Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 24]

One comment

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 24 – Нээлт
Линлэй хэсэг чимээгүй байснаа, Иел рүү толгой дохиж инээмсэглээд. ” Дарга Иел, түвэг удаж байгаад уучлаарай.” гэхэд.
Иел ”Үгүй дээ.” гээд хөхрөн инээгээд. ”Хэн нэгнийг л авчруулахаар явуулж буй хэрэг. Сүртэй зүйл биш дээ. Давсон худалдааны пүүсийн төв байр руу хүнээр захидал хүргүүлэхэд л тэд ажлыг чинь бүтээгээд өгөмц.” гэхэд.
Линлэй ч толгой дохилоо.
”Гуравдугаар дүү.” Иел Линлэй руу хараад албаны хоолойгоор. ”Надад үнэнийг хэл. Яагаад чамд эдгээр ургамлуудын хэрэг гарсан юм?” гэлээ.
Хэрэв өөр хүн асуусан бол, Линлэй биеийнхээ хүчний өсөлтийг хурдасгахын тулд эмчилгээний шингэн хийх гэж байгаа юм гэж худлаа ярих байсан биз. Угаас, хэн ч эмчилгээний шингэнийг бэлтгэлд ашиглаж болдог талаар дуулж байгаагүй. Гэхдээ тэр бол түүний ах, Линлэй түүнд худлаа хэлэхийг хүсэхгүй.
”Дарга Иел, одоохондоо танд хэлж чадахгүй нь. Цаг нь ирэхээр хэлэх болно оо.” гээд Линлэй Иелийн мөрөн дээр алгадлаа.
Тэд бол бага байхаасаа хойш л хамт байсан 1987 дугаар дотуур байрны ахан дүүс. Тэд хамтдаа идэж, амьдарч, хамтдаа тоглоцгоодог байсан. Тэд бол жинхэнэ ойрын ах дүүс.
”Ойлголоо, гуравдугаар дүү. Гэхдээ чамд ямар нэг зүйл хэрэг болбол, надад мэдэгдээрэй.” гээд Иел өшөө юу ч асуусангүй.
Дараа өдөр нь, Линлэйн гэрийн үйлчлэгч Линлэйн захисан ургамлуудыг авчирсан бөгөөд ганц манан өвсийг л олоогүй байв. Гэрийн үйлчлэгчийн хэлж байгаагаар бол, манан өвс дэлгүүрүүдэд байгаагүй гэнэ. Хэрэв тэд худалдаж авахыг хүсэж байгаа бол, Дөрвөн Агуу Эзэнт гүрэн рүү хүн явуулах хэрэгтэй ажээ.
”Одоогоор, Цус тасдагч хорны 8 орцноос 7 нь бэлэн байгаа. Байхгүй байгаа нь ганц үүлэн мөөгөнцөр.” Линлэй урдаа төрөл бүрийн ургамал тавьчихаад бодолхийлнэ. 8 орцны 3 нь ховор. Давсон худалдааны пүүсээр дамжуулан манан өвсийг олоод авчихсан, харин өөрт нь Цэнхэр зүрхэн өвс хангалттай хэмжээгээр бий.
”Хэрэв би гурван сар хүлээвэл, Давсон худалдааны пүүсийн хүмүүс үүлэн мөөгөнцөрийг авч ирнэ.” Линлэй маш итгэлтэй байв.
Хамгийн ихдээ, гурван сар. Тэр үед, надад хэрэгтэй бүх орц цуглахад, би Цус тасдагч хорыг бэлтгэж чадна.
Гэхдээ Линлэй суугаад хүлээдэг төрлийн хүн биш билээ.
”Миний үгийг тараагаарай. Ургамалтай усанд орж бэлтгэл хийх шаардалгатай байна, үүнд үүлэн мөөгөнцөр хэрэгтэй. Би нэг сая алтан зоос төлөхөд ч бэлэн байна.” Линлэй гэрийн үйлчлэгчдээ ийн заавар өглөө.
