Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 20]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 20 – Хор
Линлэй энэ төрхийг оюун санаандаа сийллээ.
Цезарийн асуултанд толгой дохиж хариулаад. “Энэ маш хэрэг боллоо. Би энэ үзэгдэлийг аль хэдийнээ ой тойндоо үлдээчихсэн. Гэсэн ч, дахиад ‘Зүүднээс сэрсэн нь’-тэй ижил түвшний сийлбэр хийхэд жаахан хэцүү байх болов уу гэж айж байна.”
Энэ дэлхийд шилдэг сийлбэр төрөх нь маш ховор.
Өмнө нь, Линлэйн зүрх шархалж, бүх сэтгэл хөдлөлөө сийлбэртээ гарган, энэ хорвоо дээрх бүхнийг мартаж, хамгийн нууцлаг төлөвт орсон байсан. Ганцхан тэр үед л тийм урам бүтээл туурвиж чадна. Түүний хувьд, одоогийн байдлаараа, тийм түвшний өөр сийлбэр сийлэх нь боломжгүй юм.
“Мастер Линлэйн сийлбэр гэдэгт л би сэтгэл хангалуун байх болно. Би ‘Зүүднээс сэрсэн нь’-тэй ижил түвшний зүйл асуугаагүй, харин мастер түвшний сийлбэрийг л асуусан юм.” Цезарь инээд алдан хэллээ.
Линлэй толгой дохив.
Хэрэв тийм бол, Линлэй өөрийн чадвартаа бүтэн итгэлтэй байлаа.
“Ноён Цезарь, ингэвэл яаж байна. Нэг сард би таны хүссэн сийлбэрийг хийж гүйцэлдүүлье. Болж байна уу?” Үнэн дээ, Линлэйд гуравхан өдөр л хангалттай, гэсэн ч тэр өөртөө хангалттай хугацаа өгөхийг хүссэн юм.
Цезарь толгой дохиод. “Болж байна. Нэг сар бол богинохон хугацаа. Би яараагүй. Энэ ертөнцөд надад цаг их бий. Хаха.”
“Мастер Линлэй, хэрэв танд тусламж хэрэгтэй болбол, надад чөлөөтэй хэлээрэй. Миний хийж чадах зүйл бол, юу ч байсан хийх болно.” гэлээ.
Линлэй сандарч байв.
Патерсонг алчихсан, одоо түүний бай бол ганц Клайд. Клайдыг алах эсвэл барьж авах нь Линлэйн хийж чадах зүйл биш.
Гэхдээ Алуурчдын хаан Цезарь бол гарцаагүй барьж чадна.
“Ноён Цезарь, хэрэв би Ариун нэгдлийн хаант улсуудын нэгнийх нь удирдагчийг танаар бариулахыг хүсвэл, та зөвшөөрөх үү?” Линлэйг эсэргүүцэхийн оронд Цезарь эхлээд түүнийг сонслоо.
Цезарь гайхширан, Линлэй рүү ширтээд. “Хааныг барих аа?”
Линлэй толгой дохион. “Тийм.” гэлээ.
Цезарийн хөмсөг зангирч. Хэсэг байж байснаа, Линлэй рүү хараад. “Эхлээд нэг зүйл асууя. Хэрэв би тэр удирдагчийг нь бариад ирвэл, чи түүнийг алах уу?”
“Тийм.” Линлэй итгэлтэй хариуллаа.
Алуурчдын хаанд худлаа ярих нь тийм ч ухаалаг үйлдэл биш.
Линлэй харанхуйд унасан. Ээж нь олон жил сураггүй байсан. Магадгүй тэр үхсэн байх, эсвэл хаа нэгтээ хоригдсон байх. Юу ч болж байсан тэр ээжийнхээ өшөөг авахыг хүснэ.
“Хааныг ална аа?” Цезарь Линлэй руу ширтлээ.
Линлэйн нүд итгэлээр дүүрэн байв.
