Чөтгөр бурхдын домгууд 123

Энэ долоо хоногын 11-р хэсгээс 5-р хэсэг.

Advertisements
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 123 – Хотын захирагчийн газрын залуу эзэн

Сяо Нин Арь Не Лигийн орон дээр суувал Е Зиюун хажуу тийшээгээ болон санаашрав. Гаднаа санаа зовоогүй мэт харагдсан ч гэсэн үе үехэн юу болж байгаа бол хэмээн Не Лиг харна.

Тайван унтаж буй Не Лиг харсан Е Зиюуны зүрх булиглав.

“Сяо Нин Арь чамд ийм сайн. Гэтэл яагаад миний араас гүйдэг юм бэ?”

Е Зиюун ойлгохгүй байлаа. Не Ли өөрийнх нь амьдралд дайрч орсон жаалаас өөрцгүй. Гэтэл яагаад Не Ли зүрхийг нь булиглуулдаг болчихвоо?

Не Ли Не Юуг энд аваад ирэхэд Е Зиюун түүний аюулгүй байдлын төлөө ямар их санаа зовдог болохоо ухаарсан. Не Лиг ухаангүй хэвтэж байхыг нь хараад түүнийг гэх сэтгэл нь ямар их болохыг ойлгосон юм.

Не Ли зүрх сэтгэлд нь хоногшсон бололтой.

Гэхдээ одоо яах хэрэгтэй вэ?

Не Ли өвдсөндөө гэнэтхэн тийчлэн, гаслантаяа орилно. Тэрээр хөмсгөө зангидвал Сяо Нин Арь сандрав.

“Не Ли хар дараад байгаа юм болов уу?” Сяо Нин Арийн санаа зовлоо.

“Зиюун…..”

Зүрхнийхээ гүнээс хар дарж байхдаа Не Ли энэ нэрийг дуудлаа. Тэрээр мэлмэрэн уйлна.

Не Ли юу зүүдлээд байгааг мэдэхгүй ч Сяо Нин Арийн зүрхийг тасдан урах мэт болов. Нүднээсээ бөмбөрөн урсах шахсан нулимсаа буцаан татлаа. Не Литэй анх харьцахад л түүнийг Зиюунд сайн гэдгийг мэдэж байсан. Гэвч Сяо Нин Арь Не Лиг ямар ч шалтгаангүйгээр хайрласан.

Зиюуны нэрийг дуудах нь Сяо Нин Арь мөн Зиюун хоёрын хооронд хэцүү уур амьсгал бүрдүүллээ.

Е Зиюун яагаад Не Лиг өөрийг нь зүүдлэснийг ойлгоогүй. Нэмээд хэлэхэд түүний энэ зүүд нь маш бараан учраас нүднээс нь нулимс урсана.

Зиюун яагаад Не Ли өөрийг нь дуудаад байгааг ойлгосонгүй. Не Ли өөрт нь яагаад ийм сайн юм бэ? Зүүдэнд нь хүртэл зүүдлэгдэх юм. Е Зиюуны зүрхний торгон утас хөндөгдлөө. Гэвч Сяо Нин Арийг бодвол түүнд гэм хийсэн мэт санагдана.

Нам гүм уур амьсгал үргэлжилсээр.

“Нин Арь, би.” Е Зиюун юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Сяо Нин Арь Не Лид сайн гэдгийг мэднэ. Харин Зиюун хайртай залууг нь булаасан мэт санагдаж байлаа.

Сяо Нин Арийн мөр чичирхийлэв. Нин Арь нулимсаа тэвчин. Толгойгоо гудайлгаад Не Лигийн царайг харж байлаа. Түүнийг хөнжилөөр нь хучаад босоод явлаа. Яг одоогийн Сяо Нин Арь өөрийнхөө хүйтэн хөндий байдалд оров.

“Е Зиюун, бага байхаасаа чамд би атаархаж байсан. Чи Хотын захирагчийн охин. Чамайг хэнд ч хүчилж, хэнтэй ч суулгахгүй. Чи толгойгоо л өргөхөд чамд энэ ертөнцийн хамгийн сайхан зүйлсийг авчирч өгөх хүмүүс бий. Харин миний хувьд би авахыг хүссэн бүхнээ тэмцэж байж олж авсан. Ариун Гэр бүлд бэр орохгүй гэж би амиа хүртэл зольсон.”

“Энэ ертөнцөд чин сэтгэлээсээ хайрлах хүнээ олно гэдэг хэцүү. Не Ли надад амьдрах утга учир бэлэглэсэн хүн. Сэтгэл дотроосоо би Не Лиг авч хаяж чадахгүй.”