Линлэй ахдаа худлаа хэлэхийг хүсээгүй ч, үлдсэн хүмүүст нь сайхан зүйл хэлэх хэрэгтэй.
Үүлэн мөөгөнцөр бол хортой ургамал биш. Бие махбодид маш ач тустай. Гэхдээ бүх ургамлууд л өөрсдийн гэсэн гайхалтай шинж чанартай. Эдгээр 8 ургамлыг бүгдэнг нь хамт боловсруулбал, Цус тасдагч хор шиг хорт нунтаг ч хийх боломжтой.
”Мэдлээ, Ноён Линлэй.” ‘Нэг сая алтан зоос’ гэдэг үгийг сонсоод үйлчлэгчийн зүрх чичирхийлнэ.
Линлэйд үнэхээр л нэг сая алтан зоос их юм биш. ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрийнхээ дуудлага худалдааны үеэр тэрээр 12 сая алтан зоос олсон. Дараа нь түүнтэй Патерсон нууц уулзалт хийхдээ 10 сая алтан зоос бэлэглэсэн. Дээрээс нь Линлэй Ерөнхий Шүүхийн шидтэн болж цол ахиснаар Гэрэлт сүм болон Клайд хаан нар түүнд маш олон үнэтэй бэлэг бэлэглэсэн билээ.
Саяхан л гэхэд, Дебс овог түүнд 1 сая алтан зоостой шидэт кристал карт бэлэглэсэн.
Линлэйн цэвэр хөрөнгө одоогоор 20 гаруй сая алтан зоос.
Мөн энэ нь Гэгээнтэн зэрэглэлийн Нил ягаан шивээст баавгайгаас авсан цөмийг тооцолгүйгээр. Тэр цөмийг Линлэй нууж байгаа, тэр бол зуун сая алтан зоосны үнэтэй эрдэнэ юм.
Линлэй сая алтан зоосоор үүлэн мөөгөнцөрийг авахаар хайж байгаа талаар ерөнхийдөө ургамлын худалдаачдын дунд л тархсан байсан ч, төд удалгүй, Фэнлай хаант улсын язгууртнуудын чихэнд ч энэ мэдээ хүрэв. Ингээд Мастер Линлэйд үүлэн мөөгөнцөр хэрэгтэй байгааг бүх язгууртнууд мэдсэн юм.
Хэрэв тэд үүлэн мөөгөнцөрийг Линлэйд олж өгвөл, тэд зөвхөн сая алтан зоос олоод зогсохгүй, Линлэйтэй холбоо тогтоох боломжтой болно.
Олон язгууртнууд үүлэн мөөгөнцөрийг олох аргийг бодолхийлэн тархиа гашилгана.
Гэсэн ч үүлэн мөөгөнцөр нь маш ховор дээрээс нь үнэтэй.
Энэ мэдээг тараасныхаа дараа, Линлэй эдлэндээ ганцаар бэлтгэлээ үргэлжлүүлсээр л байлаа. Нүд ирмэхийн зуур л, 11 сар болж, темпратур ч буув. Халуун рашааны цэцэрлэг дэх моддын навч ч шарлан гандаж хагдран унахад, зүлэг тэр чигтээ шаралсан навчинд хучигджээ.
”Хаа!”
Линлэй нэг хуруун дээрээ тогтож байх бөгөөд гэнэтхэн хуруундаа хүч төвлөрүүлэн түлхвэл, тэрбээр агаарт шигдлээ. Агаарт маш амархан хөөрсөн Линлэй эргэж газарт буухад, нүцгэн цээжнээс нь хөлс цувж байлаа.
Татах хүчний талбайд урт хугацаагаар бэлтгэл хийвэл, Линлэйн хүчирхэг биеийг хүртэл ядраана.
”Хөөх”
Эргээд хөл дээрээ зогсвол, Линлэйд гар, мөр болон хурууны булчин нь өвдөж, чилэх нь мэдрэгдэнэ. Энэ мэдрэмж түүнд маш таатай байх ба энэ нөхцөл байдалд, түүний булчин яс удаанаар бэхжих юм.
