Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 22]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 22 – Хэмжээлшгүй сайн
”Энэ бол Кантер Дебс, Дебс овгийн гуравдугаар ах.” Клайд Линлэй руу инээхэд, Линлэй толгой дохилоо. Линлэй болон Клайд нар байдлыг ажиж байхад, Дебс овгийн гишүүд айдаст автсан байв.
Дебс овгоос ирсэн зочид цөм чичирцгээж байлаа.
”Ддднн!”
Дөнгөний дуу сонсогдоход, хоёр цэргийн хамгаалалт доор, туранхай, цонхигор царайтай, алтлаг үстэй дунд эргэм насны эр шүүхийн танхимд орж ирлээ. Бүгд түүн рүү харж байв.
Алтлаг үстэй эрийг гарч ирэхийг хараад, Бернанд уртаар санаа алдаад, нүдээ анилаа.
”Кантер бол үнэхээр л Дебс овгийн гуравдугаар ах!” Үзэж байгаа хүмүүс ярих нь сонсдоно. Олон язгууртнууд Дебс овог дахь түүний байр сууриас болоод түүнийг таньдаг.
Одоо бол, Дебс овог найдлагагүй боллоо.
Шүүгчийн сандал дээр суугаад, Мерит Клайд руу хараад толгой дохилоо.
”Бернанд.” Мерит Бернанд руу хараад. ”Чамд үргэлжүүлэн өөрийгөө өмгөөлж хэлэх зүйл байна уу?”
Гэхдээ Бернанд Мерит руу харахгүй л байв. Тэр гуравдугаар ах Кантер руугаа эргэж хараад ширтлээ. Кантер ч гэсэн Бернанд руу ширтэж байв. Ах дүү хоёр бие биерүүгээ ширтэнэ.
”Гуравдугаар ах, яагаад та ийм зүйл хийж байгаа юм бэ?” Бернандийн нүд үл итгэсэн байртай байх ба, бүхэл бие нь өвчин шаналал болон уур хилэнд автана.
”Намайг уучлаарай.” Кантер намуухнаар хэллээ.
Бернанд багахан инээмсэглээд, толгойгоо сэгсэрлээ. Тэрбээр албаны хоолойгоор, ”Таны буруу биш дээ. Бүхэл Дебс овгийнх. Дебс овог хичнээн жил оршин байгаа билээ дээ? Бид өвөг дээдсийнхээ хэмжээлшгүй хичээл зүтгэл, хүчин чармайлтын ачаар л бид одоогийн амжилтандаа хүрсэн шүү дээ. Гэхдээ… та…” Бернандад маш хэцүү байсан болохоор ярьж ч чадахгүй байлаа.
”Түппп”
Кантер шүүхийн танхимд өвдөглөн хоёр нүднээсээ нулимс унагаж эхэллээ.
”Ахаа, би үхэх ялтай!”
Тэрбээр нүүрээ даран цурхиран уйлаад, ”Ахаа, намайг уучлаарай. Энэ бүгд миний буруу. Би шуналаасаа болж Дебс овгийн эрдэнэс баялаг болон эрх мэдэлд сэтгэл ханаагүй. Тиймээс л овгийнхоо алтыг хууль бусаар хил давуулах ажилд ашиглачихсан юм. Энэ бүгд миний буруу. Ахаа! Энэ бүгд миний буруу!”
Энэ үзэгдэлийг бүгд хараад гайхшрав.
Линлэй Клайд хоёрын зовхи нээгдэхэд, шүүгч Меритийн хөмсөг нумарлаа.
”Ийм болсноос хойш…” Бернанд толгойгоо өргөөд, хүчээр нулимсаа бариад. Яг л хамаг юм нь нураад унасан мэт болоод. ”Гуравдугаар ахаа, хэний буруу болох нь гол биш. Таны хийсэн зүйл бүхэл овгийг аймшигт аюулд унагалаа. Бернанд Дебс, би, Дебс овгийн одоо үеийн удмын удирдагч, бидний өвөг дээдэс бидэнд нүүр өгөхөөсөө өнгөрлөө, үхсэн байсан ч.”
Ярьж байхдаа, Бернанд дахин нулимс дуслуулна.