“Не Ли та хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй. Чамайг мартаж чадахгүй, зүүдэндээ зүүдлэх хүртлээ юу ч болсон бай.” Сяо Нин Арь хэлж байснаа зогсоолоо. Түүний нүдэнд хэсэг зуур гуниг хуралдав. Гэхдээ төд удалгүй шийдсэн харцаар Нин Арь Зиюун руу хараад. “Тэр надад хамаагүй.”

“Сяо Нин Арь миний бие тийм ч амар буугаад өгчихгүй шүү. Юу ч болсон бай би Не лигийн хажууд байх болно. Не Ли намайг тоохгүй бол би түүний сүүдэр болно. Түүний хайртай эмэгтэй нь чи, та хоёр гэрлэсэн хэдий ч би бууж өгөхгүй.”

Сяо Нин Арь байсан байрандаа зогсоно. Сарны туяа цонхоор орж ирэн түүний хувцсанд туслаа. Тэрээр сийлбэр болгон сийлсэн дарь эх мэт харагдана. Сяо Нин Арь унтаж буй Не Лиг харна.

Энэ мөчид Е Зиюун юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Сяо Нин Арь тэр хоёр дахин хэзээ ч найзлахгүй байх. Сяо Нин Арь чи Не Литэй хамт байж болохгүй гэж Зиюун хэлж чадахгүй. Учир нь энэ нь Сяо Нин Арь мөн Не Лиг үл хүндэтгэсэн хэрэг болно.

Е Зиюун арай илүү хүн юм байхдаа? Түүний зүрх нь булиглана.

Сяо Нин Ариас Е Зиюун илүү амар амгалан, бас өрсөлдөөнд дургүй хүн. Тэр амар амгалан ертөнцөд амьдардаг. Не Ли байгаагүйсэн бол ингэж толгой нь өвдөхгүй байх байсан биз.

Жижигхэн өрөөнд хоёр эмэгтэй юу гэж хэлэхээ үл мэдэн сууна.

Гурван өдөр өнгөрлөө. Не Ли сэргэсэнгүй. Хоёр охидууд ээлжлэн Не Лиг харна. Не Юу харин өөрийнхөө өрөөндөө бэлтгэл сургуулилалтаа хийнэ.

Сүүлийн хэдэн өдөр Хотын захирагчийнд олон ажил өрнөсөн. Арван Мянган чөтгөрийн сүнсний байгуулалт Е Сюд бий. Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт ямар хүчтэйг харсан болохоор түүнийг угсрахыг урьтал болгосон.

Хэрэв Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалтыг эртхэн барьсан бол Харанхуйн бүлгэм онгирч чадахгүй.

Яруу алдрын хотын захирагчийн эдлэн. Гол танхим.

Е Зонг олон ажил хэргийг шийднэ. Энэ тулаанд их хохирол амссан. Тэрээр нөхөн олговор өгөх ёстой. Хотын захирагчийн олон газар сүйрсэн. Мөн хүмүүс явуулж засуулах хэрэгтэй. Е Зонг зав гарвал Не Лиг нэг эргэх гэсэн боловч Е Зиюун болон бусад хүмүүст мэдэгдэхийг хүсэхгүй байв.

“Хотын захирагч, Залуу эзэн Е Хан мориллоо.”

Харуул хурдан орж ирэв.

Е Зонгийн атирсан хөмсөг сулрав. Хөнгөхөн инээмсэглээд хэллээ. “Өө? Сяо Хан эргээд ирээ юу? Хурдан оруулаад ир. Хурдал.”

Тэр харуул буцаад гараад гүйхэд яаравчлан залуухан эр орж ирлээ. Цагаан дээл өмссөн түүний арьс яг л хаш мод лугаа адил харагдана. Түүний царайг сийлсэн мэт хурц, мөн царайлаг байв. Түүний өндөр урт хамар, зузаавтар уруул, хар нүд хөмсөг бүгд их сайхан.

Түүнийг харсан эмэгтэй бүр баярлан орь дуу алдах биз. Ийм царайлаг залуу гэж бас байх аа?

Е Ханыг өргөж авсан. Дараачийн хотын захирагчийн боломжит нэр дэвшигч. Яруу алдрын хотын анхаарлын төвд өссөн хүн. Арван гурван насандаа олон гэр бүлийнхэн түүнд гэрлэх санал тавьсан ч Е Хан сүнсний хөгжилдөө анхаарна гээд татгалзсан.

Е Хан хүн бүрийн урмыг хугалаагүй. 18 насандаа 1-одтой Алтан зэрэглэл болсон. Е Могийн дараа орох суутан билээ. Цаст Салхин овгийн настанг тэрээр дагаад хоёр жил боллоо. Не Ли гэнэтхэн гарч ирээгүйсэн бол Е Хан шилдэг суут ухаантан байсан юм.