Биеийн хүчний бэлтгэл нь цаг хугацааны хязгаарыг давах явдал, тиймээс хэтэрхий урт хугацаа өнгөрвөл хязгаараа давж чадахгүйд хүрнэ.
Тэрбээр завилаж суугаад, ‘Нууц луугийн цусны боть’-ийн дагуу бэлтгэлээ хийж эхэлбэл, түүний дантиан дахь Луугийн цусны тулааны ки хурдацтай шингэрнэ. Төд удалгүй, Луугийн цусны тулааны ки Линлэйн бүхэл биеийг дүүргэлээ.
Бэлтгэл хийх бүрт, Луугийн цусны тулааны ки улам цэвэршсээр мөн Линлэйн яс, бие махбодь ч илүү хүчирхэгжсээр байлаа.
Хар эрээн луугийн цусны тулааны ки дантианд нь дахин орвол, дахиад л тараана.
Дантиан бол Луугийн цуст дайчны цөм. Линлэй 6-р зэрэглэлийн дайчны сүүлийн шатанд хүрээд удаж байгаа, 9-10 сард тэрбээр 6-р зэрэглэлийн оргилд хүрсэн.
Одоо бол, Линлэй өндөрлөгт хүрсэн учир хэдийд ч даван гарч чадна.
”Трр. Трр.” Линлэйн биенээс хачин дуу гарч эхэллээ. Линлэйн булчингууд руу зогсолтгүй хулгана гүйн орж байгаа мэт санагдана. Болоогүй бүүр судаснууд нь ч түвийж, бүхэл биенээс нь хөлс цус цувж эхлэв.
Тэр энэ өдрийг их удаан хүлээсэн.
Хар эрээн Луугийн цусны тулааны ки хачирхалтайгаар холилдож, Линлэйн бүхэл биед өвдөлт мэдрүүлнэ.
Гэхдээ түүний дантиан дотрох шингэн Луугийн цусны тулааны ки өөрөө дахин дахин нягтаршина. Луугийн цусны тулааны ки дантианд зогсолтгүй эргэлдэнэ. Тэгээд дараа нь, дахин дантианаас ялгарчихаад тойрог үүсгэлээ.
Луугийн цусны тулааны ки дантианд орох үед, хувирав.
Нэг цаг өнгөрвөл, Линлэйн бие дэх Луугийн цусны тулааны ки хувирч дуусах нь тэр. Онолын дагуу 6-р зэрэглэл 7-р зэрэглэл хоёрын хооронд нимгэхэн хаалт л байдаг ч, Линлэй хүч өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн юм.
Линлэй нүдээ нээхэд, түүний доторх хөөрөл удирдлагагүй болсон байлаа.
”Хаха, эцэст нь нэг юм 7-р зэрэглэлийн дайчин боллоо.” Линлэйн сэтгэл ихэд хөдөлжээ.
Түүний биед Луугийн цусны тулааны ки холилдохыг нь тэрээр Луугийн хувиралынх гэж бодлоо. Луугийн цуст дайчны бэлтгэлийн хурд маш өндөр байсан юм, ялангуяа анхан шатных нь. Линлэй 6-р зэрэглэлээс 7-р зэрэглэлд ортлоо хагас жил л зарцуулсан. Энэ нь маш гайхалтай дэвшил байсан юм.
Гэхдээ Линлэйд 7-р зэрэглэлээс 8-р зэрэглэлд ортол дахиад хэдэн жил хэрэг болно.
Түүнээс цааш, зам улам л хүнд болно. Гэсэн хэдий ч, ихэнх Луугийн цуст дайчдад гэгээнтэн зэрэглэлд ороход нь хэдхэн жил л хангалттай байдаг.
Бэбэ, энэ хугацаанд дэргэд нь унтаж байсан бөгөөд нүдээ нээгээд, гэнэтхэн хөөрч баярлалаа. Тэрбээр Линлэйд сүнсээрээ дамжуулан, ”Эзэнтээн, та 7-р зэрэглэлд хүрчихэж ээ?” гэхэд.
