Breakers-4

Үйл явдал сонирхолтой болсоор….

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                        Дараагийн

“ Үгүй ээ, чи яагаад надад одоо л хэлж байгаа юм бэ?”

“ Таныг асуугаагүй болохоор, таныг мэдэж байгаа л гэж бодсон.”

Тийм ээ, тэр асуугаагүй. Каракын хариу үйлдэл хүнийх шиг л юм. Түүний үйл хөдлөл энгийн юм хэрвээ тэр зөв санаж байгаа бол!

Ин-гон санаа алдан Каракын өмнө ухаантай болж жүжиглэлээ.

“ Өнөөдөр уулзсан бил үү?”

Үд болоогүй байгаа болохоор би бага зэрэг л ‘оройтсон.” Надад тэдэнтэй үд дунд ч, орой ч уулзах боломж байна.

Карак эрүүгээ маажин хариуллаа.

“ Эхх… өдрийн хоолноос өмнө л уулзна, тэгэхээр 11 цагийн үед л уулзах байх.”

Баатрын домгийн талаар бодож байгаад, газрын зураг дээрх цагаа харлаа. 9:52.

‘1 цаг л үлдэж.’

Новш гэж! Яагаад уулзахаас өмнөхөн хэлдэг байна аа?

“Хаана?”

Карак уулс руу хуруугаараа заалаа.

“ Бид Кайтлин гүнжийн бааз дээр нь уулзана гэж товлосон. Одоо хөдлөхөд яг болох байх.”

Ингэж болохгүй, би Шутра шиг байна гэдэг боломжгүй зүйл.

Ин-гон өөрийгөө тайвшруулж ухаалагаар бодож эхлэв. Одоо түүнд харааж зүхээд сууж байх цаг биш.

Мэдээлэл. Түүнд мэдээлэл бий.

“Хөөе, Карак. Халуурснаас болоод бага зэрэг будилсныг минь санаж байна уу?”

“ Ханхүү та үнэхээр зүгээр үү?”

Карак зовсон шинжтэй асуув. Болхи гэдгийг нь эс тооцвол, тэр муу залуу биш.

“ Би зүгээр. Гэсэн ч, чи надад Крис Кайтлины талаар хэлэх хэрэгтэй байна? Жишээ нь, би тэднийг юу гэж дуудах ёстой вэ ч юм уу.”

Хүндэтгэсэн нэрээр нь.

Хэрвээ насаа бодвол Кайтлиныг ноона, Крисыг Хюн гэж дуудна (Ноона- өөрөөс нь эгч хүнийг дуудах. Хюн- өөрөөс нь ах хүнийг дуудна). Гэхдээ Шутра, Кайтлин Крис бүгд л хааны удмынх.

‘ Би тэднийг ноона, хюн гэж дуудна гэж бодохгүй байна.’

Ин-гоны ширүүн ярианаас болж түүнийг ширтэж байв.

“ Мэдэхгүй.”

“Уулзаж байж л мэдэх хэрэгтэй байх!”

“Өнөөдөр бидний эхний уулзалт. Би таньтай өчигдөр л уулзсан гэж хэлсэн шүү дээ.”

Эцэст нь Ин-гон оркоос ч тэнэг болчихлоо.

“ Тэгэхээр хөдлөхдөө бэлдэцгээе.”

Уулзалтанд бэлдээл байх зүйл байхгүй ч гэсэн тэр хувцасаа сольж өмсөх ёстой.

‘ Энэ бол халуурсны л хариу.’

Тэд сонин гэж бодож магадгүй ч гэсэн би өөрийн бодлоо туршиж үзсээр л байх хэрэгтэй. ‘ Би тайван байх хэрэгтэй. ‘

Тэгэхээр эргэлзээтэй зүйлс байх боловч тэд яах бол? Түүнд Шутрагийн бие байна!

Карак орк учраас Ин-гоныг гэдгийг мэдэхгүй.

‘Тийм ээ, магадгүй тэд зүгээр л Карак шиг л санаа зовох байх.’