Бернанд гэнэтхэн эргэж Клайд руу хараад, шууд өвдөг дээрээ сөгдлөө. Цурхиран уйлаад, ”Эрхэм дээдсээ. Хаант улсаас уравсан нь, Дебс овогт байж болох хамгийн аймшигтай зовлонг өглөө. Дебс овгийн ахлах Бернанд би хүртэл, хариуцлагаас зугтаж чадахгүй. Эрхэм дээдсээ Дебс овгийг хэлтрүүлж оронд нь намайг алах тун хэмээн хүсэж байна. Эцсийн эцэст, манай овгийн дийлэнх хүмүүс гэмгүй билээ!”
Клайд Бернанд руу харлаа.
Тэгээд дараа нь тэрээр Мерит руу хараад, толгой дохив.
Мерит Клайдын бодлыг ойлгожээ. Тэр даруй, ”15 минутын завсарлага! 15 минутын дараа, бид сүүлчийн шийдвэрээ зарлах болно.”
Бүх язгууртнууд шүүх танхимыг орхих бөгөөд, 15 минутын дараа л орж ирж болно. Энэ хэрэг хаашаа чиглэх нь тодорхой болсон байлаа. Дебс овог хууль бусаар усан хаш хил давуулах гэсэн хэргээс болж шийтгэгдэх болно.
Ийм том хэмжээний хэрэг бүхэл овогт нь ч нөлөөлж болзошгүй. Овог нь устгагдсан ч, нэг их гайхаад байх зүйл үгүй.
Гэхдээ мэдээж, Клайд нинжин сэтгэл гарган овгийнхныг нь шийтгэсэн ч амьд үлдээх боломжтой.
Үр дүн нь Клайдаас л хамаарна.
Шүүхийн танхимын гадаа, Ван Боналт Линлэйтэй ярилцана.
”Линлэй, чи үүнийг харсан уу? Дебс овгийн гол салбарын удам нэлээд сайн. Хэдэн өдрийн өмнө Кантер баригдсан. Гэхдээ, тэрээр амиа хорлохын оронд, энэ өдрийг л хүлээж байсан юм.” гээд Ван Боналт инээд алдлаа.
Линлэй ч толгой дохив.
”Хэрэв Кантер амиа хорлосон бол, Дебс овог илүү муу нөхцөл байдалд орох байсан.” Гээд Линлэй инээмсэглэлээ.
Хэрэв Кантер амиа хорлосон бол, түүний цогцос нь Дебс овог хууль бусаар хил давуулсан хэрэгт оролцсон гэдгийн нотолгоо нь болж болзошгүй. Дебс овог үүнийг эсэргүүцэж чадахгүй. Гэхдээ одоо, Кантер ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир, Дебс овогт амьд гарах боломж олдсон.
Гэхдээ мэдээж, Дебс овог амьд мултрах эсэх нь эрхэм дээдсээс л хамаарна.
”Ал, бүгдэнг нь ал.” Бэбэ Линлэйн мөрөн дээр суусан чигтээ оюун санаагаараа Линлэйд уурсан хэллээ. ”Дебс овог тоглоомдоо хэтэрхий сайн юм. Би тэднийг яасан ч хүссэнийг нь хийлгэхгүй.”
Үүнийг сонссон Линлэй инээд алдлаа.
”Скүүүаак.”
Шүүхийн танхимын хаалга нээгдэхэд. 15минут хэдийн дууссан байлаа. Гадаа байсан бүх язгууртнууд эргээд танхимд орцгоон, чимээгүйхэн байр байраа эзэллээ. Шүүхийн танхимд шүүгч Мерит, Хаан Клайд болон цөөн хэдэн хүмүүс л байсан юм.
”Линлэй, ямар шийдвэр гаргана гэж таамаглаж байна?” Клайд Линлэй руу хараад инээмсэглэхэд.
”Мэдэхгүй юм даа.” гэж Линлэй товчхон хариуллаа.
Клайд нууцхан инээмсэглэлээ.
”Бүгд бос.”
Эдгээр үгсийг хэлээд, Мерит албан ёсны байдалтай босоход, бусад язгууртнууд ч түүнийг дагав. Тэрээр толгойгоо өргөөд, цээл хоолойгоор, ”Шүүхийн шийдвэр: Дебс овгийн гишүүн Кантер Дебс, их хэмжээний усан хаш хууль бусаар хил давуулах гэсэн хэрэгт оролцсон гэдгийн харгалзан, 10 сарын 11нд хэрэгтнийг цаазаар авахаар болов.”
