Чөтгөр бурхдын домгууд 125

Энэ долоо хоногын хэсэг 9-оос 1.

Дараа долоо хоногын зохиолуудыг ивээн тэтгэх боломжтой байгаа.

Миний бие эдгэрсэн, мөн арай завтай болсон болно.

Цэлмэг

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 125 – Бэлэг

Шэн Фэй нэгэн зүйлийг санаад хөхрөн инээнгээ хэллээ. “Ланруо бага залуу байхдаа Е Хан ахтай гэрлэнэ гэж хэлдэг байсныг саналаа. Ланруо өөр хүнд сайн болно гэж баймааргүй юмсан.”

Е Хан жуумалзан хэлэв. “Хүүхэд ахуйн зүйлийг нухацтай авч үзэж яахан болох вэ?”

Хүлээн авах танхимд байсан бусад залуус инээв.

“Тийм шүү. Хүүхэд насны зүйлийг чухалчилж авч үзэж болохгүй.”

Хуяан Ланруо инээмсэглэж хөмсөгөө атируулан Шэн Фэй уруу ширтэн хэлнэ. “Өнгөрсөн дэх зүйлийг чи гаргаад ирлээ. Шэн Фэй би чамд дургүй байсан. Одоо надаар доог тохуу хийх гээд байх юм бол хоёр өндөгийг чинь хага өшиглөчихнө шүү.”

Үхх…

Бүгд чив чимээгүй.

Шэн Фэйд маш банталттай байлаа. Түүний инээмсэглэл хөлдөв.

Эргэн тойронд хүйтний эрч мэдрэгдэнэ.

Хуяан Ланруогийн сая хэлсэн үг өөрийнх нь хувцаслалттай нь огтхон ч тохирохгүй. Одоогийн Хуяан Ланруо яг л хатан хаан мэт байлаа. Тэрээр эргэн тойрноо ажин хөхрөн инээв. Түүнийг харсан хүмүүс инээмсэглэлээ барив.

Хараал идэг. Хуяан Ланруо яг л эмэгтэй бар мэт юм. Түүнийг хэн ч өдсөн бай үхэлтэй нүүр тулж буй мэт болно.

Эргэн тойронд байсан хүмүүс ам нээхээс эмээнэ. Е Хан хөнгөхөн ханиалгаад хэлэв. “Алив энэ талаар ярилцахаа больё. Өөр сэдвээр ярилцая.”

Шэн Фэй ичгэвэртэрээр инээмсэглэв. “Хаха…”

“Шэн Фэй, би чамайг Не Литэй таагүй харилцаатай гэж сонссон.” Хуяан Ланруо Шэн Фэйг харан хүйтнээр амьсгалаа гаргав. “Миний Не Литэй дахиж муудалцах юм бол намайг бүдүүлэг загнасанд өөртөө гомдоорой.”

Миний Не Ли? Не Ли хэзээ чинийх болчихов?

Эргэн тойрон дохь хүмүүс бие биенээ харав. Не Ли Яруу алдрын хотын оргилд байгаа. Тэд хэзээ ч Хуяан Ланруо мөн Не Ли хоёрыг нийлсэнийг сонсоогүй.

“Не Ли?” Е Хан гайхширав. Энэ нэрийг сонсч буй анхны удаа нь энэ. Түүнийг ирсэнээс хойш Е Зонг л түүнтэй уулзсан. Е Зонг Не Лиг дурдаагүй.

Нэгэн залуухан эр Е Ханы чихэнд шивнэв. “Е Хан ахаа, Не Ли Яруу алдрын хотод саяхан гарч ирсэн суутан….”

Е Хан Не Лиг ямар хүн гэдгийг тойм ойлгов. Не Ли 5-одтой Мөнгөн зэрэглэлийг арван дөрөн настайдаа хүрсэн. Е Хан арван зургаан настай байхдаа аль хэдийн 1-одтой Алтан зэрэглэл хүрсэн. Гэхдээ тэрээр арван дөрвөн настайдаа хүрэл зэрэглэл байжээ.

Хүн хүнд жаахан өөр хэдий ч хүний сүнсний хөгжлийн оргил үе 14-22 насанд байдаг. Энэ үед хүний сүнсний хөгжил хамгийн хурдан өсдөг. 14 насандаа Мөнгөн зэрэглэлийн 5-од хүрнэ гэдэг авьяасаас гадна түүний ухаан олноос дээгүүр байхыг шаардана.

“Өө? Сонирхол татаж байна шүү.” Е Хан хөнгөхөн инээмсэглэн хэлэв.

“Ланруо, энэ зүйл дээр намайг битгий буруутга. Не Лиг л хүүхэмсэгийг буруутга. Миний сүйт бүсгүйг тэр уургалж авсан. Нин Арь манай гэрт ирэх болоогүй ч ийм зүйлийг хэн тэвчиж сууж чадах юм бэ?”

Шэн Фэй царай гаслантайя харагдана.

