Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 12

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 12: Чиний юм бол миний юм

Биднийг сэрэх үед нар аль хэдийнээ дээр мандчихсан байлаа. Рафталиа намайг сэрчихээд хүлээж байв.

“Хот руу буцаад явах юмуу ? Ханиалгах…”

“Тэгнээ.”

Тэр ханиасан хэвээрээ л байна. Би түүнд ахин эм өгөхөд тэрээр чимээгүйхэн залгилаа. Тэгээд эмийн сан руу очиж өөрсдийн бараагаа зарахыг оролдов.

“Тэгэхээр тийм ч муу биш юмаа эд нар чинь… Баатар минь, өмнө нь эм зүйгээр суралцаж байсан уу?”

Тэр миний хийсэн эмийг харж байхдаа яг л миний хамтрагч болчихсон мэт аяглаж байв.

“Үгүй ээ. Өчигдөр л анх удаагаа оролдож үзсэн. Эм болгож зарвал илүү ашигтай байна уу ? Эсвэл шууд эмийн ургамлыг нь зарах уу ?”

“Хэцүү асуулт байна. Хэрвээ эм нь үр дүн сайтай, ашиглахад амар байх юм бол зарахад ч мөн хялбар байх болно.”

Тэгээд эмийн сангийн эзэн Рафталиа руу харав. Тэр тайван харагдаж байлаа. Өөрийнх нь нүд тогтохгүй ийш тийшээ эргэлдээд байвал өөрт нь эргэлзэж магадгүй гэдгийг мэдэж буй мэт эмийн сангийн эзэн тайван, шууд хандан хэлэв.

“Зөгнөлөөс болоод эмийн үнэ асар их нэмэгдэж буй учраас эм болгож зарах нь илүү ашигтай байна байх.”

“Хммммм.”

Ашигтай байх эсэх нь эмийг хийх гэж оролдох үед бүтэлгүйтэх зэрэг эрсдэлээс мөн хамаарна. Бас энэхүү ажилд хэрэгтэй тохирох хэрэгсэл авахад хэр их мөнгө орохыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ иймэрхүү зүйлс хэрэг болох нь бол эргэлзээгүй.

“Танд хэрэглэхээ больсон ямар нэгэн хэрэгсэл байгаа юу ?”

“Чамайг эмийн ургамал зарахаар хоёр долоо хоногийг өмнө ирэх үед л энэ тухай чамд хэлье гэж бодож байсан.”

Дэлгүүрийн эзний царай инээгээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг нэг л сонин харагдав. Тэгээд зааварчилгааныхаа төлбөрт миний эмийн ургамлыг авж, миний хийсэн эмийг худалдаж аваад, надад өөрийнхөө ашиглаж байсан хуучин хэрэгслүүдээ өгөв.

Түүний өгсөн зүйлс нь уур нүдүүр болон бусад зүйлс болон жин, сав гэх хэрэгслүүд байлаа. Эдгээрийг маш үнэтэй авах байсан учир, яг л шинэ хэрэгслүүд авчихсан мэт сэтгэлд сайхан байв.

“Эд нар бүгд маш хуучин болохоор бүрмөсөн эвдрэх хүртэл нь хэр удаан ашиглаж болохыг хэлж мэдэхгүй л байна.”

“Над шиг дөнгөж эхэлж байгаа хүнд бол яг л тохиромжтой сонсогдож байна.”

Одоо бидний хийх ёстой зүйл бол бөмбөлгөн мангасны арьсаа зарах.

Биднийг ангийн хэрэгслээ зарах дэлгүүр лүүгээ явж байтал гудамжинд тоглож буй нэгэн жаал миний нүдэнд тусав. Тэр жаал бөмбөлгөөр яг л бөмбөг мэт тогшин ойлгож тоглож байв.

Рафталиа ч гэсэн түүнийг атаархангуй ажина.

“Хээе энэ….”

“Хммм ?”

Би дэлгүүрийн худалдагчаас тэр хүүхдийн тоглож байсан бөмбөлгийн тухай асуув.

“Тиймээ, Үүнийг ангийн олзноос буюу бөмбөлгөн мангасны арьсаар хийдэг.”

“Ойлголоо. Надад нэгийг хийгээд өгч чадах уу? Бидний зарсан арьсны үнээс хасаад тооцчих.”

Дэлгүүрийн эзэн бөмбөлгөн мангасны арьсны үнээс бөмбөгний үнийг хасаад, үлдсэн мөнгө болон бөмбөлгөн мангасны арьсаар хийсэн бөмбөг хоёрыг надад өгөв.

“За май.”

