Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 25]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 25 – Нунтаг боловсруулсан нь

Үүлэн өвс. Үүнийг хайсан жинхэнэ шалтгаан нь Цус тасдагч хорны нунтгийг боловсруулахад хэрэгтэй болохоор юм. Мөн Цус тасдагч хорыг боловсруулах гээд байгаа шалтгаан нь Клайд хаант ашиглахын тулд.
Тэгтэл, түүнд Клайд өөрөө үүлэн мөөгөнцөрийг өглөө.
”Энэ ертөнцийн маш гүнд нуугдсан, хувь тавилангийн тойрог гэх зүйл үнэхээр байдаг хэрэг үү?” Линлэй гэнэтхэн Гэрэлт сүмийн хувь тавилангийн талаар заасан зүйлийг саналаа. Өмнө нь, Линлэй шашинд итгэдэггүй байсан, гэсэн ч энэ хэрэг үнэхээр хачирхалтай байсан юм.
Үүлэн мөөгөнцөр түүний гарт хүрээд ирж байхад, яаж авахгүй байж болох билээ дээ?
”Баярлалаа, Эрхэм дээдсээ.” гээд Линлэй инээмсэглээд, талархалтайя бөхийн үүлэн мөөгөнцөрийг авлаа.
Гэхдээ зүрх сэтгэлдээ Линлэй хүйтнээр инээж байсан юм. ”Чи надад үүнийг өгснөөс хойш, тэнгэр чиний үхлийг хүссэн бололтой. Намайг бүү буруутгаарай.”
Линлэйд ээжийнх нь талаарх дурсамж байхгүй, гэхдээ ээжийгээ гэх гүн гүнзгий хайр нь зогсошгүй. Линлэй ээжийгээ огтхон ч мэддэггүй байсан болохоор, тэрээр ихэд ганцаарддаг байсан. Хэн нэгний ээжийг хараад, түүнд гунигтай санагдан, чимээгүйхэн, ээжийгээ санагалздаг байсан.
Тэр Клайдыг барьж авбал, ээжийгээ хаана байгааг мэдэх боломжтой болно!
”Линлэй, би өнөөдрийн зоогт Баруун гарын сайдыг урьчихсан. Бидэнтэй цуг хооллооч.” гээд Клайд Линлэй рүү инээмсэглэхэд.
Линлэй ”Тэгье дээ, эрхэм дээдсээ.” гээд машид даруухан аашиллаа.
Хатан Линлэй рүү эелдэгээр толгой дохиод, Клайдад хандан, ”Эрхэм дээдсээ, та Мастер Линлэйтэй хамт байх бол би ингээд явъя даа.” гэхэд. Клайд ч тайвнаар толгой дохилоо. Фэнлай хаант улсад, хааны эрх мэдэл хатныхаас илүү билээ.
11-сар. Темпратур хүйтэн болсон байлаа.
Гэсэн ч Линлэй Клайд хоёр хоёул нимгэхэн хувцастай байх ба хүйтнээс огтхон ч айхгүй байв. Линлэй одоо 7-р зэрэглэлийн дайчин, харин Клайд 9-р зэрэглэлийн дайчин.
”Эрхэм дээдсээ, яагаад Меритийг хамт хоолохоор урьсан юм бэ?” Линлэй Клайдтай энгийн яриа өрнүүллээ.
Линлэйн үгийг сонсоод, Клайдын царайнд маш сэтгэл хангалуун инээмсэглэл тодорсноо. Ойролцоо байх ордны шивэгчин рүү харахад, шивэгчин тун ч дуулгавартай гараад явчихав. Клайд намуухан хоолойгоор, ”Линлэй, чи Меритийг 13 эхнэртэй гэдгийг мэдэх байх?”
”13 аа?” Линлэй цочирдолд оров.
Шударга шүүгч мөн Баруун гарын сайд болох түүнийг хайр дурлалын тал дээр ийм ноцтой асуудалтай гэж тэр мэдээгүй.
”Түүний шинэ эхнэр маш сайхан эмэгтэй.” Клайд Линлэй рүү хараад инээмсэглэсэн инээмсэглэлийг, бүх эрчүүд ойлгох биз.
Клайдын царайг хараад, Линлэй өөрийн эрхгүй гайхширлаа.
”Хаха…” Клайд Линлэй мөрөн дээр алгадаад. ”Линлэй дараа жил, чи 18 хүрнэ. Надад урьд өмнө нь эмэгтэй хүн таалж үзээгүй гэж битгий л хэлээрэй дээ.”
Линлэйд тун ч эвгүй санагдаж байлаа.
Клайд санаа алдаад. ”Мерит муу золиг, яаж тийм хүн мансууруулмаар бяцхан үнэг олж авдаг байна аа. Үнэхээр л атаархал төрж байна. Гэхдээ би түүнд татагдаад байгаагаас хойш, тэр бяцхан мансууруулагч үнэг минийх болно. Мерит одооноос түүнд хүрч зүрхлэхгүй.”
