Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 17]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


 

Ном 6, Өшөө авах замнал – Хэсэг 17, Гуйлт

Ерөнхий шүүхийн шидтэний эдлэнд, Халуун рашааны цэцэрлэг дотор.

Газрын өнгөөр Халуун рашааны цэцэрлэгт хүрээлэнгийн өвснүүд гэрэлтэнэ. Газрын төрлийн шид – Супер татах хүчний талбай. Яг одоо, Линлэй урт шорттой, харин цээж нүцгэн өвсөн дээр сууна.

Нүцгэн цээжнийх нь булчингууд яг л долгиолох ус мэт харагдана. Түүнд илүүдэл булчин гэж үгүй. Яг одоо Линлэйн бие, эд эрхтнүүд, булчингууд, судаснууд нь дөрөв дахин их татах хүчинд тэсвэрлэж хөгжиж байлаа.

Аз болоход Линлэйн бие Луугийн цуст дайчин болсны дараа илүү хүчирхэг болсон.

Линлэй нум сум эрчилсэн мэт хөлний байрлалаа авлаа. Тэрээр мөрний хэмжээтэй зай аваад үлэмж том хад чулууг өргөнө. Энэ бул чулуунууд зуун паунд жинтэй. Дөрөв дахин их татах хүчинд хоёр бул чулуу мянган паунд жинтэй болно.

Түүний хөл ган утас мэт бат бөх. Линлэйн бие ганц эвэртийн эвэр мэт шулуухан байв. Түүний нүд чанх урагшаагаа харах бөгөөд тальмаарахгүй байв.

Линлэйн биенээс хөлс дусал дуслаараа урсан гарна. Түүний бүхэл бие хөлсөнд дарагдана. Гэхдээ л Линлэй тэсвэрлэсэн хэвээр….

Линлэй Ерөнхий шүүхийн шидтэн болсноос хойш Линлэй сургуулилтаа өдөр алгасалгүй үргэлжлүүлсэн. Хажууд нь хоёр хамгаалагч номхон зогсох бөгөөд хоёр үйлчлэгч эмэгтэй Линлэйг дуудах мөчийг хүлээн бэлэн зогсоно.  Халуун рашааны хаалга хаалттай байлаа.

Линлэй бэлтгэл хийж байхад хэн ч орж ирж болохгүй.

Клайд хаан, Фэнлай хаант улсын эзэн эдлэнд нэг удаа ирсэн. Харуулууд Халуун рашааны цэцэрлэгт хүрээлэнд нэгэн удаа зөвшөөрөлгүй орсон. Түүнээс болж үйлчлэгч эмэгтэй цэргийн ташуураар хорь ташуурдуулах болсон.  Сул дорой эмэгтэй үүнээс болоод үхтлээ зодуулсан.

Клайд хаан Линлэйг огтхон ч буруутгаагүй. Өнгөцхөн талдаа Линлэй Халуун цэцэрлэгт хүрээлэнд өөрийнхөө бараа бологчдоо ихэд хатуу удирддаг. Тиймээс тэд Линлэйн үгийг дагахгүй бол болохгүй.

”Линлэй ноёнтон үргэлж шаргуу хичээллэх юм. Тэрээр бүтэн өдөр ингэж тэсч зогслоо. Дайчныхаа сургуулилалтыг хийхгүй байгаа үед Линлэй шидтэнийхээ сургуулилалтаа хийнэ. Миний бодлоор Линлэй ноёнтон зөвхөн чулуун сийлбэрээ хийж байгаа үедээ амардаг.” Нэгэн эмэгтэй үйлчлэгч намуухнаар хэлэв. Бусад үйлчлэгч эмэгтэйчүүд ч толгой дохив.” Би ийм хичээнгүй язгууртанг өмнө харж байгаагүй. Миний өмнө үйлчилж байсан гэрийн эзэн өдрийн дөрвөн цагт л дайчны сургууллалт хийдэг байсан.”

