхэн дэх хамгийн чухал баярын өдөр байж ч магадгүй. Бүх л язгууртнуудын овог олон төрлийн гоёл чимэглэл өлгөсөн байв.
”Тап.”
Үйлчлэгчийн зогсоод чимэглэл өлгөж байсан шатны нэг гишгүүр гэнэтхэн хугарчихав. Үйлчлэгч хөл алдан, доош унаж шатанд эхлээд цохигдон, толгойгоо чулуун шаланд савбал, газар түүний шинэхэн цусанд будагдлаа.
Ойролцоо байсан бүх үйлчлэгч нар айж балмагдан.
”Зүгээр үү?” гэцгээн тусламж дуудахаар гүйлдэхэд.
”Бага зэрэг… толгой эргээд байна…” хэмээн сулхан хоолойгоор шархдсан эр хэллээ. Аз болж, шат өндөр байгаагүй болохоор газарт савагдах хүч нь тийм ч их байгаагүй хэрэг. Энэ түүний амьд гарсан ганц шалтгаан нь юм.
”Тэгвэл, өнөөдөртөө хангалттай. Чи харьж амар. Кол чи түүнд анхаарал тавиарай. Ёстой нэг, тийм ч өндөрт байгаагүй байж, өөрийгөө ингэтлэн гэмтээж л байдаг.” гээд менежер нь толгойгоо сэгсэрлээ.
Тэр даруй Кол гэх нэртэй үйлчлэгч нөгөө шархтсан эрд босоход нь туслаад, гэр рүү нь дагуулан явлаа.
Энийг харсан Линлэй цочирдолд орлоо.
”Ноён… Ноён Линлэй?” Одоо л Линлэйг анзаарсан менежер, тэр даруй Линлэйд хүндэтгэл үзүүллээ. Энэ Ван Боналтын эдлэн бөгөөд, Линлэй урьд нь энд ирж байсан билээ. Мэдээж хэрэг, энэ менежер Линлэйг машид үнэлдэг.
”Өглөөний мэнд, Ноён Линлэй.” гээд Менежер бөхийлөө.
Түүний мэгдэхийг хараад Линлэй одоо л нэг юм сэхээ аван. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан, түүн рүү хараад. ”Хаха, өглөөний мэнд. Хаха, гэртээ харих цаг ч болсон бололтой.” гэчихээд.
Линлэй тэр даруй эргээд, хамгаалагчид руугаа буцлаа.
Түүнийг ирэхэд ”Ноён та яагаад ингэтлээ баярлаав?” Хоёр дайчин сулхан дуугаар ярьж эхлэв.
Тэд Линлэйн сэтгэл санаа тавгүй байхыг харсан, тэгтэл юу түүнийг гэнэтхэн сайхан ааштай болгоход хүргэв?
”Энэ арга маш энгийн юм. Яагаад бодож олоогүй юм бол оо? Хаха!” гээд Линлэй толгойгоо цохилоо. Түүний толгой маш муу ажиллаж байсан болохоор үнэхээр балмагдсан байв.
Линлэй Клайдыг авч ирэх баттай арга сийлжээ. Гэсэн ч энэ аргаар бол… хохирол хүлээнэ!
”Би тулааны ки-н бэлтгэл хийж байгаад ослын улмаас бэртвэл. Би бэртчихвэл, Клайд над дээр ирнэ.”
Линлэй итгэлгүйхэн аз жаргал мэдрэнэ. Тэр түүнийг өөрийн эдлэндээ авчирвал, Клайдыг зохицуулах амархан болно.
”Ариун нэгдлийн олгосон байр суурьт би тэгтлээ анхаардаггүй. Ээждээ болсон зүйлийг олж мэдээд Клайдыг алчихаад, Давсон худалдааны пүүсээр дамжуулан Ариун нэгдлийн газар нутгаас зугтана.” Линлэй хэдийн шийдвэрээ гаргажээ.
Одоо, түүний гэр бүлээс үлдсэн ганц хүн болох бяцхан Ватсон Обриэн эзэнт гүрэнд байгаа. Линлэйг Ариун нэгдлээс явахад нь саад болох ямар ч зүйл байхгүй.
Ямар ч сэжиг төрүүлэлгүйгээр Клайдыг ална гэдэг боломжгүй зүйл. Боломжгүйгээс хойш, Линлэй бяцхан золиос гаргахаар шийджээ. Линлэйн хувьд, Ариун нэгдэл түүний сонирхлыг татдаггүй.