”Тийм ээ.” гээд Линлэй жаргалтайгаар толгой дохив.
”Тэгэхээр, та луугийн хувиралдаа орвол 9-р зэрэглэлийн анхан шатанд орно гэсэн үг үү?” Бэбэ маш баяртайгаар. ”Одоо та надаас ч хүчтэй боллоо шүү дээ, эзэнтээн.” гэхэд.
Линлэй инээд алдлаа.
Анхан шат дахь луугийн хувирал хүчийг маш гайхалтайгаар нэмэгдүүлдэг. Жишээлбэл, 7-р зэрэглэлийн дайчин Юлан тивд, жирийн л нэгэн гэж үзэгдэнэ. Гэхдээ тэрбээр Луугийн хувирлыг ашиглавал, 9-р зэрэглэлийн анхан шатанд орж, ертөнц дээрх алдар цуут мэргэжилтэн гэж тооцогдоно.
Гэсэн ч, хүчээ өшөө өсгөвөл, Луугийн хувиралын хурдсалт багасна.
Луугийн хувирал нь эцсийн эцэст, Луугийн цуст дайчны сул талыг бүрэн шингээлгүй Луугийн цусыг хүчээр гаргаж ирж байгаа хэрэг юм.
”9-р зэрэглэлийн анхан шат, бас чиний Луугийн хувирал Хуягт ирт нуруун луу шиг байна. Хуягт ирт нуруун луугийн онцгой шинж чанар бол хурд болоод хамгаалалт, чи хүчирхэг хамгаалалттайн дээр машид хурдан байх болно.” Делин Кевоте энэ удаа бөгжнөөсөө гарч ирлээ.
Линлэй ч өөрийнхөө хурданд итгэлтэй байлаа.
Луугийн хувиралд орсоны дараа, цаанаасаа хурдан болдог, дээрээс нь 7-р зэрэглэлийн салхины хандлагат шид болох Супер соник шившлэгийг ашиглан хурдаа өшөө нэмж болно.
Линлэй машид баяртай байсан тул тэнэг юм шиг л инээж байлаа.
”Эзэнтээн, битгий тэнэг юм шиг инээгээд бай. Өөрийгөө хараач, заваарчихсан байгаагаа. Алив усанд ор.” Бэбэ хамраа дараад Линлэйн царай руу албаар зэвүүцсэн байртай хараад үсрэн буувал Линлэй ухас хийн бослоо.
Линлэй өөрийгөө харвал.
Түүний бие бүхэлдээ хөлс цусанд будагдсан байлаа. Тэр үнэхээр л заваан харагдаж байсан юм.
”Пүлл.”
Линлэй халуун рашааны усан сан руу шууд л үсрээд орчихлоо. Халуун рашааны ус цалигахад, Линлэй бохир байдалдаа санаа зовохоо болилоо. Эцсийн эцэст түүний бүхэл бие хувирсан мэдрэмжинд нь халуун рашааны ус тун ч тааламжтай байсан юм. Линлэй Халуун рашааны усан санд тухлан хэвтээд нүдээ анилаа.
Линлэй нам унтаад өгөв.
Ингэхдээ тэрээр маш тухтай мэдрэмжийг авч байлаа.
Тэрээр сайхан зүүдэндээ умбаж байтал, гаднаас нэгэн дуу хадлаа. ”Ноён Линлэй, Ноён Линлэй.” эмэгтэй үйлчлэгчийн хоолой ихэд санаа зовсон байртай байв.
Линлэй гэнэтхэн нүдээ нээгээд. Дууг сонсвол, өөрийн эрхгүй барайв. ”Ор.”
Цэцэрлэгт ганц эмэгтэй үйлчлэгч л орж ирэх бөгөөд тэрээр усан сангийн дэргэд зогсон Линлэйн нүцгэн цээжийг ширтэнгээ хүндэтгэлтэйгээр, ”Ноён Линлэй, ордны зарц гадаа хүлээж байна. Эрхэм дээдсийн тушаалаар таныг ордонд урьхаар ирсэн гэнэ.” гэхэд.