Цезарь дотроо, Их ламыг алах нь Хааныг алахаас илүү чухал ч гэлээ, хааныг алсны үр нөлөө Их ламыг алсанаас их гэдгийг ойлгож байлаа.
Гэрэлт сүм Их лам үхвэл дахиад л орны хүнийг нь олчихно.
Гэхдээ Хаан үхвэл улс дотор тоо томшгүй олон тулаан болон маргаан үүснэ. Үүний зэрэгцээ, Гэрэлт сүм өөрт нь дахин таатай хандхаа болино.
“Чиний энэ хүсэлтийг… гүйцэлдүүлэх боломжгүй гэж айж байна.” Цезарь Линлэй руу нухацтай харлаа. “Линлэй, Хаан алагдвал үр нөлөө нь маш их. Бас, энэ бүх хугацаанд, Гэрэлт сүм надад маш сайн ханддаг байсан. Би сийлбэрийн төлөө Гэрэлт сүмийг миний байгууллагтай дайсагналцаасай гэж хүсэхгүй байна.”
Алуурчны хаан Цезарийн ард, дөрвөн агуу алуурчдын бүлгэмийн нэг Чинжаал хутга байгууллага байдаг.
Цезарь үүнийг хэр чухал болохыг мэдэж байлаа.
Ганц сийлбэрээс болж Гэрэлт сүм болон өөрсдийнхөө харилцааг хагаралдуулж болохгүй. Энэ бүх хугацаанд, Гэрэлт сүм түүнд сайхан ханддаг байсанд, Цезарь нэг зүйлийг ойлгосон юм. Тэр тэдний хаадуудын нэгний эсрэг үйлдэл гаргаж Гэрэлт сүмийн сайхан сэтгэлийн өөдөөс ус цацаж чадахгүй.
“Хүсэлтээ өөрчлөнө үү.” Цезарь өршөөл эрсэн байртай хэллээ.
Линлэй гэнэтхэн сульдчихав. Хүчний хувьд, Клайд Цезарийн анхаарлыг татаагүй ч, Клайдын байр суурь түүнийг гараа татахад хүргэлээ.
Линлэй өөрийгөө хүчлэн тайвшруулаад.
“Ноён Цезарь, миний асуух гэсэн зүйл бол, над шиг 7-р зэрэглэлийн шидтэн, 9-р зэрэглэлийн хүнийг алж чадах болов уу, тийм арга байгаа юу гэдэг талаар.”Линлэй асуухад.
Цезарь Линлэй руу ширтээд. Хэсэг чимээгүй болоод, “Надад хэд хэдэн аллагийн арга бий. Гэхдээ 7-р зэрэглэлийн шидтэн 9-р зэрэглэлийн хүнийг алах арга гэнээ? Энэ бол… мөрий.” гэж хэлээд, Цезарь энэ асуултыг эргэцүүлж эхэллээ. Алуурчдын хаан удаан хугацаанд хүн алаагүй болохоор, түүний толгойнд хурдтай гэгч нь өөр өөр аллагийн аргууд эргэлдэнэ.
Линлэй Цезарийн бодлыг тасалдуулахыг хүссэнгүй. Тэр чимээгүйхэн зосгож байлаа.
Гэнэтхэн, Цезарь Линлэй рүү хараад. “Тэр 9-р зэрэглэлийн хүн чинь шидтэн үү эсвэл дайчин уу?” Хэрэв тэр шидтэн бол надад арга байна.
“Дайчин.” Линлэй шууд хариуллаа.
Дайчид мөн Шидтэнүүдтэй харьцахад өөр өөр арга шаадлагатай болдог. Линлэйн 9-р зэрэглэлийн дайчин гэж хэлснийг сонсоод, Цезарийн толгой өвдөж эхэллээ.
“Аа, санаа төрлөө.” Цезарь гэнэт нүдээ бүлтийлгээд, Линлэй руу эргэлээ. “Хаха, урт хугацааны өмнө, би санамсаргүй энэ аргийг олсон юм. 800 жил өнгөрчихөөд байхад санаж байх юм гэж бодсонгүй.”
