Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 21]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 21 – Шүүх хурал
Нимиц, Каланы хоёр авга, Калан, Роулинг бас Алис нар сууж зүрхэлсэнгүй. Тэд гол танхимд чимээгүйхэн хүлээж байлаа.
”Калан, Ноён Линлэйг ирэхээр, жаахан даруухан байх ёстойгоо санаж байгаа биз дээ.” Нимиц хүйтнээр ширтлээ.
Калан толгой дохиод. ”Хоёрдугаар авга, би мэдэж байгаа.” гэлээ.
Үнэндээ, Каланы сэтгэл Линлэйд дайсагнах дайсагналаар дүүрэн байгаа. Тэрээр шоронгоос суллагдсан шалтгаанаа мэдсэнийхээ дараа Линлэйд бүүр ч уур нь хүрсэн!
”Алисаар Линлэйгээс юм гуйлгаж байснаас өөрөө шоронд байж байсан нь дээр.” Каланы сэтгэл уур хилэнгээр дүүрэн байлаа.
Өмнө нь, Алис Линлэй хоёрыг хамт байдаг байх үед л, Калан Линлэйг үзэн ядаж эхэлсэн. Тэрээр Алисыг эргүүлээд өөрийнхийгөө болгосныхоо дараа, жаахан сэхүүн болсон. Түүний нүдэнд, Линлэй Дебс овогтой харьцуулашгүй, тэдний түвшин ойртох ч үгүй байсан. Гэхдээ хэдэн сарын дараа, Линлэйн байр суурь бүрэн өөрчлөгдөж, Фэнлай хаант улсын тодоор гэрэлтэх од болон хувирсан. Фэнлайн хаан, бас Гэрэлт сүмийн их лам нар ч Линлэйд таатай ханддаг. Тэр ч байтугай аав нь хүртэл түүнтэй харьцахдаа маш даруухан байдаг. Каланы зүрх сэтгэл үзэн ядалтаар дүүрэн байлаа.
Тэд хоёул залуу хөвгүүд. Яагаад тэр ийм доод зиндааных байгаа юм?
Ялангуяа энэ удаа!
Тэр шоронд хоригдсон. Тэгээд арай гэж суллагдахад, түүний хамгаас хайрт Алис нь, Линлэйгээс өөрийг нь суллахыг хүссэн байж таарсан.
Калан маш их доромжлол мэдэрнэ. Тэр шорондоо үлдээд Линлэйн сайхан сэтгэлийг хүлээж авахгүй байхыг хүссэн. Тэр Линлэйд ихэд уурлаж бүүр алахыг ч хүснэ!
Гэхдээ овгийнхоо төлөө, Калан, Линлэйн эдлэнд ирсэн ба жаахан ч болов хүндэтгэлгүй хандаж болохгүй.
Хөлийн чимээ сонсдлоо.
Тэр даруй Каланы уур буцлав. Гэсэн ч хүчээр инээмсэглээд, эелдэг, даруухан загнав.
”Хүлээлгэсэнд өршөөгөөрэй.” Линлэй цээл хоолойгоор хэллээ.
Нимиц болон бусад нь ч түүний зүг харлаа. Тэрээр усанд ороод гараад ирсэн байв. Үс нь нойтон, энгийн сулбагар нөмрөг нөмөрсөн байх ба
”Сууцгаана уу.” хэмээлээ. Линлэй нэг гараа даллаад, аажуухан суухад.
Нимиц болон бусад нь ч яаравчлан суулаа. Нимиц эхэлж инээмсэглээд, ”Ноён Линлэй, энэ удаа танайд зочилж байгаа шалтгаан нь талархлаа илэрхийлэх гэж. Хэрэв та байгаагүйсэн бол, Калан ийм хурдан чөлөөлөгдөхгүй байх байсан. Калан хурдан Ноён Линлэйд талархсанаа илэрхийл.” гэхэд.
Калан дахин хүчээр хөл дээрээ босоод. Зүрхэн дэх уур хилэнгээ дараад, өөрийгөө хүчлэн даруухан загнан. ”Баярлалаа, Ноён Линлэй.” гэлээ.
Линлэй Калан руу инээмсэглээд. ”Калан. Надад талархах хэрэггүй.”
”Ноён Нимиц. Удахгүй, би нэг чухал ажилд анхаарлаа хандуулах шаардлагатай болно. Та нарыг ямар зорилготой манайхаар ирсэнийг мэдэхгүй юм? Ирчихсэнээс хойш, ярих уу даа?” гээд Линлэй Нимиц руу инээмсэглэлээ.
Үнээн, Линлэй хүмүүст цагаа хий үрэхийг хүсэхгүй байгаа төдий. Түүний цаг бэлтгэлээ хийхэд хадгалагддаг.
