Чөтгөр бурхдын домгууд 124

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 124 – Найр

Үнэнийг хэлвэл Е Хан маш хүчтэй, бусдаасаа хол тасарсан хүн. Хуяан Ланруо арван гурван настайдаа Е Ханыг нууцханаар харж, түүнийг биширдэг байсан. Гэтэл хэдийдээ энэ охин өөрчлөгдчихдөг байна?

“Хүний төрөлх зан чанар үргэлж өөрчлөгддөг!”

Хуяан Ланруогийн бодолд нэгэн хүн орж ирлээ. Хуяан Ланруо тэр өдрөөс хойш түүнийг мартаж чадахгүй болсон. Не Ли харамсалтай нь өөрөөс нь цаг үргэлж нуугддаг нь түүнийг бухимдуулна. Не Ли Хотын захирагчийн эдлэн уруу нүүсэн гэдгийг Хуяан Ланруо дуулсан.

‘Тэр муу зальт үнэг Е Зиюун л түүнийг булаагаад авсан биз. Хуяан Ланруо надаас зугтааж чадах эр хүн байх нь уу харья л даа!” Хуяан Ланруо ууртайгаар бодон том цээжээ урагш түнтийлгэв.

Өө тийм, Хотын захирагчийн эдлэн.

Не Ли энэ арга хэмжээнд оролцох болов уу?

‘Очоод шалгаад үзэхэд буруудах зүйл үгүй.’ Хуяан Ланруо хэсэг зуур бодоод толгойгоо эргүүлээд Хуяан Сионг хэллээ. “За. Би явья. Гэхдээ би очвол намайг тэнд ингэ, тэг гэж удирдахгүй шүү.”

Хуяан Сионг охиноо ийм хурдан бодлоо өөрчлөнө гэж бодоогүй. Нэг зүйл сэжигтэй мэт санагдсан учраас даруй хэлэв. “Охин минь. Найрыг чи бусниулж болохгүй шүү. Болчимгүй үйлдэл гаргаж болохгүй. Эс бөгөөс энэ найранд ер нь явахаа л больчихьё.”

Аав нь охиноо маш сайн мэддэг. Найр бусниулж чадахаар хүн гэдгийг нь ч мэднэ.

“Хотын захирагчийн найрыг бусниулах аа? Охин нь тийм муу хүн юм гэжүү дээ?”

Хан Ланруо аав уруугаа харав.

Хуяан Сионг толгойгоо дохив. Тэрээр гэхдээ удалгүй толгой сэгсэрнэ. Охин нь яг л ээж шигээ юм.

Хуяан Ланруо хоромхон төдийд л гэм зэмгүй сэтгэл татам охины дүрд хувирлаа. Яг л эрх танхил охин шиг хэлнэ. “Аав минь. Та яаж ингэж хэлнэ бэ? Би үзэсгэлэнтэй, хайр татам энгийн нэг охин. Өнөө орой би сайхан хувцаслана. Найран дээр ирсэн залуус надад нүд унагах болно!”

Хэлж дуусаад Хуяан Ланруо өөрийнхөө өрөө уруу гүйн одлоо.

Хуяан Сионг хэсэг зуур цочирдов. Хуяан Ланруог араас нь хараад гашуунаар инээмсэглэн. Яруу алдрын хотын захирагчийн найрыг бусниулахгүй гэж тэнгэртээ залбирах л үлдлээ.

Хуяан Сионг Е Зонгтой бага байхаас нь хамт байж ирсэн. Тэд үхэл амьдралын ирмэг дээр хамтдаа олон удаа тлалдсан. Е Зонгийн баруун гарын хүн гэж хэлж болно. Хуяан овог бол Цаст Салхин гэр бүлийн дэмждэг ар тал нь. Хуяан Сионг тиймээс их санаа зовоогүй.

Яруу алдрын хотын захирагчийн газар дайралтанд өртсөнөөс болж хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Хотын захирагчийн газар дайралтанд өртсөнийг сонсоод иргэд үймж эхэлсэн. Харанхуйн бүлгэм урьд өмнө ийм нээлттэй дайралт хийж байгаагүй. Иргэдээс гадна зарим гэр бүлүүд ч гэсэн ихээхэн дарамтийг мэдэрч байлаа.

Өнөөдрийн найран дээр тийм учраас гэр бүлүүд өндөр зэрэглэлийн хүмүүсээ л явуулна.

Яруу алдрын хотын захирагчийн эдлэн. Е Зиюуны эдлэн.

