Чөтгөр бурхдын домгууд 120

Энэ долоо хоногын 11 хэсгээс 2-р хэсэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 120 – Сайн залуу эр

Чөтгөрийн сүнстэн цөхрөнгөө барна. Тэрээр Галт Могойгоос нууц техник ашиглан бултсан ч эцэс төгсгөлгүй цуцна. Дээр нь отоод хэдэн Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн араатнууд түүнийг хүлээж байлаа. Тэрээр зугтах ямар ч гарцгүй.

Тэрээр машид харамсана. Энэ 5-одтой Мөнгөн зэрэглэлийн шоргоолж гэж бодож байсан хүнээ бассандаа харамсана. Тэрээр бүх аргаа ашигласан ч Не Лигээс зугтаж чадахгүй.

Гэхдээ харамсахад хэтэрхий оройтжээ.

Галт могойн чанга ороолт улам бүр чангарна. Чөтгөрийн сүнстэн яг л энэ их дарамтнаас болж ухаан алдах гэж буй санагдана.

“Галзуу зүрх!” Чөтгөрын сүнстэн архирлаа. Түүний шар үс босч, хүрэн өнгийн арьстай болон хувирлаа. Хурц сарвуу цэнхэр өнгийн эрчим гаргаж Галт Могойг хилэгнэн тасдан хаялаа.

Таас! Таас! Таас!

Галт могой хүндээр шархадлаа. Галт могой тийчэгнэж сүүл нь хаа сайгүй шавхуурдав.

Чөтгөрийн сүнстнүүд дунд Хавцлын дорго бол Могойн зүйлийн ангууч. Галт могой энэ дайралтанд өртөөд хажуу тийшээ мөлхөн зугтав.

“Галзуу зүрх. Энэ тулааны чадвар нь хүнийг хэд дахин хүчтэй болгодог ч хугацаа нь машид богинохон. Оюун бодлоо тулааны чадвартаа алдан галзуу мэт аашилдаг юм. Энэ галзуу мэт аашилснаасаа болоод ухаан орохдоо ядарч туйлддаг. Галзуу зүрхээр Тай И үхлийн байгуулалтаас амьд мултрах тун ч хэцүү.”

Не Ли Галт могой ухрахыг хараад гайхширсангүй. Ийм зүйл болно ч гэж таамаглаж байсан. Галт могой Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнг бүх хүчээ гаргах хэмжээнд шахалтанд оруулсан. Өөрийнхөө ашигласан тулааны чадвартаа Чөтгөрийн сүнстэн оюун бодлоо алдсан .

“Хавцлын баавгай, яваарай.”

Хавцлын баавгай ууртайгаар архирав. Нүд нь улангассан баавгай Чөтгөрийн сүнстэн уруу дайрна.

Таас! Таас! Таас!

Дотоод ки бүх зүг зовхис уруу давалгаалан урсав. Эргэн тойрон дахь газарт нүх ан цав үүсгэнэ.

“2-одтой Хар Алтан зэрэглэлийн дайчин Галзуу зүрх тулааны чадвар ашиглавал ихээхэн хүчтэй болж байна. Багахан гэнэтийн ч гэсэн Галзуу зүрхийг ашигласан ч эндээс зугтаж чадахгүй!”

Не Ли удирдаж буй Хавцлын баавгай Чөтгөрийн сүнстэн уруу шуурга мэтээр дайрна.

Хавцлын баавгай нь зузаан арьс, хатуу махтай амьтан. Энэ чөтгөрийн сүнс хамгаалалтанд ашиглахад тун тохиромжтой. Энэ чөтгөрийн сүнс эр зоригтой, мөн адил зэрэглэлийн чөтгөрийн араатнуудаа давамгайлдаг нэгэн. Харин Хавцлын дорго бол Шаламгай хурдны төрлийн чөтгөрийн сүнс. Хэрэв зугтахыг хүсвэл Хавцлын баавгай түүнийг барихад хэцүү. Гэсэн хэдий ч Чөтгөрийн сүнстэн яг одоо галзуурсан байгаа учраас зугтах талаар бодохоо болисон. Хавцлын дорго галзуу байдалтай үедээ хүчтэй ч Хавцлын баавгайн биенд загатнаа ч гаргасангүй.