Нимиц гайхширсанаа, яаравчлан биеэ цэгцлээд. Сулхан дуугаар, ”Ноён Линлэй, манай Дебс овгийг усан хаш хууль бусаар хил давуулах гэсэн хэрэгт оролцсон гэж буруутгаж байгаа. Ийм нөхцөлд, Дебс овог бүхлээрэй устгагдах боломжтой. Тиймээс, манай овгийнхон танаас гуйж байна, Ноён Линлэй, таны тусламж хэрэгтэй байна. Энэ аюулыг даван гарвал, бид таны тусыг хэзээ ч мартахгүй.”
Ярьж байхдаа, Нимиц түүн рүү хар хайрцаг төхүүллээ.
”Ноён Линлэй, энэ Каланыг аварсанд талархаж буй жаахан бэлэг. Хэрэв манай овог энэ гамшгаас аюулгүй мултарвал, бид танд дахин талархсанаа илэрхийлэх болно.” Нимиц Линлэйд чин сэтгэлээсээ хар хайрцгийг өглөө.
”Сввшш.”
Бяцхан сүүдрийн хулгана, Бэбэ, Линлэй руу дурамжхан харна. Тэр хайрцгийг нээлгүй, хэдхэн удаа ”ххмм” гэж байгаад дуугүй боллоо.
”Ноён Нимиц, Бэбэ бол дэггүй сахилгагүй нэгэн. Би энэ бэлгийг авъя, танд баярлалаа.” Гэж хэлчихээд инээд алдаад, Линлэй хажуудаа хар хайрцагийг харах ч үгүй тавьлаа.
Нимиц Линлэйг тэвчээргүйтсэн байгааг мэдэрлээ.
Тэр даруй, Нимиц бусадруугаа ноцтойгоор ширтээд, бослоо. ”Ноён Линлэй, бид танд түвэг удахаа болъё доо. Одооноос нэг сарын дараа шүүх хурал болно. Таныг туслана гэж найдаж байна.” гэхэд.
Линлэй толгой дохилоо.
Нимиц болон бусад нь ч тэр даруй яваад өгөв. Тэр хугацаанд, Алис Роулинг хоёр ганц ч үг унагаасангүй. Нимиц бүгдэнг нь төлөөлж ярьж байсан юм.
Тэдний явахыг хараад Линлэй хүйтнээр инээн. ”Нимиц муу хөгшин луйварчин. Алисыг авчирвал намайг илүү нүүр өгнө гэж бодоо юу?” гээд Линлэй хар хайрцгийг нээвэл. Дотор нь кристал карт захианы хамтаар байв.
”Захиа юу даа?”
Линлэй захиа руу гараа явуулахад, гарнаас нь гэнэтхэн гал дүрэлзээд, агшин зуурт үнс болголоо. Линлэй захидлыг уншиж түвэг удсангүй.
Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ. Хэдийн 9 сар болж.
Өнгөрсөн сарын хугацаанд, Линлэй бэлтгэлдээ төвлөрсөн. Түүний чадвар, хүч болон биеийнх нь уян хатан байдал бүгд сайжирсан. Түүний дантиан дахь Луугийн цусны тулааны ки улам цэвэр болсон.
Линлэй 6-р зэрэглэлийн сүүлчийн шатанд хүрснээ мэдэрч байлаа.
Түүний сүнсний энерги өсөж, Линлэйн хөгжил хурдацтай байлаа. Гэсэн хэдий ч тэрээр гоц ухаантан байлаа ч 7-8р зэрэглэл хүртэл 20 жил бэлтгэл хийх шаардлагатай. Тэр хурдацтай сайжирч байсан ч хэдэн сар өсөлт нь мэдэгдэхүйц байсангүй.
Шидтэний зам маш урт бөгөөд хэцүү билээ.
Халуун рашааны цэцэрлэгт, цүүцний сүүдэр үзэгдэхэд, сийлбэр илүү цэвэрхэн болж хүний дүрсийг олж байлаа. Бүх зүгт багахан зүсэлт хийгдэж өвсөн дээр унана. Гэнэтхэн, Линлэй зогсоод, цүүцээ татлаа.
”Хөөх. Эцэст нь нэг юм дууслаа.” Урдаа байгаа сийлбэрээ хараад, Линлэй сэтгэл ханамжтайгаар толгой дохилоо.
Энэ сийлбэрийг, Линлэй ‘Алуурчдын хаан’ гэж нэрлэсэн бөгөөд Линлэй үүнд маш их хүчин чармайлт гаргасан юм. Линлэй мөч бүрт өөрийгөө зөв байрлалд орохыг хүчилсэнээр, Цезарийн хөшөөг илүү төгс болгосон.