Не Ли сэргэлээ. Тэрээр ихээхэн сульдав. Түүнд том гэмтэл байхгүй. Не Ли одоогийн нөхцөл байдлаа сайн мэднэ. Түүний сүнсний хүч ширгэсэн. Хэдэн арван өдөр суугаад л үүнийгээ сэргээж чадна. Гэхдээ яагаад ч юм тэрээр хэдхэн өдөр суугаад сүнсний хүчээ сэргээж чадах юм шиг санагджээ.

Сүнсний хүчээ мэдрээд тэрээр нэг зүйлийг ойлгов. Түүний сүнсний хүч боловсрогдон улам ариун болжээ.

‘Энэ Түр зуурын чөтгөрийн номноос болсон байх.” Не Ли дотроо бодлоо. Түр зуурын чөтгөрийн ном маш нууцлаг хүчтэй. Тиймээс үлдэгдэл хуудсыг нь тэрээр биедээ үргэлж авч явдаг. Хавцлын чөтгөртэй тулалдахад үлдэгдэл хуудасны эрчим өөрт нь орсон.

Не Ли сэргээд Е Зиюун мөн Сяо Нин Арь хоёрыг харлаа. Не Ли бага зэрэг ичив. Гэсэн хэдий ч тэр хоёр хамтаараа түүнийг сахихыг хараад сэтгэл нь хөдөллөө.

“Хаха, Өглөөний мэнд! Сайхан дуг хийлээ.” Не Ли жуумалзав. Тэрээр Е Зиюун мөн Сяо Нин Арь хоёр уруу гараа даллан хэлэв.

Е Зиюун толгойгоо эргүүлэн хэлэв. “Өглөөний мэнд ээ? Орой үдэш болох гэж байна шүү дээ.”

Не Ли ийм сэргэг байгааг харсан Зиюун гэхдээ санаа амрав

Не Ли сэргэсэн учраас Сяо Нин Арь хөл нь газар хүрэхгүй баярлав.

Ухаан алдсан ч Не Ли хэдэн цаг өнгөрснийг мэднэ. Өмнөх амьдраласаа авсан нэг зуршил нь энэ юм. Цаг хугацааг маш сайн мэдрэх мэдрэмж нь энгийн үгээр тайлбарлагдашгүй. Не Ли орноосоо үсрэн босоод суниалаа.

Не Ли дотроо бдоов. ‘Миний хүч 80 гаруй хувь сэргэжээ. Миний сүнс өмнө байснаасаа ч илүү нягт болчихож. Надад муу зүйл тохиолдоогүй’

Не Ли ийм сэргэг байгаа учраас асуудал үгүй. Хэсэг зуур чимээгүй байснаа Е Зиюун амаа нээлээ. “Е Хан ах өнөөдөр ирсэн. Өнөө орой түүнийг угтсан найр болно. Нин Арь чамайг харж үлдэнэ.”

Е Зиюун хэлж дуусаад эргээд харав. Гэхдээ Не Ли мөн Сяо Нин Арь хоёр үлдэнэ гэдгийг бодоод түүнд эвгүй санагдав.

Яагаад би явах хэрэгтэй гэж? Е Зиюун өөрөөсөө асуув. Гэхдээ түүнд хариулт үгүй.

Е Хан ах аа? Не Ли өмнөх амьдралдаа Е Зиюунтай ярилцаж байснаа дурсав. Е Ханий талаар бараг ярьж байгаагүй. Е Хан Е Зонгийн өргөмөл хүү гэдгийг мэдэж байгаа хэдий ч түүний талаар сайн мэдэхгүй.

Өмнөх амьдралдаа Е Зиюун яагаад түүний талаар дурдаагүй юм болоо? ӨМнөх амьдралд нь ийм хүн байгаагүй мэт л санагдана.

Үнэхээр нууцлаг хүн байх нь ээ.

“Биднийг тийм сайхан найранд урихгүй байж яаж болох уу?” Не Ли зүүн гараа Сяо Нин Арийн хүзүүнд, баруун гараа Е Зиюуны хүзүүнд тавилаа. “Хаха, аливээ. Очиж харцгаая.”

Сяо Нин Арьд эвгүй байсан ч хүлээн зөвшөөрлөө. Не Ли ийм хүн бол зүгээр ээ.

Е Зиюун ууртайгаар хэлэв. “ Не Ли надаас гараа тат. Эс бөгөөс зодно шүү.”

“Хөөе, чи арай өөдгүй байгаа юм бишүү. Аа…”

Не Лигийн гэдэс тус хэсэгт өвдөлт мэдрэгдвэл тэрээр орилно.

Хотын захирагчийн газар, хүлээн авах газар. Найран дээр.