Хавцлын баавгай алгаараа цавчин Хавцлын доргоны толгойг хүчтэй цохилоо.

Таас!

Чөтгөрийн сүнстэн газарт шидэгдэн том нүх үүслээ.

Чөтгөрийн сүнстэн уурандаа дахин бархирч босохыг хүссэн ч Хавцлын баавгай нуруун дээр нь гишгэв.

Чөтгөрийн амнаас цус гарч бүхэл газрыг будна. Хавцлын доргоны шинж чанарууд Чөтгөрийн сүнстний биенээс татран буцаж хүн биедээ орно. Биеэ хөдөлгөж чадахгүй болсон Чөтгөрийн сүнстэн хүн төрхөндөө орлоо. Газар хэвтэж буй чөтгөрийн сүнстэн биеэ ч хөдөлгөж чадахгүй. Тун удалгүй тэрээр ухаан алдав.

Гэнэтхэн хэдэн хүн нэмэгдэж ирлээ. Энэ Гонг Лиангшү, мөн нөгөө залуу хоёр байв.

Гонг Лиангшү дотроо ихээхэн сэтгэлээр унасан. Харанхуйн бүлгэмийн урилгагүй зочдыг нэхэн хөөсөн ч гэлээ аль нэгнийг нь ч барьж чадаагүй. Өрсөлдөгчид нь өөрөөс нь хэтэрхий хүчтэй байсан. Мөн түүнчлэн дайснууд нь маш сонор сэрэмжтэй учраас хариу дайрахад хэцүү байж. Энд тулалдаан болж буй мэдрэгдсэн учир энд ирсэн юм.

Харамсалтай нь энд ирэхэд тулаан аль хэдийн өнгөрсөн байж.

Гонг Лиангшү болон нөгөө нөхрийг харсан Не Ли удаанаар газардаж гараа нурууны ардаа аван хэлэв. “Гонг Лиангшү ахаа, энэ бол Харанхуйн бүлгэмийн Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Энэ хүн үхэх болоогүй. Чөтгөрийн сүнстний сүнсний хүч нь ширгэсэн буй. Хотын захирагчийн шоронд чирээд аваачна уу.”

Харанхуйн бүлгэмийн Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн Харанхуйн бүлгэмийн олон нууцыг мэднэ. Энэ хүн маш өндөр үнэ цэнэтэй.

Өнөөдрийг хүртэл Харанхуйн бүлгэмээс нэг ч Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн олзлож байсан түүх үгүй.

Гонг Лиангшү сэтгэлээр унав. Өдийг хүртэл тэд Харанхуйн бүлгэмээс ямар ч хүн амьдаар олзолж авч байгаагүй. Гэтэл 5-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн Не Ли ийм том олзтой явах гэж. Яруу алдрын хотод ийм том хувь нэмэр оруулсанд нь шүүмжлээд хэлэх зүйл үгүй.

Гонг Лиангшү нухацтай өнгөөр хэлнэ. “Шорон уруу энэ нөхрийг чирээд аваад яв. Болгоомжтой байгаарай. Зугтаалгаж болохгүй шүү.”

Гонг Лиангшүгийн ард зогсож байсан Хар алтан зэрэглэлийн тулаанчид даруй Харанхуйн бүлгэмийн Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэнг хүлэв.

“Хичээл зүтгэлд чинь баярлалаа.”

Не Ли Гонг Лиангшүтэй ярьж дуусаад хажуу тийшээ үсрэв. Тай И үхлийн байгуулалтыг идэвхижүүлэн, дараагийн байгаа хүлээнэ.

