Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 23]

2 comments

Өмнөх 

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 23 – Цус тасдагч хор
Линлэй гол танхимын гадаа байх хоёр эмэгтэй үйлчлэгч руу хараад. Хүйтнээр, ”Яв. Миний тушаалгүйгээр, хэнийг ч дотогш бүү оруулаарай.” гэлээ.
”Мэдлээ, эзэнтээн.”
Хоёр эмэгтэй үйлчлэгч нарын зүрх түргэн цохилоод, хурдхан гэгч нь яваад өглөө.
”Мастер Линлэй, та нэлээд болгоомжтой байх чинь.” гээд Цезарь инээд алдлаа.
Линлэйд нэмэргүй мэт санагдана.
Болгоомжтой?
Яаж болгоомжгүй байж болох вэ дээ? Тэр энэ жороор Клайдыг алах гэж байгаа шүү дээ.
”Энэ Цезарь Клайдыг алах гэж байгааг гадарлачихсан байх.” Линлэй учрын ойлголоо. Өмнө нь уулзахадаа Линлэй түүнд Ариун нэгдлийн хаант улсуудын зургаан удирдагчийн нэгийг алахыг хүсэж байгаагаа хэлсэн. Дээрээс нь, 9-р зэрэглэлийн дайчин гэдгийг нь ч.
Цезарь тэнэг биш, тиймээс түүнд Линлэйн алахыг хүсээд байгаа Ариун нэгдлийн 9-р зэрэглэлийн хаан хэн болохыг мэдэх амархан. Ариун нэгдэлд эдгээр шалгууруудад нийцсэн ганц хүн нь Клайд байсан юм.
”Цезарь, энэ хөгшин зөрүүд, Клайдыг надад зарахаас татгалзахгүй байна шүү.” Линлэй итгэлтэй байв.
Цезарь яг ямархуу хүн юм бэ? Иймэрхүү урхи ашиглан Линлэйтэй хийсэн шигээ зүйлээ өөр хүнтэй хийдэг болов уу?
”Линлэй, чи маш болгоомжтой байх хэрэгтэй. Гэрэлт сүм тэр хүнийг их өндрөөр үнэлдэг.” Цезарь Линлэйн хажуунаас сулхан дуугаар хэллээ. ”Тэр маш олон харуулуудтай. Хэрэв чи түүнийг хордуулах гэж байгаа бол, энэ маш хэцүү байх болов уу.” гэхэд.
Линлэй Цезарь руу ширтээд. ”Таны зөвөлгөөнд талархаж байна, Ноён Цезарь.” гэлээ.
Клайдыг хордуулна?
Хэрэв Линлэй өөрийнхөө амийг эрсдэлд оруулбал, тэр амжилтанд хүрч чадна. Тэрбээр эдлэндээ Клайдыг урьж авчраад, дарсаар үйлчилж болно. Өөрийнхөө эдлэнд, тэрээр дарсанд амархан хор хольчихож чадна. Гэхдээ тэгвэл, тэр өөрийгөө хэрэгтэн гэж байгаагаас ялгаагүй зүйл болно.
Түүнийг Клайдыг алсан болохыг хэн ч олж мэдэж болохгүй.
Ингэх боломж маш ховор.
Линлэй өөртөө ийн хэллээ. ”Патерсонтой нууцаар уулзсан шигээ өөрийгөө үргэлж азтай байна гэж найдаад байж болохгүй.” Түүний Патерсонтой хийсэн нууц уулзалт үнэхээр гайхалтай гайхшруулам хэрэг байсан ч, тэр тийм гайхшруулам зүйлийг хүсэж хүлээхгүй байгаа.
Энийг тооцож үзээд Линлэй дугтуйг нээлээ.
Дугтуйн дотор цаасны өөдөс байх ба дээр нь дүүрэн юм бичжээ.
”Эмний нэр: Цус тасдагч хор.
Найрлага: Цагаан хүн орхоодой, манан өвс, цэнхэр зүрхэн өвс, үүлэн мөөгөнцөр, гашуун арьс, хушганы яс, астрагалусын жимс мөн турмерик.