”Мөн хууль бусаар хил давуулах гэсэн хэргийн нийт үнэлгээ 40 сая алтан зоос болсон. Тиймд бид Дебс овогт тэрийг 2 нугалуулан 80 сая алтан зоосны торгууль ноогдуулахаар болж Бернанд Дебсийг суллан шүүх хурлын хугацааг сунгахаар тогтлоо.” Энийг сонссон Мерит, Бернанд, Калан болон Нимиц нар санаа алдацгаасан ч, тэдэнд найдваргүй мэт санагдаж байв.
80 сая алтан зоос!
Ямар аймшигтай үр дүн бэ!
Дебс овгийн нийт хөрөнгө ердөө 100 сая алтан зоос, дээрээс нь бүүр бүх үл хөдлөх хөрөнгөө оруулаад. Тэд ийм их торгуулийг төлөхийн тулд ихэнх хөрөнгөө зарахад хүрнэ. Ийм том хэмжээний дуудлага худалдаа, худалдан авагчаа хүнд нөхцөлд оруулах нь лавтай.
Хэдийгээр тэдний үл хөдлөх хөрөнгө 80 сая алтан зоос байлаа ч, үнэхээр тэр нь 80 сая алтан зоос хүрнэ гэх боломж тун бага.
”Линлэй, чи юу гэж бодож байна?” гээд Клайд Линлэй руу харлаа.
Линлэй инээмсэглэн толгой дохиод. ”Гайхалтайгаар дууслаа.”
Клайд Дебс овогт ноогдуулах торгуулиа сайтар тохируулан гаргасан, учир нь Дебс овгийн үл хөдлөх хөрөнгө ойролцоогоор 80 сая орчим. Хэрэв Клайд довтлохоор шийдсэн бол, эргэлзээгүйгээр, тэр ганц ч зоос олж долоохгүй байх байсан.
Гэхдээ эсэргээрээ хэт өндөр байвал, Дебс овог төлөхийн оронд устгагдаж магадгүй гэх эрсдэлтэй тулгарах байсан.
80 сая алтан зоос их ч биш бага ч биш. Яг тохирсон үнэ.
”Ааваа.” Калан болон бусад нь Бернандыг алхахад нь туслахаар яаравчлан очлоо.
Гэхдээ Бернад гуравдугаар ахыгаа л ширтэж байлаа. Кантерын царайн тайван байв. Тэр Бернанд руу толгой дохилоо. Тэрбээр усан хаш хууль бусаар хил давуулах гэсэн хэргийг удирдан явуулсан болохоор үхнэ гэдгээ мэдэж байсан юм. Гэхдээ тэр одоо овгийнхоо өмнөөс үхэх гэж байна, тиймээс түүний хүү эхнэр хоёртой овог нь илүү сайхан харьцана.
Бернанд Кантер руу толгой дохилоо.
Ах дүүс. Нэг нэгэнрүүгээ харц шидэлцэх дээ, нэг нэгнийхээ юу бодож байгааг мэдэцгээж байлаа.
”Эргээд… явцгаая.” Бернанд санаа алдаад хэллээ.
Ийм зүйл тохиолдсоны дараа, Дебс овгийн амьдрах чадвар томоохон цохилтонд орно. Хамгийн сайндаа л, тэд эдийн засгийн хүчнийхээ 1/10-тэйгээ л үлдэнэ. Энэ өдрөөс… Дебс овог Фэнлай хаант улсын дээд түвшний хүчирхэг байр сууринаасаа унаж байна. Тэднийг одоо ердөө л чинээлэг гэр бүл гэж үзэж болно.”
Линлэйн эдлэн, халуун усны цэцэрлэг.
Линлэй сандал дээрээ чимээгүйхэн гөлөрч суулаа.
”Линлэй, чи юу бодож байгаа юм?” Делин Кевоте Хуйларч буй бөгжнөөсөө гарч ирээд асуухад.
Линлэй Делин Кевоте руу харан санаа алдаад, ”Өнөөдөр би Дебс овгийн шүүх хурлыг хараад, гэнэтхэн өөрийн маань овог бодогдсон юм. Манай овог бүхэл Юлан тивд давамгайлдаг байсан, гэсэн ч одоо, бүх үе удмуудаас эцэст нь хэн үлдэв? Миний аав үхэж, ээжийн маань хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Бяцхан Вартон одоо Обриэн эзэнт гүрэнд байгаа. Харин бүхэл Ариун нэгдэлд, би гав ганцаараа л байна.”
Линлэй хүчирхэг ч, ганцаардалд автжээ.
Түүний эцэг эх байхгүй болж, илчлэгдэх ёсгүй байсан өшөө авалтанд орооцолдчихсон.
