Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 19]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг – 19 Алуурчдын хаан
Цезарь Линлэйг сэжиглэнгүй ширтээд. ”Яасан? Леон овгийн бяцхан охин чиний сүйт бүсгүй биш хэрэг үү?”
”Сүйт бүсгүй?” Линлэй амаа ангайхад.
Линлэйн хариу үйлдлийг хараад, Цезарь нэг зүйлийг ойлголоо. Тэрээр инээд алдаад, ”Хаха, ямар инээдтэй юм бэ! Мастер Линлэй, миний хэлэх гэсэн зүйл бол, Леон овгийн бяцхан авгай Делиа танд маш их санаагаа чилээж байсан. Тэр ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрийг үнэ хаялцан авахын тулд, маш их цаг болоод хүчин чармайлт зарцуулсан.”
Линлэй Цезарийг ширтээд.
”Ноён Цезарь, та хаанаас Делиа миний сүйт бүсгүй мөн бид хоорондоо гэрлэнэ гэж сонссоноо хэлж өгч болох уу?”
Цезарь сахлаа илбээд. Баяртайгаар, ”Чадахгүй нь дээ.” гэлээ.
Гэхдээ Цезарь дотроо, Делиагийн зарц өөрт нь авч ирсэн захидлын агуулгыг дахин нэг эргүүлэн саналаа. Тэрээр өөртөө хандан, ”Иймэрхүү үйлдэл хийхийг бодвол охины Линлэйг гэх мэдрэмж жинхэнэ бололтой. Би юу ч хэлээгүй нь дээр, бяцхан авхай Делиаг ичгэвтэр байдалд оруулахгүйн тулд.”
Цезарь өөрт нь охин хүүхэд юм хэлүүлэхэд л мэдэж байсан, тэрийг нь бусдад тараах нь бүдүүлэг хэрэг. Цезарь… тэр бол маш энгийн хүн.
Линлэй сониуч зандаа дарагдсан ч. Эцсийн эцэст, Цезарь Делиаг өөрийнх нь сүйт бүсгүй гэсэн нь жижигхэн асуудал. Түүний өмнө байгаа энэ эр 6000 настай хөгшин зөрүүд. Энэ л хамгийн гол асуудал нь.
”Ноён Цезарь, танд Ариун сүмийн одонгуудын нэг нь байх шиг байсан, тэгэхээр энд Гэрэлт сүмийн асуудлаар ирсэн гэсэн үг үү?” Линлэй түүний наашаа ирсэн шалтгааныг зориудаар шалгаалаа.
Цезарь сэтгэл нь хөдөлсөн байртай суугаад, толгой сэгсрэн. ”Гэрэлт сүм үү? Гэрэлт сүмээс ирдэг хүмүүстэй намайг бүү зүйрлэ.”
”Тэгвэл энэ одон юу юм бэ?” Линлэй Цезарь руу гайхан ширтлээ.
Цезарь, ”Өө. Үүнийг Их ламыг алах үедээ ашиглах тохиромжтой үе ирэх байх гээд цогцосноос нь авчихсан юм. Хааяа, би үүнийг гаргаж ирээд өөрийгөө танилцуулдаг юм. Хэдэн жил өнгөрсний эцэст ингэж ашиг тусаа гаргах гэж.”
”Их ламыг алчихаад одонг нь авсаан?” Линлэйн зүрх чичирхийлнэ, бас тэр яагаад ч юм хүйтэнг мэдэрлээ.
Түүний өмнө байх энэ Цезарь гэгч үнэхээр хүчирхэг нэгэн юм.
Линлэйн оюун санаанд Делин Кевотийн хоолой дахиад хадлаа. ”Линлэй, намайг амьд байх үед, Цезарь хэдийн гэгээнтэр зэрэглэлд орчихсон байсан. Тэр үед Гэрэлт сүм тийм ч хүчирхэг байгаагүй. 5000 жилийн дараа, Цезарийн хүч аймшигтай нэмэгдсэн байж таарна. Хэдийгээр тэр Их ламыг алсан ч Гэрэлт сүм түүнийг гомдоох гэхгүй!”
