Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 14

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 14-р хэсэг. Энэ долоо хоногийн үнэгүй (2/3) хэсэг. Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Орчуулагч Ариунбилэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 14: Амь насыг нь ав

Бид хоёр зүлэгт нугын дэргэдүүр өнгөрөн ой модон дунд буудаллав.

Тулалдах өмнөхөөсөө хамаагүй хялбар санагдаж байлаа. Учрыг нь олж эхэлж байгаа бололтой. Эмийн ургамлуудын хувьд ч гэсэн сайн явж байв. Өөрсдийн цүнхээ ангийн олз болон эмийн ургамлаар дүүргэхэд тийм ч их асуудал байсангүй.

Тэгтэл нэг зүйл тохиолдов.

Бид өмнө нь ихэвчлэн өндөг, бөмбөлөг гэх мэт зүйлстэй төстэй мангастай тулалдаж байсан ч энэ удаад анх удаа амьтны дүрстэй мангас гарч ирэв.

Энэ яг л аварга том, хүрэн….туулай ?

Туулайлзгана.

Сонин нэр байгаа биз.

“Бүүү!”

Туулайлзгана бидэн рүү хормын зуур харснаа шүдээ ярзайлган дайрлаа.

“Болгоомжтой!”

Рафталиа үүнийг тийм ч хүчтэй гэж бодоогүй бололтой дайрахад бэлдчихсэн байв. Тийм учраас  түүнийг хамгаалахаар урдуур нь орж гүйлээ.

“Тас! Тас!”

Туулайлзаган соёогоо гүнзгий зоосон боловч миний хамгаалалт маш сайн байсан учраас огтхон ч өвдсөнгүй.

“Бариад авлаа! Хутгалаарай!”

“Ааа…Би..”

“Юу вэ?”

“Энэ амьд байна…тэгээд энэ….цус алдаж байна!”

Би түүний юу хэлэхээр оролдсоныг ойлгохоор хичээв.

“Зүгээр энэний учрыг олоодох. Ирээдүйд бид хоёр маш олон амьд амьтантай тулалдах болно.”

“Гэхдээ..гэхдээ..”

Туулайлзгана намайг хазсаар л байлаа.

“Зүгээр л хийгээдэх! Тэгэхгүй бол чамд ахиад тогтоогоод байж чадахгүй болох нь.”

Тэгэлгүй яахав, бид хамтдаа цагийг өнгөрүүлсэн, бага зэрэг сайжирсан. Гэхдээ л тулалдаанд тэр надад хэрэгтэй хэвээрээ л байлаа. Хэрвээ тэр чадахгүй юм бол, би түүнийг буцаагаад тулалдаж чадах шинэ боол авах болно.

“Хяааа!”

Рафталиа хүүхдийн хоолойгоор орилон Туулайлзганыг нуруун тус газар нь ахин дахин хутгалав.

Түүнийг хутгаа сугалан авах болгонд цус садарч байлаа.

“Ахх…”

Туулайлзгана газарт үхэдхийн унав. Рафталиа цус болсон хутгаа харсаар л байлаа. Тэр яг л зугтаах гэж байлаа.

Гэхдээ өрөвдөж байх цаг байсангүй. Бид яг ижил зүйлийг мянга биш юмаа гэхэд зуун зуун удаа ахин хийх хэрэгтэй болно.

“Бүүүү!”

Ахин өөр нэгэн Туулайлзгана зэргэлдээх бутнаас гарч ирэн Рафталиа руу соёогоо ярзайлган ойртов.

“Ааа!”

Би тэдэн рүү яаран очиж Туулайлзганы дайралтыг хамгааллаа.

“Уучлаарай. Миний үүрэг хариуцлага гэдгийг мэдэж байсан ч гэсэн би хүн хамгаалахаас өөр зүйл хийж чадахгүй.  Тийм учраас чи үүнийг хийх ёстой.”

Намайг ийнхүү хэлж байхад Туулайлзгана соёогоо миний гаранд зоож байлаа.