Клайд ийм зүйлийг Линлэй маш нээлттэй ярьж байлаа.
”Эрхэм дээдсээ? Энэ… болно гэж үү?” Линлэй жаахан гайхширсан байлаа.
Тэр чинь эцсийн эцэст Баруун гарын сайдын эхнэр. Гэсэн ч хэлж байгаагаас нь үзвэл, Клайд түүнийг өөртөө авахаар шийджээ.
”Яагаад болохгүй гэж? Мерит ердөө эмэгтэйчүүдээр дамжуулан одоогийнхоо байр суурьт хүрсэн. Тэр өөрийнхөө байр суурийг мэдэж байх ёстой. Гэхдээ Линлэй би чамайг, Меритийн гэрлэлтийн найраа хийдэг өдөр, очоогүй гэж бодож байна?” хэмээн Клайд асуусан байртай хэллээ.
Энэ бүх хугацаанд, Линлэй ургамлын найрлага болон хэрхэн холих талаараа л бодож байсан. Тэр хуриманд яваагүй. Шуудхан хэлбэл, Линлэй язгуурнуудаас ирсэн бүх найрын урилгад татгалзсан.
Баруун гарын сайдын хурим аа?
Тэр бүгдэнд нь адилхан татгалзсан!
”Линлэй, өнөөдрийн зоогийн үеэр, Меритийн шинэ эхнэр Виндсорыг хараарай. Хэрэв чамд таалагдвал, Мерит хэр эрэлхэг зоригтойгоос үл хамааран, тэр Виндсорд дахин хүрч зүрхлүүлэхгүй.” хэмээн Клайд итгэлтэйгээр хэллээ.
Клайд Фэнлай хаант улсдаа үнэмлэхүй эрх мэдэлтэй нэгэн билээ.
Меритийн хурмын өдөр, Клайд Виндсорд татагдсан. Тэр шөнөө, Клайд хүн явуулж Виндсорыг эдлэндээ авчиран таалсан.
Меритийн хувьд, тэрээр үүнд уурлаж зүрхлэхгүй.
Тэр шөнөөс хойш, Мерит Виндсорд хүрэхээс эмээх болсон.
Фэнлай хаант улсын зарим гол сайд нар өөрсдийнхөө чадвараар эрх мэдлээ ахиулдаг бөгөөд тэд маш чадварлаг сайдууд юм. Гэхдээ зарим нь бохир үйлдлээрээ одоогийн байр суурьт хүрцгээсэн.
Линлэй Клайдын түрэмгий байдалд битүүхэн гайхширлаа.
Гэхдээ Клайд бол ‘Алтан арслан’ гэгддэг, үргэлж арслан мэт хүчирхэг байдаг нэгэн. Хэрэв тэр нэг л сонголтоо хийсэн бол хэр хэрцгий байх нь төсөөлөгдөх биз.
”Эрхэм дээдсээ, Ван Мерит болон Вангийн эхнэр хүрэлцэн ирлээ.” хэмээн ордны үйлчлэгч гүйн ирээд хүндэтгэлтэйгээр хэллээ.
”Хаха, алив Линлэй.” Клайд тэр даруй бослоо.
Боодолтой үүлэн мөөгөнцөрөө бариад, Линлэй ч мөн адил Клайдыг даган гарлаа. Төд удалгүй, ордны бүдэг улаан хашаан дээр ирвэл.
Мерит болон хатагтай Виндсор нар хаалган дээр хүлээж байв.
Линлэй Клайдын сонирхлыг татаад байгаа хатагтай Виндсорд өөрийн эрхгүй харц унагалаа.
Хатагтай Виндсорын бие үнэхээрийн гуалиг байсан юм. Түүний бариу даашинз өмссөн байгаа нь, биеийнх нь бүх муруй болон шулуун хэсгийг улам тодотгожээ. Түүний бэлхүүс маш нарийхан ч, цээж нь машид түнтгэр байсан юм.
Түүний хар улаан үс үнэхээрийн дур булаам байв.
Жишээлбэл, хатагтай Виндсорын сээтгэнэсэн харцыг харсан ямар ч эр буруу зүйл бодох нь лавтай.
”Эрхэм дээдсээ. Ноён Линлэй.” хэмээн Мерит болон хатагтай Виндсор нар намуухан хоолойгоор хэлэхэд.
”Тэр үнэхээр дур булаам увидастай нэгэн юм.” хэмээн Линлэй дотроо бодлоо.
Клайд Линлэй рүү хараад. Сулхан дуугаар, ”Юу гэж бодож байна? Чамайг багахан ч болов бачимдуулж байна уу…?” гэхэд.
