Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 15

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 15-р хэсэг. Энэ долоо хоногийн үнэгүй хэсэг ийнхүү дуусаж байна. Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Орчуулагч Ариунбилэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 15: Хагас хүмүүс

Бид хоёр өглөө болохоос өмнө ээлжээ солин унтлаа.

Үд дунд болоход шинэ асуудлууд гарч ирэв.

Бид Туулайлзгануудыг агнахаар явж байлаа.

“Ахх….”

Миний Рафталиад өгсөн хутга чанга чанга тасхийх чимээ гарган эвдэрчихэв.

“За май, үүнийг ав.”

Надад үнэхээр өөр сонголт байгаагүй тул өөрийнхөө хутгаа түүнд өгөв. Тэр хутгыг аваад намайг хазаж байсан Туулайлзганыг аллаа.

“Намайг үнэхээр уучлаарай.”

“Үүрд мөнх зүйл гэж үгүй. Энэ зүгээр л эвдэрчихсэн. Тийм ч сүртэй зүйл биш.”

Тэр хутга тийм ч үнэтэй зүйл биш байсан, тэгээд ч ганц ч удаа ирлэж байгаагүй билээ.

“Хот явцгаая.”

“За.”

Бидний авч явах зүйл нэлээд их болсон байлаа. Хоёр хуваан үүрээд хот руу чиглэлээ.

Мөн Рафталиа бид хоёр түвшин 11 хүрчихээд байлаа.

Хот руу буцах замд цөөхөн хэдэн мангас таарсан хэдий ч Рафталиа миний жижиг хутгаар тэдний учрыг олж чадахаар байв.

Хот руу буцаад өөрсдийн бүх ангийн олз, эмээ зараад 70 мөнгөн зоостой болж чадлаа.

“Тэр тухай гайхаад л байна.”

“Хутганы тухай юу ?”

Рафталиа бид хоёр хоолны мухлагт хооллоцгоож байлаа.

Хараад байхад бид амьдрахад хангалттай их мөнгө олцгоож байгаа бололтой. Би Туулайлзганы махаар хоол хийгээд байвал бид хоёр үнэгүй хооллож чадна. Энэ бодол миний дарамтыг бага ч гэсэн багасгаж байлаа.

Би хаашаа явахаа мэдэхгүй байсан ч сайн хэрэгслүүд авч түвшингээ дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг мэдэж байв.

“Зэвсгийн дэлгүүр лүү явцгаая.”

“За.”

Хоржигнох….

Би ходоод хоржигнох чимээ сонсов.

“Би өлсөөд байна.”

“Чи чинь дөнгөж саяхан хооллоогүй билүү ?”

Юу вэ ? нөхөн бойжилт уу ? Тэр өдөрт хэдэн удаа хооллох ёстой юм бэ ?

“Ха….”

Хэрвээ бид ан хийдэггүй байсан бол тэр намайг идчих байсан байх.

“Юу гэхээр, залуу минь. 65 мөнгөн зоосонд тохирох хамгийн сайн зэвсэг өгөөч.”

Зэвсгийн дэлгүүрийн эзэн толгойгоо маажив.

“Чамд хямдхан зэвсэг өгсөн нь миний буруу ч гэсэн….гэхдээ чи өөрийн зэвсгэндээ анхаарал тавих хэрэгтэй.”

“Уучлаарай. Би энийг яг л цусан бүрхүүлтэй юм шиг ашигладаг байсан. Муу санаа байжээ, тиймээ ?”

Тиймээ, бөмбөлгөнүүд, Мөөгнүүд, Өндгөнцөрүүд бүгд л амьд биш зүйлс байсан. Мэдээж Өндгөнцөрийн дотор шингэн байсан. Гэхдээ Туулайнцараас цус гардаг учраас хутганд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн байх. Үүнээс гадна бид хэзээ ч хутгаа цэвэрлэх юм уу ирлэж байгаагүй нь үүнийг амархан эвдрэхэд нөлөөлсөн байх.

“Гэхдээ юу гээч залуусаа. Та хоёрыг сүүлд харснаас 3 өдөр л өнгөрсөн байна. Гэхдээ чи илүү эрүүл харагдаж байна гээч.”

“Тийм гэж үү ?”

