Чөтгөр бурхдын домгууд 126

Энэ долоо хоногын нийт орох 9-н хэсгээс 2-р хэсэг.

Ивээн тэтгэсэн хэсгийн тоогоор нь долоо хоногын долоон өдөрт нь хуваагаад л оруулж байгаа шүү. Дараагийн хэсэг маргааш орно.

Амралтын өдрүүдээр өдөрт 2 хэсэг орно. Тэгээд нийтдээ 9 хэсэг болж дуусах нь байна.

Дараа долоо хоногт 3-н үнэгүй хэсэг ордогоороо орно. Одоогоор өөр нэмэлт хэсэг байхгүй байна.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 126 – Тулаан? 

Бүгдээрээ бугуйвчийг хараад шүлсээ асгаруулах шахав.

“Энэ Мөст Хаш бугуйвч байна.”

“Сайн эд шүү.”

Мөст хаш бугуйвч мянган жилийн настай Хаш мөсөөр хийдэг. Хамгийн чухал нь энэ бугуйвчийг гаргаж авах арга нь Харанхуйн эринд алдагдсан. Мөст Хаш Бугуйвчнууд цөөхөн тоотой. Мөст хаш бугуйвчнуудыг сүнсний хөгжилд ашиглавал маш үр дүнтэй. Энэ нь сүнсний тойрон дахь гажуудлыг маш ихээр бууруулна.

Мөст хаш бугуйвчыг харсан Не Лигийн нүд ч сэргэв. Хэрэв Мөст Хаш Бугуйвчийг Е Зиюуны Мөсөн хатантай хоршоох аваас тоо томшгүй олон зүйлийг хийж болно.

“Е Хан ахаа, Би энэ бэлгийг авч чадахгүй.” Е Зиюун толгой сэгсрэв.

Е Хан газар дээрээ хөшив. Гараа буцаад татах уу , яахаа мэдэхгүй байлаа.

Тэр хоёрын хачин харилцааг бүгд анзаарав.

Не Ли гэнэтхэн гараа сунгаад Мөст Хаш Бугуйвчийг авчихлаа. Энэ банталтыг эвдсэн тэрээр хөхрөн инээв. “Ямар сайхан бэлэг бэ? Би үнэхээр иччихлээ. Би Зиюуныхаа өмнөөс бэлгийг нь авчихья. Баярлалаа Е Хан ахаа.”

Е Ханы гар хөнгөрөв. Мөст Хаш бугуйвч гарнаас нь алга болов. Не Ли хэтэрхий хурдан юм. Энэ булааж шүүрч авахаас өөрцгүй байлаа. Хөмсгөө атируулсан тэрээр гайхав. Е Хан ах гэнээ? Ийм үг хаанаасаа гараад ирэв? Би яахаараа чиний ах болдог юм? Чиний Зиюун гэсэн үү? Хэн чинийх юм бэ? Үнэхээр увайгүй юм.

“Энэ чинь….” Е Хан Не Ли уруу гайхан харна.

“Тэр миний найз.” Е Зиюун хөлөөрөө газар дэвслэв. Не Ли хүмүүсийн яриа таслах, гайхшруулахдаа тун гарамгай юм. Мөст Хаш бугуйвчыг авахгүй гэж хэлж амжаагүй байтал Не Ли өмнөөс нь авчихлаа.

Ийм зүйлд Не Ли санаа зовдоггүй. Ийм том өгөөжтэй зүйлийг яагаад хэлээрээ түлхээд гаргана гэж. Е Ханыг сайн мэдэхгүй ч энэ бэлгээс хойш яагаад татгалзах хэрэгтэй юм? Хариу тус барихын хувьд найзууд л тус хүргэнэ. Хэрэв танихгүй хүн байсан бол ямар ч тус хүргэх шаардлага үгүй.

Е Хан гэнэтхэн Е Зиюуны ааш зан өөрчлөгдсөнийг анзаарав. Не Ли тэр хоёрын харилцааг бага зэрэг харав. Е Хан Е Зиюунд багахан сэтгэлтэй бололтой. Гэхдээ Е Зиюун тэр сэтгэлийг нь авдаггүй.

Энэ залуу Е Зиюунд санаатай юм биш биз. Тэгвэл Е Хан аймшигт үхлээр үхэх болно.