Түүний өмнө байх хөшөө өндөр эрэгтэй хүнийх байлаа.
Тэдгээр хүйтэн тайван нүднээд нь хүмүүст бурханыг харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Үхлийн бурхны аура энэ сийлбэрээс мэдрэгдэх ажээ. Энэ сийлбэрийг хараад, үзэгчид айдас болон аймшигтай мэдрэмжийг авна.
”’Зүүднээс сэрсэн нь’-тэй зүйрлэхгүй ч, энэ энгийн нөхцөл байдалд хийж болох миний хамгийн төгс хөшөө.” Линлэй сийлбэртээ сэтгэл хангалуун байлаа. Тэр маш анхаарал болгоомжтой хандаж энэ сийлбэрт бүтэн сарыг зарцуулсан. Эцэст нь, тэр бүрэн дуусгалаа.
Тэрээр шулуун цүүцээ тавиад, халуун рашаандаа хэсэг хэвтэж байгаад, дараа нь сандал дээрээ суун нөмрөгөө нөмөрлөө. Тэрбээр өөрт нь авчирсан өглөөний цайг ууж байв.
”Линлэй.”Делин Кевоте хажууд нь гарч ирлээ.
”Делин өвөө.” Линлэй Делин руу харав.
Делин инээд алдаад, ”Линлэй, Дебс овгийн шүүх хурал болоход 2 өдөр үлдэж. Чи очиж үзэх гэж байна уу?”
”Шүүх хурал?” Линлэй гайхширлаа.
Энэ сар, маш хүндхэн бэлтгэл хийсэн. Линлэй Дебс овгийн хэргийн талаар таг мартчихсан байжээ. Хэрэв Делин сануулаагүй бол, Линлэй санах ч үгүй байсан биз.
”Тийм ээ, мэдээж.” Линлэйн царайнд инээмсэглэл тодорлоо.
Юлан цаг тооллын 9999 он. 9-р сарын 9. Фэнлай хаант улсын Хар уст шоронд.
Фэнлай хаант улсын Хар уст шорон маш алдартай шорон, бас хамгаалалт нь маш өндөр. Хар уст шоронгийн шүүх хурлыг хүлээнэ гэдэг Фэнлай дэх маш чухал үйл явдлуудын нэг юм.
Хар уст шоронгийн хашаанд, өнөөдөр маш олон язгууртнууд цуглажээ. Эрхэм дээдэс, хаан Клайд ч гэсэн суудалдаа суун ажина. Үнэндээ, Линлэй ч гэсэн өнөөдөр энд ирсэн.
”Ноён Линлэй.” Нэг язгууртан дулаахнаар түүнтэй мэндчиллээ.
”Линлэй, алив миний хажууд суу.” Урд нь суух Клайд Линлэйд хандан хэллээ. Линлэй Клайд руу инээмсэглээд, алхалаа.
Линлэй Клайдын хажууд очиж суув.
Мерит үсээ гялтгануулан, шүүгчийн суудалд суулаа. Түүний бэлхүүс нуруу нь цэх байв. Тэр шударга бас хараад бус байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа. ”Бүгдээрэй, сууцгаа.” Мерит цугласан язгууртнууд руу инээмсэглээд толгой дохилоо. Ерөнхийдөө, Мерит Линлэй Клайд хоёрын чигт хараад инээмсэглэсэн юм.
Язгууртнууд бүгд чимээгээ аядаад доош суулаа. Өнөөдөр, Дебс овгоос 10-аас ч олон хүн иржээ. Тэд бүгд хамт сууж байх ба шүүх хурлыг сандрангуй харна.
”Бернадыг авчир.” Мерит шууд тушаав.
Төд удалгүй, хоёр цэргийн хамгаалалт доор, Бернанд гар хөлөндөө дөнгөтэй орж ирлээ.
Мерит ойролцоох түшмэл рүү харахад, тэрээр хурдан урагш алхаад. Сул дуугаар, ”Ван Патерсон сангийн сайд байхдаа, хаант улсын эсрэг олон үйл ажиллагаа явуулсан. Жишээлбэл, тэр Дебс овогтой усан хаш нууцаар хил давуулах гэсэн хэрэгт хамтарч байсан гэж сэжиглэгдэж байгаа. Энэ хууль бус хил давуулалт гэсэн нь манай Фэнлай хаант улс үүсэн бий болсноос хойших хамгийн том хэрэг гэж үзэж байна. Бид хууль бусаар хил давуулсан усан хаш 50 сая алтан зоосноос ч их болохыг олж илрүүлсэн.”