Рафталиа түүн рүү маадгар инээмсэглэв. Зэвсгийн эзэн юу гэж хэлэхийг хүссэн юм бол ?

“Хмм ? Бас чи маш их аз жаргалтай харагдаж байна.”

“Тиймээ, би тийм байна.”

Энэ ч наймаа хийх төгс газар юмаа.

“65 мөнгөн зоосоор бүгдэнгээр нь зэвсэг авья.”

“Чи өөрөө яах юм ?”

“Би зүгээрээ.”

“Нээрээ юу ?”

Рафталиа будилангуй над руу харав.

“Надад ямар нэгэн юм хэрэгтэй юм шиг харагдаж байна уу ? Бурхан минь…”

Одоог хүртэлх бүх л тулалдаанд би ганц ч удаа гэмтэж байгаагүй. Гэхдээ бусад баатрууд надад анхааруулж байсан. Бамбайчид эхэндээ хүчирхэг байж байгаад тоглоом улам үргэлжлэх тусам доошилдог гэж.

Тэгэхээр дайсны дайралт надад үйлчилдэг болох хүртэл мөнгөө би өөртөө зарцуулж гарздахгүй.

“Хммм…”

Тэр миний үгийг ойлгоогүй мэт аашилж байлаа.

“Тэгэхээр энэ хувь тавилан байхнээ.  Чамтай жинхэнэ тохиролцоо хийе.”

“Үнийг жаахан буулгаадах.”

“Би чамд байж болохоор хамгийн доод үнээр юмаа өгсөөр ирсэн. Тэгэхгүй бол чиний бөмбөлгөнүүд намайг иднэ, тийм биш гэж үү ?”

Тэгэхээр хов жив үнэхээр сайн таржээ. Энэ нь миний санааг зовоосонгүй, харин ч энэ яриа надад ашигтай байлаа.

“Би зүгээр л тэнэг байдалд эелдгээр хариу барьсан юм.”

“…Чи гэхдээ өөрийн хүссэн зүйлээ авч болох өөр арга бодож чадах л байсан”

“Чи ч намайг сайн мэдэх юмаа.”

“Чамайг хараад л мэднэ. Чи бусад баатруудаасаа хавь илүү бизнесийн ухаантай.”

“Магтаал гэж хүлээж авья.”

“Одоо тэгэхээр…”

Хөгшин эр шанаагаа илж байх зуураа Рафталиа руу харж байв.

“Магадгүй хутганаас өөр зүйл туршиж үзэх цаг болсон байх. Илд  байвал ямар байна ?”

“Би илд ашиглаж чадна гэж үү ?”

“Чадах л юм шиг харагдаж байна. Магадгүй богино илдтэй эхлэхэд дээр байх.”

Тэр дэлгүүрийнхээ булан руу очоод хайрцагтай зүйлс ухаж эхлэв.

“Хөөх.”

“Би илд ашиглах нь байна.”

“Тэгэх л бололтой.”

“Би заавар дээрээс хэрхэн ашиглах тухай нь харнаа.”

Хөгшин залуу буцан ирэхдээ арьсан цээжний хамгаалалт барьсан байлаа.

“За энэ төмөр богино илд, тэгээд арьсан цээжний хамгаалалт.”

Тэгээд тэр түүнд илд, арьсан хамгаалалтыг бариуллаа.

Тэр үед чанга хоржигнох чимээ Рафталиагийн гэдэснээс гарав.

“Ахиад л!”

“Энэ чинь хагас хүн биз дээ? Тэр бол хүүхэд болохоор түвшин ахиж байгаа үед иймэрхүү зүйл болно гэдгийг мэдэж байх хэрэгтэй.”

Энэ нь юу гэсэн үг юм бол ? Би ойлгоогүй ч гэсэн хагас хүмүүс арай өөр байдлаар амьдардаг бололтой.

“Хөөх, тийм үү ? Тэгвэл эндээ суугаад лекц сонсоод байж бай. Би чамд хоол авахаар явлаа, ойлгосон уу ?”

“Ойлголоо!”

Буланд зогсож байсан хөгшин эр гэнэт чангаар инээд алдав.

“За, яв яв. Чамайг байхгүй хойгуур түүнд ерөнхий суурь зүйлүүдийг нь заая.”