Би бөмбөгийг Рафталиа руу шидлээ. Тэр барьж аваад эхлээд бөмбөг рүү, тэгээд над руу харав. Тэрээр үнэхээр цочирджээ.

“Юу ? Энийг авахыг хүсээгүй гэж үү ?”

“Тийм бишээ….Хүссэн..”

Тэр толгойгоо сэгсрээд инээмсэглэлээ.

Ийнхүү түүний инээхийг нь анх удаа харав.

…..Ямартай ч. Тэр зүгээр л хүүхэд

“Өдрийнхөө хийх ажлыг дуусгасныхаа дараа, наадхаараа тоглож болноо.”

“Тиймээ!”

Тэр үнэхээр сэтгэл нь хөөрсөн харагдаж байв.

Тэрний сэтгэл нь хангалуун байх тусам илүү их мөнгө түүнтэй хамт олж чадна.

Тэгээд бид ой руу буцан мангасуудтай тулалдаж, эмийн ургамал түүцгээлээ. Миний одоогийн хамгаалалтын түвшинд тохирох бүх л газраар явж байлаа.

Ой модны нөгөө талд нэгэн тосгон байдаг ч гэсэн, тийшээгээ явах замын талаар зааж өгсөн эмэгтэйг бодох бүрт уур хүрж байсан тул тийшээгээ явахгүй байхаар шийдэв.

Бид маш үр бүтээлтэй ажиллаж, маш их зүйлс цуглууллаа. Бид өөрсдийн цар хүрээгээ жаахан ч гэсэн тэлсэн мэт санагдсан тул уулсын зүг чиглэхээр шийдлээ.

Юу ? Миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй мангас гарч ирэв.

Энэ яг л өндөг шиг харагдаж байв. Хэрвээ ангилах хэрэгтэй бол, магадгүй бөмбөлгөн мангастай ямар нэгэн байдлаар хамааралтай байж магадгүй л юм.

“Шинэ мангас байна. Би түрүүлж очоод ямархуу вэ гэдгийг нь мэдье. Хэрвээ зүгээр байвал гүйж очоод хутгалаарай.”

“Ойлголоо.”

Сайхан хариуллаа.

Мангас руу гүйлээ. Тэрээр намайг ойртож буйг хараад өөрийн соёогоо ярзайлгав.

Хазах!

Ердөөсөө ч өвдсөнгүй. Би түүнтэй Рафталиад боломж олгохын тулд анхаарлыг татан хэсэг тулалдав.

“Хиийеа!”

Тэр мангас руу өмнөх өдрүүдийнхээс илүү их эрч хүч, тэмүүлэлтэйгээр дайрав.

Үүний нэрийг Өндөгөнцөр гэдэг ажээ.

Өндгөнцөр маш чанга тасхийх чимээ гарган хагараад доторх шар шингэн газраар таран урсав.

“Заваан юм бээ !”

Хальсыг нь зарж болох болов уу ? Зүгээр л үлдээхэд хайран байлаа. Гэхдээ маш өмхий үнэртэж байсан учир идэхэд тийм тохирох зүйл биш бололтой.

Миний бамбай өндөгний хальсыг шингээн авав.

Тун удалгүй өөр Өндгөнцөрүүд гарч ирсэн ч Рафталиа тэднийг учрыг гялс олчихов.

Өндгөн Бамбай: нөхцөл хангагдлаа

Өндгөн Бамбай: чадвар хаалттай: нэмэлт бонус: хоол хийх 1+

Би өөр шинэ чадвартай болсон бололтой. Хоол хийх чадвар байлаа.

Тун удалгүй өөр мангасууд ч гарч ирэв. Янз бүрийн өнгөтэй өндөгөнцөрүүд байлаа. Тэднийг хэсэг хугацааны туршид агнацгаав.

Цэнхэр Өндгөн Бамбай

Тэнгэрийн Өндгөн Бамбай

Цэнхэр Өндгөн Бамбай: чадвар хаалттай:

Нэмэлт бонус: хараа +1

Тэнгэрийн Өндгөн Бамбай: чадвар хаалттай:

Нэмэлт бонус: энгийн орцууд

Би яагаад зөвхөн тулалдааны биш чадваруудтай болоод байгаа юм бол ? Магадгүй тулалдаж байгаа дайсныхаа төрлөөс хамаарч буй бололтой. Мөн маш олон төрлийн шинэ эмийн ургамлууд олоод чадахаараатүүж авцгаалаа.

Нар жаргах гэж буй бололтой. Магадгүй уул рүү хэтэрхий орой зүглэсэн бололтой. Мөн Рафталиагийн хэрэгслүүд энд тулалдах тохирч буй эсэхэд эргэлзэж байна.

