Чөтгөр бурхдын домгууд 121

Энэ долоо хоногын 11 хэсгээс 3-р хэсэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 121 – Үх

Галт албин чөтгөрүүдийн дайралт дор харуулууд алхам алхамаар ухарна.

“Бид барьж дийлэхгүй нь ээ !”

“Энэ үргэлжлээд байвал бид хүнд гэмтэл авна!”

Шүү! Шүү! Шүү!

Хэдэн хүн гарч ирлээ.

“Тэнгэрлэг гэр бүл туслахаар ирлээ!”

“Далавчит луу гэр бүл ирлээ!”

“Тэнгэрийн сүнс гэр бүл ирлээ!”

“Алхимын Холбоо туслахаар ирлээ!”

Олон хүчирхэг гэр бүлийн дайчид тал бүрээс ирэн дайтна. Энэ хүчтэнгүүдийн тусыг авсан ухарч буй цэргүүд дахин давшилж урагшилна.

“Алаад!”

Харуулуудын урам зориг тэнгэрт дүүлэв. “Алаад!” гэсэн хоолой тэнгэрт хадна. Хар Алтан зэрэглэлийн дайчид жижигхэн галт албингуудыг үй олноор нь хөнөөвөл бусад цэргүүдэд хэцүү бус санагдана.

“Цуурхайг даруй лацдаарай!”

Цуурхайнаас халуун магма лав зогсохгүйгээр гарч байлаа. Халуун магма лав газар дээр гарч ирвэл тоо томшгүй жижигхэн галт албингууд болж байсан юм. Цуурхайг лацдаж байж шинээр гарч ирэх албингуудыг зогсоож чадна. Түүний дараа аль хэдийн гарч ирсэн жижигхэн албингуудын учрыг олоход хангалттай.

Хэдэн Тэнгэрлэг Гэр бүлийн Хар Алтан зэрэглэлийн дайчид урд манлайлна. Тэд цуурхай уруу ойртох бүртээ тааралдсан албингуудыг бүгдэнг нь хөнөөнө. Тэдний дайрсан газар хаа сайгүй албингууд унана.

Е Сю Хавцлын чөтгөр уруу ширтэнэ. Хавцлын чөтгөрийг устгаж байж зорилгоо биелүүлэх боломжтой.

Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалт дотор бүхий цахилгаан чөтгөрийн араатнуудаас гарч буй цахилгаан Хавцлын чөтгөрийг багахан л шархдуулна. Хавцлын чөтгөрийг үүгээр үгүй хийж чадахгүй. Хавцлын чөтгөр Домгын зэрэглэлтэй дүйцэхүйц хүчтэй чөтгөрийн араатан.

Домгын зэрэглэлийн дайчин энд үгүй. Хавцлын чөтгөрийн учрыг яаж олно?

Е Сю сандралдан бодож байх зуур нэгэн хүн шалавлан хүрч ирэв. Энэ Не Ли байлаа.

“Надад Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтын удирдлагыг өгөөдөх!” Не Ли чангаар орилов. Тэрээр хурдан гараараа хээн угалз хийв. Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалт уруу орох агшинд Не Ли гарны хээн угалзаа дуусгав.

Не Ли ирсэнийг харан Е Сю Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтын удирдлагыг өгөхөөс огтхон ч эргэлзсэнгүй.

Не Ли Аянгат Бурхны Солирын илдийг эргэлзэлгүй сугалан гаргав. Аянгат Бурхны Солирын илд Аянгат Бурхны хүч чадлыг гаргана. Энэ нь Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалттай төгс хоршив.

Завсар ч авалгүй Не Ли Аянгат Бурхны Солирын илдээ ашиглан тэнгэрээс аянга буулгав. Энэхүү аянга Аянгат Бурхны Солирын илдэнд туслаа. Не Ли илдээ цавчив. Аянганы төрлийн Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнс дээр аянга буув. Аянганд цохиулсан Чөтгөрийн сүнс галзуурсан мэт хүчтэй болов.

Хар Алтан зэрэглэлийн Аянгат төрлийн чөтгөрийн сүнснүүдэд тоо томшгүй аянга ээлжлэн буулаа. Тэднээс ялгарах цахилгаан хэд дахин нягтаршив. Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтыг Е Сю удирдаж байснаас хэд дахин хүчтэй боллоо. Энэ аймшигтай аянга Хотын захирагчийн газрыг бүхэлд нь гэрэлтүүлнэ.

“Ямар аймшигтай хүч вэ?”

Е Сю энэ хүчийг харвал царайных нь өнгө хувирав.

Таас!

Аянга тэнгэрээс унан Хавцлын Чөтгөрийн биеийг хүчтэй цохив

Аар!
Хавцлын чөтгөр ууртайгаар чангаар архирав. Өмнө нь түүнийг цохиж байсан аянганууд өөрийг нь бараг шархдуулж байгаагүй. Гэхдээ энэ аянга өмнө байсан аянганаас хэд дахин хүчтэй байлаа. Мөрнөөс нь их хэмжээний хэсгийг энэ аянга авсан.

