Чөтгөр бурхдын домгууд 119

Энэ долоо хоногын 11-р хэсгээс 1-р хэсэг. Энэ долоо хоногт 8-н хэсгийг ивээн тэтгэсэн. Энэ долоо хоногт нэмж ивээн тэтгэлэг авахгүй. Дараа долоо хоногын хэсгүүдийг ивээн тэтгэж болно.

Нөгөөдөр Валентин боллоо зөв үү? Яаж тэмдэглэх талаараа Фэйсбүүк пост дээр, эсвэл энэ доор сэтгэгдэл бичээрэй.

Тэмдэглэхгүй охидууд нь манай Хуйларч буй луу зохиолын Амараа ганц бие байгаа, бас их царайаг залуу гэдгийг нэмээд хэлчихье. 5000₮-өөр намайг ивээн тэтгээд дугаарыг нь авч болно шүү охидууд аа.

За мэдээж энэ наргиан байлаа.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 119 – Үхлийн байгуулалт

Хавцлын дорго Не Ли уруу ойртсоор байлаа. Не Ли удаашраагүй үнэнийг хэлэхэд Не Ли улам хурдална.

Хавцлын дорготой нэгдсэн Чөтгөрийн сүнстэн хүйтнээр амьсгалаа гаргав. “Чи хаашаа зугтахыг харж л байя.”

Тэрээр гэнэтхэн хурдаа нэмэв. Түүний хурд машид хурдан байлаа.

Шүү!

Хавцлын доргын савар Не Ли уруу ойртоно.

“Хмм. 5-одтой хэрнээ зугтаамаар л байна уу?”

Хавцлын доргоны сарвуу Не Ли уруу хүрэх тэр агшинд Не Ли намуухнаар архирав.

Үл үзэгдэх төрх

Не Лигийн дүрс ариллаа.

Шүү

Хавцлын доргоны сарвуу Не Лиг нэвтрэн гарлаа. Тэрээр яг урдаа ойчин унав. Не Ли алга болсон мэт л санагдана.

Хавцлын дорготой нэгдсэн Чөтгөрийн сүнстэн бослоо. Эргэн тойрноо ажин харсан ч Не Лиг олж харсангүй.

“Тэр хаашаа явчихав?” Хөмсгөө зангидан эргэн тойрноо ширтэнэ. Өөрийнх нь үнэр үнэрлэх чадвар ч Не Лиг олж чадахүгүй нь. Гэхдээ Не Ли эргэн тойронд байгааг тэрээр сэжиглэсэн хэвээрээ.

“Энэ жаал бас чадвартай юм гээч. Лонг Ша түүнийг авчир гэж биднийг явуулсан нь аргагүй юм байна.”

Не Ли үл үзэгдэгч дүрсдээ ороод ойрхон байх хиймэл ууланд удаанаар авирна.

Үл үзэгдэх төрхийн сайн тал нь өөрийг нь огтхон ч харж чадахгүй. Гэхдээ нэг сул тал бий. Энэ төрхөнд орвол хэтэрхий удаан болно. Бас энэ төрхөө удаан хадгалж чадахгүй.

Гэсэн ч энэ нь өрсөлдөгчийг нь хэдэн хором саатуулж чадна.

Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн эргэн тойрноо хайсан ч олж харж чадахгүй. Тиймээс тэрээр өөр зүг явлаа.

Не Ли тэр залууг холдоогүйг мэднэ. Не Ли гарч ирэхийг хүлээж байгаа нь мэдээж. Не Ли гарч ирмэгц өөр уруу нь дайрах нь тодорхой.

Не Ли удаанаар хиймэл уул уруу гарна. Тэрээр үл үзэгдэгч төрхөө болиулан аянга мэт хурдаар гүйлээ.

“Хмм Хмм, чамайг гарч ирнэ гэж мэдсэн юм!”

Не Ли дахин гарч ирэхийг хараад Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн даруй түүнийг нэхэн хөөлөө.

Энэ залууг амархан барихгүй бололтой. Их л онцгой арга хэрэглэсэн л байж таараа.

Аянгат Бурхны Солирын илд гарч ирэв. Не Ли оюун бодлоо Аянгат Бурхны Солирын илд уруу төвлөрүүлэв. Хэсэг хугацааны дараа аянга бууж, Аянгат Бурхны Солирын илдэнд тусав. Тэнгэр зүсэгдэж, газарт буух нь сүр хүчтэй харагдана.

Аянгат Бурхны солирын илдийг судалсан Не Ли энэ илдийг хүчтэй гэдгийг мэднэ. Энэ ертөнцийн зүйл биш байх учиртай. Өөрөөр хэлвэл Аянгат Бурхны солирны илдний материал энэ ертөнцийх биш. Не Ли ердөө 5-одтой Мөнгөн зэрэглэл хэдий ч Аянгат Бурхны солирын илдтэйгээ ихээхэн дарамт учруулж чадна.

Хавцлын дорготой нэгдсэн Чөтгөрийн сүнстэн аюулт аянганы дарамтыг мэдрээд амьсгалахаа мартах шахав.