Тэгэхээр өнөөдөр юу хийв ?

Би түвшин 8 хүрсэн.

Рафталиа түвшин 7 хүрсэн.

Тэр намайг маш хурдан гүйцэж байлаа.

Тэр л мангасыг дуусгаж байгаа хүн нь болохоор ингэх нь ч аргагүй биз.

Үүнээс харахад эцсийн үхлийн цохилт хийсэн хүнд нийт онооны ихэнх хувь нь очдог бололтой.

“Би өлсөж байна…”

Түүний ходоод хоржигнож байлаа. Тэр над руу санаа зовнисон байдалтай харна.

“Тэгэхээр хот руу буцаж орой хоол идэцгээе.”

Тэгээд өөрсдийн хийж зүйлээ түр завсарлан Цайзат хот руу буцан явлаа.

Хот руу ороод ангийн олзоо зарахаар танил дэлгүүр лүү явцгаав. Өндөгний хальс эм хийхэд тийм ч их хэрэг болохгүй болохоор бүгдийг нь зарахаар шийдсэн юм.

Өмнөх өдөр зарсантай нийлүүлээд бид хоёр 9 мөнгөн зоос олсон байлаа.

Хүмүүс өндөгний хальс ашиглаж юу хийдэг тухай огт санаанд буухгүй байсан ч тэд хангалттай өндөр үнэд хүрэв. Эмийн ургамал болон эмнүүд маань ч гэсэн сайн зарагдлаа. Тэгэхээр оройн хоолондоо юу идвэл зүгээр вэ ?

….хэмээн бодож байсан боловч Рафталиагийн нүд аль хэдийнээ хоолны тэргэн дээр унасан байлаа. Би түүнд муу зан сургамааргүй байсан ч, үүний үнэ нь дажгүй санагдав.

“Энийг идмээр байна уу ?”

“Хмм ? Нээрээ юу ?”

“Тэгэхээр, идэхийг хүсэж байгаа юм байна, тиймээ ?”

Тэр дуугайхан толгойгоо дохив.

Тэр миний асуултанд өмнөхөөсөө хамаагүй хурдан хариулдаг болжээ.

“Ханиалгах…”

Тэр ханиалгасаар л байлаа…

Би түүнд эмийг нь өгөөд, хоолны тэргэнээс юм захиаллаа. Нухсан төмсийг бөөрийнхөлөн шорлосон зүйл зарж байв.

“За май. Өнөөдөр сайн ажиллаа.”

Би түүнд шорлогийг нь өгтөл, тэрээр инээмсэглэв.

“Баярлалаа.”

“Аан..ммм…”

Тэр үнэхээр баяртай харагдаж байв

Түүнийг төмсөө идэж байх зуур хот дундуур алхан хоноглох газар хайлаа.

“Өнөө шөнө энд хономоор байна уу ?”

“Тэгэлгүй яахав.”

Би бөмбөлгөн мангастай тулалдаж үнэхээр их ядарсан учир Рафталиагийн хар дарахаас нь хол байх газар хайж байлаа. Тэгээд дэн буудалд оров. Буудлын эзэн намайг орж ирэх үед ууртай мэт харагдсан ч ойртон очиход минь ‘ажил хэрэгч’ инээмсэглэлээр инээв.

“Найз маань шөнө жаахан хашгирч магадгүй, гэхдээ энд хоноглож болох болов уу ?”

Би түүнийг шууд дарамтлах бодолгүй байсан ч нөмрөгөө хальт хөдөлгөх үед нөмрөгний завсраар бөмбөлгөн мангаснууд байгааг тэр олоод харчихав.

“Энэ… энэ…”

“Болно биздээ тиймээ ? Бид нар чадахаараа чимээгүй байхыг хичээнээ.”

“З..За”

Энд ирсэн цагаасаа хойш энэ ертөнцөд ямар нэгэн ажил бүтээхэд тууштай байдал үнэхээр чухал гэдгийг ойлгосон. Энэ улсын ард иргэд надаар тоглоом хийхэд зүгээр гэж боддог ч гэсэн, яг үнэндээ ямар нэгэн юм болоход хаандаа очиж ховлохоос өөр юм хийж чадахгүй улс.

Хэрвээ тэд нар тэгсэн ч намайг яах ч арга байхгүй.

Бурхан минь. Ямар гээчийн хорвоо ертөнц вэ…

Би өрөөний хөлсийг төлөөд, өрөө лүүгээ орон ачаагаа буулгаж тавилаа.

Рафталиа нүдээ гялалзуулан бөмбөгөө барин зогсож байлаа.