Олон жил амьдарсан учир Не Ли төрөл бүрийн хүнийг таньсан. Е Хан шиг хүмүүс гаднаа төгс хэрнээ дотроо тийм байдаггүй.

Не Лигийн бодлоор Чэн Линжиан шиг хүмүүс л өөрийнхөөрөө байдаг.

Не Ли нэг зүйл бодов. Е Зонг өөрийн суудлаа Е Ханд өгөх гэж байгаа байх. Тиймээс Е Хан яг одоо замаа засан хамгийн төгс хүн мэт аашилж болно. Е Хан Цаст салхин овгийн хүн биш шүү дээ. Хотын захирагч болохын тулд Цаст Салхин гэр бүлийн настангуудын зөвшөөрлийг авах хэрэгтэй. Хэрэв Е Хан Е Зиюуныг эхнэрээ болгон авах юм бол бүх зүйл түүнд сайнаар эргэнэ.

Түүний таамаг 80 хувьтай зөв байх учиртай.

Е Хан Зиюуны тайлбарыг сонсвол ихэд сэтгэлээр унав. Түүний нүдэнд хүйт даан Не Лиг харав.

Не Ли Е Ханаас найрсаг бус мэдрэмж мэдэрлээ. Не Лигийн өндөр сүнсний мэдрэмж бол түүний хамгийн сайн чаддаг зүйлсийн нэг. Не Лигийн нүднээс энэ мултрахгүй. Цү цү, чи хичнээн сайн нууж байсан ч илчлэгдэх цаг ирнээ. Надтай тогломоор байвал би ч гэсэн тоглоё.

“Не Ли, би чамайг биширч байна.” Чэн Линжиан эрхий хуруугаа гозойлгов.

Хоёр охины голд байгаа Не Ли нэг охиныг нь Шэн Фэйгээс, харин нөгөө охиныг нь Е Ханаас булаасан. Эцэст нь Не Ли хоёр охинтой. Тэр ч бүү хэл Хуяан Ланруо өөрийнхөө биеэ Не Лид өгөхөд бэлэн. Не Ли бүх эмэгтэйчүүдийг авна.

Шэн Фэй духан дээр судас нь товойлоо. Сяо Нин Арь Не Лигийн хажууд зогсоно. Түүний хажууд байгаа нь ихэд уурийг нь хүргэв.

“Не Ли, чи энд ирэх газар чинь мөн үү?” Шэн Фэй хүйтнээр амьсгалаа гаргав. “Чи өмнө ийм газар ирж байгаагүй байх. Яаж хувцасласнаа хар даа. Хөдөөний хөөсөн мантуугаас ялгаагүй харагдах юм.”

Хэдэн хүмүүс хөхрөлдөн инээв.

Не Ли Е Зонг уруу харан юм бодов. Ариун гэр бүл Яруу алдрын хотын хавдар юм. Тэд үлдвэл удахгүй чөтгөрийн араатнууд ирэхэд хэтэрхий оройтно. Цаст Салхин овог байгаа учраас Ариун Гэр бүлээс салах хэрэгтэй.

Ариун Гэр бүл мөн ЦАст салхин гэр бүлийн хооронд яс хаях хэрэгтэй бололтой.

Эргэж ирсэн Не Лигийн сүнсний хүч бүх хүнийг дарамтлах чинээ биш хэдий ч энэ асуудлыг хойш удааж болохгүй.

“Өө энд өмхий ханхлаад байсан юм. Шэн залуу эзэн байсан байна. Яасан? Өмнө өгсөн хичээл чамд таалагдсангүй юу? Дахиж тогломоор байна уу?” Не Ли хөмсгөө зангидан хэлэв. Тэрээр гэнэтхэн ууртай боллоо. Аянгат Бурхны Солирын илд гарт нь гарч ирэв. Илдээрээ цавчвал ширээ нь зургаан метр цуурав.

“Алив явцгаая. Хэрэв ярих ам чинь байдаг л юм бол миний Аянгат Бурхны Солирын илдтэй ярилц.”

Не Ли зан араншин зуун наян градус эргэлээ. Түүний биенээс аймшигтай эрчим ялгарвал эргэн тойрны залуучууд чичирнэ.