“Би илүү хүчтэй болох хэрэгтэй. Надад чиний тусламж хэрэгтэй байна.”

Хэрвээ би тэгэхгүй бол удахгүй болох сүйрлээс амьд үлдэх өөр арга байхгүй. Цаг нь тодорхой болсон. Агуу их сүйрлийн дараагийн давалгаа долоо хоног үгүйтэй хугацааны дараа ирнэ.

Хэрвээ одоогийн түвшинтэйгээ үүнтэй тулгарах хэрэгтэй  болвол, амьд гарч чадах эсэхдээ эргэлзэж байна.

“….Гэхдээ…”

“Долоо хоног үгүйтэй хугацааны дараа агуу их сүйрлийн давалгаа дэлхийг арчина.”

“Юу ?!”

“Энэ бол миний яагаад хүчтэй болох ёстой шалтгаан. Сүйрэл болохоос өмнө би үүнтэй тулгарахуйц хүчтэй болох хэрэгтэй байна.”

Рафталиа намайг чимээгүйхэн сонсож байсан ч айснаасаа болоод чичирсээр л байлаа.

“Та тэр давалгаатай тулалдах юм уу ?”

“Тиймээ. Энд миний байгаа шалтгаан бол тэр. Би энийг зугаацахын тулд хийгээгүй…Хэрвээ чи тэгж бодож байгаа бол …Би чамайг үүнийг хүчээр хийлгэж байгаа болохоор иймэрхүү зүйл ярих байр сууринд байгаа биш ч гэсэн.”

“ ….”

“ Тэгэхээр чамайг буцааж явуулах шалтгаан битгий гаргаач.”

Би тэгэхийг хүсээгүй. Түүнийг тэр торонд нь буцааж хийх хэнд ч сайн зүйл болохгүй.

Надад мөнгө байхгүй болохоор түүнийг зарж байж л шинэ зарц авна.

“Ойлголоо…Эзэнтээн. Би…тулалданаа.”

Цайн цонхийсон царай нь буцан ягааран толгойгоо дохилоо. Тэгээд Туулайлзгана руу эргэн цустай хутгаараа хутгалав.

Тэр шийдэмгий харагдаж байв.

Туулайлзгана түүн рүү дайран ойртов. Рафталиа түүн рүү хараад, удаанаар нүдээ анилаа. Урагш алхлан хутгаа ахиулан барилаа. Тэр түүнийг хэрчих гэж байх шиг байна.

“Надад үлдээчих. Чиний хийх зүйл биш.”

“За.”

Би хутгаа цүнхнээсээ гаргаад ажиллахаар явлаа.

Энэ бол тоглоом биш, бодит байдал. Хэрвээ болох бол орхиод явчихмаар л байлаа. Гэхдээ надад сонголт байсангүй.

Би өмнө нь мах эвдэж байгаагүй ч, амьдрахын тулд хийхээс өөр арга байсангүй.Гэхдээ Туулайлзганын цус садрахыг хараад Рафталиагийн юу мэдэрсэнийг ойлголоо.

Би хутгыг тулаанд ашиглаж чадахгүй ч гэсэн иймэрхүү зүйлд бол болно. Амьдралд хутга ашиглах хэрэгцээ зөндөө гардаг учир энэ нь ойлгомжтой зүйл байлаа.

Би хоёр туулайлзганы махыг эвдээд бамбайндаа соруулав..

Туулайны Арьсан Бамбай: нөхцөл хангагдлаа

Туулайны Махан Бамбай: нөхцөл хангагдлаа

Туулайны Арьсан Бамбай: чадвар хадгалагдлаа:

Олж авсан Бонус: хурд 3

Туулайны Махан Бамбай: чадвар хадгалагдлаа:

Олж авсан Бонус: Хэрчих чадвар 1

Би бамбайгаа Туулайны Арьсан Бамбай болгон солиод бослоо.

“Эзэнтээн, гуйя…ммм… битгий… намайг битгий орхиоч.”