“Харанхуй болохоос өмнө ирээрэй. Дэн буудалтай ойрхон байхыг хичээгээрэй, ойлгосон уу ?”

“Ойлголоо!”

Бурхан минь…

Хагас хүмүүс нийтийн дарамт шахлаг дунд байдаг болохоор, Хэрвээ Рафталиа адал явдал эрэгч байсан бол ганцаараа байх байсан байх.

Би цонхоор түүнийг гудамжинд бөмбөгөөрөө тоглож буй харчихаад хамаг анхаарлаа эм найруулахад хандуулав.

Ойролцоогоор 20 минут өнгөрөв. Гэтэл гэнэт хүүхдүүдийн хашгирах чимээ сонсогдлоо.

“Ямар хагас хүн нь бидний газар дээр тоглоод байна?!”

“Бидний газар дээр?!”

Ямар новш нь вэ ? Би цонхоор харлаа. Гудамжны эцэст маш олон харахаас хүмүүжилгүй хүүхдүүд байсан бөгөөд Рафталиа руу яг зодолдохоор зэхэж буй маягтай очиж байв. Ямар ч ертөнц рүү чи очсон,тэнд үргэлж л ямар нэгэн чамтай тэрсэлдэх хүн байдаг.

“Хардаа. Түүнд ямар нэгэн гоё юм байх шиг байна. Наадхаа өг!”

“Би…Ммм…”

Рафталиа хагас хүмүүс хүнээс доогуур үнэлэгддэг тухай мэднэ. Харахаас тэдэнтэй тулалдах бодолгүй байх шиг байна.

Би өрөөнөөсөө гараад шатаар уруудлаа.

“Өгөөдөх гэж байна! Сонсохгүй байгаа юм уу ?!”

“Гэхдээ би…ммм..”

Тэр сул дорой, айсан харагдаж байсан бөгөөд сахилгагүй хүүхдүүд бөмбөгийг булааж авах гэж буй нь тодорхой байлаа. Тэд түүнийг бүслээд тойроод зогсчихсон байв.

“Түр хүлээгээрэй, жижигхэн дүрсгүй золигнууд минь.”

“Ямар новш нь вэ ? Энэ хөгшин эр чинь хэн бэ ?”

Ю…Юу ? Хөгшин эр ? За яахав, Би 20той. Энэ газарт хэдтэй хүнийг нас биед хүрсэн гэж тооцдогийг хэн мэдэхэв ? Би тэдэнд хөгшин эр гэж санагдаж буй бололтой.

“Та нар тоглоомыг нь булаах гэж байгаа юм уу ?”

“Танд ямар хамаа байна ? Таных бишээс хойш.”

“Энэ бол минийх. Би түүнд энийг зээлүүлсэн юм. Хэрвээ та нар түүнээс хулгайлвал, надаас хулгайлж байна гэсэн л үг.”

“Юу яриад байнаа ?”

Тэд нарын хүүхэд гэдэг нь надад хамаагүй. Би тэд нарт зөөлөн хандахгүй. Тэд миний хувьд болохгүй зүйл хийж байгаа юм шиг санагдвал тэднийг шийтгэх болно.

“Зааза. Та нарт өөрийнхөө өөр нэг бөмбөгийг өгье.”

Рафталиа над руу цочирдон харав. Тэр хөвгүүд рүү хараад хашгирлаа.

“Зугтаагаарай!”

Гэвч тэд нар гүйсэнгүй. Над руу л харсаар байлаа.

Би жуумалзаад нөмрөгнийхөө дороос нэг бөмбөлгөн мангас авлаа.

“Яааааааяаааа!”

Тэгээд бөмбөлгөн мангасаараа хүүхдүүдийг хазуулах гэж суллав.

“Одоо тэгээд…Миний бөмбөгөөр тогломоор байна уу ?”

“Яаая!”

“Юу яриад байнаа! Галзуу юм уу!”

“Үх! Аррррхх!”

“Надад хамаатай юм уу ? золиг минь!”

Тэд зугтацгааж, тэдний толгойг далдартал би араас нь зүхэв.

“Ммм…Би..”

Тэр миний нөмрөгнөөс барьж байлаа.

“Болгоомжтой, чи нөмрөгний дор бөмбөлгөнүүд байгааг мэдэж байгаа.”

Тэр цочирдсон байртай нөмрөгийг түргэхэн тавилаа. Тэр айдсаасаа болон чичирч байсан ч, удаанаар инээмсэглэв.

“Баярлалаа.”

Юунд баярласан юм бол ?

“….Зүгээрдээ.”

Би түүний толгойг илтэл түүний царай нь улайгаад түргэхэн цаашаа харчихав.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s