Гонг Лиангшү болон нөгөө нөхдүүд Чөтгөрийн сүнстэнг чирж явах гэж байхад Цагаан дээл өмссөн хүн нисч ирлээ. Энэ Е Зонг хотын захирагч байв. Ухаан алдсан Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнг харсаныхаа дараа Не Лиг харна. Не Ли Тай И үхлийн байгуулалтаараа Харанхуйн бүлгэмийн хүчтэнг бариад авна гэдгийг төсөөлж ч байгаагүй.

Е Зонг Зиюун охиноосоо мэдээ дуулан яаравчлан ирсэн. Гэтэл Не Ли аль хэдийн хүчтэнг бариад авчих гэж.

Не Ли мөн Е Зонг хоёр харц тулгарав. Хэсэг зуур хоёр тал чимээгээ аядав.

“Тай И үхлийн байгуулалт мөн Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалт хоёрын удирдлагын бичээс бол энэ. Үүнийг эрхшээх юм бол хоёр үхлийн байгуулалтыг та удирдаж чадна.”

Не Ли баруун гараа саван хээн бичээс бүхий хоёр тамганы чулууг Е Зонг уруу шидэв.

Е Зонг баруун гараа сунгаад хоёр чулууг барин авлаа. Не Ли уруу гайхширан харна. “Надад энэ хоёр үхлийн байгуулалтын удирдлагыг ингээд өгчихөж байгаа юмуу? Төлбөр тооцоо, ямар нэгэн шаардлага тавихгүй байсан юмуу?”

“Хмм, Хэрэв өнөөдөр Хотын захирагчийн эдлэн дайралтанд өртөөгүй байсан бол…. За яахав өөрийгөө азтайд тооц!”

Не Ли нуруугаа харуулан эргэж харна. Е Зиюун аавынхаа талаар олон зүйлийг өмнөх амьдралдаа дурссан. Е Зонг хэцүү аав гэдгийг Не Ли дуулж байсан. Тиймээс л Не Ли Е Зонгийн бардам занг багахан ч гэсэн буулгах гэж хичээж буй.

Не Ли олон нийтийн төлөө юу ч хийдэггүй хүн биш. Яруу алдрын хотын захирагчийн эдлэн дайралтанд өртсөн учраас хоёр үхлийн байгуулалтаар дайснуудаа алах шаардлага бий. Олон нийтийн асуудал учраас хувийн асуудлаа Не Ли орхих хэрэгтэй. Е Зонгд тиймээс энэхүү хоёр удирдлагын чулууг өгч буй юм.

“Би энэ газрыг танд үлдээе. Би Аянгат Бурхны Үхлийн байгуулалт уруу явлаа.”

Не Ли үсрэн аянга мэт цахилан алга болов.

Не Лигийн цахилж буй дүрийг мөн гартаа буй хоёр удирдлагын тамгат чулууг хараад Е Зонг талархав.

“Таас.”

Хоёр удирдлагын тамгат чулууг бутлав. Хээн бичээсүүд агаарт хөөрөн гэрэлтнэ. Е Зонг даруй хоёр тамгыг тамгалав.

Гонг Лиангшү өмнө хэзээ ч Не Лиг харж байгаагүй. Амаа томоор ангайлган асуув. “Хотын захирагч аа, энэ хэн бэ?”

Е Зонг холын барааг ширтэн арилан одож буй сүүдрийг харан инээмсэглэн хэлэв. “Энэ маш сайн нэг залуу байгаа юм. Яруу алдрын хотын ирээдүйг хамгаалах хүн дээ. Залуус нь хөгшидөө хэзээ нэгэн өдөр орлодог. Хөгшчүүл бид нар сайн залуучуудад залгамж халаагаа өгөх үе ирнэ.”

Гонг Лиангшү Е Зонг уруу харан толгой дохив. Бодолдоо тэрээр умбав.

Не Ли Е Зонгийн энэ хэлсэн үгийг сонсоод юу гэж бодох байсан болдоо?

Гэвч Хотын захирагчийн эдлэн яг одоо дайралтанд өртсөн байна. Хавцлын чөтгөр мөн түүний жижигхэн галт албингуудаас болж олон тооны харуулууд үхсэн. Е Сю Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтыг ажиллуулж буй ч Хавцлын Чөтгөрийг дөнгөж торгооно.