Гэрэлт сүмийн харуулууд ч гэсэн Линлэйг сэтгэлийн гүнээсээ биширнэ. Олон суутнууд эхэн үеийнхээ амжилтанд хүрэхээрээ хойш хойроглон суудаг. Жил бүр Гэрэлт сүм олон суутнуудыг төрүүлдэг.  Гэхдээ аль  ч суутан Линлэй шиг тодоор гэрэлтэж чадаагүй. Линлэйгээс ялгаатай нь тэд багахан амжилтанд хүрэхээр тэд ертөнцийн материаллаг таашаалд авдаг хойроглон суудаг.

”Хэрэв ноён Линлэй ингэж явсаар байх юм бол Юлан тивийн түүхэн дэх хамгийн залуу есдүгээр зэрэглэлийн шидтэн болох байх. Магадгүй Юлан тивийн хамгийн залуу Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн болж магадгүй.” Нэг харуул аяарханаар хэллээ.

Бусад харуулууд ч гэсэн толгой дохив.

Линлэй хатуу ч гэсэн бэлтгэл сургуулилалт хийдэг гэдгийг хүмүүс ихээхэн биширдэг.

Гэхдээ…. ”Линлэй ноёнтон маш хатуу чанга.” Нэг эмэгтэй үйлчлэгч гунигтайгаар хэлэв.

Линлэй маш залуухан, царайлаг, өндөр хэргэм зэрэгтэй эр хүн. Тэрээр маш их хүчтэй. Энэ эмэгтэйчүүдийн хувьд төгс гэмээр залуугийн дүрийг тэдэнд харуулна. Даанч тэрээр их хатуу чанга хүн. Үйлчлэгч нартай харилцахдаа өршөөлгүйгээр тэрээр ханддаг.

Хүмүүс Линлэйг чулуун сийлбэр хийж байхдаа амардаггүй, харин сүнснийхээ эрчмийг хамгийн хурдан аргаар хөгжүүлдэг гэдгийг мэдэхгүй. Линлэй цаг, мөч, хором бүр улам хүчирхэгжинэ.

Халуун рашааны цэцэрлэгт.

”Хөөх.”

Дайчны бэлтгэлийн цаг дууслаа. Линлэй бие дэх Луугийн цусны тулааны ки-гээ идэвхжүүлэхэд, ядаргаа нь алга болох шиг болов. Ойролцоох хайрцагнаас, Линлэй шулуун цүүцээ аван, зүлгэн дээр байх хоёр бул чулууны нэг рүү нь явлаа. Тэднийг Линлэй чулуун сийлбэртээ ашиглах гэж байгаа ажээ.

Бул чулуунуудын бүтэц, дотоод судлуудыг харахад, Линлэйн оюун санаанд сийлбэрийн загвар дүрслэгдэж эхэллээ. Нүдээ анихад, дайчны царайн дахь сэтгэл хөдлөл дүрслэгдэнэ.

Түүний царайнд инээмсэглэл тодорч, Линлэйн гар дахь шулуун цүүц хөдөлж эхэллээ.

Хэмнэлтэйгээр шулуун цүүц нисэн жижиглэхэд, чулуу хаа сайгүй нисэлдэнэ. Линлэй юу хийж байгаагаа сайн мэдэж байх ба зүсэлт бүр нь маш нарийн бөгөөд хүчээ машид зөвөөр ашиглаж байлаа.

Ямар гайхалтай мэдрэмж вэ!

Линлэйн сүнс давалгаанд живж эргэн тойрныхоо газрын элементийн мөн чанар чичирхийлэхэд, түүнд чулууны хагарал болон судлуудыг мэдрэх боломж олголоно. Линлэйн сүнс эргэн тойрныхоо салхины элементийн мөн чанарт живхэд, Линлэйн хутганы чичилт бүр төгс төгөлдөрийн оргилд хүрлээ.

Байгаль!

Линлэй байгальтай нэг болж, энэрэнгүй эх мэт, байгаль Линлэйн сүнсийг өсөж хөгжүүлэн хүчирхэгжүүлж байлаа.

”Хөөх.”