“Ямар арга?” Линлэйн сонирхол нэмэгдлээ.
“Тэнгэр минь!”
Энэ Алуурчдын хаанд 7-р зэрэглэлийн шидтэн 9-р зэрэглэлийн дайчинг алж болох арга байна.
“Алуурчдын хаан аллагийн аргаар дүүрэн. Үнэндээ, тэр энэ салбарт надаас ч илүүг мэдэх байх, хэрэв би амьд байгаад 5000 жилээс илүү амьдарсан бол, түүнээс илүүг мэддэг болсон байх байсан биз.” Делин Кевотийн хоолой Линлэйн оюун санаанд цуурайтлаа.
Линлэй хүчээр инээгээд. Делин өвөө хэн нэгний доор орсноо хүлээн зөвшөөрөх дургүй бололтой.
“Тэр арга бол…” Цезарь Линлэй руу инээмсэглээд. “Хордуулах.” гэлээ.
“Хордуулах аа?”
Линлэй цочирдож орхив. Тэр сайн арга гэж бодож байсан… Гэхдээ хааны хоолыг үргэлж шалгаж амталдаг. Яаж хор ашиглах юм бэ?
“Мастер Линлэй, та хорны хүчийг дутуу үнэлэх хэрэггүй. Хор ашиглах урлаг бол маш гүн гүнзгий, нарийн аллагийн арга. Энэ ертөнцөд тоолж барамгүй олон төрлийн хор бүтээж болох тоо томшгүй их найрлага бий. Энэ ертөнцөд бүх хорыг мэддэг хүн эсвэл ямар төрлийн хор гэдгийг илрүүлж чаддаг хүн байдаг билүү?”
Линлэй толгой дохилоо.
Тэр үүнийг зөвшөөрч байлаа. Жишээлбэл, Делин өвөө луугийн цусанд Цэнхэр зүрхэн өвс хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэж байсан.
“Энэ хор бол дайчны эсрэг ашиглахад зориулагдсан. Дайчин Гэгээнтэн зэрэглэлийнх байлаа ч, хорны нөлөөлөлд ороход, тэр хүчнийхээ 90%-аас ч илүү хүчээ алдана. Тэрнээс гадна, энэ хорны ерөндөг байхгүй. Ганц жил өнгөрөхөд л, түүний системээс хор арилж тулааны ки ашиглалт нь удааширна.” Цезарийн энэ хорны талаарх дурсамж нь тов тодхон байлаа. “Бас энэ хор нь амт үнэргүй. Үүнийг илрүүлэх боломжгүй. Мөн хордсоныхоо дараа л үүнийгээ анзаарах боломжтой.”
Хүчнийхээ 10%-тай л үлдэнэ ээ? Шалгах арга байхгүй юу?
Линлэй нүд гэрэлтлэж байлаа.
Клайд бол ердөө л 9-р зэрэглэлийн дайчин. Тэр энэ хоронд ганц л хордоход, Линлэй одоогийн хүчээрээ ч, Клайдыг газарт дэвсэлж чадах бус уу?
“Танд энэ хор байгаа юу?” Линлэй яаравчлан асуулаа.
Линлэй энэ хорыг маш ховор үнэтэй гэж таамаглаж байлаа. Мэдээж биз. Энэ хор гэгээнтэн зэрэглэлийн дайчинд ч нөлөөлдөг, үнэр болон амтгүй бас илрүүлэх боломжгүй юм чинь ховор бас үнэтэй байх нь дамжиггүй. Үгүй бол, энэ дэлхийн бүх дайчин үхчихсэн байх байсан биз. “Мастер Линлэйн, чи миний хэлэхийг сонсоогүй хэрэг үү? Би энэ хорыг 800 жилийн өмнө жорыг нь харж байж сурч байсан зүйл гэж санагдаж байна. Эцсийн эцэст, энэ надад ч хор хөнөөлтэй ашиггүй зүйл байсан юм.” Цезарийн хөмсөг үрчийгээд. “Би энэ хорыг 8 гол найрлагаас бүтдэг гэдгийг нь мэднэ, гэсэн ч яг нарийн найрлагийг нь санахгүй байна.” гэлээ.