Е Зонг хөхрөн инээлээ .”Сяо Хан, эргэж ирээ юу? Е Мин настан хаана байна? Яагаад цуг ирээгүй юм бэ?”

Е Хан гараараа ёслов. Ихэд эелдэгээр хэлэв. “Е Мин настан нууц газар олсон. Тэр газар их аюултай байсан болохоор намайг түрүүлээд буц гэсэн юм.”

“Өө, тийм учиртай юмуу? Хаха, чи ирсэн нь сайн хэрэг.” Е Зонг Е Ханы мөрөн дээр гараа тавилаа. “Сяо Хан чи том болжээ. Өнгөрсөнтэйгээ харьцуулашгүй болсон байна. Сүүлийн жилүүдэд сүнсний хөгжил чинь муудаагүй биз дээ?”

“Тиймээ. Би аль хэдийн 3-одтой Алтан зэрэглэл хүрсэн.”

Е Хан өөрийнхөө сүнсний хөгжлөө хэлвэл гэрэл гарсан мэт болов.

“3-одтой Алтан зэрэглэл ээ? Муугүй шүү. Миний төсөөлснөөс сайн юм гээч!” Е Зонг хөхрөн инээлээ. “Өнөөдөр Хотын захирагчийн эдлэнд чамайг ирсэнийг тэмдэглэн оройн зоог барина.”

“Баярлалаа ааваа.” Е Хан инээмсэглэв. Тэрээр гайхшран асуулаа. “Зиюун дүү хаана байгаа юм болоо?”

Е Зонг хэсэг зуур амс хийгээд хэлэв. “Зиюун чамайг ирсэнийг мэдэхгүй байгаа. Би хүн явуулж мэдээ дуулгая.”

Е Хан толгой дохив. Инээмсэглэн тэрээр хэлэв. “Би түнд өгөх бэлэгтэй ирсэн.”

“Зиюун шархадсан найзыгаа харж байгаа. Түүнийг дуудуулаадахья. Бэлгийн хувьд өнөө орой өгөхөд болохгүй зүйл байхгүй. Аав нь чиний сүнсний хөгжлийг шалгаадахья. Шалгалтыг давахгүй бол чамайг шийтгэнэ шүү.” Е Зонг хэллээ.

Е Хан их нухацтай харан толгой дохив. “Мэдлээ.”

Яруу алдрын хотын олон гэр бүлийнхэн Хотын захирагчийн газрын үйл хөдлөл бүрийг хардаг. Тэд оройн хоолонд Е Ханыг угтаж авах урилга авсан учир очино.

“Сонссон уу? Хотын захирагчийн газрын Залуу эзэн эргээд ирсэн гэнэ. Хотын захирагч түүнийг угтаж оройн хоол барина гэнэ.”

“Сүнсний хөгжил нь аль хэдийн 3-одтой Алтан зэрэглэл гэсэн. Хоёрхон жилийн дотор ийм том өслөө шүү дээ.”

“3-одтой Алтан зэрэглэл ээ? Сайн байна шүү. Ийм хурдаар Яруу алдрын шилдэг суутан болох биз зөв үү?”

“Шилдэг суутан? Тийм биш л байх. Яруу алдрын хотод олон суутангууд саяхан төрсөн. Хавцлын чөтгөрийг алсан Не Ли байна. Тэр магадгүй шилдэг суутан байх.”

“Нээрээ тийм.”

Хотын захирагчийн урилгыг авсан олон гэр бүл хүмүүс явууллаа. Арийн гэр бүлийн Овгийн ахлагч өөрийн биеэр ирсэн юм. Алхимийн Холбооноос Ян Синь ирлээ.

Хуяан овог.

“Ааваа, ийм найр маш уйтгартай байдаг. Намайг бас очуулмаар байна уу?” Маш эрх танхил охины дуу сонсогдов. Энэ охин Хуяан Ланруо байлаа. Тэрээр тачаангүй торгон хувцас өмссөн байв. Ихэд дур булаам, хүсэл өдөөм харагдах энэ охин ихэд тачаангуй харагдана. Тэрээр цээжээ түнтийлгэн бахархалтайгаар зогсож байлаа. Тэрээр алхвал түүний сэтгэл татах увидас харагдана.

“Ланруо, би үглэмээргүй байна. Чи аль хэдийн хүнтэй гэрлэх нас чинь болчихсон. Чи гэтэл нэг ч хүнийг тоохгүй юм. Хотын захирагчийн залуу эзэн ирсэн гэсэн. Царайлаг дээрээс нь авьяастай гэсэн шүү. Гэр бүл нь ч гэсэн их тогтвортой. Чиний шаардлагад нийцэхгүй юм гэж үү?”


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 123”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s