”Эцсийн эцэст… Цезарь бол Гэгээнтэн зэрэглэлийн аллагийн мэргэжилтэн. Түүн шиг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч энгийн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчаас илүү аюултай. Тэрнээс гадна, аллагийн мэргэжилтэн нь Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байх нэгнээс ч илүү аюултай.”
Делин Кевотийн үгийг сонсоод, Линлэй ойлгож эхэллээ.
Өнгөрсөнд, түүнийг Шидэт араатны ууланд байх үед, тэр алуурчидтай таарч байсан. Линлэй 6-р зэрэглэлд орсон байсан ч, 6-р зэрэглэлийн аллагийн тусгай бэлтгэл хийсэн хүн бусад 6-р зэрэглэлийн хүмүүсээс хүчтэй байсаныг санаж байгаа.
Учир нь алуурчид ”отолт” болон ”ганц дайралтаар алах”-даа мэргэшсэн байдаг. Тэр хэн нэгнийг алах үедээ, ямар ч хүндлэлгүй ханддаг.
Гэгээнтэн зэрэглэлийн дайчидын ихэнх нь, өөрсдийнхөө алдар хүнд, нэр төрд ихэд анхаардаг.
Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байх хүн алуурчны аймшигтай их хүчийг эзэмшдэг.
”Тиймээс л Гэрэлт сүм түүнээс одонг авах гэж оролдоогүй хэрэг. Энэ бол Цезарийн Ариун нийслэл болох Фэнлай хаант улсад чөлөөтэй амьдардагийн шалтгаан.” Делин Кевоте санаа алдаад. ”Энэ Цезарь үнэхээр санаа амар амьдралаар амьдарч байх шив.”
Делин Кевотийн үгийг сонсоод Линлэй Цезарийг бишрэхгүй байж чадсангүй.
”Яасан, айгаа юу?” Цезарь Линлэй руу чимээгүйхэн ширтлээ. Тэрээр Линлэй рүү шүдээ ярзайлгаад. ”Тайвшир даа, урт хугацаа өнгөрч. Хэн нэгнийг алснаас хойш.”
Хэр удаан? Хэр урт хугацаа өнгөрсөн юм? Линлэй урдаа байх 6000 настай хөгшин алуурчны ой санамжинд нэг л итгэж өгөхгүй байлаа.
”Зүгээр дээ. Би ердөө л таны Гэрэлт сүмийн Их ламыг алчихаад Ариун нийслэлд дураараа амьдарч байгаа энэ их хүчийг тань гайхсан юм.” гээд Линлэй инээмсэглэлээ.
Цезарийн нүд гэрэлтээд, Линлэйн мөрөн дээр алгадчихаад толгой дохилоо. ”Муугүй шүү. Чиний оюун санаа бусдаас хол илүү хүчирхэг юм, аргагүй л мастер сийлбэрчин. Миний хүчийг мэдчихээд, багахан ч айсангүй шүү.”
”Мастер Линлэй, би танайд ирсэн нь чамаас юм гуйхын тулд.” гээд Цезарь Линлэй рүү харан чин сэтгэлээсээ хэллээ.
Линлэй яаравчлан, ”Ноён Цезарь, хэлнэ үү. Миний чадал хүрэх л бол юу ч байсан туслахад бэлэн байна.”
Гэтэл Цезарь түүн рүү ширүүн хараад, ”Мастер Линлэй, Цезарь би хүмүүст өртэй явахыг үзэн яддаг. Би чамаас тусламж асуух учраас, би чамд ямар нэгэн зүйлээр заавал туслах болно.”
Линлэй сэтгэлдээ баярлаж байв.
5000 жилийн өмнө Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн алуурчнаар туслуулна гэдэг үнэхээр үнэ цэнэтэй зүйл. Линлэй дотроо, хурдхан шиг Клайдыг алах юмсан гэж бодож байв.
