Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 18]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Advertisements
2 comments

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 18 – Зочин
Алисын зүрх гэнэтхэн чичирхийллээ. Түүний зүрхэнд гэнэтхэн дулаан мэдрэгдэх бөгөөд, талархал болон харуусал мэдрэгдэнэ.
”Линлэй ахаа, баярлалаа. Баярлалаа.” Алис өөрийн эрхгүй дахин давтан хэлж байв. Нүдэнд нь хэдийн нулимс гялтганаж эхэлжээ. Сэтгэлийн нулимс.
Линлэй инээмсэглээд. ”Явдаа. Үдээс хойш, би эрхэм дээдсийн ордонгоор зочлоё.”
Линлэй Алисыг хараад тайвшрах шиг боллоо. Алисыг харах үед, түүнд сайн зан чанартай эмэгтэй найз нь л харагдсан.
”За, баярлалаа.” Алис Линлэй руу дахин нэг хараад, эргэж харан гарч одлоо.
Анхандаа, Алис өнгөрсөнд Линлэйг шархлуулсан болохоор, Линлэй Каланд дургүй болж энэ удаа түүнд туслахгүй байх вий гэхээс айж байсан. Гэсэн ч Линлэй тэс өөр сэтгэл хөдлөл гаргалаа. Линлэй огтхон ч татгалзсангүй. Тэр тун тайван байлаа.
Алисыг явахыг хараад, Линлэй хойш суулаа. Тэрээр жимс шүүрч аваад идэж эхлэв. Энэ үед, Бэбэ ч гэсэн гарч ирлээ.
”Эзэнтээн, та Алисд туслах гэж байна уу? Хэрэв би байсан бол, түүнийг аль эрт хөөгөөд явуулчих байсан юм. Ганц самардаж алаад хангалтгүй.” Бэбэ ууртайгаар хэллээ.
Линлэй Бэбэ рүү хараад. ”Бэбэ, хүмүүс шидэт араатан биш шүү дээ.”
Энэ мөчид, Делин Кевоте Хуйларч буй луу бөгжнөөс гарч ирэн. Линлэй руу ширтээд, ”Линлэй чи маш сайн байлаа. Чамайг хатсан худаг руу чулуу шидсэн мэт хүүхдийн уураа гарган түүнийг хөөчих болов уу гэж санаа зовж байлаа.”
”Хүүхдийн уур аа?” Линлэй гайхширлаа.
Делин Кевотийн нүдэнд тэр бол хүүхдийн зан араншинтэй нэгэн.
”Тийм шүү. Эмэгтэйчүүд хаа сайгүй л байгаа.” Делин Кевоте инээд алдлаа.
Линлэй тэр доороо дуугүй боллоо. Тэр Делин Кевотийн эмэгтэйчүүдийг харах өнцгийг ойшоодоггүй, Иэл болон Рэйнолдс хоёрынхтой төстэй болохоор.
”Болно оо, хангалттай ярьлаа. Би үргэлжлүүлээд бэлтгэлээ хийх хэрэгтэй байна.” Линлэй тэр даруй босоод эргээд халуун рашаандаа орлоо.
Линлэйн хувьд, Алис бол нэмэлт хэсгээс өөр юу ч биш бөгөөд тэр түүний сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлөхөө больсон. Одоо бол, Линлэй ганц аавынхаа өшөөг авахад л анхаарч байгаа.
”Эрхэм дээдэс ажлынхаа өрөөнд байгаа, тэр одоогоор төрийн хэргийг зохицуулж байгаа. Ноён Линлэй, намайг дагаад эрхэм дээдсийн ажлын өрөө рүү явна уу.” Ордны үйлчлэгч хүндэтгэлтэйгээр хэллээ.
Линлэй толгой дохив.
Бэбэ түүний мөрөн дээр сууж байх бөгөөд Линлэй үйлчлэгчийг даган ажлынх нь өрөө рүү явлаа. Хэсэг хугацааны дараа, эцэст нь нэг юм тэд очлоо.
”Эрхэм дээдсээ! Ноён Линлэй ирлээ.” ажлын өрөөний гаднаас үйлчлэгч чанга хоолойгоор хашхирхад.