Энэ өшөө авалтын замнал, Линлэйн зүрх сэтгэлийг туйлдуулах ба тэр багахан ч амс хийхгүй байсан юм.
Линлэйг хараад, Делин Кевотед өрөвдөх сэтгэл мэдрэгдэнэ. Линлэй том хүн шиг болсон бас түүнд язгууртнуудтай харьцахад асуудал гардаггүй… Линлэй энэ жил дөнгөж л 17 хүрч байгаа. Тэр тийм ч их хугацаа зарцуулалгүй шидтэний сургуулийг төгссөн.
”Линлэй тайвшир. Өөрийгөө бүү дарамтал. Чамд цаг өчнөөн бий.” Делин Кевоте түүнийг тайвшрууллаа.
Линлэй Делин Кевотийг хараад. Энэ ганцаардмал замаар аялахад нь, Делин өвөө болон Бэбэ нарыг хамт байгаад нь баяртай байлаа.
”Баярлалаа, Делин өвөө.” Линлэй баяртайгаар хэлэхэд.
Делин Кевоте инээд алдвал Линлэй.
”Би үнэхээр ээждээ юу болсныг мэдмээр байна. Би аль болох хурдан Клайдыг алмаар байна.” Ээжийг нь хулгайлсаныг хэрэгсэлгүй орхилоо гэхэд, ээж нь 10 жил гэр бүлээсээ хол байснаас болж аав нь амиа алдсан, тиймээс эргэлзээгүйгээр, Клайд үхнэ.
”Алуурчдын хаан Цезарийг хорны жорыг авчирах эсэхийг хэн мэдэх юм.” Линлэй тэвчээргүйтэж эхэллээ.
Хэдэн өдөр, Линлэй Алуурчдын хаан Цезарийг эргэж ирэхийг хүлээнэ. Гэсэн ч хэдэн өдөр өнгөрсөн ч Цезариас мэдээ ирсэнгүй. Цаг урсан өнгөрсөөр, нэг мэдэхэд л 10 сар болчихсон байв. Өнгөрсөн сар, Фэнлай хаант улс нэлээд тайван байсан. Болсон ганц зүйл нь Дебс овгийн хийсэн том хэмжээний дуудлага худалдаа.
Олон овог Дебс овгийг доош нь дарж доромжилхыг оролдож байсан. Гэсэн ч, Дебс овгийн үл хөдлөх хөрөнгийн үнэ маш өндөр, тиймээс бусад овгууд хэд хэдэн сайн үнэ хаясан билээ. Тийм дээ ч, дуудлага худалдааны үнэ тийм ч бага байгаагүй. Тэд өмнө нь 80 сая алтан зоосны үнэтэй байсан зүйлээ, нийтдээ 70 саяар л зарж чадсан юм.
80 сая алтан зоос төлж байж л, Дебс овог аюулаас зайлж чадна.
Гэхдээ энэ хэргийн дараа, Дебс овгийн хөрөнгө 90%-аар буурна.
10 сарын 10 Кантерыг цаазаар авахаас нэг хоногийн өмнө. Энэ өдөр, Линлэй халуун рашааны цэцэрлэгтээ байсан бөгөөд, байнга хийдэг бэлтгэлээ хийж байлаа.
”Ноён Линлэй, Ноён Цезарь ирлээ.” Эмэгтэй үйлчлэгч гадаанаас өндөр дуугаар хэллээ.
Линлэй ч Цезарийг ирвэл тэр даруй мэдэгд гэж хэлсэн байжээ.
”Цезарь ирсээн?” Линлэй яаравчлан хувцсаа өмсөөд Халуун рашааны цэцэрлэгээс гүйн гарлаа. Линлэйн хурдаар тэрээр 10 секундэд л гол танхимд ирчихэв. Одоо бол, Цезарь урт сулбагар нөмрөг нөмөрсөн, нэг хөлөө аччихсан залуухуутайхан сууж байлаа. Тэрбээр мөн цай ууж байсан юм.
”Ноён Цезарь.” Линлэй холоос дуудлаа. Гурав алхасны дараа, Линлэй гол танхим орж ирэв.
Линлэйг хараад, Цезарийн нүд томроод, тэр дурай хөл дээрээ бослоо. ”Мастер Линлэй, өнөөдөр л ирж байгааг минь өршөөгөөрэй.” Тэрээр ярингаа хувцаснаасаа дугтуй сугалан гаргаж ирлээ. ”Линлэй энэ миний яриад байсан жор. Энэ чинийх.”


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s