Breakers-6

Welcome to Dungeon

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                              Дараагийн

Тэр Крис Кайтлин хоёртой өдрийн зоог барьсан бөгөөд түүний амталж байсан хамгийн гайхалтай амт байлаа. Тэд өөрсдийнхөө тогоочийг хүртэл энд авчирсан бололтой. Өдрийн зоогоо идэж дуусаад тэр Карактай хамт бааз руугаа буцлаа.

‘Энэ тоглоомонд Зефир даам гараагүй байгаа юм байх даа?’

Кайтлин нууцаар төрсөн.

Тэр 4-р хатан Елэйна Мүүнлаят болон болон чөтгөрийн хааны 5  ахмадын нэг болох Галлэхэдийн дундаас төрсөн.

Зефир ортходохын гишүүн болохоор энийг тараагаагүй. Тэр тусгай цэргүүд хөлслөн Кайтлин болон түүний ээжийг алах гэж дайрч байсан. Кайтлин, Крис 4-р хатан Елэйна нар нилээд хүнд хохирол амссан.

Крис, Кайтлин болон 4-р хатан үхсэн. Хүн чононы удам үндсээрээ устсан. Хөлсний цэргүүд Зефирийн хамт бүхнийг арчсан. Зефир тулаанаас болж нуруундаа нилээд сийчүүлсэн.

‘Энэ тулааны дараа, тэрний хүч огцом нэмэгдсэн.’

Өөрөөр хэлвэл, Кайтланыг “цэвэрлэх” ажиллагаа болоогүй нь Ин-гонд сайн хэрэг.

‘Магадгүй би энийг ашиглаж чадах байх.’

Ин-гон өөрийн аймар бодлуудаасаа болж нүүрээ үрчийлгэв. Тэднийг ингэж устгал орохоос нь өмнө Кайтлин Крис хоёртой ярилцана. Шударгаар хэлэхэд Крисээс илүү Кайтлинд санаа зовсон. Түүний царай Ин-гоны өмнө мэгдсэн байсан.

‘Аах мэдэхгүй юм даа. Тэр болтол зай ч бий лай ч бий. Эхлээд урдах асуудлаа шийдье.’

Нилээд цаг байна. Болоход хэдэн жил дутуу байна, энэ талаар дараа л бодолцоё.

‘Тэднийг ашиглах ч бай ашиглахгүй ч бай би өөрийн хүчээ ихэсгэх хэрэгтэй.’

Тэр эхлээд өөрийн хүчээ ихэсгэж эхлэнэ.

“Карак, тагнуулын багийг бэлгэнэ үү. Хэрвээ бэлдчихвэл бид маргааш өглөө мордоно тийм биздээ?”

“Сайхан санаа байна.”

Карак инээмсэглэсээр толгой дохилоо. Кайтлины бааз дээр идсэн хоолонд Ин-гон их сэтгэл хангалуун байв.

‘Үнэндээ, нарийн хоол амтлах чадварыг эзэмшсэн.’

Нарийн хоол амтлах чадвар түвшин 1. Энэ тулаанд хэрэггүй ч тэр өөрийн бүх чадвараа хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа.

‘Юу нь сайн гэж? Зүгээр л амтлах чадвар ш дээ гэж үү? Тэгвэл юу нь муу юм бэ?’

Эвгүй бодлууд толгойд нь эргэлдэнэ. Ин-гоны толгойгоо цэвэрлэн Каракт хандан, “Тэгвэл би амарлаа. Оройн хоолонд үхрийн мах идье.”

“Мэдлээ.”

Ин-гон Каракыг орхин майхан руугаа оров. Одоо тэр ганцаараа байгаа болохоор бодлоо цэгцэлж болно. Тэр үнэхээр тоглоомон дотор байна уу, эсвэл тоглоомтой нь адилхан өөр ертөнцөд ороод ирэв үү?