Би зэвсгийн дэлгүүрийг орхин дэлгүүр лүү гүйлээ.

Тэр эрэгтэй хагас хүмүүс түвшин ахих тусам их иддэг гэж хэлсэн үү ? Ямар сонин амьтад бэ ?

Гэхдээ түүний чадварууд улам дээшилж, улам хүчтэй болсоор л байлаа. Энэ ч сайн зүйл шүү.

Гэхдээ л би бүх мөнгөө хоолонд зарцуулж чадахгүй.

Би жаахан хоол аваад очтол зэвсгийн дэлгүүрийн эзэн Рафталиад  илд хэрхэн ашиглах тухай заагаад дундаа орж байлаа.

“Ойлгов уу ?”

“Баярлалаа!”

Рафталиа амандаа хоол чихсээр, дэлгүүрийн эзэн ч хэрхэн илдээ далайх, яаж дайралтаас бултах зэргийн тухай ярьсаар л байлаа.

“Чи ч гэсэн заалгах уу ?”

“Би зүгээр л харж байя. Баярлалаа.”

“Тиймээ, чиний хамгаалалт үнэхээр өндөр болохоор энэ хамаагүй. Гэхдээ тэнцвэрээ алдах юм бол үнэхээр ноцтой асуудалд орох болно шүү.”

….хэмээгээд дэлгүүрийн эзэн өөрийн лекцээ дуусгалаа. Тэгээд хөгшин эр надад цагаан өнгийн том чулуу өглөө.

“Энэ юу вэ ?”

“Энэ бол билүү. Түүний илд бүрхүүлгүй. Үе үе ирлэж байхгүй бол яг л өмнөх хутга шиг амархан эвдрэнэ.”

“За.”

Бамбай хариу үйлдэл үзүүлж байсан тул түүнээр сорууллаа.

“Х..Хөөе!”

Ирлэгч Бамбай: нөхцөл хангагдлаа

Юу ? Инээдтэй нэртэй юмаа.

Төмрийн олон төрлийн хайлш байдаг ч….хайлуулахын оронд бусад зүйлстэй нэгтэж болох байлаа.

Учир нь хоол хийхэд хурц хутга хэрэгтэй.

Хамгаалалтын түвшин Өндгөн бамбайнаас шал ондоо юм. Үхсэн Туулайлзганы махыг нь эвдэхгүйгээр шингээхэд илүү өндөр хамгаалалтын түвшинтэй бамбай болсон.

Ирлэгч Бамбай: чадвар хадгалагдлаа:

Олж авсан бонус: ирлэх түвшин 1

Онцгой нөлөө:

Автоматаар ирлэх (8 цаг): хэрэглээ (том)

Онцгой нөлөө ?

Би тусламжийн цэсээс үүний тухай харав.

Онцгой нөлөө:

Онцгой нөлөө нь тодорхой зэвсгийг анх удаа ашиглах үед гарч ирдэг нөлөө юм. Олж авж буй бонуснаас ялгаатай нь энэхүү нөлөөг дараа нь ашиглах боломжгүй бөгөөд, ашиглах үедээ маш болгоомжтой байх хэрэгтэй.

Яг л бусад тоглоом дээр гардаг шиг.

Тэгэхээр жишээлбэл энэ лууны төрөл байсан бол үүнийг хэрэглэх үед ямар нэгэн маш онцгой зүйл тохиолдоно гэж ойлгож болно.

Би бамбайгаа яаран солилоо.

“Хөөх! Энэ чинь юу вэ ?”

Ирлэгч бамбай жижиг бамбайнаас минь бага зэрэг том бөгөөд том, цагаан чулуунаас бүтсэн байх ажээ.

Энэ хонхор хээ шиг зүйлээр хучигдсан байлаа. Зарим нь жижиг, зарим нь том байв. Зарим зөвхөн цаас л багтах юм шиг санагдахаар байлаа.

“Хөөе тэнэг минь! Намайг сонсооч!”

Ямартай ч…’автомат ирлэгч (8 Цаг), хэрэглээ (том)’….гэсэн нь юу гэсэн учиртай болохыг ойлгохгүй хэвээр байв.

Нэрнээс нь үзэхэд тодорхой хугацаанд л ашиглаж болдог бололтой.

“Хөөе!”