Нөлөө: Цус тасдагч хорыг ус эсвэл дарсанд уусгасан үед амт бас үнэргүй. Өнөөг хүртэл ямар ч илрүүлэх арга олдоогүй. Нэг л хордвол, хор цус болон дантианд нь нэвчиж, дахин тулааны ки бий болохоос урьдчилан сэргийлсэнээр, тулаанч хүчнийхээ 10 хүрэхгүй хувийг л авч үлдэж чаддаг. Гэгээнтэн зэрэглэлд хүрээгүй хүн энэ хоронд ганц л хордвол эдгэх боломжгүй. Ганцхан тулааны ки-гээ урт хугацаанд ашиглан цусны урсгалаа цэвэрлэж байж л хорыг идэвхгүй болгох боломжтой.
Заавар: Нэг грамм цус тасдагч хор бэлтгэхэд, 30грамм Астралагус жимс, 20 грамм хүн орхоодой, 10 грамм турмерик, 15 грамм манан өвс, 20 грамм хушганы яс, 1грамм гашуун арьс, мөн 1 грамм цэнхэр зүрхэн өвс. Эхлээд хүн орхоодой, гашуун арьс болон манан өвсийг алхимийн тогоонд хийж манан өвснөөс манан ялгартал буцалгана. Ялгарсан шүүсийн шүүгээд, цэнхэр зүрхэн өвс, турмерик болон хушганы ясаа нэмээд холино…
Хадгалах арга….”
Цаасан дээр цус тасдагч хорыг хийх болон ашиглах талаар маш дэлгэрэнгүй бичсэн байлаа. Хийх аргачлалыг хараад, Линлэй энэ хорыг хийх маш хэцүү болохыг ойлголоо. Ганц л алдаа гаргахад, ханд тэр чигтэй хэрэггүй болно.
Үүнийг хадгалах арга нь маш нарийн түвэгтэй байсан юм.
Цус тасдагч хорны нэгж өртөг нь ижил жинтэй алтнаас сая дахин үнэтэй байсан юм.
Хорыг найруулах үндсэн 8 орцны 5 нь тийм ч ховор биш. Астралагус жимс, цагаан хүн орхоодой, турмерик, гашуун арьс бас хушганы яс. Энэ тавын үнэ тийм ч өндөр биш. Гэсэн ч нөгөө гурав нь маш ховор. Манан өвс ихэвчлэн зүүний Дөрвөн агуу эзэнт гүрний, зүүний талд ургадаг. Маш ховор учир дэлгүүрээс олдох нь цөөн. Нөгөө хоёр орц нь манан өвснөөс ч ховор.” хэмээн Цезарь болгоомжтой тайлбарлалаа.
”Цэнхэр зүрхэн өвс болон үүлэн мөөгөнцөрийг мөнгөтэй байлаа ч худалдаж авах боломж тун бага. Жишээ нь, Цэнхэр зүрхэн өвс 100 мянган алтан зоос, гэсэн ч үүнийг хүчрэх хүн цөөн. Үүлэн мөөгөнцөрийн хувьд, энэ зүйл удаан хугацаанд худалдаанд гараагүй.”
Цезарь Линлэйн мөрөн дээр алгадаад. ”Линлэй, энэ найман орцыг цуглуулахын тулд чи хүчин чармайлт багагүй гаргах хэрэгтэй.”
Линлэй одоо ч өөртөө итгэлтэй байлаа.
8 орцны 5-ыг олоход асуудал биш. Манан өвс ховор ч гэлээ худалдаж авахад хүндрэлгүй. Цэнхэр зүрхэн өвсний хувьд… түүнд байгаа. Тиймээс худалдаж авах шаардлагагүй. Одоо бол, ганц үүлэн мөөгөнцөр л гол асуудал болоод байлаа!
Линлэй өөртөө ийн хэллээ, ”Би үүлэн мөөгөнцөрийг л гартаа оруулчихвал, Цус тасдагч хорыг найруулах боломжтой болно. Мөн тэр өдөр Клайдын үхэх өдөр байх болно.”