Амьсгаагаа гаргаад, Линлэй шулуун цүүцээ доошлууллаа.

Хоёр цаг өнгөрсний дараа, аварга бул чулуун болхидуухан дүртэй боллоо. Нарийн зүйлсийг, Линлэй маргааш дуусгахаар төлөвлөжээ. Өдөр бүр, Линлэй чулуун сийлбэртээ тодорхой цагийг зарцуулдаг.

Хамгийн нөлөөтэйгөөр хүчээ өсгөхийн тулд бэлтгэлийн дэглэм зөвөөр ашиглах нь зүйтэй юм.

Линлэйн бэлтгэл өдөр бүр өглөөний 5 цагт эхэлдэг, харин одоо 8 цаг болж байна. Линлэйн өглөөний хоолоо идэх цаг болжээ.

Линлэйн шулуун цүүцээ тавиад, өмдөө тайлан халуун рашаантай усан санд орлоо. Халуун рашаанд хэвтэхэд, халуун рашаан булчинд нь маш тааламжтай мэдрэгдэх ба Линлэй нүдээ анин эцэст нь өөртөө амрах цаг гаргалаа.

”Ор.” Линлэй гэнэтхэн хашхирлаа.

Тэр даруй хаалганы гадна чимээгүйхэн зогсож байхсан хоёр эмэгтэй үйлчлэгч хоёр хоолны тавиур барин орж ирлээ. Хоёр хоолны тавиураар дүүрэн бүхэл төрлийн амттан жимс байлаа.

”Ноён Линлэй.” Хоёр эмэгтэй үйлчлэгч хоолны тавиурыг ойролцоох ширээн дээр тавиад, хүндэтгэлтэйгээр Линлэйн тушаалыг хүлээнэ.

Дэргэд нь зогсож байхдаа хоёр эмэгтэй үйлчлэгч өөрийн эрхгүй Линлэй руу ширтэнэ. Линлэйн нүцгэн, булчинлаг, эрэгтэйлэг бие тэдний дурыг татна.

”Одоо яв даа.”

Линлэй тайвнаар хэллээ.

”Мэдлээ, эзэнтээн.” Хоёр эмэгтэй үйлчлэгч тэр даруй хүндэтгэлтэйгээр гаран одлоо.

Эхлэснээс дуусах хүртэл, Линлэй тэдэн рүү ганц ч харсангүй.

Дараа нь, Линлэй усан сангаас гараад, цэвэрхэн дотуур хувцас болон хувцсаа өмсөөд, ширээндээ суун өглөөнийхөө хоолыг идэж эхэллээ.

”Сввшшш.” Холоос зүлгэн дээгүүр хар сүүдэр гүйн ирнэ. Энэ Бэбэ байлаа. Үүний өмнө, Линлэй чулуун сийлбэр болон бэлтгэлээ хийж байхад Бэбэ унтаж байсан юм.

”Эзэнтээн, өглөөний хоолны цаг болчихоо юу? Тийм ээ, энэ шарсан махны зүсэм минийх.” Бэбэгийн нүд шидэт араатны шарсан махны зүсэм дээр унах шахна.

Линлэй инээд алдлаа.

”Делин өвөө, одоохондоо бидэнд Клайдыг зохицуулах арга байхгүй л байна уу?” Линлэй оюун санаагаараа Делин Кевотед хэллээ.

Делин Кевоте Хуйларч буй луу бөгжнөөсөө гарч ирээд. Тэрээр өөр сандал дээр суугаад Линлэй рүү инээмсэглэн. ” Линлэй. Клайд бол 9-р зэрэглэлийн дайчин. Та хоёрын хоорондын ялгаа маш их. Хэрэв чи Луугийн хувиралдаа бүрэн бүрэн орвол, 8-р зэрэглэлийн анхан шатны дайчин. Өө, байзаарай, чи чинь одоогоор 6-р зэрэглэлийн дайчны сүүлчийн шатанд байгаа, тиймээс Луугийн хувиралд орвол, 8-р зэрэглэлийн дайчны сүүлчийн шатанд орно. Гэсэн ч, Клайдтай дүйцэх хаа байсан юм.”

