Чөтгөр бурхдын домгууд 122

Энэ долоо хоногын 11 хэсгээс 4-р хэсэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 122 – Манант навчит ургамал

Хотын захирагчийн эдлэнд

Хавцлын чөтгөрийг алсаныг мэдээд Харанхуйн бүлгэмийнхэн даруй Хотын захирагчийнхаас ухарлаа. Тэд харанхуйд замхран орлоо.

Сүүдэрт дахин нэг хүн зогсоно.

Тэр хүн намуухан хөдөлгөөнгүй зогсоно. Энэ хар хувцастай хүн Хавцлын чөтгөрийг алж буй мөн Е Сю Не Лиг авч явж байгаа үйл явдлыг бүгдийг нь харсан. Тэрээр уруулаа зуугаад хэлнэ. “Сонирхолтой юм.”

Не Лиг Е Сюгийн гараас авах хэд хэдэн боломж байсан ч гэсэн энэ бодлоо болиод өөр зүг рүү явлаа.

“Намайг байгаа гэдгийг мэдэрсэнийг чинь мэдэж байна. Чи хариу үйлдэл үзүүлсэн ч намайг элдэн хөөгөөд барьж авах хэцүү л байх болов уу. Энэ удаагийн тулаанд чамайг ялсанд тооцьё. Харин дараагийн удаа ийм амархан байхгүй шүү.”

Хар хувцастай хүн хүйтнээр мишээгээд харанхуйд замхран одлоо.

Е Зонг Тай И үхлийн байгуулалт дотор зогсвол нүдэнд нь хүйт хурлаа. Сэрэмжилсэн харц нь төд удалгүй арилав. Энэ хүн явсаныг Е Зонг мэдэрлээ.

Хавцлын чөтгөр гарч ирэхээс өдийг хүртэл Харанхуйн бүлгэмийн хоёр Чөтгөрийн сүнстэнг барьсанаас гадна Е Зонг энэ хар хувцастай хүнээс сэрэмжилсэн. Энэ эрчим харанхуйд замхаран орвол Е Зонг тэр хүнийг явсаныг мэдлээ.

‘Энэ хүн өөрөө оролцохгүй байсан юм байхдаа.’ Е Зонг бодлоо. Хэрэв тэр хүн өөрийн биеэр оролцсон бол Е Зонг хүчит тулаанд гар бие оролцох байсан.

Хар Алтан зэрэглэлийн тулаанч хурдлан гүйн ирээд.

Ийн хэллээ. “Ноён Е Зонг, муу мэдээ!”

“Юу болоов?” Е Зонгийн муу совин татлаа.

“Олзлогдсон гурван Хар Алтан зэрэглэлийн дайчид бүгдээрээ үхсэн байна.” Тулаанч гараараа ёслон хэлэв.

“Өө, ийм учиртай байжээ.”

Е Зонг гараа чангаар атгав. Хар Алтан зэрэглэлийн дайчдыг зугтаалгахгүйн тулд тэдний сүнсний тойронг эвдэлсэн. Тэд дахин хэзээ ч сүнсээ хөгжүүлж чадахгүй. Гэтэл Харанхуйн бүлгэм тэднийг хөнөөх хүртэл тийм увайгүй байна хэмээн тэрээр бодоогүй.

“Тэд шорон руу хүмүүс явуулсан юмуу? Бусад хүмүүсийнх нь хүч ямар байсан бэ?”

Хотын захирагчийн шорон маш нууц газар байдаг. Бараг хэн ч энэ газрын талаар мэдэхгүй. Өөр хүмүүс шоронгийн хаана байгааг мэдээд тийшээ дайрсан юм болов уу? Энэ хэргийг маш сайн судлах хэрэгтэй.

Тулаанч хэллээ. “Хотын захирагчид айлтгах нь. Шорон руу дайраагүй. Тэр гурван Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнүүд нууцлагаар нас барсан.”

“Нууцлагаар нас барсан?” Е Зонгийн зүрхэнд хүйт даав. Харанхуйн бүлгэм энэ эцсийн аргыг хэрэглэжээ. Хэрэв буруу таамаглаагүй бол Харанхуйн бүлгэм Сүнсний гинжийг энэ гурван Хар Алтан зэрэглэлийн дайчдад хийжээ. Хэрэв олзлогдсон тохиолдолд тэд Сүнсний гинжийг ашиглан тэдийг хөнөөчихөж болно.

Ийм аргатай учраас залуус нь урвана гэж айх шаардлагагүй. Харанхуйн бүлгэмийн газар тийм нууц байдаг нь хачин биш. Яруу алдрын хотын олон гэр бүлүүд Харанхуйн бүлгэмийг хаана байдгийг мэддэггүй.

Яруу алдрын хотын яг гадна.

Хар хувцастай нэгэн эр хөдөлгөөнгүй зогсоно. Бусад хар хувцастай залуус бүгдээрээ хүндэтгэлтэйгээр бөхийн ёслоно. Тэд дуу авиа гаргахаасаа ч эмээж байв. Тэдний дунд хэд хэдэн Хар Алтан зэрэглэлийн дайчид ч байлаа.