Линлэй цаашид тэвчиж чадахааргүй болжээ. Хэрэв ирээдүйд, түүнд Клайдыг алах боломж олдохгүй бол, өөрийгөө алуурчин гэдгийг илчлээд ч болтугай, бүхнээ хаян Клайдыг алах болно. Хамгийн муу нөхцөл байдалд, тэрээр Иелээс тусламж хүсэн Давсон худалдааны пүүсээр дамжуулан Ариун нэгдлээс зугтана.
Давсон худалдааны пүүсийн хүчнээс үзвэл, тэд Линлэйг Ариун нэгдлээс зугтахад туслах нь тийм ч хэцүү байхгүй.
”Яг одоо, 8 орцыг олох нь л хамгийн чухал.” Линлэй одоо тун ч баяртай байлаа.
Ядаж л тэр одоо зорилготой боллоо.
”Линлэй. Линлэй.” Цезарь түүнийг дуудаад. ”Ххмм, Мастер Линлэй!” гэхэд.
”Айн?” Линлэй одоо л нэг юм бодолхийлж дуусаад Цезарь руу харлаа. ”Ноён Цезарь, танд ямар нэгэн зүйл хэрэг болоо юу?” гэхэд.
Цезарь инээд алдаад. ”Линлэй, чи нэг зүйл мартчихаагүй биз?” гэлээ.
Линлэй одоо л ойлгов. Тэрбээр инээд алдаад, ”Хаха, Ноён Цезарь, та сийлбэрийн талаар ярьж байна уу? Би таны сарын өмнө асуусан сийлбэрийг дуусгачихсан. Алив, ийшээ.” Линлэй тэр даруй Цезарийг хажуугийн өрөө рүү дагууллаа.
Хажуугийн өрөөнд, хүний дүрстэй сийлбэр байх ба аллагийн хүйтэн аура цацруулж байв. Хоёр нүд нь амьд бүхнийг жигшин зэвүүцсэн байртай байх ба харсан хүмүүсийг айдаст автуулам ихэмсэг байлаа.
Нүүрнийх нь онцлогийг маш нарийн сийлсэн байх бөгөөд Цезарь сийлбэрийг гайхшран ширтэнэ.
”Гайхалтай, гайхалтай!!!” Цезарь ихэд баярласандаа, гайхалтай гэх үгийг хоёронтой хэлээд.
”Мастер Линлэй, та үнэхээр л мастер сийлбэрчин юм. Ийм богинохон хугацаанд, ийм гайхамшигтай сийлбэр урлах гэж. Надад энэ сийлбэр ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрээс 10 мянга дахин илүү болсон мэт санагдаж байна.” гэлээ. Тэрээр сийлбэрийг ширтээд, царай нь ихэд хувирч нүүр дүүрэн инээмсэглэл тодруулна.
Энэ сийлбэрийг хараад, Цезарь маш их аз жаргалыг мэдэрсэн юм.
”Энэ Алуурчдын хаан өөрөөрөө хэт бахархдаг хүн байх.” Цезарийн царайг харсан Линлэйд тэгж бодогдлоо.
”Ноён Линлэй.” Ойрхон байсан гэрийн үйлчлэгч эелдэгээр бөхийв.
Линлэй ч гараа гэрийн үйлчлэг рүү сунгаад цаасны өөдсийг өглөө. ”Яваад надад 12 орц худалдаад аваад ир. Энэ цаасан дээр хэрэгтэй бүхнийг бичсэн байгаа.” гэхэд.
”Мэдлээ, Ноён Линлэй.” гээд Гэрийн үйлчлэгч тэрхүү цаасыг авлаа.
Цаасан дээр байх 12 орцны 6 нь л Линлэйд хэрэгтэй бөгөөд нөгөө зургаа нь ердөө л Линлэйн санамсаргүй бичсэн орцнууд юм. 12 орцны манан өвс л харьцангуй үнэтэй нь байлаа. Цус тасдагч хоронд шаардлагатай Цэнхэр зүрхэн өвс болон Үүлэн мөөгөнцрийн хувьд тэднийг Линлэй цаасан дээр бичээгүй.