Линлэй энийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа. Тэр одоо Ван Патерсон-д Клайд хаан ээжийг нь хулгайл гэж даалгасныг мэднэ. Гэсэн ч одоохондоо, Клайдыг яаж ч чадахгүй.

”Надад бэлтгэлээ үргэлжлүүлэхээс өөр сонголт байхгүй.” Линлэй нударгаа атгахад, түүний хүчинд сэрээ нумарлаа.

Анхан шатыг,  Луугийн хувирал маш их хурдасгаж өгдөг. 6-р зэрэглэлийн сүүлчийн шатны дайчин, энэ хэвээрээ бэлтгэл хийсээр байвал, хагас жилийн дотор, Линлэй 7-р зэрэглэлт хүрнэ. 7-р зэрэглэлд хүрчихээд, Луугийн хувирал ашиглавал, Линлэй анхан шатны 9-р зэрэглэлд орно.

”Ноён Линлэй.” Гадаанаас эмэгтэй үйлчлэгчийн дуу сонсдлоо.

”Ор.” Линлэй тайван хэллээ.
Эмэгтэй үйлчлэгч гүйж орж ирээд. Хүндэтгэлтэйгээр, ”Ноён Линлэй, гадаа, Алис гэх залуу авхай тантай уулзахыг хүсэж байна.”

”Алис?” Линлэйн зовхи атиралдлаа. Тэр эмэгтэй үйлчлэгчийг хараад. ”Түүнийг зочны танхимд оруулчих. Би удахгүй.” Линлэй хэлээд бослоо.

”За, Ноён Линлэй.” Эмэгтэй үйлчлэгч Линлэйг багахан ч дооглосон шинжгүй байв. Тэд бүгд Линлэйг хэр догшин гэдгийг нь мэднэ.
……
Алис шилтэй усыг шүүрч авлаа, түүнд маш хэцүү байв. Тэр Линлэйгээс юм гуйхаар ирсэн, гэхдээ түүнд сонголт байгаагүй.
Хөлийн чимээ сонсдлоо.
Алисын бие чичрэн, тэр даруй эргэж харлаа.
Салбаганасан урт нөмрөг нөмөрсөн, Линлэй танхимд инээмсэглэн орж ирлээ. Алис түүнийг хараад, тэр даруй толгой дохиод хариу инээмсэглэлээ. ”Алис, удаан уулзсангүй шүү.” Хэлээд Линлэй өөрийн сандалдаа суулаа.

 

Алисд Линлэй жилийн өмнөхөөсөө тэс өөр хандлагатай мэт санагдав. Жилийн өмнө, Линлэй хүүхдээрэй байсан.
”Линлэй ахаа.” Алис хоолойгоо тайван байлгахаар хүчилсэн ч, түүний хоолой багахан чичирч байв.

”Жимс идэх үү? Чи чидун жимсэнд дуртай байхаа.” Линлэй эмэгтэй үйлчлэгч рүү нэг л харахад.

Агшин зуур, эмэгтэй үйлчлэгч жимстэй таваг авчирч ирлээ.

 

”Баярлалаа.” Алис чидун жимсийг аваад жаахан хазахад. Алисд Линлэйтэй хамт чидун жимс идэж байсан нь санагдлаа. Тэр үед, Линлэй түүнд чидун жимс идүүлж байсан.

Алис Линлэйн инээмсэглэлийг харахаар түүн рүү эргэж харлаа.

 

”Линлэй ахаа.” Алис жимсээ тавиад, Линлэй руу хараад. ”Таныг надад туслаач гэж хүсэхээр ирсэн юм.”

”Би чамд туслах ий?” Линлэй Алисыг яах гэж ирснийг гадарлаж байлаа.

”Яв.” Линлэй шууд хэллээ.