“Энэ юу вэ, хөгшин эр минь ?”

“Энэ бамбай чинь юу вэ ?”

“Та энийг өмнө нь харсан! Энэ бол Домогт Бамбай.”

“Би энийг хэзээ ч харж байгаагүй юм байна.”

“Тиймээ, та харсан. Тэр үед энэ жижигхэн Бамбай байсан.”

“Тэгээд одоо яагаад том цагаан чулуу болчихсон юм ?”

“Яагаад гэвэл энэ таны өгсөн чулууг шингээчихсэн юм. Аливээ залуу минь.”

“….”

Тэр над руу яг л миний хэлсэн ямар ч зүйлийг ойлгоогүй байртай харлаа.

“Би домогт зэвсгүүд өөрсдийн гэсэн нууцлаг хүчийг агуулдаг гэж сонсож байсан юм байна. Энэ нь юм байх даа ?”

“Бусад баатрууд танд хэлээгүй гэж  үү ?”

“Тэднийг хараагүй удаж байна. Тэгээд зөвхөн чи л надад иймэрхүү зүйл харуулсан.”

Түүнтэй үүний тухай тухтай ярьмаар байсан ч долоохон хоногийн дараа асар том сүйрэл тохиох гэж буй мөчид хэн тухтай суугаад ярилцана гэж  ? Харахад бусад баатрууд өөрсдөдөө давуу тал олохын тулд өөрсдийн нууцаа нууцгааж байгаа бололтой.

Тиймээ, тэд миний итгэлийг эвдсэн.

…Гэхдээ тэднийг өмөөрвөл, тэдэнд өөрсдийн хүчээ гайхуулах ямар ч хэрэггүй. Тэднийг үр дүн сайтай байгаа гэж бодож байна.

“Юунд санаа зовоов ?”

“Харин энд хэлснээр автомат ирлэгч 8 цаг л болно гэсэн байна, яг л илдийг маань автоматаар ирлэх юм шиг сонсогдож байна.

Дэлгүүрийн эзэн дэлгүүрийнхээ булангаас хуучин, мохоо илд гаргаж ирэн илдний хонхорхой ховилнуудад ойртуулав.

“Би чамд өөрийнхөө эвдэрсэн зүйлсээ өгье. Эд нар дээр туршиж үзэж болно.”

“Ойлголоо.”

Миний дэлгэцэнд нэгэн дүрс анивчих бөгөөд “Ирлэж байна” гэсэн үг харагдах аж.

Гэтэл гэнэт хүнд санагдан, мөрнүүд маань өвдөв. Чадваруудынхаа дэлгэц рүү хартал тамир тэнхээний оноо маань багасаж байв. Би үүнийг чадваруудтай холбоотой байх гэж бодож байсан ч иймэрхүү төрлийн зүйлд ашиглагддаг байх нь.

“Тэгэхээр,  явцгаая”

“Бид хоёр одоо явах юм уу ?”

“Тиймээ.”

Би Рафталиагийн толгойг илээд, дэлгүүрээс гарлаа.

Би одоогоор өөрсдийн түвшинг ахиулж, Рафталиагийн ходоодыг дүүргэх хоол олох хэрэгтэй.

“Хээе, хөгшин эр.”

“Яасан ? Юм мартаа юу ?”

Тэр яг л өөрөөс нь элдэв асуулт битгий асуугаасай гэсэн байдалтай хана налан зогсож байлаа.

“Ойн эсрэг талын хотод гяндан байдаг гэсэн. Тэндхийн мангастай ижил түвшний мангас хаана байж болохыг мэдэх үү ?”

Би өөрийн хямд газрын зургаа гаргаж ирээд тэр эмэгтэйн хэлж байсан гянданг заав.

Би үүнийг хэн нэгнээс асуусан нь дээр гэж бодсон юм. Тэгээд ч түүний хэлсэн зүйлд заавал итгэх алба байхгүй.

“Хотод, тэгээд хот руу явах замд гянданд байгаатай ойролцоо хүчтэй мангасууд байгаа.”

“Окэй. Гайхалтай. Би тийшээ очих болноо.”

Зөгнөлийн өдөр болохоос өмнө би түвшингээ дээшлүүлж мөнгө олоход анхаарлаа хандуулах хэрэгтэй байлаа.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.