“Чи…..” Не Лигийн хүйтэн харцыг харсан Шэн Фэй голдоо ортол айлаа. Энэ тоглоом уу? Не Литэй одоо тулалдана гэж үү? Өмнө нь тэр өрөвдөлтэйгөөр зодуулсан. Тэр алдаагаа дахин давтахыг хүсэхгүй.

Шэн Фэй ч биш бусад айлын залуус ч энэ эрчмээс айна. Не Ли Яруу алдрын хотын захирагчийн найранд ийм эрээ цээргүй байна гэж тэд бодоогүй.

Е Зиюун ч гэсэн балмагдав.

Сяо Нин Арь ч гэсэн Не Ли уруу харлаа. Не Ли мөн Шэн Фэй хоёрын маргаан өөрөөс нь улбаатай. Энд онгирч  байгаа нь өөрөөс нь болж буй юм.

Не Ли албаар ингэж маргаж байгааг гэхдээ тэд мэдэхгүй. Шэн Фэй шиг өчүүхэн юм Не Лиг ингэж жүжиглэхэд хүргэхгүй. Не Ли бүхэл бүтэн Ариун Гэр бүлийг онилж буй.

“Шэн Фэй, би чамд одоо хэлье. Дахиж Нин Арьтай орооцолдвол би чамайг Аянгат Бурхны Солирын Илдээр цавчина шүү.” Не Ли хүйтнээр зарлав. Шэн Фэй уруу тэрээр ууртайгаар ширтэв. Шэн Фэй хийсэн гэм нүглийг тэрээр бүгдийг нь мэднэ. Олон айлын сайхан охидыг тэрээр бузарласан.

Е Хан хөмсгөө зангидав. Не Ли Шэн Фэйтэй маргаантай байж болох ч гэсэн энэ Хотын захирагчийн найр. Арай эрээ цээргүй байгаа юм бишүү.

Е Хан ширүүнээр хэлэв. “Не Ли, энэ Хотын захирагчийн найр гэдгийг санаарай. Чиний ингэж эрээ цээргүй загнадаг газар биш шүү.”

Е Хан толгойгоо өргөн Е Зонгийн барааг харав. Е Зонгийн өргөмөл хүүгээс өөрцгүй. Одоогийн байдлаар Е Хан Не Лиг аргалах хүч чадал үгүй. Мөн Е Зиюуныг өөрийг нь буруугаар ойлгоосой хэмээн тэрээр үзээгүй. Тиймээс Е Хан өргөж авсан эцгээ харна.

Е Зонг харин юу ч болоогүй юм шиг аашилна.

“Тэгэхээр би Хотын захирагчийн газар эрээ цээргүй аашиллаа гээд яах юм? Хотын захирагч өөрөө үг хэлэхгүй байна. Чиний хэлж байсанчилан чи өөрийнхөө байх газраа мэдэх хэрэгтэй шүү. Хотын захирагчийнх чиний газар биш шүү.” Не Ли хоолой бүхэл найрын танхимд сонсогдоно.

Не Ли үгийг сонссон хүмүүс хачин царай гаргана.

Е Хан царай ч хувирав. Не Лигийн үг яг дотор нуугдсан зүйлийг нь онилов. Тэрээр Е Зиюуныг харлаа. Дотроо Зиюун Не Лигээр ийм үг хэлүүлсэн болвуу хэмээн сэжиглэв. Үгүй ээ, Зиюун дүү тийм хүн биш. Не Ли өөрөө хэлж байгаа байх.

Е Зиюун санаа зовнингуй Не Лиг хойш нь татав. Не Ли хэлж чадахгүй үг гэж байхгүй юм.

“Би….” Е Зиюун үг хэлэх гэж байхад тасалж орж ирлээ.

“Би энд үгээ дуусгая. Чи Цаст Салхин гэр бүлийнх биш. Хотын захирагч гадны хүн болно гэж саналтгүй. Хотын захирагчийн хувьд Зиюун хүсэхгүй байвал би бас байгаа. Зөвхөн миний дараа чи байгаа. Чи Хотын захирагч болох юм бол би Хотын захирагчийн газрыг бүтэн эргүүлнэ шүү. Би хэлсэндээ хүрдэг хүн шүү.” Не Ли үг бусдыг шуугиулав.