Үнэндээ, Дебс овог хууль бусаар хил давуулах хөтөлбөрийг эхлүүлсэн. Үнэлгээ нь 50 сая алтан зоос гэж байгаа ч, бодит байдал дээр Дебс овог хэдхэн сая алтан зоос зарцуулсан. Үүнээс л хууль бусаар хил давуулан наймаа хийх хэр ашигтай болох нь харагдаж байгаа юм.
Гэхдээ хууль бус хил давуулалт эхэлхэд, Ван Патерсон үхсэн, тэгээд үр дүнд нь тэд баригдсан.
Түшмэл үргэлжлүүлэн, ”Мөрдөн байцаалтан дээр үндэслэхэд, энэхүү хэргийг голлон зохион байгуулсан этгээдүүдийн нэг гол руу үсэрсэн ч, Лансэр ах дүүс баригдсан.”
Дуусгаад, түшмэл хойш суулаа.
Мерит Бернанд руу хараад. ”Бернанд, өөрийгөө өмгөөлөх үг байна уу?” гэхэд.
Бернанд толгой дохиод. ”Тийм ээ, Ноёнтоон би хийсэн юм. Гэхдээ юуны түрүүнд Дебс овог энэ хэрэгт оролцоогүй. Хоёрт, Лансэр ах дүүс урт хугацааны өмнө манай овгоос гарсан. Гуравт, тэр гол руу үсэрсэн хүн энэ хэргийн цаана байсан эзэн нь. Дебс овог үүнд хамаагүй билээ.”
Мерит толгой дохиод инээд алдаад. ”Энэ хэргийг танай гуравдугаар ах зохион байгуулсан. Харин чи үүнд хамааралгүй гэх гээ юу?” гэлээ.
”Гуравдугаар ах? Миний гуравдугаар ах одоо ч зэрлэг талаар аялж байгаа. Яаж үүнд оролцож чадах билээ дээ?” Бернанд энэ сэдвээ үргэлжлүүлсээр л байлаа.
”Чиний гуравдугаар ах аялж байгаа?” Меритийн царай хүйтэн болоод. ”Тэгвэл чамаас асууя, хэрэв танай гуравдугаар ах гадуур аялаж байгаа юм бол, яагаад, намайг тушаахад Дебс овогтоо эргүүлэн дуудсангүйв, урт хугацаанд гэртээ эргэж ирээгүй байлтай?” гэхэд.
Бернанд итгэлтэйгээр, ”Миний гуравдугаар ах өөр хаант улсад аялж байгаа. Хамгийн чухал нь, маш хол. Тэр үүнийг олж мэдэхэд жилээс ч урт хугацаа орох биз.”
Мерит Бернанд руу хараад, инээд алдан хүйтнээр, ”Катсон болон нөгөө хоёрын авчир.”
”Катсон?” Бернанд цочролд орлоо. Катсон бас нөгөө хоёр гэж хэн юм бол?
Төд удалгүй, гурван залуухан эрчүүд шүүхийн танхимд орж ирээд, өвдөг сөгдөн хүндэтгэлтэйгээр ”Талархаж байна, Ноёнтоон.” гэцгээлээ.
Эд нар өмнөн дэлхий ертөнцийг багахан л харсан тариачид гэдэг нь илт байв.
Мерит тайвнаар, ”Катсон, харсан зүйлээ тайлбарла даа.” гэхэд.
”Мэдлээ, ноёнтоон.” Тэдний удирдагч хүндэтгэлтэйгээр. ”6-р сарын 28нд, бид гурван ах дүүс гол дээр загасчилж байсан юм, гэтэл гэнэтхэн, модонд тээглэгдчихсэн баян язгууртны хувцастай хүн үхчихсэн хөвж байхыг харсан. Тэр эр хэдийн үхчихсэн байсан бөгөөд цусандаа хутгалдчихсан байсан.”
Эдгээр үгсийг сонсоод, Бернандын царай хувьс хийв.
”Хууль бус хил давуулах гэсэн хэргийн удирдагчийг мөрдөгж байсан өдөр ч гэсэн 6-р сарын 28 байсан билээ. Тэгээд болсон зүйлээс болоод, удирдагч нь гол руу үсэрсэн.” Мерит Бернанд руу хараад. ”Бернанд, чи нүглээ хүлээн зөвшөөрч байна уу?” гэхэд.
”Миний гуравдугаар ах хол газар аялаж байгаа билээ. Тэр огтхон ч энэ хэргийг зохион байгуулаагүй. Миний Дебс овог гэмгүй.” Бернад толгойгоо өргөөд, буруугүй гэсэн байрнаасаа хөдөлсөнгүй.
Мерит хүйтнээр инээгээд, ”Кантер Дебсийг авчир.”
Кантер Дебс гэх нэрийг сонсоод, Бернандаас гадна Дебс овгийн гишүүдийн царай хувхай цайлаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.