Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 13

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 13-р хэсэг. Энэ долоо хоногийн үнэгүй (1/3) хэсэг. Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Орчуулагч Ариунбилэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 13: Эм

Нар хэдийнээ жарган харанхуй болжээ. Рафталиагийн ходоод ахиад л хоржигноод эхэлсэн тул хоолны газар оройны хоол идэхээр өрөөгөө орхин явав.

Бидний өмнөхөн идсэн төмс яг л хоолны өмнөх зууш шиг юу ч болсонгүй.

Рафталиа өмнө нь хоолны газарт очиж үзээгүй болохоор яаж хоол захиалдагийг мэдэхгүй байлаа. Бид дажгүй мөнгө олж байгаа, тэгээд ч дараагийн хэдэн шөнийг зүлэгт нугад өнгөрүүлэхээр шийдсэн учир түүнд сайн хоол идүүлэх нь байж болох зүйл байсан.

“Хоёр Делла бүрдлээс, тэгээд Напората.”

Үйлчлэгч хоолныхоо цэсээ аваад гал тогоо руугаа явлаа.

“Алив идэцгээе.”

“За!”

Рафталиа идэж буй зуураа юу ч дуугараагүй боловч миний гараас атгахаа огт больсонгүй.

Тэр ойролцоогоор арав орчим настай л байх. Тэр миний хувийг ч нэмж идэхээр их өлссөн байсан тул түүнд ахиад нэмж захиаллаа.

“Хоёулаа маргааш зүлэгт нугад байх болохоор одоо сайн идэж авах хэрэгтэй шүү.”

“За!”

Би түүнд хоолоо идэж байхдаа ярихын оронд толгойгоо дохиж бай гэж хэлсэн ч тэр тоосонгүй. Түүнд хоол нь үнэхээр их таалагдаж байсан тул би юу ч хэлсэнгүй.

Тэнд сууж байх зуураа Рафталиад анхаарах хэрэгтэй хэдэн асуудлууд байгааг анзаарлаа. Өрөө лүүгээ буцаж очсоныхоо дараа эдгээрт санаа тавихаар шийдэв.

“Чиний үс чинь үнэхээр замбараагүй байна. Үүнд чинь санаа тавья.”

“….За.”

Тэр тэвдсэн харагдаж байв.

“Зүгээр ээ. Би чиний үсийг чинь элдэв янзын сонин болгохгүй.”

Үнэндээ үсийг нь байгаа хэвээр үлдээх л хамгийн байж болохгүй зүйл байлаа.

Би үсийг нь илж үзээд хэрхэн янзлах хэрэгтэй тухайгаа бодлоо. Тэгээд хутга аваад тайрч эхлэв. Хэтэрхий урт байсан үсийг нь тайран мөрөөр татах хэрийн болголоо.

“За ингээд боллоо.”

Одоо өмнөхөөсөө илүү энгийн харагдаж байлаа.

Тэр өрөөн дундуур хөөрөн эргэлдэн гүйв. Маш аз жаргалтай байлаа.

Би түүний үсийг цэвэрлэж байтал миний бамбай хариу үйлдэл үзүүлж эхлэв.

….Би үүнийг ухаараагүй явж.

Бамбайгаараа үсийг шингээлгэн авав. Тэгээд зэвсгийн номоо гаргатал миний бамбайны түвшинг хангалтгүй гэв.

“Хмм?”

Чөтгөр гэж, тэр яг миний ард байж.

“Явж унт!”

“За!”

Рафталиа өчигдрийнхөөсөө хамаагүй шударга, өөдрөг байв.

Тэр шөнө хашгирч магадгүй учир өөрийнхөө хийж буй зүйлээ аль болох хурдан дуусгахыг хичээлээ.

Уух зүйл хийгдлээ.

Уух зүйл: чанар: муу: ядаргаанд үр нөлөөтэй: уусан хүнээ хоол тэжээлээр хангана. Хүнд өвчинд үйлчлэхгүй.

Хммм….Хараад байхад би зүлэгт нуга болон уулнаас олсон зүйлээсээ их олон зүйл хийх боломжтой бололтой. Бас миний хийсэн эм нэлээд дажгүй үнэ хүрч байсан. Гэхдээ л тэднийг хийхэд маш их материал зарцуулсан. Тийм болохоор илүү дэвшилт болж чадсан эсэхийг мэдэхэд хэцүү л юм.

Гэхдээ маш өндөр чанартай зүйл хийх нь маш хэцүү байсан тул эд зүйлсийг нэгтгэх нь миний байнгийн ажил болно гэж бодохгүй байна. Гэхдээ юу гээч, Би бол Бамбайт Баатар, гэрийн чинь хажууд байдаг эмийн санч биш.

……Бамбайгаараа соруулсаар л байлаа.

Илчлэгэн Бамбай: Нөхцөл хангагдлаа

Энергэн Бамбай: Нөхцөл хангагдлаа

Потенциал Энергэн Бамбай: Нөхцөл хангагдлаа

Илчлэгэн Бамбай: чадвар хадгалагдлаа:

Олж авсан Бонус: тамир тэнхээ нэмэгдэх (бага хэмжээгээр)

Энергэн Бамбай: чадвар хадгалагдлаа:

Олж авсан бонус: Тамир тэнхээ ихэсэх (бага хэмжээгээр )

Потенциал Энергэн: чадвар хадгалагдлаа.

Олж авсан бонус: энергийн хэрэглээг багасгах (бага хэмжээгээр)

Харахад бүгд л миний түвшинг нэмдэг чадварууд байна.