“Та санахгүй байгаа хэрэг үү?” Линлэй ууралсандаа хэн нэгнийг алсан ч чадахаар байв.
Цезарь Линлэй руу инээмсэглээд. “Мастер Линлэй, санаа зовох хэрэггүй. Би итгэлтэй биш байгаа ч, урт хугацааны өмнө манай байгууллага энэ хорны жорыг хадгалдаг байсан. Би хэдэн хүмүүсийг надад хуулбарлаж авчир гэж тушаал өгч байсан юм. Гэсэн ч, миний Чинжаал хутга байгууллийн суурь хэдхэн хүмүүс дээр л тогтдог.Би гэртээ хариад эргэж ирэхэд нэг юм уу хоёр сар л болох байх.”
Нэг юм уу хоёр сар. Тэр зөвшөөрлөө.
Линлэй толгой дохиод. “Ноён Цезарь, та байгууллагийнхаа хүнээрээ энэ хор хорны нөөц дунд чинь байгаа эсэхийг харуулж болохгүй хэрэг үү?” Линлэй орц хайж цаг алдахыг хүссэнгүй.
“Бидэнд байхгүй.” Цезарь толгой сэгсэрлээ. “Энэ ертөнцөд, магадгүй ганц Үхлийн бурхны гарт л энэ хорны нөөц байгаа байх.”
“Үхлийн бурхны гар аа?”
Өмнө нь, Иелтэй дөрвөн агуу аллагийн бүлгэмийн талаар ярьж байсан бөгөөд тэд нарыг Чинжаал хутга, Цуст сарнай, Час улаан сар мөн Үхлийн бурхны гар гэдэг. Алуурчдын бүлгэм бүр өөрсдийн гэсэн онцлогтой. Харин Үхлийн бурхны гар нь бүх л төрлийн хачин чигтэй, этгээд аллагийн техникдээ мэргэшсэн.
“Тийм ээ. Өмнөн, Хэрэв би тэд нараас гуйгаагүйсэн бол, тэд магадгүй манай байгууллагад хорнынхоо жорны хуулбарыг өгөхгүй байх байсан биз.” Цезарь толгой дохилоо.
Гэгээнтэн зэрэглэл хүртэлх ямар ч дайчинг алах боломжтой. Энэ хорны үнэ цэнэ төсөөлшгүй юм.
“Тэгвэл… Үхлийн гарнаас хорыг худалдаж авч болох болов уу?” Линлэй итгэл дүүрэн асуухад.
“Боломжгүй.” Цезарь инээд алдаад. “Үхлийн бурхны гарны 10 дээд зэрэглэлийн хорыг тэд хэнд ч өгөхгүй. Тэд хорныхоо жорыг өгсөн нь магадгүй тэд биднийг хэзээ ч ашиглахгүй гэж итгэсэн болохоор байх.”
“Хэзээ ч ашиглахгүй ээ?” Линлэй Цезарь луу харлаа.
“Учир нь энэ үнэндээ байгаа юм биш.” Цезарь инээгээд. “Ялангуяа хоёр найрлагийг нь, Үхлийн бурхны гар зах зээлээс хэдийн харгаж хаясан. Хорны үнэ аллагийн үнээс ч өндөр.”
Линлэй ойлголоо.
Гэхдээ түүнд үнэ өртөг нь хамаагүй.
“Ямар ч байсан. Би одоо буцая даа, тэгээд чамд орцны хуулбарыг явуулая. Гэхдээ Мастер Линлэй, сарын хугацаанд л, та миний сийлбэрийг бэлэн болгосон байх ёстой шүү.”
Цезарь Линлэйд инээмсэглэн хэллээ.
“Мэдээж.” Линлэйн зүрх зангирах шиг санагдав.