Хар хувцастай хүн хүйтнээр амьсгалаа гаргаад. “Найман Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнүүд энд ирсэн. Нэг нь Хавцлын чөтгөрт алуулсан. Хоёрыг нь Е Зонг алсан. Бас нэг нь тэр жаалд алуулсан. Гэтэл хүүгийн ээж аавыг нь авчир гэсэн хүмүүсээс ч мэдээ ирсэнгүй. Та нар нээрээ бүтэлгүй юм.”

“Ноёнтон. Тэр хоёр хачин байгуулалт тийм хүчтэй байна гэж бид санаагүй. Тэнгэрийн Хээ овогт хэд хэдэн Хар Алтан зэрэглэлийн харуулууд байна лээ. Тэд урьдаас бэлтгэсэн байх ёстой. Бид хүүгийн ээж аавыг олж чадаагүй.”

Хар хувцастай хүн гараа нээвэл гарт нь байсан гурван хар өнгийн тамганы чулуунууд үйрч унав.

“Энэ удаа, би зүгээр өнгөрөөе. Гэхдээ ирээдүйд та нар бүтэлгүйтэх юм бол та нар энэ гурав шиг болно шүү.” Хар хувцастай хүний хоолой яг л тамын чөтгөрийнх гэмээр хүйтэн хөндий сонсогдоно.

Үүнийг харсан хүмүүс айсандаа дагжин чичирнэ. Энэ гурван хар өнгийн тамганы чулуу бол баригдсан Гурван Чөтгөрийн сүнстний амийг хэлж буй юм. Хар хувцастай хүн тамгыг идэвхижүүлэн тамгыг үйрүүлвэл тэд үхнэ. Эсэргүүцэхийг хүссэн хүн байдаг хэдий ч эсэргүүцсэн хүмүүс ч мөн адил үхдэг.

Тэд Харанхуйн бүлгэмд орсон өдрөөс эхлэн өөрсдийгөө хянахаа больж сүнсээ энэ сүнсний чулуутай гинжилдэг. Ийм аймшигтай зүйлийг тэд харахыг зүрхлэхгүй. Хэрэв аюулгүй газар зугтаахыг хүсвэл Харанхуйн бүлгэм чамайг буцаан олзлоод авч ирнэ. Харанхуйн бүлгэмд боолчлуулан амьдрахаас өөр арга байхгүй. Заримдаа найз нөхдөө үхэхийг хараад тэд ихээхэн сэтгэлээр унадаг байна.

Тэд үхсэн ч гэсэн шинэ хүмүүс там мэт сургуулилалтыг даван Харанхуйн бүлгэмд дахин элсдэг. Энэ нь Харанхуйн бүлгэмийг улам хүчтэй болгодог билээ.

Яруу алдрын хотын хувьд Харанхуйн бүлгэм үргэлж хар дарсан зүүд нь байсан.

“Явцгаая. Бид Чөтгөрийн ноёнд мэдэгдэх ёстой.”

Хар хувцастай залуу эргэж хараад алхав. Хар хувцастай залуус бүгдээрээ түүнийг даган алхлаа.

Тэд холын уулны нүсэр том модон дээрээс өөрсдийг нь харж байгааг анзаараагүй. Металаар хийсэн хурц хараатай энэхүү шувуу харанхуйг нэвт харна. Энэ том бие бол Е Ян өвөг дээдсийн сүнс бүхий сүнсний хүүхэлдэй билээ.

Яруу алдрын хотын захирагчийн эдлэнд.

Не Ли орон дээрээ чимээгүй хэвтэнэ. Хоёр нүд нь аниастай байх ба тэрээр ухаан алдсан байлаа.

“Аав, Не Ли яаж байна?” Е Зиюун сандрангуйгаар асуув. Нүдэнд нь зовинол хуралдсан байв. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч Не Ли хэвтэж буйг харсан Е Зиюун биеэ барьж чадалгүйгээр уйлав. Түүний нүднээс нулимс бөмбөрөн хацрыг нь даган урслаа.

Не Юу уйлав. “Не Ли ахаа, хурдан сэргэ л дээ. Вууу….”

Е Зонг Е Сю хоёр дэргэд нь чимээгүйхэн зогсоно.

“Е Зонг ноёнтон, бие нь ямар байна?” Е Сю Е Зонг руу харан асуулаа.

Е Зонг санаашрангуй. “Хэрэв Сүнсний хүчээ Не Ли илүү ашигласан бол яахав. Гэхдээ түүний сүнсний хүч ширгэсэн байна. Энэ асуудалтай.”

Е Зонг хэсэг зуур чимээгээ аядаж байснаа Е Сю уруу харан хэллээ. “Манант Навчин ургамлыг авчир. Не Лид өгье.”