Тэр над руу гуйнгуй харж байв. Үнэхээр сэтгэл нь өвдсөн харагдаж байлаа.

Тэр боолын худалдаачин руу буцаж очихыг үнэхээр хүсэхгүй байгаа байх. Тэр шөнө болон уйлдаг, өвчинтэй, бас савх шиг туранхай. Би болгоомжтой байгаагүй бол тэр үхчихэж ч болох байсан.

Тэр эмэгтэйг үхэж буйг бодоод хормын төдийд инээгээд авав. Гэхдээ бодит нөхцөл байдалд бол энэ тийм ч сайхан зүйл биш.

“Хэрвээ чи өөрийнхөө ажлыг хийвэл, би чамайг орхихгүй.”

Бас хэрвээ тэр үхчихвэл миний нөхцөл байдал хэцүү болох байлаа.

…Тиймээ, түүнтэй адил хүйстэй хэн нэгэн….аххх, тэр эмэгтэй!

Миний толгой эргэж байлаа. Би түүний тухай бодохоо зогсоо чадахгүй байлаа. Магадгүй энэ бол яаж энэ боолыг ашиглаж хүчтэй болох тухайгаа бодох цаг бололтой.

Түвшингийн оноо 7

Рафталиа 7

“Би….таньд туслахыг…..хүсэж байна…Эзэнтээн.”

Рафталиа яг л огт өөр хүн болсон мэт Туулайлзгануудыг баруун солгойгүй алж байв. Бүр намайг хамгаалахаас өмнө Туулайлзганы дайралтаас өөрөө бултаж байв.

Бага зэрэг зэрлэг санагдсан ч энэ нь сайн зүйл байв.

Миний хийж байсан бүхэн сайн зүйл биш. Бүгд л зөвхөн надад зориулагдсан, бүгд л над дээр төвлөрсөн байлаа.

Гэхдээ юу гээч…Надад үнэхээр сонголт байгаагүй юм гэж үү ?

Ой модон дунд тэр шөнөдөө хоноглохоор боллоо. Бид хоёр хэдэн хуурай мөчир олон түүдэг асаав.

Тэгээд идэж болохоор харагдсан хэдэн өвсийг Туулайлзганы махтай хамт буцалгав.

Бага зэрэг мах үлдэхэд нь шорлон түүдэгт шарлаа.

Би маргааш оройндоо хот руу зүглэхээр төлөвлөж байсан ч махаа зарж чадах эсэхдээ итгэлтэй биш байлаа. Туулайлзганы махыг идэж болдог эсэхэд хүртэл эргэлзэж байсан ч миний нэмэлт харааны хэрэгсэл идэж болно гэдгийг нь надад харуулж байв.

Хоол болсны дараа туршилтын байдлаар нэг хазаж үзэхэд ямар нэгэн болохгүй зүйл байсангүй.

Энэ яг л резин шиг байсан ч ямар ч амт байсангүй. Тийм муухай юм болов уу ?

Би энийг чанахаас өөр юм хийгээгүй болохоор ямар ч амтгүй байгаа байж магадгүй.

Миний хоол хийх чадвар хоолны чанарыг сайн гэж харуулж байсан тул тийм муу биш л байх.

“За, Идээрэй.”

Би түүнд тогоотой шөл, шорлосон махаа ойртуулав.

“Амттай юмаа!”

Түүний гэдэс хоржигнож байсан бөгөөд хоолоо зажлаж байхдаа нүд нь гэрэлтэж байлаа. Тэр үүнийг яг л ертөнцийн хамгийн амттай зүйл мэт амтархан идэж байлаа.

Өдрийн төгсгөл гэхэд Рафталиа бид хоёр түвшин 10 хүрсэн байлаа. Тэр эцэст нь намайг гүйцчихлээ.

Би өөрийн анхаарлаа эд зүйлс нэгтгэхэд хандуулахаар шийдэн түүдгийн гэрэлний дор очин суув.