Линлэй орцнуудыг олон нийтэд дэлгэгдэнэ гэхээс санаа зовохгүй байлаа.
Эцсийн эцэст, Цус тасдагч хорын нууц жор бол Үхлийн гарын нууц жорнуудын нэг. Чинжаал хутга байгууллагаас өөр хэн ч үүнийг мэдэхгүй. Жор дээрх бусад орцыг ашиглах аргуудыг ч гэсэн.
Угаас Линлэй хамгийн чухал хоёр найрлагийг нь бичээгүй.
Линлэй үйлчлэгчид хандан ”Эдгээр орцнуудыг аль болох түргэн олж ир.” хэмээлээ.
Гэрийн үйлчлэгчид тушаал өгснийхөө дараа, Линлэй тэр даруй гурван ах дүүсээ гэртээ зочлохыг урьлаа. Боломж байгаа дээр, тэрээр дөрвөн ах дүүсээрээ хамт хооллохыг хүсжээ.
Дараа өглөө нь.
Энэ өдөр Кантер Дебсийг цаазаар авах өдөр байсан ч Линлэй үзэхийг хүссэнгүй. Эдлэндээ гурван ах дүүстэйгээ дарс шимэнгээ ярилцан сууцгааж байв. Дарсаа ууж дуусгачихаад л Линлэй ярилцахыг хүссэн зүйлээ ярьж эхэллээ.
”Дарга Иел, чи надад нэг зүйлээр туслаач.” Линлэйг ийн хэлэд.
”Гуравдугаар дүү, чамд юу хэрэг болсныг мэдэж болох болов уу.” Иел зоригтойхон хэллээ.
Линлэй цаасны өөдөс гаргаж ирээд. ”Дарга Иел, надад хоёр төрлийн орц хэрэгтэй байна. Нэг нь манан өвс, нөгөөх нь үүлэн мөөгөнцөр. Энэ хоёр ургамал тун ховор, бас худалдаанд байдаггүй. Чамайг надад туслана гэж найдаж байна, Иел.” Эцсийн эцэст Иелд Давсон худалдааны пүүс тусалдаг шүү дээ.
Юлан тивийн гурван агуу худалдааны нэгдлийн нэг, Давсон худалдааны пүүс нь гайхалтай чадварлаг том байгууллага юм.
Ингэвэл Линлэй өөрөө уг хоёр орцыг хайснаас хялбар.
”Хоёр төрлийн ургамал? Санаа зовох хэрэггүй. Би чамд олж өгөх болно.” Иел дарснаас хэлээ салгаад, цээжээ цохин амалаад Линлэйгээс хоёр ургамлыг бичсэн цаасыг авлаа.
”Би жаахан байхдаа гэрийнхээ тэнд манан өвс харж байсан. Маш өвөрмөц төрлийн өвс байсан. Халуун өглөөний нарны доор, цагаан манан татуулсан байсан.” Рэйнолд тэр даруй хэллээ.
Линлэйн нүд томорлоо. Гэсэн ч, Рэйнолдийн овог Обриэн эзэнт гүрэнд байдаг. Фэнлай хаант улсаас тийшээ бүтэн жил аялана. Линлэйд хүлээх цаг байхгүй. Хэрэв олж чадахгүй бол түүнд тэвчээртэй хүлээхээс өөр арга байхгүй.
”Танай гэрээс өвс авчруулахын тулд бид хэр удаан хүлээх шаардлагатай вэ, Дөрөвдүгээр дүү?” гээд Иел хөхрөн инээчихээд. ”Гуравдугаар дүү, би энэ хоёр орцыг олоход туслаач гэж хоёрдугаар авгадаа нэн даруй хэлье.” гэлээ.
Иел энэ Линлэйд хэр ач холбогдолтой болохыг гадарлаж байлаа. Тэр өдрөө, тэрээр хоёрдугаар авгаа уг орцуудыг олуулахаар явуулна.
Шөнө нь, хувийн люкс өрөөнд, бор үстэй Маирон Давсон усанд орно. Цээжээ нүцгэлчихсэн, түшлэгтэй сандал дээр хэвчихээд дэргэдээ хоёр бүсгүй суулгачихсан байхад нь түүндээр очлоо.