Е Зонг болон бусад өндөр хэргэмтэй хүмүүс их танхимд сууна. Тэд намуухнаар ярилцана. Залуучууд ч гэсэн доор сууж ярилцана. Олон гэр бүлийн залуу авхай, залуу эзэнтэн нар ирсэн. Энд нийтдээ тавиас жаран хүн байлаа.

Залуучуудаас Е Хан хамгийн их анхаарал татна. Түүнийг олон хүн тойрон хүрээлнэ.

Чэн Линжиан хоёр гараа зөрүүлэн цээжин дээрээ тавин хэлэв. “Е Хан удаан уулзсангүй шүү.”

Е Ханаас хэдэн насаар дүү ч тэрээр Е Ханаас дутахааргүй жудагтай хүн.

“Хоёр жилд 1-одтой Алтан зэрэглэлээс 3-одтой Алтан зэрэглэл хүрсэн гэж сонслоо. Сайн байна шүү.” Шэн Фэй хажуунаас долгинов.

“Шэн залуу эзэн цаасан малгай өмсгөж байна.”

Олон хүнээр хүрээлүүлсэн ч Е Хан өөрийн тайван байдлаа алдахгүй. Тэрээр хүмүүсийг тойрон ажина. Хэн нэгнийг хайсан мэт харна. Эмэгтэйчүүдийн дунд нүдээ тэрээр унагав.

Залуу эмэгтэйчүүдийн мөрөөдлийн ханхүү нь тэрээр санагдана. Е Хан хүнтэй гэрлээгүй байгаа. Зарим эмэгтэйтэй гэрлэхээс татгалзсанаас болоод тэд хүнтэй гэрлэхгүй удаж буй.

Гэнэтхэн хүмүүс дунд уухай сонсогдов. Залуухан эмэгтэй гоё торгомсог дээл өмсөн орж ирлээ. Бүхэл танхим энэ залуухан авхайд анхаарлаа хандуулна.

Тэрээр яг л дарь эх мэт үзэсгэлэнтэй харагдана. Газарт унжсан сайхан торгомсог дээл нь сайхан харагдана. Ил гарсан мөр нь цасан цагаан байлаа.

Хэдэн залуус амаа ангайлган энэ эмэгтэйг харна.

“Энэ Хуяан овгийн домогт бар байна.”

Би Хуяан Ланруотой гэрлэж чадвал Хуяан Сионг шиг илжиг шиг зүтгэсэн ч чадна.

Е Ханы нүд хүртэл сэргэлээ. Түүнд сэтгэл хангалуун дүр харагдав.

Хуяан Ланруо удаанаар танхимын голд ирэв. Эргэн тойрон дахь залуучууд түүнд зам тавьж өглөө. Залуучууд дундаас ч хамгийн хүчтэй нь Е Хан, Чэн Линжиан мөн Шэн Фэй нар байсан. Хуяан Ланруогийн хувьд тэд нартай гэрлэх нь хамгийн тохиромжтой. Тэдний ард хүчирхэг гэр бүлүүд бий.

Хуяан Ланруо Е Хан уруу харан толгой дохиод хэлэв. “Е Хан ахаа, удаан уулзсангүй.”

“Удаан уулзсангүй. Намайг явахаас өмнө Ланруо томоогүй жижигхэн томоогүй охин байсан. Хоёрхон жилд их сэтгэл татам болжээ.” Е Хан хөхрөн инээж хэлэв.

Эргэн тойрондох охидууд Хуяан Ланруог харна. Тэд атаархаж харж байлаа. Гэр бүлийн байдал, эсвэл царай төрхөөрөө бүгдэнгээр тэд түүнээс дор.

Арван хоёртой байхдаа Хуяан Ланруо сэтгэлээ Е Ханд илчилж байсан. Гэхдээ жижигхэн охины гэнэн дурлал амархан арилна.

“Е Хан ахаа битгий цаасан малгай өмсгө л дөө.”

Хуяан Ланруо Е Хантай яривал энэ охин өөр зүйл бодож буй мэт харагдана. Энэ эмэгтэй өөр хүнийг хайж буй мэт харагдлаа.

Хуяан Ланруогийн зан авир Е Ханы сэтгэлийг гонсойлгов. Тэд бага байхад Хуяан Ланруо өөрт нь сэтгэлээ илчилсэн. Е Хан энэ охинд хайртай биш хэдий ч энэ охин ийм амархан хувирах нь сонин санагдав.

Эмэгтэйчүүдийн анхаарлыг татахыг хүсэхгүй эр хүн гэж хаана байхав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s