Тамир тэнхээ гэж юуг хэлээд байгаа юм болоо ? Миний хүч үү ?

Үүний тухай харсан нь дээр байх.

Би илүү олон төрлийн эмийн ургамлын тухай судлах хэрэгтэй байлаа. Надад хэрэгтэй маш олон чадваруудтай болж байсан ч, тулаанд илүү хэрэг болох чадварууд ч мөн нэмэгдэх байх гэдэгт найдаж байв.

Гэхдээ одоо надад байгаа эмийн ургамлууд иймэрхүү чадварууд нээхэд хангалтгүй байв.

“….Мммм…”

Суниагаад унтахаар шийдлээ. Тэгээд Рафталиа руу хартал унтаж байх бөгөөд удахгүй уйлж эхлэх гэж байгаа юм шиг харагдав.

“Ааааа!”

Түүнийг илэхэд бага зэрэг тайвшрав. Толгойг нь цээжиндээ наан үсийг нь илбэлээ. Тэгээд л болоо.

Түүнийг тайвшруулахад өмнөхөөсөө илүү илүү амар болсоор л байна. Түүнийг орхиод явах гэхээр ахиад л уйлчих гээд байсан болохоор хамт унтахаас өөр зам байсангүй.

….Хүйтэн. Маш хүйтэн байна.

Нар нүүрэн дээр тусахыг мэдрэн нүдээ нээлээ.Рафталиа надтай хамт унтаж байх учиртай байтал оронд өрөөний буланд бөмбөг шиг эвхрэн сууж байлаа.

“Юу болоо вэ ?”

“Намайг уучлаарай Намайг уучлаарай, Намайг уучлаарай Намайг уучлаарай!”

Тэр ямар нэгэн зүйл буруу хийсэн юм шиг л галзуу хүн шиг уучлалт гуйж байлаа. Төд удалгүй яагаад хүйтэн байсныг олж мэдэв.

Тиймээ…Тэр орондоо шээчихсэн байлаа.

Тэр намайг үүнд нь уурлана гэж бодсон байх.

Би арван настай хүүхдийн хувьд орондоо шээх нь хэвийн мөн эсэхийг мэдэхгүй ч, түүний над руу ийнхүү айдастай нүдээр харж байхад нь уурлана гэж бодохгүй байна.

Би түүн рүү явж очлоо. Би гараа сунгатал, тэр гараас минь дальдрав.

“За аливээ…”

Түүний чичирч буй мөрөөс нь барив.

“Чиний орондоо шээсэн чинь надад хамаагүй ээ. Хоёулаа энийг хурдхан угаагаад шинэ хувцас өмсөцгөөе.”

Бидэнд ганц хоёр нэмэлт хэрэгслүүд хэрэгтэй юм байна.

“Ммм…”

Рафталиа будлингүйгээр над руу ширтэж байв.

“Уурлаагүй юм уу ?”

“Өөрийнхөө бурууд гэмшиж байгаа хүнд яагаад уурлана гэж ? Өөрт чинь буруутай төрж байгаа бол би уурлахгүй ээ.”

Хөнжлийн даавуу заваан болчихсон байлаа. Буудлын эзэн үүний төлөө хэр ихийг надаас нэхэх болдоо. Хөнжлийг өөртөө авья.

Буудлын эзэн рүү очоод нөхцөл байдлын тухай тайлбарлан хөнжлийн төлбөрийг төллөө. Тэгээд шинэ хэрэгслүүд авахаар зэвсгийн дэлгүүр лүү явцгаав.

Худгийн ус үнэхээр хүйтэн байлаа. Даавуунуудаа угаачихаад далд хийв. Зүлэгт нуга руу явж байх замд хөнжлөө дэлгэж хатаах мөчир олов.

“За тэгэхээр…”

Рафталиа миний хажууд өөрийгөө ертөнцийн хамгийн муу зүйл гэж бодсоор явж байлаа. Энэ нь миний нэрвийг хөдөлгөв.

“Би чамд битгий санаа зов гэж хэлсэн!”

“….За.”

…..Тэр үнэхээр шударга хүүхэд байлаа. Гэхдээ тэр урам зоригоо алдчих юм бол надад асуудал болох болно.

“Мм…..”

Түүний гэдэс нь ахиад л хоржигнов. Рафталиагийн царай ичсэндээ болоод улайчихав.

“Өглөөний цай уумаар байна уу ?”

“Ммм…тэгэлгүй яахав.”

Тэрээр миний ханцуйнаас бариад зэрэгцэн алхлаа.

“Ханиалгах…”

“Тэгэхээр, энэ чиний шийтгэл болог. Энэ эмийг уу.”

Би түүнтэй шилтэй эм өгөв.

Тэр ямар нэгэн өвчинтэй болохоор байнга эм ууж байх хэрэгтэй байх.

Тэр үүнийг үнэртэж үзээд ярвайв. Гэхдээ шийтгүүлж байгаа гэдэг үүднээсээ ихээхэн хичээл зүтгэл гаргаж уулаа.

“Ахх…гашуун юмаа.”

“Зүгээр дээ.”

Тэр шилтэйг ууж дуусгачихаад яг л бөөлжих гэж буй мэт над руу харлаа.

Ямартай ч би дажгүй үнэ хүрэхээр эм хийж чаддаг болсон байлаа. Тийм ч сайн чанартай биш байсан бөгөөд миний нөөц дуусаж байлаа.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.