Энэ бүх хугацаанд, Линлэй Клайдын учрыг олохыг хичээж, эсвэл түүнийг шалгаж мөрддөг байсан. Линлэй ээждээ юу тохиолдсоныг олж мэдэхийг хамгийн ихээр хүсэж байгаа. Гэхдээ эрх мэдэл болон биеийн хүчээрээ ч, Линлэй Клайдтай дүйцэхгүй. Тэр Клайдыг аргалж чадахгүй.
Гэхдээ одоо, Линлэйд арга бий.
”Хэрэв Цезариар Клайдыг хулгайлуулбар, энэ тийм ч хэцүү байхгүй.” Линлэйн сэтгэл хөдөлж эхэллээ. Энэ асуудал аль эртнээс л түүний уурыг бардаг байсан. Түүнд одоо тэр асуудлаа шийдэж чадах юм шиг санагдав.
”Ноён Цезарь, надад өөрт хэрэгтэй байгаа зүйлээ хэлээч.” Линлэй нухацтайгаар хэллээ.
Цезарь нүүрэмгий гэгч нь, ”Тэгвэл, би шууд хэллээ шүү.”
Тэрээр сахлаа илбээд, хуучин найзтайгаа ярьж байгаа мэт. ”Надад тийм ч олон сонирхол байхгүй. Би эмэгтэйчүүдэд дуртай. Өнгөрсөнд, миний сонирхол аллага хийх байсан. Гэхдээ аллагаас уйдсаныхаа дараа, би урлагийг сонирхож эхэлсэн. Үнэндээ, чулуун сийлбэр намайг солиоруулдаг, дээд түвшний урлагийн хэлбэр. Мастер Линлэй… өнгөрсөн удаад, би чиний ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрийг авч чадаагүй дээ үнэхээр харамссан. Гэртээ хариад би шөнө ч унтаж чадаагүй. Маш олон удаа ийш тийш холхисны эцэст, би чамайг биечлэн уулзахаар шийдсэн юм.”
”Ноён Цезарь, та юу хэлэх гэсэн юм бэ?” Линлэйн дух атиралдлаа.
Түүний ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэр хэдийн зарагдчихсан. Делиа тэрийг худалдаад авчихсан шүү дээ.
”Мастер Линлэй, танаас асуух зүйл минь бол надад сийлбэр сийлээд өгөөч.” Цезарь Линлэй руу итгэл найдвар тээсэн байдлаар ширтэнэ.
”Амархаан.”Линлэй шуудхан зөвшөөрлөө. Өдөр бүр, тэрээр сийлбэр сийлэх бэлтгэлдээ хэдэн цаг зарцуулдаг. Түүнд Цезарийг сийлнэ гэдэг тун ч амархан.
”Энэ сийлбэр миний хоёр дахь хамгийн сэтгэлд нийцсэн сийлбэр байх болно.” гээд Цезарь ичингүйрэн харлаа.
Ичингүйрэн!
Энэ 6000 настай хөгшин зөрүүд ичингүйрч байна.
”Ноён Цезарь, чөлөөтэй тайлбарлаж болно оо.” Линлэй Цезарь руу сониучирхан харлаа.
Цезарь инээд алдаад. ”Мастер Линлэй, энэ сийлбэр… минийх байгаасай гэж хүсэж байна, бас миний өвөрмөц аураг агуулсан.”
”Таныг моделоороо ашиглан өөрийн чинь өвөрмөц аураг оруулж өгнө өө?” Линлэй гайхширлээ.
Линлэйн царайг хараад, Цезарь яаравчлан, ”Энэ хэцүү юу?” гэлээ.
”Үгүй дээ. Тийм биш.” Линлэй толгойгоо сэгсрээд, хөмсгөө зангидаад. ”Таныг моделоороо ашиглана гэдэг амархан. Таныг ганц л харчихвал, таныг санахад илүү амар байх болно. Таныг ямар ч асуудалгүй сийлж чадна. Гэхдээ өвөрмөц аураг хөшөөнд уусгана гэдэг илүү түвэгтэй. Учир нь хүн бүр өөр цагт өөр өөр аура ялгаруулдаг, жишээ нь ууралсан, баярласан, гунигласан, шархалсан үедээ бүгд өөр өөр аураа ялгаруулдаг.”