Линлэй ”Эрхэм дээдсээ, зоогоо барьцгаая.” хэмээн намуухан дуугаар хэллээ.
”Хаха…” Клайд чанга дуугаар хөхрөн инээв.
Линлэй ихэд сонирхолтой санагдсан тул, Виндсор Линлэй руу сээтэгнэсэн харцаар харлаа. Хэрэв тэнд Мерит Клайд хоёр байгаагүйсэн бол, тэр шуудхан л Линлэй дээр очоод яриа өдөх байсан биз.
”Хөөх, ямар үзэсгэлэнтэй хатагтай вэ.” Линлэй мөрөн дээр байсан Бэбэ, нүдээ томруулан хэлээд.
”Сүнхх.” гээд.
Бэбэ Линлэй мөрөн дээрээс буугаад… Виндсорын цээжин дээр гарчихлаа.
”Ямар том юм бэ…” Бэбэгийн хоолой Линлэйн оюун санаанд цуурайтахад.
Линлэй мэл гайхаж хоцорлоо.
”Энэ юун бяцхан өхөөрдөм хулгана вэ!” гээд Виндсор ч Бэбэг тэвэрч аван, маш тааламжтайгаар толгойг нь сөргүүлэн иллээ.
…..
”Хөөх”
Бэбэг бариад, Линлэй ордныг орхин явлаа. Ордонд байх хугацаанд, Виндсор түүнийг сээтэгнэсэн харцаар ширтэж байсан. Линлэйд ч үүнийг тэвчих тун ч бэрх байсан юм.
Сүйх тэрэгтээ ороод.
”Буцая.” Линлэй харуулд тушаахад, сүйх тэрэг тэр даруй хөдөллөө. ”Хөөе эзэнтээн, юунд ингэтлээ яараав? Клайд танд Виндсорыг өгөхийг хүссэн биз дээ? Та зөвшөөрөх ёстой.” гээд Бэбэ бяцхан нүдээрээ Линлэй рүү ширтлээ.
Линлэй Бэбэгийн толгойг цохиод. ”Бяцхан донтой хулгана.” гэхэд.
”Ххмм, би том болчихсон.” хэмээн Бэбэ дурамжхан хэлэхэд.
Линлэй уйлах инээхийн алийн хийх ёстойгоо мэдсэнгүй.
Гэхдээ ордонд очсоноо эргүүлэн санавал, Линлэйн царайнд инээмсэглэл дотроно. Хэрэг түүний талд шилжсэн.
Энэ хэргээр тэрээр үүлэн мөөгөнцөрийг олж авч чадсан.
”Одоо надад үүлэн мөөгөнцөр байгаа болохоор, бүх 8 орц цугласан гэсэн үг. Би одоо Цус тасдагч хорны нунтагийг боловсруулах хэрэгтэй.” Линлэй гэртээ харингуутаа нунтагийг боловсруулна хэмээн шийдвэрээ гаргажээ.
”Эзэнтээн, би Клайдыг яг л ах шигээ санадаг. Та үнэхээр түүнийг ална гэж үү?” хэмээн Бэбэ сулхан дуугаар хэлэхэд.
Линлэйн хөмсөг үрчийн Бэбэ рүү хараад.
”Бэбэ, Клайд бол энэ улсын удирдагч. Тэр тархитай л бол, надтай сайн холбоотой байхаар оролдох нь мэдээжийн зүйл. Надад найрсаг хандаж байгаа нь, зөвхөн миний байр суурь болон ирээдүйн амжилтаас минь л болж байгаа юм. Хэрэв тийм байгаагүй бол, Клайд намайг анзаарах ч үгүй байх байсан. Хэрэв би үзэсгэлэнтэй эхнэртэй боллоо гэхэд, тэр өөрийнхөө хүсэл таашаалыг хангахын тулд шууд л түүнийг булаах байсан. Яг л Меритэд хийсэн шигээ.”
Линлэй Клайдыг маш сайн ойлгож байсан юм.
Клайд бол сэтгэл зүрхгүй нэгэн. Гэсэн ч тэрээр чадварлаг удирдагч. Ядаж л, тэр чадварлаг сайдууд болон хэрэгцээгүй хүмүүсийг хооронд нь ялгаж салгаж чаддаг.
”Үнэндээ, би аль эртнээс л нэг зүйлийг бодож байсан юм, Клайд ээжийг минь үзэсгэлэнтэй гэж үзээд өөртөө авахыг хүссэн байх.” Виндсороос харвал, энэ боломжтой.
Клайдын хувийн зан чанараас үзвэл, энэ боломжгүй зүйл бол биш.
”Бэбэ, надад хэлээч, би яаж Клайдыг өршөөх юм?” гээд Бэбэ рүү харахдаа Линлэйн нүд Клайдыг алах хүслээр дүүрэн байлаа.