Не Лигийн гарт байгаа хурц илд энэ тэнгэрлэг аянга буулгалаа гэжүү?

Не Лигийн нүд сэргэн хүйтнээр архирав. Тэнгэрээс дахин нэг аянга буугаад Хавцлын дорго Чөтгөрийн сүнстэн уруу ниргэнэ.

Аянга өөр уруу нь буухыг хараад Чөтгөрйн сүнстэн айлаа. Энэ зэвсэг юу юм бэ? Аянга удирддаг юм байхдаа? Энэ аянганаас тэрээр зугтааж хажуу тийшээ үсэрлээ.

Таас!

Газарт буусан аянга том нүх үүсгэнэ. Аянга хаа сайгүүй сарнин цахилгаан тор үүсгэнэ.

Аянгат Бурхны солирын илдний бүх дарамтыг учруулвал Домгын зэргийн дайчныг алах амархан. Гэхдээ Не Ли дөнгөж 5-одтой Мөнгөн зэрэглэл. Тиймээс Аянгат Бурхны солирын илдний өчүүхэн чадлыг удирдаж чадна. Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнсийг саатуулна. Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнийг алах тун хэцүү.

Хавцлын дорготой нэгдсэн залуу уурандаа багтарч үхэх шахав. Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн учраас Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнийг барих тун энгийн гэж бодсон. Эцэст нь гэхдээ Не Лид эцэс төгсгөлгүй арга байна. Эхлээд нуугдаж тоглосон, дараа нь хачин зэвсэг гаргаад ирлээ. Өдийг хүртэл Не Лиг барьж чадалгүй явна.

Таас! Таас! Таас!

Газар аянга буусаар.

Чөтгөрийн сүнстэн үүнээс бултсаар. Тэрээр машид шаламгай байлаа. Нэг ч аянга өөр дээр нь буугаагүй. Гэхдээ аянганаас болж түүний хурд удааширсан. Хэдэн ч удаа Не Лиг барих шахсан боловч аянганаас болж бүтэлгүйтлээ.

Чөтгөрийн сүнстэн хүйтнээр амьсгалаа гаргав. “Энэ аргуудаар чи цаг хожихоос өөр зүйл хийж чадахгүй. Хаашаа зугтах гээд байгаа юм бэ?”

Аянгат Бурхны Солирын илдээр Хар Алтан зэрэглэлийн дайчныг удаашруулж л чадна. Не Лигийн зорилго үүнтэй яг адилхан. Тэрээр урагш харвал сүндэрлэх баганууд харагдана. Не Ли Тай И үхлийн байгуулалтын сүнсний тамгыг мэдэрлээ.

Не Ли амандаа тарни уншин гарын тэмдэг хийлээ. Төрөл бүрийн хээн бичээсүүд гэрэлтэнэ. Хавцлын дорго дотор харанхуйлав. Өмнө нь энэ баганууд ямар аймшигтайг тэрээр сонссон. Е Зонгийг дарамталж чадах энэхүү хүчтэй багануудаас тэрээр айна. Гэхдээ нүдээрээ хараагүй хүнийхээ хувьд энэ ярианд итгэхгүй байлаа. Харамсалтай нь Не Лиг барихаас өөр арга үгүй. Тиймээс энэ багана ямар хүчтэйг шалгаж үзэхээс .

“Энэ чулуун багануудад намайг хүргэмээр байна уу? Битгий мөрөөд! Дуулгаваргүй байсан юм чинь бүдүүлэг загнаж байгаад маань өөртөө гомдоорой.” Хавцлын дорго чөтгөрийн сүнстэн ууртайгаар амьсгалаа гаргав. Түүний нуруунаас яс урган гараад ирлээ. Энэ Не Ли чиглэлд харвагдан нисэв.

Энэ ясанд хор бий. Хөнгөхөн хүрэхэд л Не Ли өөрийнхөө тулааны чадвараа алдана.

Салхи зүсч исгэрүүлсээр Не Ли зүг энэ яс ниснэ. Түүний нягт аймшигтай ки хүнийг бүрэн нэвтлэн сүлбэхээр. Не Лигийн гарын энэ онилсон байлаа. Хэрэв зүрх уруу нь онилсон байсан бол Не Ли үхлээ хүлээгээд зогсохоос өөр аргагүй.

Чөтгөрийн сүнстэн хүйтнээр хэлэв.”Лонг Ша ноён чамайг амьдаар чинь бариад ир гэж тушаагаагүй бол чи одоо үхсэн байх байлаа!”

Чөтгөрын сүнстэн юу хийгээд байгааг мэдсэн Не Ли инээмсэглэв.

“Хавцлын доргын яс уу даа? Хохо.”

Не Ли мишээв. Чөтгөрийн сүнсний шинж чанарууд, мөн чадваруудыг Не Ли бүгдийг цээжилсэн. Нэг муу Хавцлын доргоны ясаар намайг барих гэж байгаа бол арай дорд үзээд байгаа юм биш үү?

“Хаашаа зугтахыг чинь харья.”