Цезарь тэр даруй инээд алдаад. ”Амархаан. Миний хамгийн эрэгтэйлэг байх үеийн аура.”
”Хамгийн эрэгтэйлэг ээ?” Линлэй Цезарийг гайхширан харлаа. ”Ноён Цезарь, та хэзээ өөрийгөө хамгийн эрэгтэйлэгээр мэдэрдэг вэ?”
Линлэй энэ 6000 настай хөгшин зөрүүд сэтгэцийн өвчтэй юм болох уу гэж гайхаж эхэллээ.
Цезарь итгэлтэйгээр, ”Би хүн алж байхдаа хамгийн эрэгтэйлэгээрээ байдаг! Энэ л намайг алуурчдын хаан гэдэг болсон шалтгаан!”
Алуурчдын хаан Цезарь!
Юлан тивд энэ бол маш аймшигтай нэр. Дөрвөн агуу эзэнт гүрэн тэр ч байтугай хоёр том холбоотон ч энэ хүнийг гомдоохыг хүсэхгүй. Дөрвөн том алуурчдын бүлгэм, хэрэв тэд өөрсдийнхөө хамгийн хүчтэй хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол, 5000 жилийн турш Юлан тивд энэ хүнийг сонгохоос өөр аргагүй байх байсан. Алуурчдын хаан Цезарь.
Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн тулаанч, мөн аллагийн техникд мэргэшсэн. Түүний аллагийн техникийн нарийн түвэгтэй байдал болон тоо нь л, түүнийг энэ салбарын төгс төгөлдөрийн оргилд хэдийн аваачсан. Түүгээр бэлтгэгдсэн хэдэн хүмүүс түүний аллагийн техникийг уран бүтээлийн мэргэжилийн салбарт хүргэсэн.
Хамгийн хүчирхэг алуурчин. Алуурчдын хаан.
Юлан тивд Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн хэдхэн л хүн байдаг, Гэрэлт сүмийн Ариун эзэн хаан, Сүүдрийн сүмийн Харанхуйн Тэргүүн Хамба, Гэрэлт сүмийн Ноён Фаллен Леаф. Бас мэдээж, Дөрвөн агуу эзэнт гүрнүүд өөр өөрсдийн гэсэн Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн тулаанчидтай.
Гэсэн ч, тэд бүгд Алуурчдын хаан Цезариас эмээцгээдэг.
Аллагийнх нь хэлбэрүүдээс болоод, түүнтэй хэн ч тулалдахаар зориглодоггүй.
Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн Алуурчдын хааны хүч маш аймшигтай байсан юм. Дөрвөн агуу эзэнт гүрэн мөн хоёр том холбоотон хүртэл, зайлс хийж болох бол түүнийг гомдоохыг хүсэхгүй. Юлан тивийн бусад том овгууд ч гэсэн.
Эхэндээ, дуудлага худалдааны үеэр, Их лам Гулермо болон Лампсон нар дуудлага худалдаанд Линлэйд таатай байлгахаар маш өндөр үнийн санал хэлэхээр бэлтгэсэн байсан ч. Цезарийг үнэ хаяхыг хараад, тэд үнэ хаяхаас эмээсэн. Леон овгийн хөгшин зарц ч гэсэн, Алуурчдын хаан Цезарийг хараад айсан. Дараа нь, Делиа Цезарьт захиа бичиж явуулахад тэр Делиаг үнэ хаяхыг зөвшөөрсөн.
Энэнээс л, Алуурчдын хаан хэр аймшигтай болох нь харагдана.
Тэрээр олон жилийн өмнө Их ламын одонг булаасан ч гэлээ, Гэрэлт сүм түүнээс үүнийг нь буцааж авахыг оролдоогүйгээр зогсохгүй, эсэргүүцэлгүй түүнд үүнийг ашиглан бусад хүмүүсийг хуурахыг зөвшөөрсөн. Энэ л Цезарийн хэр хүчтэй болохыг харуулж байгаа юм. Тэр Их ламыг алсан, харин тэдний хэлж чадах ганц зүйл бол түүнийг дэмий амиа үрсэн гэх байлаа.