Хавцлын чөтгөр уурандаа сэлмээ цавчив. Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалт уруу энэ сэлэм чиглэнэ.

Таас!

Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтыг цахилгаан маш нягттайгаар торлон бүрхэн авлаа. Хавцлын чөтгөрийн үлэмж том илдтэй мөргөлдсөн Үхлийн байгуулалт багахан л чичирхийлэв.

Хавцлын чөтгөр ингэнэ гэж санасангүй. Үлэмж идлээрээ дахин цавчив. Хэрэв дахин дахин сэлмээрээ цавчих аваас Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалт сүйрэх ёстой.

Таас! Таас! Таас!

Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалт зогсоо зайгүй чичирхийлэв.

Харамсалтай нь Арван Мянган Чөтгөрийн сүнсний байгуулалт дуусаагүй. Эс бөгөөс Хавцлын чөтгөр байтугай хэдэн Хавцлын чөтгөр гарч ирсэн ч бүгдийг нь устгаж болно.

Не Ли өмнөө буй Хавцлын чөтгөрийг цоо ширтэнэ. Тэрээр Аянгат Бурхны Солирын илдийг дахин нэг эрхшээв. Аянгат Багана дээр цахилгаан хуримтлагдана.

“Үх.”

Не Ли нүднээс хүйтэн гэрэл гарав. Үхлийн элч мэт Не Ли харагдана. Аянгат баганууд дахин гэрэлтэж Хавцлын чөтгөр уруу дайрлаа.

Таас.

Сэлэмж барьж буй гар нь тэсрэв.

Хавцлын чөтгөр өвдсөндөө архирав. Үлэмж сэлэм нь газар өнхөрлөө. Хавцлын чөтгөр өвдөлтөө тэсэн зүүн гараараа сэлмээ барих гэж оролдов.

“Е Сю ахаа, тэр том илдийг аваадах.” Не Ли ууртайгаар орилов. Аянгат Бурхны Солирын илдийг хоёр удаа ашиглан дайрвал Не Лигийн сүнсний хүч аль хэдийн өөрийн хязгаартаа хүрлээ. Хавцлын чөтгөрийн хүчний зарим хэсэг нь энэ үлэмж сэлэмнээс гарч буй. Үлэмж сэлмийг дахин барих аваас Хавцлын чөтгөрийн хүч нь эргээд ирнэ.

Не Ли үгийг сонссон Е Сю хэдэн Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнүүдтэй дайрлаа.

Таас! Таас! Таас!
Не Ли жижигхэн аянга цахилгаанаар Хавцлын чөтгөрийг тасралтгүй цохино. Энэ нь түүнийг хөдөлгөхгүй.

Халуун гал дүрэлзэж халуун төөнөж байгаа хэдий ч Е Сю шүдээ зууна. Тэрээр үлэмж галт сэлмийг барин авч зугтаалаа.

Галт сэлмийг Е Сю болон бусдууд нь авсаныг хараад Хавцлын чөтгөр гэнэт уурандаа архирав. Тэрээр Е Сю уруу гараа ойртуулан базан авахыг оролдоно.

Не Ли үүнийг хараад дахин сүснсний хүчээ ашиглав. Сүнсний хүчээ бараг ширгээсэн хэдий ч Не Ли өөртөө үлдсэн бүх хүчээ Аянгат Бурхны Солирийн илдэнд оруулав.

Аянгат Бурхны солирын илднээс чичирхийлэх дуу сонсогдоно. Үлэмж том хар нүх лугаа адил Не Лигийн сүнсний хүчийг Аянгат Бурхны Солирын илд сорно.

“Новш гэж!”

Не Ли Аянгат Бурхны солирын илдэнд юу тохиолдож байгааг мэдэхгүй. Тусгай чадварыг нь ашиглаж буй мэт бололтой. Сүнсний хүчийг нь хуу сорох хурд санаснаас нь хурдан байлаа.

Не Лигийн одоогийн хүчээр энэ хүчтэй сорох хүчийг давж гарч чадахгүй.

5-одтой Мөнгөн зэрэглэл шүү дээ.

Түр зуурын чөтгөрийн сүнсний номны нэгэн хуудас Не Лигийн цээжнээ гэрэлтэв. Энэ нь чичирхийлэх дуу чимээ гаргаж байлаа.

Таас!

Не Лигийн сүнс тэсэрсэн мэт санагдана. Толгой нь манаран, өмнө нь байгаа бүхэн бүрэлзэнэ.

“Хараал идэг.”

Не Лигийн хоёр нүдэнд цус хуралдан улайлаа. Сүнсний хүч чинь ширгэх тийм ч сайхан бус байх болвуу. Бүх бие нь шатаж буй мэт санагдаж байлаа. Не Ли одоо хэрвээ ухаан алдвал Е Сю алуулна.