Не Ли хотын захирагчийн суудлын төлөө өрсөлдөх юм гэжүү?

Не Ли гэхдээ НЕ овогтой шүү дээ. Цаст Салхин гэр бүлтэй ямар ч холбоогүй. Зүгээр амандаа орсноо бувтнаж байна уу даа? Не Ли зөвхөн Хотын захирагчийн газрыг оронгоор нь эргүүлэх боломжтой.

“Бөх зүрхтэй юм. Энэ онгироо жаалыг сургаадахья.” Ариун Гэр бүлийн овгийн ахлагч Шэн Хонг ууртайгаар амьсгалаа гаргав. Түүний сүнсний хүч биенээс нь гарлаа.

Е Зоног Шэн Хонгийг Не Лиг алах мөчийг хүлээж байгааг мэднэ. Гэхдээ юу ч болсон бай үүнийг зөвшөөрч болохгүй. Не Ли Яруу алдрын хотод хэтэрхий чухал хүн. Хэрэв Шэн Хонг Не Лиг алахыг хүсвэл Алхимийн Холбоо, мөн түүний ард байгаа нууцлаг хүчтэн хилэгнэнэ.

Не Ли юу ч хийж байсан Е Зонг Не Лиг хамгаална. Не Ли ийм зүйл хийнэ гэж санаагүй ч  Е Зонг сэтгэлээ бэлдсэн байсан. Эс бөгөөс Не Ли одоо энд байгаа шигээ зүгээр байж чадахгүй. Не Ли үүнийг хэлсэн ямар нэгэн учир шалтгаан бий байх.

Шэн Хонг сүнсний хүчээ Не Лид шилжүүлэв. Не Лиг даруй алах оролдлого хийнэ. Е Зонг гэнэтхэн мөн сүнсний хүчээ суллав.

Таас.

Хоёр сүнсний хүч мөргөлдөв. Томоо тэсрэлт болно. Энэ тэсрэлт эргэн тойрны сандлыг шидлэв.

Е Зонг тайвнаар инээмсэглэн хэлэв. “Залуу хүмүүс маргалдах энгийн зүйл. Настангууд бид нар залуу үеээ дээрхэлвэл нэр нүүрээ барна.”

Шэн Хонгийн царай энэ сүнсний хүчний мөргөлдөөнөөс болж барайв. Тэрээр Е Зонг уруу харвал Е Зонг ихээхэн тайван байлаа. Тэрээр ихээхэн гайхшрав. Хар Алтан зэрэглэлийн оргилд хүрсэн авч Шэн Хонг Е Зонгийн сүнсний хөгжлийг гүйцэхгүй нь.

“Хотын захирагч аа, Хотын захирагчийн найран дээр онгирсон энэ жаалыг би нэг сургах гэсэн юм. Энэ Хотын захирагчийн нэр төрийг хамгаалж буй хэрэг. Гэхдээ Хотын захирагч энэ асуудлыг хөөхийг хүсэхгүй байвал би зүгээр орхьё.” Шэн Хонг хөнгөхөн хэлэв. Шэн Хонг өөрийнхөө тогтворгүй болсон амьсгал, цусны эргэлтээ тогтворжуулав.

“Хэрэв Шэн Хонг настан Не Лид хуруугаа хүргэдэг юм бол Хотын захирагчийг эс тооцьё, Алхимийн Холбоо бүхэлдээ зөвшөөрөхгүй.” Хажуунаас нэгэн хүн хэллээ. Энэ нь тансаг сайхан Ян Синь захирал байлаа.

Шэн Хонгийн царай хувирав. Е Зонг өөрийг нь дарамталж байгаа нь хэцүү. Гэтэл одоо чам хүн намайг дарамтлахыг хүснэ гэнэ?

Шэн Хонг сэтгэлээр унасангүй. Ян Синь бол Алхимийн Холбооны ерөнхий захирал. Алхимийн Холбоо өнгөрсөн шигээ байхаа больсон. Одоо хэний ч хилэгнүүлэхийг хүсэхгүй мангас юм.

Шэн Хонг хүйтнээр хэлэв. “Ян Захирал хэлж байгаа учраас би оролцохгүй байя даа.”


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s