Чөтгөрийн сүнстэн ихэд бахархалтайгаар инээмсэглэв. Не Ли хүчээр энэ дайралтаас бултах боломж үгүй. Не Ли хоронд хордогдохыг төсөөлөв.

Хавцлын доргоны яс Не Лиг сүлбэх гэж буй агшинд Не Ли эргэж харав. Аянгат Бурхны солирын илдээрээ энэ дайралтаас хамгаалав.

Динг!

Аянгат Бурхны солирын илдээр энэ дайралтаас хамгаалав.

Яаж байж болдог юм бэ?

Чөтгөрийн сүнстэн хэсэг зуур балмагдав. Не Ли яснаас нь яаж өөрийгөө хамгаалчихав? Энэ хурдтай очиж буй зүйлээс хамгаалах хэцүүү. Аянгат Бурхны Солирын илдээрээ хамгааллаа гэжүү? Не Лигийн толгойн дагзанд арай нүд байдаг юм биш дээ?

5-одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн хамарных нь дор ийм удаан тэснэ гэж үнэхээр санаагүй. Гэхдээ одоо ч гэсэн тэрээр юу ч хийж чадахгүй хөөх нь Хавцлын дорготой залууг гуниглуулав.

Гэхдээ үүнийг хараад ихээхэн балмагдав.

Хавцлын доргоны яс Аянгат Бурхны Солирын илдийг оносон ч илд огтхон ч гэмтсэнгүй. Эндээс цацаргах ки их хүчтэй байсан учраас Не Ли энэ инерцээр урагш явж, Хавцлын дорго харин хойшоо түлхэгдлээ.

Шүү Шүү Шүү.

Хэдэн метрийн цаашаа Не Ли түлхэгдэв.

Хавцлын доргоны дайралтаас Не Ли амжилттай бултаж чадлаа. Тэр хоёрын зай улам нэмэгдэв.

“Хаха, түлхэж өгсөнд баярлалаа.”

Не Лигийн хоолойг сонсоод Хавцлын дорготой нэгдсэн Чөтгөрийн сүнстэн цусаар огив. Энэ жаал үнэхээр зальхай юм. Яг л харх шиг барихад хэцүү юм гээч.

Чөтгөрийн сүнстэн дайрах гэж байтал Не Ли Тай И үхлийн байгуулалтанд яваад оров. Хоёр гар нь угалзаа дуусгавал Тай И үхлийн байгуулалт бүхэлдээ гэрэлтэн гялалзана.

Энэ гайхалтай гэрэл Не Лигийн нүдэнд тусав. Тэрээр тэнгэрээс бууж ирсэн бурхан мэт харагдана. Тэрээр аажмаар тэнгэрт хөөрвөл түүний хувцас салхинд хийснэ.

Хавцлын дорго газар дээрээ зогсч урдаа байгаа хүнийг бишрэн харна. Энэ байгуулалт домог шигээ хүчтэй юм болвуу? Е Зонгийг үнэхээр дарж чадсан уу?

Хавцлын баавгайн ууртай архираа сонсогдов.

Энэ дайралтаас хамгаалахын тулд Чөтгөрийн сүнстэн хурц сарвуугаа урагш далайлгав.

Таас!

Хавцлын доргоны сарвуу Хавцлын баавгайтай мөргөлдөв. Чөтгөрийн сүнстэн нисч, амнаас нь цус гарлаа

Ямар хүчтэй юм бэ?

Чөтгөрийн сүнстэн ихэд айлаа. Хавцлын баавгайн хүчийг тэрээр тэсвэрлэн гарч чадахгүй. Энэ бүх цуурхал үнэн бололтой.

“Ухраарай.” Чөтгөрийн сүнстэн өөрийгөө хэр хүчтэйг хэнээс ч илүү мэднэ. Е Зонг хэрэв үүнд дарлуулсан бол өөрөө ч гэсэн тэгэх болно. 2-одтой Хар Алтан зэрэглэл шүү дээ.

Шүү.

Хавцлын дорго гялбаа болон зугтах гэж оролдов.

“Зугтах гээ юу? Битгий мөрөөд.” Не Ли хүйтнээр амьсгалаа гаргав. Хоёр гараараа угалз хийвэл гялбаа уруу гал тургив.

Хар Алтан зэрэглэлиийн Хар Могойн гал юм.

Хар гал Хавцлын доргыг бүрхэн авлаа. Хавцлын дорго зугтах гэж хичээсэн ч талаар болов.

Чөтгөрийн сүнстэн сандрав. Тэрээр хурц сарвуугаараа Галт могойг дайрч, шархуулав. Гэсэн хэдий ч Галт Могой үл суларна. Улам бүр чангарсаар, эрчилсээр байлаа. Чөтгөрийн сүнстэн нууц техникээ ашиглах гэж байтал дээрээс нь аймшигтай эрчим мэдрэгдэв. Дээшээ толгойгоо өндийлгөн харав. Галт могой, Хавцлын баавгайнаас гадна дээр нь олон чөтгөрийн араатнууд байлаа. Тэд бүгдээр Хар Алтан зэрэглэл.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s