Юу болсон талаар ямар ч тайлбар алга. Ин-гон яагаад энд орж ирснээ бодож байлаа. Түүний мэргэжил бол гол дүр, давтагдашгүй тал бол эзлэгч хүлэг баатар. Ин-гонд эдгээр олон асуултууд байсан ч тэр хормын дотор шийдлээ.

‘Би илдээр хичээллэх болно.’

Өнөөгийн нөхцөл байдалд хамгийн чухал зүйл бол Шутраг хөгжүүлэх. Ин-гон модон илдээ авлаа. Дараагийн өглөө тэр 5-р түвшин хүрлээ.

&

“Өнөөдөр зүгээр байна биз дээ?”

Карак өглөөгийхөө цайг уучихаад баазаас явахдаа асуув. Тэр инээмсэглэж байсан ч гэсэн түүний нүдэнд санаа зовсон шинж байлаа.

“Тийм ээ, би зүгээр байна.”

Тэр хэдий боловсролгүй том биетэй орк ч Ин-гон энд дассан мэт л байв.

“Хммм, хэн нэгэн өчигдөр орой бодлоо цэгцэлсэн бололтой, энэ ч сайн хэрэг шүү.”

Карак Шутратай уулзаад 2 л хонож байна. Гэхдээ одоо харахад тэр яг л цэрэг шиг болсон байлаа.

Тэдэнд ердөө 31 цэрэг байгаа бөгөөд тэд нар бүгд оркууд. Тэд бүгд хөлсний цэргүүд бөгөөд Каракаар удирдуулсан.

‘Гэсэн ч, би цааш бэлтгэлээ хиймээр байна.’

Ин-гон өчигдөр шөнөжингөө түвшингээ ахиулахад анхаарсан. Тэр гэнэт нэг сонин ертөнцөд орж ирээд одоог хүртэл унтаагүй л явна. Хэдий түүнд илд эргүүлэн таалагдаж байгаа ч тэр цагийг мартжээ.

Үр дүн мэдэгдэхүйц байлаа. Бага түвшинтэй учраас хурдан түвшин ахиж байлаа. Түүнд жаргалтай санагдаагүй. Энэ яг л их сургуульд оноогоороо жагсахтай адил л санагдаж байлаа.

‘Аах, би илдтэй болмоор байна. Би түвшин ахимаар байна.’

Аз болоход тэр өглөө гэхэд түвшин ахисан бөгөөд яг цагтаа түвшин ахиж чадлаа. Тэр Шутрагийн тэнхээгүй биеэр шөнөжингөө илд эргүүлсэн бөгөөд тамир нь дуусч байхад түвшин ахисан нь энэ ажээ.

‘Хүхүхү, би бол Жоо Ин-гон. Би тосгоны хэнээс ч 1,3 дахин хүчирхэг.’

Ин-гоны үзүүлэлтүүд бүгд 13 болжээ. Тэр одоо энгийн иргэнээс хүчирхэг болсон.

Тэр санаатайгаар ганцаараа үлдэн түвшингээ ахиулсан. Түвшин ахих тусам дараагийн түвшинд хүрэх илүү хэцүү болох болохоор тэр оноогоо дэмий үрэхийг хүсээгүй.

‘Би үүнийг дараа нь хэрэглэнэ.’

Хэрвээ тэр оноогоо цуглуулж чадвал илүү олон чадвар эзэмшиж болно.

‘Би шидээ хөгжүүлэх үү эсвэл тулааны хүчээ ихэсгэх үү? Надад тусдаа багш хэрэгтэй юм болов уу?’

Түүний толгойд энэ олон бодол эргэлдсээр, тэд өөрийн отолт хийх газраа ирлээ. Кайтланы хэлснээр Улаан аянга овгийн амьдарч байсан газар байлаа. Улаан аянга овгийхон энийг сэжиглэсэн мэт орхин явсан байлаа. Зүгээр ч нэг явчихсангүй.

‘Тийм ээ, би энд харсан зүйлээ мэдэгдэж чадахгүй нь.’