 

Алис гүнзгий амьсгаа аваад Линлэй руу нухацтайгаар хараад. ”Линлэй ахаа, та Каланы овогт юу болсныг мэдэж байгаа байх. Би… Калан тэр хэдийг гэмгүй гэж бодож байна. Би Линлэй ах таныг эрхэм дээдэст хэдэн үг хэлж тэдэнд туслана гэж найдаж байна. Таныг шударга бус явдлыг хөөж, тэднийг гэмгүй гэдгийг нотлоно гэж найдаж байна. Би эрхэм дээдэс танд нүүр өгдөг гэдгийн мэднэ.”

Линлэй инээд алдаад.

Гэмгүй?

Өөр хүн мэдэхгүй байж магадгүй ч, Патерсонг алсан хүн яаж мэдэхгүй байх билээ? Патерсонг алах үед, Патерсон түүнд хууль бусаар хил давуулсан хэргийн талаар ярьсан. Дебс овог үүнд буруутай байх боломж 80-90%.

 

”Шударга бусыг үлдэн хөөх өө? Яагаад чи тэднийг буруугүй гэдэгт итгээд байгаа юм? Алис чи Дебс овгийн талаар хэр их мэдэх юм?”Линлэй Алис руу харлаа.

Алис гайхширлаа.

 

Тэр эдгээр үгсийг өөрийгөө хүчлэн байж хэлсэн. Гэсэн ч Линлэй асуултанд нь хариулсаны дараа, тэр Линлэйг өөрт нь туслахгүй юм байна гэдгийг мэдэрлээ.

Гэнэтхэн уйлмаар санагдав. Түүнд үнэхээр хэцүү санагдаж байлаа.

Алис босоод. Линлэйд хандан, ”Линлэй ахаа, намайг уучлаарай. Би өнөөдөр ирэх ёсгүй байж. Өмнөн, би таныг гүн шархлуулсан гэдгээ мэднэ. Тийм байж танаас Дебс овог туслахыг хүсэхээр ирж л байдаг. Туслахгүй байсан ч зүгээр дээ. Би таныг буруутгахгүй.” Алисын харж байгаагаар, Линлэй Калан хоёр хайрын өрсөлдөгчид. Линлэй Каланыг улам доош хийхгүй байгаа нь аль хэдийн сайн хэрэг.

Алисыг харвал Линлэй машид тайван байлаа.

Анхны хайраа алдсан Линлэй одоо үүнийг зөвхөн холын дурсамж гэж харна. Манант хөндийд орж, Луугийн цуст дайчин болсон, мөн аавынх нь үхэл түүнийг туршлагажуулсан. Одооноос эхлэн тэрээр өшөөгөө авах замналдаа л анхаарлаа хандуулна.

Линлэй өшөөгөө авахын тулд өөрийгөө хязгаарлах хэрэгтэй. Тэрээр хүйтэн, хөндий байж огтхон ч хойроглож болохгүй. Одоогийн Линлэй жилийн өмнөхөөсөө маш хүчтэй оюуны тэвчээртэй. Жилийн өмнөх хайнга Линлэйг одоогийн Линлэйтэй харьцуулашгүй. Алисийн бодож буй Линлэйгээс тэрээр тэс өөр.

Ийм олон зүйлийг даван туулсан Линлэй туршлагажсан. Линлэй бол ихийг туулсан хүн.

”Линлэй ахаа, би явья даа.” Алис босч явах гэвэл түүний нүднээс нулимс урсав.

”Алис.” Линлэй ч гэсэн бослоо. Тэрээр гараа сунгаад Алисийн мөрөн дээр тавив.

Алис Линлэй руу балмагдан харна. Линлэй нухацтай өнгөөр хэлэв. ”Алис чамд мэдэхгүй зүйлс их бий. Дебс овгийг гэм буруугүйг чи шийдэхгүй. Гэхдээ чи надаас тусламж эрж гуйсан учраас би зүгээр суугаад хараад байж чадахгүй. Гэхдээ би амжилттай түүнийг аварна гэдэг нь тодорхойгүй шүү.”


Өмнөх хэсэг

Дараагийн

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s