”Хэн нэгнийг алах үедээ?” Линлэй толгой сэгсрээд. ”Ноён Цезарь, би таныг хүн алж байхыг хараагүй. Яаж хүн алж байхдаа ямар байдгийг тань мэдэх билээ?”
Одоогоор, Линлэй Юлан тивийн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдын талаар сайн мэдэхгүй. Дэлхийд алдартай Алуурчдын хаан Цезарийн нэрийг хүртэл тэр өмнөн сонсож байгаагүй билээ.
”Тэр амархаан. Би хүн алж байхдаа ямар байдгаа чамд одоо харуулая. Анхааралтай хараарай.” Цезарийн хандлага маш түргэн өөрчлөгдөв.
”Байзаарай!” Линлэй яаравчлан хашхирлаа. ”Ноён Цезарь, манай гэрт байгаа хүмүүсээс битгий алаач.”
”Хэн хүн ална гэсэн юм? Би зүгээр л хүн алахдаа ямар байдгаа үзүүлэх гэсэн төдий.”
Цезарь Линлэй руу ууртайгаар ширтлээ.
Линлэй инээмсэглэх аядахад.
Түүний зүрх сэтгэл, Алуурчдын хаанаас ирэх маш их айдсаар дүүрлээ. Цезарийг хүн алах үедээ ямар байдгаа харуулна гэж хэлснийг нь сонсох үед, Линлэй түүнийг даруй зогсоохыг хүссэн.
”Анхааралтай хар. Бидний урд байгаа цэцгийн ваар бол миний бай.” Цезарь тайвнаар хэллээ.
Цезарийн хандлага өмнөөхөө тэс өөр болсон байв. Тэр тайван байлаа. Тэрээр нүдээ анихад, түүнээс залхуу, хойрго аураа үгүй болон тэрбээр хүчгүй, аурагүй, сэтгэл хөдлөлгүй нэгэн боллоо.
Хүйтэн бөгөөд тайван.
Линлэй юу ч олж харж чадахгүй байв. Түүнд агаар багахан чичирхийлэх л мэдрэхэд, урд нь байсан цэцгийн ваар гэнэтхэн бутарч эхэллээ, ганцхан хормын дотор.
Тийм. Цэцгийн ваар маш цэвэрхэнээр ганцхан хормын дотор бутарлаа.
Энэ Линлэйг мэл гайхуулав.
”Тэгэхээр энэ Алуурчдын хаан гэж үү?” Линлэй оюун санаандаа, энэ мөчийг маш сайн сийлэн үлдээлээ. Түүнийг хөдлөх үед, Цезарийн илэрхийлэл огтхон ч өөрчлөгдсөнгүй. Тэр мөчид, Цезарь ямар ч сэтгэл хөдлөлгүй мэт, эдлэн дэх бүх зүйлсийг хүйтнээр ширтэж байв. Түүний нүдэнд бүх амь зүлэгнээс ялгаагүй харагдаж байлаа.
Хэн нэгнийг ална гэдэг зүлэг янзалхаас ялгаагүй хэрэг байв.
Гэсэн ч Линлэй тийм зүйл мэдэрчихээд, түүнийг хөдлөх үед, цэцгийн вааранд анхаарлаа хандууллаа.
Энэ хорвоо ертөнцөд уг бутарсан ваарнаас өөр юу ч оршин байхгүй мэт санагдав.
Энэ хачирхалтай, этгээд мэдрэмж Линлэйн цусыг хөөргөж байлаа.
”Харав уу?” Цезарь эргээд идэвхтэй болж хөдөлгөөнд оров. Тэрээр суугаад хөлөө ачин Линлэй руу хараад. ”Юу гэж бодож байна? Намайг иймэрхүү байхдаа хамгийн эрэгтэйлэг байдаг гэдийг хүлээн зөвшөөрч байна уу? Би энэ аргаараа хэд хэдэн залуу авхай нарын зүрхийг булаасан юм шүү.”


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.