Магадгүй Линлэйн Клайдыг алах хүслийг мэдэрсэн болоод ч тэр үү, Бэбэ тэр даруй, ”Ална, алах болно. Бэбэ би түүнийг дуусгах болно.” гээд Бэбэ хөл дээрээ босоод, хоёр сарвуугаа савчин, Линлэйн Клайдыг гэх гүн гүнзгий үзэн ядалтыг нь илтгэлээ.
”Чамд тэгэх хэрэг байхгүй. Ээжийнхээ байршлыг мэдсэнийхээ дараагаар, би өөрөө дуусгана.” хэмээн Линлэй хүйтнээр хэллээ.
Линлэй эдлэн дэх нууц өрөөнд, 18 дэнлүүнээс гэрэл цацрана. Линлэй Цус тасдагч хорны нунтаг боловсруулах дарааллыг тун ч болгоомжтой дагаж байлаа.
Энэ нунтгийг боловсруулах үйл явц маш нарийн түвэгтэй. Алхам бүртээ болгоомжтойгоос болгоомжтой байх шаардлагатай.
Хэрэв алдаа гаргавал, орцуудаа хий гарздана.
Яг одоо бол, нууц өрөөний ширээн дээр, алхимийн хэрэгслүүд байх ба дэргэд нь бүх 8 орцуудыг жижиглэн хэрчээд тавьчихсан байв.
”Пүл Пүл.”
Линлэй алхимийн тогооноос ургамлын шүүсийг шүүж байх ба тэрийгээ шинэ цэвэрхэн тогоонд хийн буцалгаж байлаа. Үүний зэрэгцээ, Линлэй гурван үндсэн найрлагийг нэмж эхэллээ.
”Алдаа аргаж болохгүй. Би Цэнхэр зүрхэн өвс, дараа нь турмерик тэгээд хушганы ясыг хийх ёстой.”
Алхимийн тогоо руу ширтэн анхаарлаа төвлөрүүлээд, ямар нэгэн хариу урвал гарахыг анхааралтай ажина. Алхам бүрийг нарийвчлан хянаж байх ёстой юм.
Хэдийн бүтэн шөнө өнгөрчээ.
”Би ганц л тун шингэн боловсруулж чадлаа.” гээд Линлэй алхимийн тогооноос багахан хэмжээний шингэн цагаан тавиур дээр тунгаан авлаа.
”Энэ тунгалаг шингэн яг л ус шиг юм. Ямар ч ялгаагүй харагдаж байна.” Линлэйн сэтгэл ихэд хөдөлжээ.
Цус тасдагч хорыг боловсруулах зааврын дагуу, энэ тун шингэн нь Цус тасдагч хорны хэлбэр гэж тооцогддог ч, зөвхөн нунтаг болгон хатааж байж л өндөр чанартай болдог байлаа.
Одоогоор, энэ шингэнг нэг удаа буцалгачихсан болохоор, их шингэн үлдээгүй байгаа. Хамгийн сайндаа л, 10 өдөр, энэ хугацаанд Цус тасдагч хор нунтаг болон хувирна.
”Эхний тун амжилттай. Маргааш хоёрдахийг нь хийе.” Линлэй тун ч болгоомжилж байлаа.
Тэр ганц оролдлогодоо бүх материалаа ашиглаж зүрхэлсэнгүй. Эцсийн эцэст, тэр бүтэлгүйтвэл, балрах болно. Материалуудаа олон удаагийн оролдлого хийхээр болгон хуваавал, алдаа гаргасан ч тийм ч том асуудал үүсгэхгүй.
Хордуулахад ганц л тун хангалттай. Гэхдээ болгоомжтой байхын тулд, олныг хийхээр шийдсэн.
Юлан он тооллын 9999 он. 11-р сарын сүүл.
Линлэйн бэлтгэсэн Цус тасдагч хорны 6 тун бүрэн хатжээ. Тунгалаг талст шиг хэлбэртэй харагдах бөгөөд, 9-р зэрэглэлийн дайчны хүчийг хэр их доройтуулахыг төсөөлөхөд бэрх байв.
”Хөөх, би бүх орцоо ашиглачихлаа. 6 тун хор байхад болно байх.” гээд ширээн дээрээ байх 6 боодолтой нунтагийг хараад, Линлэй уртаа гэгч нь амьсгаагаа гаргалаа.
Энэ Цус тасдагч хорны нунтагийн төлөө, Линлэй маш их хүчин чармайлт болон цаг хугацаа зарцуулсан. Харин одоо тэр, амжилттай болгож чадлаа.
”Одоо, үлдсэн ганц зүйл бол Клайдын эсрэг үйлдэл гаргах боломж.” Линлэй хэнд ч сэжиг төрүүлэлгүйгээр түүнийг барьж авах боломжийг бодолхийлж эхэллээ.


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s