Линлэйн эдлэн. Халуун усны цэцэрлэг.
Линлэй зүлгэн дээр завилан суугаад Луугийн цусны тулааны ки-гээ бясалгана. Далайн догшин давалгаа мэт, Луугийн цусны тулааны ки оргилон, биендэх бүх судас хоорондоо мөргөлдлөө.
Үнэндээ, 7-р зэрэглэлийн дайчин ийм бэлтгэлийг тэсвэрлэхгүй. Гэхдээ Линлэй өөр. Тэр амьд луугийн цус уусан. Ерөнхийдөө, луугийн цусыг биеийнхээ гадуур ашиглавал, маш бат бөх болдог. Гэхдээ Линлэйн уусан цус гэдсэн дотор нь бий, тиймээс бүх судасных нь тэсвэрлэлт сайжирсан.
”Пааххх!”
Линлэйн амнаас гэнэтхэн шинэхэн цус цацарч, царай нь цонхий цайлаа.
”Ааа!” Өвдсөндөө, Линлэй чангаар архирна.
Халуун усны цэцэрлэгийн гадна байсан хоёр эмэгтэй үйлчлэгч нар Линлэйн архирхыг сонсоод, яаравчлан хаалганы зүг гүйн очоод, анхааралтай чих тавин сонсоно.
”Ноён Линлэй… их өвдөж байгаа байх даа?” Үйлчлэгчдийн нэг нь асуусан байртай хэлэхэд.
”Тийм шүү.” гээд нөгөө нэг үйлчлэгч толгой дохилоо.
Гэсэн ч хэн ч дотогш орж зүрхэлсэнгүй.
”Ноён Линлэй?” үйлчлэгч аядуухан асуухад.
”Ор… ор…” гэх Линлэйн хоолой гарлаа.
Хоёр үйлчлэгч харц шидэлцэж байснаа, тэр даруй хаалгийг түлхэн гүйн орлоо. Гэхдээ орж ирээд, тэд ихэд айлаа. Газар цусаар будагдсан байх ба Линлэй царай нь цонхийчихсон газарт тэрийн хэвтэж байв.
”Намайг өрөөнд минь хүргээд өгөөч.” Линлэй намуухан дуугаар хэлэхэд.
”Мэдлээ. Мэдлээ.” гэцгээв.
Хоёр эмэгтэй үйлчлэгч жаахан айсан байсан ч, Линлэйн гарыг түшиж, унтлагийнх нь өрөөнд очиход тусаллаа.
”Эзэнтээн, бид гэрлийн хандлагат шидтэнг авч ирэх үү?” Эмэгтэй үйлчлэгч намуухнаар асуухад.
”Хэрэггүй дээ. Би дотоод гэмтэл авсан. Шид тус болохгүй. Би өөрөө аажуухан сэргэчихнэ.” Линлэй гүнзгий амьсгаа аваад, орон дээрээ бясалгалын байрлал аваад, нүдээ аниад. ”Одоо та хоёр явдаа.” гэхэд.
”Мэдлээ, эзэнтээн.” гээд хоёр эмэгтэй үйлчлэгч хүндэтгэлтэйгээр бөхийн гарлаа.
Гэрэл болон усны хандлагат шившлэгүүд хоёул нөхөн сэргээх шинж чанартай ба шархыг эдгээдэг. Гэхдээ дотоод эрхтний гэмтэл учир, тэд тус болохгүй.
……………………
Линлэйгийн өрөөнд. Иел болон Линлэй хоёр л байлаа.
”Гуравдугаар дүү, чи бэртээгүй хэрэг үү?” Иел эргэлзэнгүй. ”Чи бэртээгүй юм бол, яагаад бэртсэн болж жүжиглээд байгаа юм бэ? Бас надтай яаралтай уулзахыг хүссэн байсан.” Линлэй бэртэл авахаасаа ч өмнө, Иелийг дуудуулсан.
Линлэй сулхан дуугаар, ”Дарга Иел, энэ хэрэг бол миний өшөө авалтанд хамааралтай. Дарга Иел. Би одоо чамд хэлье. Клайд миний ээжийг хөнөөсөн хүн бололтой.”
”Чиний ээжийг хөнөөсөн хүн?” Иел гайхширан. ”Гуравдугаар дүү, чи арай…?”
”Тийм ээ. Өшөөгөө авна.” Линлэй ахаасаа юу ч нуусангүй.