Хуяан Ланруо хүйтнээр амьсгалаа гаргав “Ийм уйтгартай зүйлс надад хамаагүй. Не Ли чиний сүйт бүсгүйг урхидсан нь үнэн юм уу? Сүйт бүсгүй чинь араас нь гүйдэг юм бишүү?”

Бүх хүмүүс Хуяан Ланруо уруу гайхшран харна. Не Ли охидуудтай ороолцолдсон хов живэнд Хуяан Ланруо Не Лиг буруутгах ёстой биш гэжүү? Яагаад түүнийг өмгөөлөн Хуяан Ланруо өмөөрөөд байна.

Шэн Фэй гэнэтхэн Е Ханыг харлаа. Тэрээр нэгэн зүйлийг санаад хэлэв. “Нин Ариас гадна Не Ли Е Зиюуныг эргүүлж байгаа гэсэн. Е Зиюунд сэтгэлээ хэд хэдэн удаа илчилсэн. Хотын захирагчийн эдлэнд орсон гэсэн шүү бүр.”

“Тэгээд юу гэж? Шэн Фэй, надад наад асуудлууд чинь хамаагүй. Не Ли хэдэн эмэгтэйтэй байх нь надад хамаагүй. Би чамд дахин хэлье, Не Лигийн үснээс нэг ч болов дутах юм бол би чамайг зүгээр үлдээхгүй шүү. Чамайг хөнгөлөөд орхичихож чадна гэдгийг мэднэ биз дээ?” Хуяан Ланруо бахархалтайгаар Шэн Фэйг харан хэллээ.

Шэн Фэйг сонссоны дараа Е Ханы хөмсөг зангирав. Түүний нүдэнд хүйт даав. Не Ли хэн болохыг анхаарах цаг ирсэн бололтой.

Хуяан Ланруо үзэсгэлэн гоогоос болоод хүмүүс ихэд бантана.

Дээр сууж байсан хэдэн хүмүүс гашуунаар инээмсэглэнэ.

“Гуравдугаар дүү, танай охин бас мундаг зан ааштай юм гээч.” Е Зонг Хуяан Сионг уруу харан хөхрөн инээв. “Охин чинь яг аав шигээ юм.”

Хуяан Сионг даруй ичив. Охин нь яаж аавтайгаа адилхан байж болох юм бэ? Энэ ааштай зан нь яг ээж шигээ юм.

Шэн Хонг хүйтнээр амьсгалаа гаргав. “Мэдээж, охин нь яг аав шигээ. Их ааштай юм. Миний том хүүг хөнгөлнө гэнэ шүү.”

Хуяан Сионг ууртайгаар Шэн Хонг уруу харан инээмсэглэв. “Шэн Хонг, энд битгий уурлаад бай. Ланруо хүүг чинь хөнгөлсөн ч яадаг юм. Танай жаал олон охидыг ашиглаад хаясан. Манай охин танай хүүхдийг чинь хөнгөлсөн ч яадаг юм бэ? Чамд зориг байвал надтай нэг үзэлц.”

Е Зонг гараа саван хэллээ. “Та хоёр хоёулаа боль.”

Ян Синь нүдээ эргэлдүүлэв. Не Ли Хуяан айлын охинтой юу гэж орооцолдох вэ? Не Лигийн охин тэнгэр маш сайн. Не Ли харамсалтай нь ирээдүйд Хуяан Ланруотой нэр холбогдвол амар заяагаа үзэхгүй биз.

Ян Синь гал дээр тос нэмэхээр шийдлээ. “Хотын захирагчаа, энэ залуучууд Не Литэй уулзахыг хүсч байх шиг байна. Тэр хаана байгаа юм бэ?”

Е Зонг тайвнаар хэлэв. “Не Ли өмнөх тулаанд гэмтэл аван ухаангүй байгаа. Энд ирж чадахгүй л болвуу?”

Не Ли ухаангүй байгаа? Сүнсний хүчээ хэт их ашиглаагүй юм байхдаа? Ян Синь хөмсгөө зангируулав.

Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн байсан ч Хавцлын чөтгөрийг яаж ч чадахгүй. Не Ли яаж Хавцлын чөтгөрийг дарсаныг ихээхэн гайхаж байлаа. Не Ли Хавцлын чөтгөрийг алсан гэж төсөөлөхгүй байсан. Харин алсаныг нь мэдээд Ян Синь ихээхэн гайхсан.

Гэнэтхэн залуучууд шуугиж эхлэв.

Не Ли, Сяо Нин Арь, Е Зиюун нар хамтдаа ирлээ. Не Ли урд нь тайвнаар алхална.

“Цүцү, энэ Хотын захирагчийн найранд ирж буй анхны удаа.”

Не Ли юу хэлэх гэж байгаа вэ гэхээр энэ найр хэтэрхий муу юм. Не Ли өмнөх амьдралдаа маш олон сайхан найранд орж байсан.

Залуучууд хоорондоо ярилцана.

“Энэ Не Ли Хавцлын чөтгөрийг алсан гэсэн. Арван дөрвөн настай ч 5-одтой Мөнгөн зэрэглэл. Үнэхээр мундаг юм.”