“Би эрдслийг үүрэх ёстой.” Не Ли хүчтэй архирав. Аянгат Бурхны Солирын илдийг гараараа өргөв. Тоо томшгүй олон аянга тэнгэрээс унан Не Лигийн гаранд буулаа. Тэрээр энэ хүчтэй аянгыг чиглүүлэн багананд дамжуулав. Не Ли гараараа доошоо цавчивал аянгат багануудаас аянга Хавцлын чөтгөр уруу чиглэн цахилав.

Таас!

Не Лигийн ухаан санаа балартах тэр агшинд тэрээр хүчтэй таас хийх дуу сонслоо. Хавцлын чөтгөрийг оносныг Не Ли мэдлээ.

Е Сю болон бусад Хар алтан зэрэглэлийн дайчид илдийг авах гэж бүхнээ зориулна. Тэд Хавцлын чөтгөрөөс холгүйхэн байж, Хавцлын чөтгөр том алгаараа тэднийг хүрэх гэж буй тэр алдад халуун төөнөх мэдрэмжийг авч байсан юм. Гэнэтхэн тэнгэрт суух хувилгаан лугаа хүчтэй хүчийг тэд мэдэрсан.

Тэд толгойгоо өргөвөл Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтыг харна. Не Лиг тоо томшгүй аянга бүрхэн авсан байлаа. Өмнө байснаасаа дахин хэд дахин нягт цахилгаантай болсон байв.

Таас!

Үлэмж аянга Хавцлын чөтгөрийн биеийг сүлбэв. Энэ нь цээжинд нь том нүх гаргалаа. Хавцлын чөтгөр удахгүй цээжиндээ том нүхтэй үлдэхээр болов.

Хавцлын чөтгөр гаслантайя орилов. Эцэс төгсгөлгүй амьдрах гэж хичээж, чичирхийлж байв. Гэхдээ эцэст нь улаан нүднийх нь амь удалгүй мөхөж, газарт Хавцлын чөтгөр унав.

Энд буй хүмүүс чимээгээ намдав. Е Сю болон бусдууд алмайрав. Хавцлын чөтгөрийн цээжийг сүлбэсэн энэ дүр зураг итгэхэд тун бэрх.

Ямар хүчтэй аянга вэ?

Тэнгэрлэг Аянгат Үхлийн байгуулалт Не Лигийн гарт орвол ийм хүчтэй болдог гэдгийг хэн ч мэдээгүй байсан юм.

Энэ мөчид олон гэр бүлийн хүмүүсийн нүдэнд газар унаж буй, аянганд бүрхэгдсэн залуухан өсвөр насны хүү харагдлаа.

“Энэ жаал чинь Тэнгэрийн Хээ овгийн супер суутан байна.”

“Тэнгэрийн Хээ овог оо?”

Язгууртан гэр бүлүүд одоо л Яруу алдрын хотод Тэнгэрийн Хээ Овог байдгийг эргэн дурслаа. Тэнгэрийн Хээ Овог хэтэрхий сул дорой учраас хэн ч Тэнгэрийн Хээ овогт анхаарлаа хандуулдаггүй байсан. Гэхдээ энэ мөчид Тэнгэрийн Хээ овог зүрхэнд нь гүн сийлэгдэв.

Не Ли байгаа учраас үргэлж хайхардаггүй байсан овгоо дахин нэг авч үзэх шаардлага тэдэнд гарна.

Овогт нь анхаарлаа хандуулахаас гадна бүх хүн Не Лид анхаарлаа хандуулав. Тэнгэрийн Хээ овогт хаанаас ийм супер суутан гараад ирснийг тэд сониучирхана.

Хавцлын Чөтгөр үхэж далд орсныг харсан Хотын захирагчийн эдлэнгийн харуулууд, мөн олон гэр бүлийн хүчтэнгүүд уухайлан баярлав. Тэдний урам зориг бадарна. Сэлэм илдээ далайлган жижигхэн галт албингуудыг тэд хөнөөцгөөнө.

Хавцлын чөтгөр үгүй учир Хар Алтан Зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүд ч тулаанд орж чадахаар болов. Энэ Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүдийн тусламжтай жижигхэн галт албингууд тэсэлгүй цуурхай уруугаа буцан орно.

Хар Алтан зэрэглэлийн зарим чөтгөрийн сүнстнүүд цуурхайг лацдав.

Харанхуйн бүлгэмийн явуулсан Чөтгөрийн сүнстнүүд нэг арга ашиглан Хавцлын ертөнцийг нээсэн. Цуурхай нь лацдагдсан учраас хэвийн байдалдаа орсон юм.

Энэ мөчид Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтаас Не Ли газар аажим буулаа.

Е Сю Не Лигийн хажууд ирлээ. Не Лигийн биеийн байдлыг шинжиж үзвэл Е Сю хөмсгөө зангидав. Тэрээр Не Лиг өөр тийш нь аваад явлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s