Таас! Таас! Таас!

Тэнгэрлэг аянга Хавцлын Чөтгөр дээр унана. Хотын захирагчийнд Хавцлын чөтгөрийн ууртай архираан цуурайтна.

Хотын захирагчийнд олон тооны Алт болон Мөнгөн зэрэглэлийн дайчид үхлээ.

Яруу алдрын хотын бүх өнцөг булан бүрт.

Тэнгэрлэг Гэр бүл.

Тэнгэрлэг гэр бүл сүнсний хүчээр харилцаа холбоо тогтооход туйлын сайн.

“Овгийн ахлагч аа, Хотын захирагчийн эдлэн дайралтанд өртжээ.”

Тэнгэрлэг гэр бүлийн овгийн ахлагч том цамхаг дээр зогсон галд шатаж буй Хотын захирагчийн газрыг харна.

“Овгийн ахлагч аа, бид юу хийх вэ?”

Тэнгэрлэг Гэр бүлийн овгийн ахлагч Чэн Зэнлонг хөмсгөө атируулан хэлэв. “Юу ч болсон бай бид Цаст Салхин гэр бүлийг хамгаалах хэрэгтэй. Чэн Фэй, Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүдтэйгээ Хотын захирагчийн газарт тусла. Бусад нь Яруу алдрын хотын бусад хэсгүүдэд харуул хий. Харанхуйн бүлгэм дайрч юуны магад!”

“Мэдлээ!”

Хар алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн агаарт үсрэв. Яруу алдрын хотын эдлэн уруу чиглэнэ.

Тэнгэрлэг гэр бүлээс гадна долоон язгууртан гэр бүл, хорин бага язгууртны гэр бүлүүд хүчээ Хотын захирагчийнх уруу явуулна.

Ариун гэр бүл.

Хар хувцастай хүн Шэн Хонг уруу шивнэв. “Овгийн ахлагч аа, Хотын захирагчийнх уруу тэд яг одоо дайрч байгаа. Бид яах вэ?”

Шэн Хонг хүйтнээр амьсгалаа гарган хэллээ. “Лонг Ша надад дуулгалгүй өөрөө дур мэдээд хөдөлжээ. Бидний баригдах эсэх тэдэнд хамаагүй байна. Энэ асуудалд би оролцож Харанхуйн бүлгэмд төвөг болохыг хүсэхгүй. Гэвч бусад язгууртан гэр бүлүүд хүчээ явуулж буй учир бид энд зүгээр суугаад байж болохгүй. Ариун гэр бүлийн нэр төрд энэ муугаар нөлөөлнө. Хоёр Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнг аваад яв. Санаж яв, зүгээр туслаж байгаа мэт жүжиглээрэй. Жинхэнээсээ туслаж болохгүй шүү.!”

“Мэдлээ.”

Хар хувцастай эр үсрэн явав. Тэд Хотын захирагчийнх уруу цахилна.

Хотын захирагчийн эдлэн.

Цаст салхин гэр бүлийн олонхи хүчтэнгүүд Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтанд төвлөрч Хавцлын чөтгөрийг хүлнэ. Мөнгөн мөн Алтан зэрэглэлийн дайчид жижигхэн галт албин чөтгөрүүдтэй тулалдана. Үймээн самуунтай аймшигт тулааны дүр зураг хаа сайгүй харагдана.

Хавцлын чөтгөрыг хэсэг зуур хүлсэн ч жижигхэн галт албингууд машид бардам байлаа. Тэд харуулуудыг алан хядвал харуулууд ихэд чанга дуунаар орилцгооно.

Е Сю ихээхэн сандрав. Хавцлын чөтгөрийг алахыг хүлээвэл олон нөхөд нь үхэх болно. Мөнгөн болон Алтан зэрэглэл бол Цаст Салхин гэр бүлийн элит цэргүүд юм. Тэдэнд учрах хохирол өөрсдөд нь том хохиролыг авчирна.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s