Кайтлины хэлснээр том асуудал биш байж болно гэсэн ч түүний сэтгэл тайвширсангүй. Ин-гон сонор сэрэмж алдахгүйн тулд орчиноо шалгахаар шийдлээ. Каракын өгсөн газрын зургийг харан нягталж шалгахаар явлаа.

Ойролцоогоор 20минутын дараа.

“Ум.”

Ин-гон гэнэт зогслоо. Карак болон бусад цэргүүд ч зогсон Ин-гоноос

“Яасан бэ? Хэцүү байна уу? Хөл чинь өвдөж байна уу?”

Тэр сул доройгоо мэдэрч эхэллээ. Ин-гон газрын зургаа заан түүнээс асуув.

“Энэ газрын зураг зөв газрын зураг зөв биз дээ?”

“Ямар нэг зүйл буруу байна уу?”

“Ямар нэг зүйл буруу санагдаад байна….”

Энд өөр нэг хэсэг байсан. Энэ газрын зурагт гол замыг дүрсэлсэн ч гэсэн жимийн хэсэг алга байв.

Энэ ямар хамаа байна аа?

‘Ямар хамаа байна аа? Нууц зам!’

Энэ газрын зураг дээр байхгүй. Өөрөөр хэлвэл, хүмүүс мэдэхгүй бол газрын зураг дээр зурахгүй ш дээ. Газрын зураг дээр байхгүй. Энд харваас өөр нэг зам байна.

Тэнд нууц зам байсан.

‘Хэрвээ энэ тоглоомтойгоо адилхан бол, энд үйл ажиллагаа болно.’

Нууц замын төгсгөлд мангас, үйл ажиллагаа, авдар байдаг. Магадгүй энэ ажиллагаа сайн үр дагавартай байж ч болно.

‘Дайсан отож байж болох ч… Карак надтай хамт байна!’

Мөн тэр 30 орк удирдаж байна. Тэд энгийн иргэнээс 10 дахин хүчтэй. Тэр дайснаа тоогоор давсан байж магадгүй гэж бодоогүй.

“Карак, одооноос би удирдах болно.”

Карак нүдээ ирмэн инээмсэглэв.

“Чи нүд чинь шатаж байна. Хүсэл чинь буцалж байна.”

Ин-гон оркуудыг толгойлж байна. Ин-гон замаа буруулан өөр тийшээ явсан ч гэсэн бусад оркууд үг дуугүй түүнийг дагалаа. Зам хаагдсан байлаа. Буттай замаар явж хад асгаар явсаны дараа, модон дунд жижигхэн жим байлаа. Замын төгсгөлд нэгэн чулуун хана байлаа. Хаалган дээр бичиг сийлсэн ч хөвднөөс болоод уншигдахааргүй болжээ.

“Ваа, та яаж энийг олов оо? Та шидтэн үү?”

Ин-гон бахархалтай нь аргагүй Карак руу харан инээв.

“Зүгээр л аз.”

Тэр шидтэн байгаагүй. Магадгүй тэр болж болох л байх.

Ин-гон Карак болон бусад оркуудад хаалганы ойр орчмыг цэвэрлэ гэж тушаалаа. Чулуун хаалгийг Карак онгойлгож дийлхээргүй бөгөөд бүр хөдлөсөн ч үгүй. Чулуун хаалгийг эвдэж орох болох нь.

“Ханхүү, бид юу хийх ёстой вэ? Эдэх үү?”

Карак Ин-гоноос асуув. Ин-гон чулуун хаалгийг ширтэн хариултаа бодон зогсоно.

‘Энэ яг л гол дүрийн баатар хөлөө чулуунд даруулж үхсэн юм шиг байна.’

Гол дүр амьд байх үед бусад нь үхэж байх ёстой. Эндээс мөнгө эсвэл шидэт шингэнтэй болох боломж байна.

Ин-гон ‘Гол дүр тодорхойлох түвшин 1’-г ширтэн толгой дохив. Карак “Нураа” гэсэн тушаал өглөө.

Карак алхаа өргөв.

Өмнөх                                                                                                             Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s