Клайд, уншиж байгаа зүйлдээ бүүр орчихсон байснаа толгойгоо өргөөд. Линлэй рүү яг л бар шиг хараад, нүд нь гялтганалаа. Тэрээр чангаар инээд алдаад, ”Линлэй, алив ор. Чи бид хоёр нэг нэгэндээ ингэж ёсорхуу байх шаардлагагүй.” гэлээ.
”Мэдлээ, эрхэм дээдсээ.” Линлэй инээмсэглэн ажлын өрөөнд орлоо. Клайдад, Линлэйн нүд, зоримог, шулуун шударга хүнийх шиг байх ба хаан үргэлж түүнтэй эелдэг харьцана. Хэзээ ч тэр өөрийн байр суурийг ашиглан түүнийг дээрэлхэх гэхгүй.
”Хэрэв аав минь үхээгүй байсан бол.” Линлэй дотроо, ”Магадгүй тантай нөхөрлөж болох байх. Гэхдээ хэзээ нэгэн өдөр би таныг алах л болно. Одоохондоо, би тохиромжтой үеийг л хүлээж байна.” Линлэй Клайдыг ална гэсэн шийдвэртээ хэзээ ч эргэлзэхгүй.
Боломж олдмогц тэр түүнийг алах болно.
Клайд Линлэйтэй хундага дарс шимээд ”Линлэй чи ордонд өөрийн хүслээр ирнэ гэдэг ховор үзэгдэл. Надтай өнөөдөр юуны талаар ярих гэсэн юм?”
Линлэй инээд алдаад.
Шүүхийн шидтэнд үнэндээ хэдэн үүрэг хариуцлага байдаг, гэсэн ч Линлэй тэдний нэгийг нь ч хийдэггүй. Тэр бусад шүүхийн шидтэн нартай л адилхан олон үүрэг харицлага хүлээхийг зөвшөөрсөн ч, Клайд түүнд огтхон ч дарамт шахалт өгдөггүй. Эцсийн эцэст, Линлэй бол нэрэн дээрээ л Фэнлай хаант улсын зарц. Линлэй хийсэн зүйлүүдээс харахад… Клайд түүнийг өөрийнхөө тал гэж бодож байгаа.
”Үнэндээ, өнөөдөр тантай нэг зүйлийн талаар ярилцахаар ирсэн юм л даа.” Линлэй Клайд руу инээмсэглэлээ. ”Та Дебс овгийн Калан Бернанд хоёрыг усан хаш хууль бусаар хил давуулах гэсэн хэргээс болоод баривчлах тушаал өгсөн гэлүү?”
”Тийм ээ.” Клайд Линлэйг хараад барайлаа. ”Чи тэдний өмнөөс надтай ярихаар ирээ юу?”
Энэ хугацаанд, Дебс овгийн хэдэн язгууртнууд тэдний өмнөөс өөртэй нь ярилцахаар ирсэн. Тэдний тэгсэн шалтгаан нь Дебс овог хөрөнгөө ашигласнаас болсон билээ.
”Хэрэв чи тэдний овгийг авармаар байвал, надад нүүр өг.” Клайд шуудхан хэллээ.
Клайдын хамгийн түрүүнд хийхийг хүсэж байгаа зүйл бол дүүгийнхээ бий болгосон байгууллагийн хүчийг бут цохих. Дебс овгийн хувьд гэвэл, тэд түүгээр л дамжуулж энэ хэргийг хийсэн. Тэрээр Дебс овгийн оронд Линлэйг сольж авах хүсэлтэй байлаа. Эцсийн эцэст, тэр Дебс овгийг өршөөсөн ч, тэр тэдний үйл ажиллагааг хүчтэй дарамталж чадна.
”Үгүй.” Линлэй зөвхөн толгой сэгсрэв.
”Би тэдний өмнөөс тантай ярилцах гээгүй.”
”Юу?” Клайд Линлэй руу гайхшран харлаа.
Линлэй, ”Эрхэм дээдсээ, Дебс овог усан хаш нууцаар хил давуулах гэсэн хэрэгт оролцсон эсэх нь шударгаар шүүгдэх ёстой.”