Е Зонгийг үгийг сонссон Е Сюгийн хөмсөг зангирав. Е Зонг уруу үл итгэсэн аястай харлаа. Е Зонг Манант Навчит Ургамлыг Не Лид өгнө гэдэг итгэмээргүй хэрэг.

Е Зонгийн одоогийн байдлаар Домгийн зэрэглэл хүрэхэд ганц алхам дутуу. Хэрэв Манант Навчин ургамлыг хэрэглэх аваас өөрийнхөө чухал даваагаа даван хэзээд ч Домгийн зэрэглэлд хүрч магадгүй. Манант навчин өвс маш ховор. Уул болон ойн маш гүнээс л олддог. Энэ ургамлыг Домгийн зэрэглэлийн амьтад хамгаалдаг юм. Дээр нэгэн үед Ноён Е Мо амиа эрсдүүлэн байж энэ ургамлыг авчирсан.

Е Зонг Е Сю руу ууртайгаар хараад. “Авчраагүй л байна уу? Хүний амь аврах илүү чухал шүү.”

“Мэдлээ!”

Е Сю даруй Хотын захирагчийн эрдэнэсийн сан оров.

Е Зиюун нулимс дүүрэн байхыг хараад Е Зонг санааширлаа. Не Лид дургүй байдаг ганц шалтгаан нь охиноо хамгаалах гэсэн хэрэг. Гэхдээ Е Зиюуны байгаа байдлыг хараад Е Зонг санаашрахаас өөр яахав. Аав хүн охиныхоо хажууд мөнх байна гэдэг боломжгүй. Нэг л өдөр түүнийгээ явуулах үе ирнэ.

Не Ли гаднаа гэнэн томоогүй, дүрсгүйтэх хэдий ч дотроо ихэд нухацтай хүн.

Өнөөдрийн тулаанаар Харанхуйн бүлгэмийг ялж чадсан шалтгаан гэвэл Не Ли. Е Зонг Не Лиг харах өнцөг өөрчлөгдсөн.

Хэсэг хугацааны дараа Е Зиюун Е Зонгийн зааварчилгааг даган Манант Навчин ургамлыг нунтаглаад. Нунтаг ургамлаа устай холиод Не Лид уулгав.

Е Зиюуны уран бөгөөд шаламгай хөдөлгөөнийг харсан Е Зонг толгойгоо сэгсрэв. Эмэгтэй хүн гэрээ орхин яваад дэлгэрүүлэх заяатай юм гээч. Энэ талаар бодсон тэрээр дахин дахин хүүхдүүдийн замд саад болж болохгүйгээ ухаарна. Е Зонг удаанаар гарч одлоо.

Маш урт зүүд байв.

Зүүдэндээ Не Ли Яруу алдрын хотын мөхөл дээр эргээд ирлээ. Эмэгтэйчүүд болон хүүхдүүд эргэн тойронд нь уйлна. Яруу алдрын хотыг галт далай бүрхэн авсан байв. Не Ли Тэнгэрийн Хээ овгийн мөхлийг, хамаатнуудынхаа үхлийг харлаа. Хэдэн Хүчирхэг дайчдын хамгаалалтанд хэдхэн л хүүхэд амьд үлдсэн.

Аав нь зүүдэнд нь хэлнэ. “Чи бол манай овгийн итгэл найдвар. Чи амьдрах л юм бол манай овог үргэлжилнэ.”

Ингэж хэлээд аав нь насан эцэслэсэн.

Зүүдэнд нь Е Зиюун өөрийг нь тэвэрнэ. Тэрээр өнгөрснөө бодон хэлнэ. “Бид хоёрын хэн нь ч нас барсан зоригтойгоор үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй шүү.”

Энэ үүрдийн хагацал юм шиг байна.

Энэ мөчид Не Ли уйлж, нүднээс нь нулимс бөмбөрнө.

“Зиюунаа….” Не Ли хайртынхаа нэрийг бүх чадлаараа дуудна. Е Зиюуны гарыг атгалаа. Гэсэн хэдий ч Е Зиюун түнэр харанхуй уруу замхран арилна.

Өрөөн дотор.

Не Лигийн биеийн байдлыг мэдсэн Сяо Нин Арь гэрээсээ аль болох хурднаараа ирсэн. Е Зиюун Не Лид анхаарал тавьж буйг харсан Сяо Нин Арь Не Лигийн хажууд ирэх боловч Е Зиюунтай үг дуугарсангүй. Тэд багадаа найзууд байсан. Гэвч яг одоо тэд бие биенээ танихгүй мэт байлаа.

Сяо Нин Арь алчуур мушгин, Не Лигийн духан дээр тавилаа. Үг дуугаралгүй Не Лигийн царайг ширтэнэ.

Хэдхэн өдрийн өмнө энэ жаал түүний анхаарлыг татдаггүй байсан. Түүнд нэгэн мөрөөдөл бий. Хүчтэй болох. Гэхдээ сургуулилалтын талбайд түүний хувь тавилан өөрчлөгдсөн. Сургуулилалтаас гадна Не Ли түүнд хамгийн чухал хүн нь болсон билээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.