Цезарийг явсны дараа Линлэй, энэ бүх хугацаанд Клайдыг хэрхэн аргалах талаар зовж байсан санаа нь одоо л нэг юм тайвширлаа. Тэр шөнө, тэр эцэст нь нэг юм сайхан амарч амтат зүүдэндээ умбасан юм. Энэ түүний хувьд тун ховор зүйл байлаа.
Дараа өдөр нь.
Линлэй зүлгэн дээр тайван гэгч нь завилан суух бөгөөд луугийн цусны тулааны ки-гээ бясалгаж байлаа. Түүний биенээс хар хөх өнгийн луугийн цусны тулааны ки оргилж, Линлэйн Луугийн цусны өвөрмөц хүч түүний яс, булчин болон шөрмөсийг улам хүчирхэгжүүллээ.
Линлэй энэ маягаараа үргэлжлүүлсээр байвал, түүний бие Гэгээнтэн зэрэглэлийн лууны жинхэнэ хүчийг олж авах өдөр ирэх болно. Тэгээд Луугийн цусны дайчны алдар цууг дахин бадраана.
“Ноён Линлэй.” Эмэгтэй үйлчлэгчийн хоолой гаднаас дуулдлаа.
Линлэй гүнзгий амьсгалахад, Луугийн цусны тулааны ки түүний дантианд нь эргэн ирж байлаа.
“Ор.” Линлэй тайван хэллээ.
Үйлчлэгч эмэгтэй л орж ирэн. Хүндэтгэлтэйгээр, “Ноён Линлэй, гадаа Дебс овгийн хэдэн зочид ирчихээд байна. Тэд танд талархсанаа илэрхийлэх гэсэн юм гэнээ.”
“Надад талархах ий?” Линлэй хэсэг гайшхрав.
Гэхдээ дараа нь, Линлэй ойлгов. Клайд түүнд нүүр өгч Калан Дебсийг сулласан байж.
“Надад талархах ий? Би тийм энгийн зүйл биш болов уу гэж айж байна.” хэмээн Линлэй өөртөө хэллээ.
Дебс овгийн боломж 80-аас 90% аар нэмэгдсэн, Линлэйг ганц удаа туслав уу үгүй юу. Тиймээс тэд дахин Линлэйн тусламжийг авахаар ирсэн нь энэ.
“Тэднийг оруул.” Хор байгаа гэдгийг мэдсэнээс хойш, Линлэй өөртөө илүү итгэлтэй бас тайван болсон билээ. Түүний оюун санаа одоо тайван байгаа болохоор, түүнд Дебс овгийн хэрэгт анхаарал хандуулах тэвчээр болон цаг зав бий.
“Дебс овог оо? Тэд устгагдаагүй гэхэд, тэд нэлээд доройтсон байж таарна.” Линлэй хэдийн Дебс овгийн ирээдүйд таамагласан байлаа.
Гол танхимд.
Энэ төлөөлөгчдийн тэргүүн Нимиц байв. Каланы хоёр авга, Калан өөрөө, Роулинг бас Алис гээд зургаан төлөөлөгч гишүүд ирсэн байжээ. Нимицээс бусад нь сууж зүрхэлсэнгүй. Тэд бүгд хүндэтгэлтэйгээр зогсож байлаа.
Тэд Линлэйг холоос ирэхийг хараад, Нимиц тэр хэд тэр даруй инээмсэглээд, Нимиц түүний гарыг нөхөрсөгөөр тосон. “Ноён Линлэй.”гэлээ.
“Би дөнгөж бэлтгэлээ дуусгаад байж байлаа. Хэрэв түр хүлээвэл, би хурдхан шиг усанд ороод хувцсаа солиод ирье.” Линлэй инээмсэглэнгүй хэллээ. Тэгээд дараа нь, Нимиц тэр хэдийг анхааралгүй танхимын хажуу талын өрөө рүү явлаа.
Нимиц тэр хэд гайхширсан ч, тэд тэндээ зогсоод инээмсэглэн, хүндэтгэлтэйгээр эргэн ирэхийг нь хүлээлээ.


Өмнөх

Дараах

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s