”Хоёрдугаар авга!” хаалганы нөгөө талаас Иелийн хоолой сонсогдов.
Маирон уруулаа цагираглуулан. Хоёр үзэсгэлэн гоогийн анхилуун үнэртэй үсэнд илбүүлэн инээд алдчихаад. ”Та хоёр гадаа хүлээж бай.” гэлээ. Хоёр үзэсгэлэнт бүсгүйчүүл ч дуулгавартай гэгч нь люкс өрөөнөөс гарахад, Иел гүйн орж ирлээ.
”Иел, чи ч том болж шүү. Ямар хэрэг болсон юм?” Маирон Давсон барайн хэлэхэд.
Иел инээд алдаад. ”Хоёрдугаар авга, уурлах хэрэггүй. Би өнөөдөр танаас туслаач гэж гуйхаар ирлээ. Гуравдугаар дүү Линлэйгийнхээ өмнөөс.”
”Чиний гуравдугаар дүү чинь тэр Линлэй гэгч юм уу?” Маирон тэр даруй суугаад. ”Тэгээд, юу юм бэ дээ?” хэмээлээ.
Иел хувцаснаасаа цаасны өөдөс гаргаж ирээд. ”Хоёрдугаар авга, миний гуравдугаар дүүд энэ хоёр төрлийн ургамал хэрэг болоод тэгээд танаас асууж байгаа юм, та эднийг олж чадах бол туслаач, хоёрдугаар авгаа.” Ярьж байхдаа тэрбээр Маиронд цаасыг өглөө.
”Манан өвс, үүлэн мөөгөнцөр?” Цаасан дээрх үгсийг хараад, Маирон Давсон толгой дохилоо. ”Би хэдэн хүмүүс явуулж худалдаж авч болох эсэхийг нь судлуулаатхая.” гэхэд.
”Хаха, баярлалаа, хоёрдугаар авга!” Иел тун ч баяртай байлаа. ”Тэгвэл хоёрдугаар авга, таны баярт саад болоод яахав. Би ингээд явъя даа.” гээд Иел гараад явчихав.
”Бяцхан моньд.” Маирон Давсон инээд алдаад, эргээд цаасны өөдөс рүү харлаа. Манан өвс болон үүлэн мөөгөнцөр өө? Юуны учир Линлэйд эдгээр орцууд хэрэг болдог билээ?”
Линлэйн хэлснээр, Давсон худалдааны пүүс маш гайхалтай тустай машин байсан юм.
”Гуравдугаар дүү, Ариун нэгдэлд байгаа Давсон худалдааны пүүсийн төрөл бүрийн салбаруудаас, багахан хэмжээний л манан өвс олдсон. Үүлэн мөөгөнцөрийн хувьд, өмнө нь байсан ч, хэдийнээ манай төв рүү хүргэгдчихэж. Давсон худалдааны пүүсийн төв бол хамгийн их ургамал, олон орцтой газар. Эндээс, бид чамд эхлээд манан өвсийг л өгч чадах нь.” гээд Иел Линлэйд шууд л уутаа өглөө.
Жорны дагуу, манан өвс шаардлагатай хэмжээгээр байгаа эсэхийг жигнэж үзэх хэрэгтэй ч, Иелийн өгсөн уутанд 9 багц манан өвс байсан юм. Энэ нь хангалттайгаас ч их.
”Тэгэхээр үүлэн мөөгөнцөр л байхгүй юм биз дээ?” гээд Линлэй уутыг авлаа.
Иел толгой дохиод. ”Гуравдугаар дүү, хэрэв чи яарч байгаа бол, би хоёрдугаар авгийг нисдэг шидэт араатан унуулан төв байр руу яаравчлан явуулж болно. Нисдэг шидэт араатан маш хурдан. Төв байрнаас энэ хүртэл 3 сар л болно.”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 23]”

  1. За сайхан шинэлж байна уу? Цагаан сараар ч гэсэн оруулж л байсан байх нь ээ? маш их баярлалаа.

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.