”Клайд бол 9-р зэрэглэлийн дайчин. Яаж түүнээс өшөөгөө авах юм бэ? Дээрээс нь тэр Фэнлайн хаан.” Иелийн санаа улам зовинон.
Линлэй, ”Санаа бүү зов. Би түүнийг зохицуулчих чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Гэсэн ч, би Клайдыг алсаны дараа, Гэрэлт сүм намайг хамгаалах ч гэхгүй алах ч гэхгүй, тиймээс миний амь нас аюулд орох магадлалтай. Тиймээс би Клайдыг алсныхаа дараа, Ариун нэгдлийг тэр даруй орхино.”
”Ариун нэгдлийг орхино оо?” Иел гайхширч байсан ч, маш хурдан ойлгосон юм. ”Зөв. Чи явах хэрэгтэй. Надад бусдыг нь даатгачих. Манай Давсон худалдааны пүүсийн хүч Ариун нэгдлийн бүх гол хотуудаас ч дээгүүр. Ариун нэгдлээс хүн нууцаар гаргана гэдэг бидний хувьд амархан.”
”Дээрээс нь, манай Давсон худалдааны пүүс мастерийг ч хуурч дөнгөнө.” Иел бүрэн итгэлтэй байв.
Линлэй Давсон худалдааны пүүс хэр хүчтэйг мэднэ. Юлан тивийн гурван гол худалдааны нэгдлийн нэгийг яаж басаж болох вэ дээ?
”Би мэднэ ээ. Тиймээс, Дарга Иел, Ногоон навчит гудамны төгсгөлд байдаг зочид буудалд намайг хүлээж байгаасай гэж хүсэж байна. Намайг очих үед, чи Ариун нэгдлээс нууцаар гарахад минь туслаарай.”
Линлэй Клайдыг алсныхаа дараа, зочид буудалд очиход амархан байна гэдэгт итгэлтэй байлаа.
”Санаа зовох зүйлгүй.” гээд Иел толгой дохилоо.
”Гуравдугаар дүү.”Иел барайн Линлэй рүү хараад. ”Болгоомжтой байгаарай.” гэхэд.
Линлэй Иел рүү инээмсэглээд. ”Дарга Иел, надад итгэ.” гэлээ.
Линлэй бэртсэн талаарх мэдээ хурдацтай тархсан юм. Эхэлж уг мэдээг авсан нь Фэнлай хаант улсын удирдагч биш, харин Гэрэлт сүмийн Их лам Гулермо байсан юм.
Гэхдээ Клайд хаан болон бусад язгууртнууд Линлэйг бэлтгэл хийж байгаад бэртсэн мэдээг маш түргэн хүлээн авсан билээ. Бэлтгэлээс үүдэлтэй бэртэл ховор ч гэлээ, огт боломжгүй зүйл биш. Ерөнхийдөө, маш хүнд бэлтгэл хийдэг хүн биеийн дээд хязгаарыг давах үедээ хүндээр бэртдэг ба, заримдаа дотоод эрхтнүүдээ ч гэмтээдэг. ”Одоо Клайд хааныг хүлээх л үлдсэн.” Сулбагар нөмрөг нөмөрсөн Линлэй орон дээрээ цонхигор царайтай сууж байв.
Харин Бэбэ ойролцоох сандал дээр сууж байлаа.
”Ноён Линлэй.” Эмэгтэй үйлчлэгч гаднаас гүйн орж ирлээ.
Линлэйн нүд гэрэлтсэн ч. Тэр даруй өөрийгөө сул дорой болсон мэт жүжиглэн үйлчлэгч рүү хараад тайвнаар, ”Яасан.” гэхэд.
”Их лам Гулермо ирлээ.” хэмээн эмэгтэй үйлчлэгч яаравчлан хэллээ.
”Өө?” Линлэй гэнэтхэн санаа зовлоо.
Гулермо ирэх нь мэдээж байсан ч, Линлэйд гэнэтхэн нэг бодол орж ирлээ… Хэрэв Клайд хаан Гулермотой цуг ирчихвэл яах вэ? Тэгэх юм бол Клайдыг алах маш хэцүү болно.
Эцсийн эцэст, Гулермо бол 9-р зэрэглэлийн шидтэн. Цус тасдагч хорыг дайчдын хүчийг сулруулахын тулд ашигладаг ч, шидтэнд нөлөө үзүүлдэггүй.
”Линлэй!” Энэ мөчид, Гулермогийн хоолой өрөөний гаднаас сонсдлоо.


Өмнөх 

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.