”Өө?” Клайд Линлэй руу хараад.
”Тэгээд, Линлэй өнөөдөр над дээр юуны учир ирээв…”
Линлэй инээд алдаад. ”Би Дебс овгийн усан хаш хууль бусаар хил давуулахаар оролдсон гэж сэжиглэгдэж байгаа энэ хэрэгт ганц овгийн ахлагч Бернандыг баривчлахад л хангалттай гэж бодож байна. Түүний хүүг баривчлах шаардлага байхгүй. Угсаа, залгамжлагчийг нь баривчиллаа гээд яах билээ? Хэрэв та нэгийг нь баривчилбал хоёр дахь нь байсаар л байна. Тэдний овгийг хүйс тэмтэрхээс нааш, энэ тойрог зогсохгүй.”
”Линлэй, чи яг юу хэлэх гээв…” Клайд Линлэй руу харлаа.
Линлэй Клайдын өөдөөс хараад. ”Эрхэм дээдсээ, би таныг Каланыг суллана гэдэгт итгэж байна.”
”Өө, Каланыг суллах аа? Би Калан та хоёрын талаар…” Клайд Линлэйн талаар маш сайн судалсан. Үнэндээ, тэр Калан Алис бас Линлэй гурвын хоорон дахь нарийн түвэгтэй түүхийг мэднэ.
Линлэй инээд алдаад. ”Эрхэм дээдсээ, хэтэрхий удаж байна шүү.”
Клайд түүнд сануулан, ”Линлэй, миний мөрдлөгөөс үзэхэд, Калан бол завхай, богинохон бодолтой хүн.”
”Мэднэ ээ.” Линлэй багахан толгой дохилоо.
Калантай харилцсан хэдэн харилцаан дээрээс харахад л, Линлэй Каланаас дайсагнал мэдэрсэн. Бас… Линлэй ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэр нь 7 хоног үзэсгэлэнд байх үед нь хэн нэгэн устгахыг хүсэж байсныг ч мэднэ.
Тэр сийлбэрийг устгах нь хэнд ч ашигтай байгаагүй.
Каланаас өөр ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрийг устгахыг хүсэх хүн Линлэйн бодолд орж ирээгүй.
”Тэгээд чи яагаад түүнд туслах гээд байгаа юм?” Клайд үргэлжлүүллээ.
”Эрхэм дээдсээ. Та хүнийг харилцаанаас нь богино бодолтой хүн гэдэг нь харагддаг гэдэгт итгэдэг?” Инээмсэглээд, Линлэй Клайд руу харлаа. Клайд нүдээ анивчин, инээд алдаад.
”Тийм шүү. Өмнө нь, чи Калантай хуучны танилууд байсан. Гэхдээ одоо, тэр чамтай найз хэвээрэй байхыг хүсдэггүйгээр барахгүй, чамтай дайсагнадаг. Харин аав нь чамтай нөхөрлөхийг үргэлжлүүлэн хичээсээр байгаа. Аавтайгаа харьцуулахад, Калан богино бодолтой хүн.” Клайд чангаар инээлээ.
Клайд Линлэй мөрөн дээр алгадаад. ”Битгий санаа зов. Би энэ хэргийг сайтар судалж шалган, шударга шийдвэр гарга гэж Меритэд тушаая. Дебс овог шударга бус явдалд санаа зовох шаардлагагүй. Гэхдээ хэрэв Дебс овог үнэхээр л усан хаш хууль бусаар хил давуулах гэсэн бол, би яасан ч тэднийг шийтгэлээс зугтаалгахгүй.” ”Тийм шүү. Шударга шийдвэр гаргана уу.” Линлэй толгой дохив.
Харих замдаа гарсан сүйх тэргэн дотор, Бэбэ Линлэйн гуян дээр хэвтэнэ.