Эмээ зарж олсон мөнгөөрөө ганц хоёр илүү дээр хэрэгсэл авж болох байх. Би өөрийн мэдэх хамгийн үнэтэй эмнүүдийг хийж байсан.

Эмийн ургамлуудаа уур нүдүүрт хийн нухаад нухашаа шилэн саванд хийв.

Эм хийгдлээ!

Тэжээллэг ундаа!

Би бүх л ашигтай нэгдмэлүүдийн эцэст нь хүрчихээд байлаа. Би нэгтгэж болох материалаад дутагдаж эхлэв.

Миний туршилтуудын ихэнх нь тийм ч сайн үр дүнтэй байсангүй.

“…Ханиах.”

Тэгэхээр эм хийх маань бүтэхгүй тал руугаа хазайж байв. Би түүн рүү ахин нэг шилтэй эм дөхүүлтэл тэр дуугайхан уулаа. Ямартай ч бид хоёр хоёулаа илүү хүчтэй болох хэрэгтэй байв.

“Хоёулаа галаа ээлжлэн манах хэрэгтэй байна. Чи эхлээд унтаж болно…Тэгээд чиний ээлж болохоор чамайг сэрээе.”

“За.”

Тэр үнэхээр зөөлөн чихтэй байлаа. Миний анх уулзсан хүнээс огт өөрөөр аяглаж байв.

“Сайхан амраарай.”

“Ахх..Тиймээ, сайхан амраарай. Маргааш энэ хонины арьсан хөнжлийг зарах болохоор байгаа дээр нь унтаад авбал зүгээр байх шүү.”

Хоолоо хийж байхад галын утаагаар хөнжил дэхь бүх бөөс бясааг цэвэрлэсэн болохоор үүнийгээ Рафталиад өглөө. Тийм зузаан биш ч гэсэн нөмрөхөд үнэхээр дулаахан юм.

“Заа.”

Тэр хөнжлийг үнэрлэж үзээд сонин царай гаргав.

“Утаа юу ?”

“Тиймээ, үнэхээр их утаа үнэртэж байна.”

“Тиймээ.”

“Гэхдээ энэ үнэхээр дулаахан харагдаж байна.”

Тэр суугаад миний нурууг налан суугаад нүдээ анив.

Би галын дэргэд эм найруулахаа бэлдэн суунгаа, Рафталиагийн хашгирахыг хүлээв.

Бурхан минь….Энэ янзаараа хэр удах юм бол ?

Дор хаяж ахиад нэг долоо хоног ингэж амьдрах хэрэгтэй байлаа.

Би үүний тухай бодмооргүй байсан ч, бид илүү дээр хэрэгсэлтэй болохгүй бол зүгээр л үхээд дуусах байх.

…..Энэ тун удахгүй тохиолдов. Гурав дахь өдөр болоход би цагаа тааруулахдаа илүү сайн болов.

“…..Ммм…”

Рафталиа нүдээ нухлан аажуухан босов.

“Хммм…?”

“Сэрчихсэн үү ?”

Тэр уйлсангүй.

Тэгээд л болоо. Тэр намайг налаад унтаж байсан нь түүнд нэмэр болсон л байх. Тэр өөр хүнтэй унтаж чадах болов уу ?

“…Би өлсөөд байна.”

Тэр өлссөөр байна гэж үү ? Ийм их зүйл идсэний дараа хүртэл ?

“За май.”

Би үлдсэн шарсан махаа өглөөний цайнд хадгалж байсан ч гэсэн  түүнд өглөө. Рафталиа үүнийг идэхдээ их таатай байх шиг байв.

“За, Би жаахан нойр авахыг хичээе. Ямар нэгэн зүйл тохиолдвол намайг сэрээгээрэй.”

“За!”

Тэр мах зажилж байхдаа толгойгоо дохив.

Би түүнийг өмнөхөөсөө илүү аз жаргалтай болсонд баяртай байгаа ч, тэр жижигхэн гахай мэт болж хувирсаар байлаа.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s