”Эрхэм дээдсийн тушаалаар аа?” гээд Линлэй багахан эргэлзсэнээ, ухас хийн усан сангаас гарлаа.
”Чи явдаа.” Линлэй өөрөө хувцсаа өмсөөд эмэгтэй үйлчлэгчээр туслуулахыг хүссэнгүй.
”Мэдлээ.” гээд улайсан хацартай эмэгтэй үйлчлэгч халуун рашааны цэцэрлэгээс яаравчлан гарлаа.
…….
Сүйх тэргэнд суугаад ордонг зорьлоо. Сүйх тэргийн гадаа, 16 ордны хамгаалагчаас гадна, Гэрэлт сүмийн 16 хүлэгт баатар байв. Линлэйн хүрээлэл Баруун гарын сайд эсвэл Зүүн гарын сайдынхаас ч том байлаа.
”Ноён Линлэй, Эрхэм дээдэс одоогоор Зүүн цэцэгсийн хүрээлэнд байгаа.” гэх ордны үйлчлэгчийн дуу гарвал.
Линлэй ”Замчил.” гэвэл
Ордны үйлчлэгч Линлэйд хүндэтгэл үзүүлэн инээмсэглээд замчиллаа.
”Эрхэм дээдэс энэ удаа хэн хэнийг урьсан юм?” гэж Линлэйг асуувал.
Ордны үйлчлэгч. ”Ганцхан таныг, Ноён Линлэй.” гэлээ.
”Ганцхан намайг?” Линлэйд сэжиг төрж эхэлсэн ч, цааш юу ч асуусангүй. Ордны үйлчлэгчээр замчлуулсаар, Линлэй эцэст нь Зүүн цэцэгсийн хүрээлэнд ирлээ. Одоо хэдийнээ 11-р сар гарсан болохоор цөөхөн хэдэн цэцэг л цэцэглэсэн хэвээр байгаа. Гэхдээ Зүүн цэцэгсийн хүрээлэнд маш олон цэцэгс үзэсгэлэнтэйгээр цэцэглэцгээсэн байлаа.
Мөн тэнд Алтан арслан Клайд хаан, өөрийн хатантайгаа ярилцацгааж байсан юм.
”Хаха, Линлэй чи ирэв үү.” Клайд Линлэйтэй нөхөрсөгөөр мэндчилээд. ”Алив суу.” гэхэд. ”Эрхэм дээдэстэн. Хатан хаантаан.” хэмээн хүндэтгэл үзүүлчихээд Линлэй даруй суулаа.
Хатан Клайд хоёр харц шидэлцэж байснаа, Линлэй руу инээмсэглээд. ”Линлэй, чамайг эмчилгээний усанд орохоор үүлэн мөөгөнцөр хайж байгаа гэж дууллаа.” гэвэл.
Линлэй ч толгой дохиод. ”Тийм.” гэлээ.
Гэнэтхэн, Линлэйд яагаад өөрийг нь ордонд дуудах болсон талаарх санаа төрсөн ч. Линлэй итгэж өгөхгүй байлаа. Тэр Клайдыг зохицуулахын тулд үүлэн мөөгөнцөр хайж байгаа шүү дээ. Тэгтэл Клайд өөрөө…
”Хаха, би чамайг үүлэн мөөгөнцөр хайж байгааг мэдээд, хүн явуулж хайлгасан юм. Аз таарч ордны агуулахад ганц үүлэн мөөгөнцөр байж таараад.” гэж хэлээд ойролцоох үйлчлэгч рүү харахад, тэр даруй Линлэйд алтаар чигмэглэсэн хайрцаг үзүүллээ.
Линлэй ч үнэхээр гайхшрав.
Түүний хайж байгаа үүлэн мөөгөнцөрийг, Клайд хаан өглөө шүү дээ!


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 24]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.