”Хөөх, эзэнтээн, та ч чөтгөр юм даа. Дебс овгийн ахлагч усан хаш хууль бусаар хил давуулах хэрэгт оролцсон. Хожим нь түүний овог дуусах нь тодорхой. Хэдийгээр Калан одоо зугтааж чадлаа ч, ирээдүйд, түүнийг аймшигтай нөхцөл байдал угтаж байгаа.” Бэбэ баяртайгаар хэллээ.
Бэбэ урт хугацааны турш Каланыг алахыг хүссээр ирсэн. Линлэй инээд алдан Бэбэгийн толгойг илээд. ”Дебс овог үнэхээр дуусах эсэхийг хэлж мэдэхгүй л юм. Жишээ нь, тэд өөрсдийнхөө хөрөнгийг шууд Клайд хаанд өгөх боломжтой, бас Клайд тэднийг өршөөж ч магадгүй. Гэхдээ юу ч болж байсан, одоо тэд Клайдын гарт орсон, хэрэв тэд үхлээ ч, тэд мах болон арьсныхаа жаахан л хэсгийг алдана.”
Линлэйн язгууртнуудын ертөнцийн харанхуйг ойлгож байлаа. Гаднаасаа, тэд шударга зүйл ярьж байж болох ч, тэдгээр нь худал хуурмагаас өөрцгүй. ”Клайдтай харьцуулахад, Дебс овог сул дорой.” Линлэй толгой сэгсэрлээ.
Линлэй Каланд өчүүхэн ч төдий санаа зовохгүй байв. Калан Линлэйн түвшинд ойртох ч үгүй. Линлэй Клайдтай л асуудлаа шийдмээр байв!
”Эзэнтээн, бид ирчихлээ.” Хөтөч хүндэтгэлтэйгээр хэллээ.
Линлэй сүйх тэрэгний хаалгийг түлхэн гарахад. Бэбэ эргэн Линлэй мөрөн дээр гарав. Линлэйг эдлэндээ орвол, хаалганы харуул хүндэтгэлтэйгээр, ”Ноёнтоон, тан дээр зочин ирсэн. Тэр гол танхимд таныг хүлээж байгаа.”
”Зочин? Гол танхимд аа?” Линлэйд сэжигтэй санагдлаа.
Линлэйтэй уулзахаар язгууртнууд ирдэг ч, тэдэнд орох зөвшөөрөл байхгүй, тиймээс тэд гадаа нь хүлээцгээдэг. Энэ хүн эргэлзээгүй Клайд хаан, Ван Патерсон, эсвэл Их лам Гулермо шиг өндөр албан тушаалтай байж таарна, гадаа хүлээлгүй шууд гол танхим руу явж байхыг бодвол.
”Хэн юм бол?” Линлэй асуухад.
”Мэдэхгүй ээ, гэхдээ түүний гарт Их ламын одон байсан.” харуул хүндэтгэлтэйгээр хэллээ. Гэрэлт сүмийн хүлэгт баатрын хувьд, түүнд Их ламын таних тэмдэг тун ч танил билээ.
Их лам тус бүр ганц л одонтой байдаг. Үнэндээ, Даяанчийн одон илүү эрх мэдэлтэй. Одонгуудын байр сууриар бол, энэ хүний байр суурь Их ламынхаас дутахааргүй байлаа.
”Таних тэмдэг ээ?” Линлэй гайхширлаа.
Огт эргэлзэлгүйгээр, Линлэй гол танхимыг зорьлоо. Гол танхимд хүрээд Линлэй харсан зүйлдээ цочирдов.
Гол танхимд дунд эргэм насны хар үстэй урт нөмрөгтэй хүн байлаа. Харагдах байдлаас нь үзвэл, энэ хүн 30-аас 40 настай гэхээр байв. Түүнээс хойрго, залхуу аура ялгарч байлаа.
Линлэй дунд эргэм насны эрийг харахад, дунд эргэм насны эр ч гэсэн Линлэйг анзаарлаа. Тэрбээр тэр даруй Линлэй руу харахад, нүд нь догдолсон байртай болоод. ”Мастер Линлэй, та ирэв үү?”
”Мастер Линлэй?” Линлэйн бодол асуултаар дүүрсэн ч, хурдхан шиг гол танхимд орлоо.