“Ямар цулгай хувцас өмсөж байгааг нь хараачээ.” Нэгэн залуу эр түүнийг жигшин хэлэв.

Не Лигээс гадна Е Зиюун мөн Сяо Нин Арь ихээхэн анхаарал татлаа. Хоёр охидууд өөр өөрийн гэсэн онцлогтой ч тэд үнэхээрийн үзэсгэлэнтэй, сайхан уран гуалиг байлаа. Хүмүүс тэднээс харцаа салгаж үл чадна. Е Зиюун мөн Сяо Нин Арь хоёр залуусын мөрөөдлийн охидууд.

Зарим эмэгтэйчүүд өөрийгөө дор гэдгээ мэдэрлээ. Хуяан Ланруо л цээжээ дэлдэнэ. Тэрээр ялагдлаа хүлээхгүй хун лугаа аашлана.

Хуяан Ланруо Не Лигийн хацрыг харлаа. Түүний хацар улайсан мэт харагдана.

Не Ли Е Зиюун Сяо Нин Арь хоёулантай нь орж ирсэн. Олон эрчүүд түүнд атаархана. Е Зиюун, мөн Сяо Нин Арь хоёр олон эрчүүдийн дарь эх, дагина гэдгийг хэлэлт үгүй олон хүн мэднэ. Гэхдээ Не Ли хоёуланг нь авчихжээ. Тэнгэрт шудрага ёс гэж байна уу? Хуяан Ланруо энэ талаар бодвол цусаар бөөлжих мэт санагдав.

Суутнуудыг ингэж хүндэлдэг хэрэг үү? Зарим залуу эзэнтэнгүүд залхуудаа сургуулилалт хийхийг хүсдэггүй байсан. Хэрэв тэдэнд Не Ли шиг авьяас байсан бол тэд энэ дагинасийн анхаарлыг татах байсан биз.

Энэ мөчид Хуяан Ланруо Не Лид ойртов.

“Не Ли удаан уулзсангүй шүү.” Хуяан Ланруогийн хоолойнд гуниг хуралдав.

“Өө, удаан уулзсангүй шүү гэнээ? Уулзаагүй нь дээр байсан юмсан.”

Не Лигийн шар үс одоо босно. Хуяан Ланруогоос нуугдах гэсэн боловч нэгэнт оройтжээ. Энэ охин нойтон хачиг шиг хэцүү юм. Түүнийг өөрөөсөө холуулна гэдэг хэцүү. Ирээдүйд түүнээс хоёр мянган метрийн зай барьж байвал дээр.

Хэрэв Не Лигийн бодлыг өөр хүмүүс мэдвэл юу гэж бодох бол

Не Ли үгийг сонссон Е Зиюун мөн Сяо Нин Арь хоёр инээдээ барьсангүй. Харин Хуяан Ланруо хувьд Не Лиг ууртайгаар ширтнэ.
Залуучууд дундаас хамгийн нэр нөлөөтэй нь анхаарлаа Не Ли уруу хандуулав.

Е Хан Не Лиг харалгүйгээр Е Зиюуныг харлаа. Түүний нүд сэргэв. Түүний нүдэнд инээмсэглэл тодорлоо. “Зиюун дүү минь. Уулзалгүй хоёр жил болсон байна шүү.”

“Тиймээ, Е Хан ахаа, 3-одтой Алтан зэрэглэл хүрсэнд баяр хүргэе.” Е Зиюун чин сэтгэлээсээ хэллээ.

Е Хан гунигтай харлаа. Е Зиюун өөрийг нь ингэж хардаг бололтой.

Е Зиюун Е Зонгийн төрсөн охин. Авьяас, сүнсний хүчээрээ Е Хан ахыгаа гүйцэхгүй. Е Зонг маш хатуу чанга байдаг. Е Зиюуныг бага байхад Е Ханы сүүдэр мэт түүнийг дагуулдаг байсан. Е Ханы олон алхамыг Е Зиюун дуурайсан. Гэхдээ Е Ханы сүнсний хөгжлийг гүйцээгүйн улмаас Е Зиюун ард хоцорсон. Е Зиюун Е Зонгоос магтаал сонсч байгаагүй. Тэрээр үргэлж ганцаараа уйлж суудаг байжээ.

Е Зиюун яг л аав нь Е Ханыг илүүд үздэг мэт санадаг байсан.

Үнэнийг хэлэхэд Е Зиюун үеийнхэн дундаа маш хүчтэй. Гэхдээ Е Хантай харьцуулахад түүнээс дээрдэхгүй.

Саяхныг хүртэл Не Лигээс сүнс хөгжүүлэх техник аваагүйсэн бол Е Ханыг гүйцэж чадахгүй байх байсан.

“Зиюун дүү минь, би чамд ирэх замдаа бэлэг бэлдсэн. Таалагдана гэж найдья.” Е Хан нэгэн бугуйвч гарган ирлээ. Энэ бугуйвчаа тэрээр дотоод орон зайт бөгжнөөсөө гаргавал цэнхэр өнгийн эрчим цацарна.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s