Гол нь Шутра, Крис Кайтлин хоёртой сайн найзууд биш. Тэд магадгүй санаа зовж болох л юм.

‘ Хэрвээ тэд санаа зовохгүй бол яах вэ.’

Ин-гон толгойгоо сэжлэн эргэн тойрноо ажив. Карак түүний урд хэдэн оркуудтай алхаж байлаа.

‘ Бодох хэрэгтэй. Би ямар нэг шалтгаан зохиох хэрэгтэй.’

Тэр Зефирийн дүрээр Баатрын домог тоглоомыг дуусгаж байсан. Тэгэхээр, тэр тэдний хоорондох харилцааг мэдэхгүй. Гэсэн ч, тэдний харилцааг эргүүлж болох л юм. Зефир тэднийг бага байхад нь тэдэнтэй холбоотой байсан. Шутра үргэлж л өөр шалтгаан хэлж бусдаас холддог байсан бол харин Крис Кайтлин 2 өөр. Елэна Мүүнлаят хатны хувьд бусад хатад шиг Крис Кайтлин хоёрыг чөтгөрийн хаан болгох бодолгүй. Кри Кайтлин хоёр ч гэсэн хүн чононы сургуульд суралцсан.

Тэгэхээр тэд хүүхэд насаа чөтгөрийн шилтгээнд биш хүн чононы нутагт өнгөрөөсөн гэсэн үг.

‘ Өөрөөр хэлвэл, Шутра тэдэнтэй бараг л холбоогүй байсан.’

Тэгэхээр өмнө нь уулзаж байгаагүй гэсэн ч яриандаа анхаарах хэрэгтэй.

‘Би хүчлээд өгөх болно. Би өөр харагдана гэхээс айхгүй байна.’

Тэр халуурснаас болоод юу ч санахгүй байгаа. Тэр ой санамжаа алдсан мэт л жүжиглэх хэрэгтэй. Ин-гон бодсон зүйлээ хийхээр шийдсэн ч тэр сандарсаар л байлаа.

‘ Амьсгаадах. Би түвшин нэмсэн ч миний тамир тэнхээ үнэхээр муу юм.’

Тэр 3-р түвшин. Тэрний үзүүлэл бүр нь 9 боловч энгийн тариачнаас сул дорой байсаар л байна. Ийм түүнд уулын замаар алхах хэцүү.

“Бараг л ирчихлээ. Надад дахиад жаахан хүч байсан бол ч.”

Карак инээмсэглэн “Тийм ээ” гэж хэлэв.

Ин-гон инээсээр урагш алхав. Хэр удаан алхачихав аа? Уулын налуу зам аажмаар тэгширч өргөн талбай болов.

“Бид ирлээ.”

Ин-гон Каракын хэлснийг сонсоод эргээн тойрноо харлаа. Хоосон майхан бараг л байсангүй. Энд армийн бааз байлаа. Түүний байгаа газартай харьцуулахад Ин-гоных тосгон гэмээр л юм. Тэд майхнаа олон эгнээ болгон босгосон байлаа. Цэргүүд нь ч өөр. Кайтлины цэрэг гэсэн шиг олон цэргүүд хүн чононы тэмдэгтэй байлаа. Тэд бүгд хар арьсан хуяг өмссөн бөгөөд энэ нь тэднийг зэрлэг сүрлэг харагдуулна.

Тэд элит цэрэг гэдэг нь ямар ч эргэлзээгүй.

Оркууд элит цэргүүдийн хажууд огт өөр харагдаж байлаа. Оркууд бол байдаг л цэргүүд бөгөөд Ин-гонд өөр санагдаагүй ч элит цэргүүд илүү өөртөө итгэлтэй, хүчирхэг харагдаж байлаа. Ин-гоны царайг харсан Карак хараад инээд алдав.

“ Тайван бай, тэд манай тал. Сайхан биш гэж үү?”

Ин-гон энэ нөхцөл байдлаас болоод түгшиж байлаа.

“Тиймээ, тэд манай тал.”