”Та… аа, саналаа. Та чинь 10 сая алтан зоосоор үнэ хаясан хүн байна шүү дээ.” Линлэй одоо л саналаа. ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрийн дуудлага худалдааны үеэр энэ дунд эргэм насны эр 10 сая алтан зоосоор үнэ хаясан.
Дунд эргэм насны эр толгой дохиод. ”Би мастер Линлэй намайг санаж байхын чинээ бодсонгүй. Энэ намайг маш их баярлуулж байна. Нээрээ тийм. Өөрийгөө танилцуулая. Миний нэрийг… Цезарь.”
”Цезарь?” Линлэй өмнөн энэ нэрийг сонсож байгаагүй билээ.
”Цезарь?” Делин Кевотийн хоолой Линлэйн оюун санаанд гэнэтхэн л цуурайтлаа. ”Би бяцхан зөрүүд Цезарийг Юлан тивийн энэ газарт одоог хүртэл байж байх юм гэж бодсонгүй.”
Линлэй гайхширлаа.
Делин Кевотэ өвөө та түүнийг мэддэг хэрэг үү? Делин өвөө олон зууны өмнө үхсэн! Хэрэв Делин өвөө түүнийг таньдаг юм бол, Цезарь яг хэдэн настай болж таарах вэ?
”Линлэй, энэ Цезарь үнэхээр зөрүүд. Түүний хүч маш хурдан сайжирдаг, бас тэр нүдээ ч цавчилгүй хүнийг алж чадна. Намайг амьд байхад, тэр хэдийнээ Гэгээнтэн зэрэглэлд орсон байсан. Тэр үед, тэрээр хэдийгээр Гэгээнтэн зэрэглэлийн доод түвшинд байсан ч, 5000жилийн дараа, түүний хүчээ сайжруулах түвшнээс нь үзвэл, тэр одоо илүү хүчирхэг болсон байж таараа.”
Линлэйн зүрх базлах шиг болов.
Энэ хүн гаднаасаа 30-аас 40 настай юм шиг харагдах ч, тэр Делин Кевотийн үед л Гэгээнтэн зэрэглэлд хүрчихсэн байж. Делин өвөө үхэх хүртлээ ердөө 1000 жил л амьдарсан ч энэ Цезарь гэгч, хэрэв би зөв тооцоолсон бол, тэр ойролцоогоор 6000 жил амьдарч байгаа.
6000 настай хөгшин зөрүүд!
”Мастер Линлэй, яасан бэ?” Цезарь санаа зовон асуугаад. ”Чиний царай сайнгүй харагдаж байна.” гэлээ.
”Үгүй дээ, Цезарь ноёнтоон. Та сууна уу?” Линлэй өөрийгөө хүчээр тайвшруулсан ч, урдаа байгаа энэ хүнийг бодох бүрт цочирдолд орж байлаа.
6000 настай хөгшин зөрүүд, Поүант эзэнт гүрнээс одоо үе хүртэл амьдарсан сүпэр тулаанч. Тэр өнгөрсөнд хэдийн Гэгээнтэн зэрэглэлд орчихсон байсан. Тэгвэл одоо?
”Мастер Линлэй, би таны сийлбэрчний чадварыг үнэхээр биширдэг. Хэрэв тэр Делиа надаас гуйгаагүйсэн бол, тэр өдөр би таны сийлбэрийг авах байсан юм.” Цезарь ярьж байхдаа уруулаа жимбийлгэхэд, түүний нүд гэрэлтэж байлаа. ”Тэгэхээр мастер Линлэй, та хэзээ Делиа гэгч охинтой гэрлэх вэ?”
”Гэрлэх ээ?”
Линлэй Цезариэс болж цочирдолд орж ядаж байгаагаа яая гэж байхад, энэ үгийг сонсоод, Линлэйн нүд бүлтрэх шахан Цезарийг дуугүй ширтлээ.


Өмнөх

Дараах

2 comments on “Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 18]”

  1. За маш их баярлалаа. Ойрд ажил ихтэй тухтай сууж чадахгүй л байна. Гэхдээ эргэж тойрж л байгаа шүү.

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s