Ин-гон тайван нам дуугаар хариулав. Карак Ин-гоны мөрийг алгадав.

“Дотогшоо орцгооё. Уулзалтын газар тэнд.”

Хүн чононы сүрэг дайчдаар хүрээлэгдсэн том майханг заалаа.

‘ Крис Кайтлин.’

7-р ханхүү болон 8-р гүнж.

Шутра тэдэнтэй эцэг нэгт ахан дүүс. Тэд яг л Зефирийн урд нь зогсох мангас шиг. Чонон мангас шиг.

Ин-гон шүлсээ залгин Каракын хамт майханд орлоо.

&

Ин-гон майханд ороод бага зэрэг цочирдлоо. Майханы дотор гадаа хоёр огт өөр. Хэтрүүлэг ч хэрэглэх шаардлагагүй бөгөөд үнэхээр тансаг байлаа. Шалан дээр зөөлхөн үстэй хивс дэвсэж, ханаа дагуулан торго унжуулжээ. Үнэхээр хурц гэрэлтэй байв. Гэрэл майханы таазнаас гэрэлтэх бөгөөд энэ дүр зураг нь сүм хийдийг санагдуулна. Майхны голд дугуй ширээ байх аж. Ин-гон энэ ертөнцөд гадны хүн боловч үнэхээр тансаг зэрэглэлийнх юм. Том газрын зураг, түүн дээр нь цэргийн жижиг моделуудыг өрөн тавьжээ.

“Энд сууна уу.”

Хүн чононы тэмдэгтэй нэгэн залуу хүү Ин-гоны суух газрыг нь хэлж өглөө. Энд гуравхан суудал байх бөгөөд энэ мэдээж Ин-гон, Крис, Кайтланд зориулагдсан.

Ин-гоныг суух үед залуу дайчин түүн рүү харан инээмсэглэв.

“Ханхүү Крис болон гүнж Кайтлин нар удахгүй ирэх болно. Хүлээлгэж байгаад хүлцэл өчье.”

Түүнд хүлээхээс өөр хийх зүйл байсангүй. Ин-гон жижиг газрын зурагныхаа цагийг харлаа. Уулзах цаг хүртэл 10 минут дутуу байв.

‘Сайн байна.’

Крис Кайтлин хоёр яг л бодож байснаар.

Шутра хэдий чөтгөрийн хааны хүү боловч түүнд өөр олон арга зам бий.

Ин-гонд тэдний талаарх сайн сайхан төсөөлөл байхгүй байлаа. Учир нь тэр Зефирээр тоглож байх үед түүний замд нилээд саад болжээ. Крис Кайтлин хоёртой тулалдсан тулаан бол хар дарсан зүүд шиг л байсан. Олон удаа тулалдаж, үхэж, хадгалж дахин дахин тулалдсан. Тэдний цэргийг нь хэлээд байгаа юм биш.

Тулаан удаан үргэлжлэх тусам тэд үнэхээр аймшигтай болцгооно. Заримдаа, евентийн үеэр тэдэнтэй тулалдаж ч байсан.

Крис дайсан руугаа архирч байх үед Кайтлин мөс шиг хүйтэн царайгаараа цоо ширтэнэ.

‘Би тэднийг дунд зэргийн боссууд гэж үздэг.’

Тэдэнтэй хоёр дах удаагаа уулзах гэж байна. Хэрвээ боломтой бол, тэдэнтэй найрамдалтай харилцаатай болох хэрэгтэй. Ин-гон Зефиртэй тулалдахад хамтрагч хэрэгтэй.

‘Би бусдыгаа Зефиртэй хамтрахаас нь өмнө өрсөх хэрэгтэй.’

Тэр энэ талаар бодон санаа алдана. Энэ яг л Ян Байху ганцаараа армитай тулалдах гэж байгаа мэт л байлаа.

“Ханхүү.”

Каракын намуухан хоолой сонсогдов. Тэр гадаа болж буй зүйлийг сонсоод үсрэн бослоо.

Крис, Кайтлин хоёр ирж байв.

Өмнөх                                                                                                                        Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s