Чөтгөр бурхдын домгууд 118

Энэ хэсгийг Azure Asure ивээн тэтгэсэн.

Энэ долоо хоногын сүүлчийн хэсэг. Дараа долоо хоногт 9 хэсэг орно. Өөрөөр хэлбэл өдөрт 1 хэсэг, заримдаа 2 хэсэг орно гэсэн үг. Ивээн тэтгэж ихэсгэж бол болно шүү.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 118 – Дайснуудаа мэхэлсэн нь

Хотын захирагчийн газар үймээнд автана

Хүмүүс тулалдаж зэвсгийн хангинах чимээ сонсогдоно.

Яг одоо Не Ли өмнө нь амьдарч байсан газар хэдэн хүн гарч ирлээ. Энэ хар дээлтэй хүмүүс чөтгөрийн сүнстэйгээ нэгдсэн байлаа.

“Тэр жаалыг олсон уу?”

“Үгүй ээ, олж чадахгүй байна.”

“Хараал ид гэж. Тэр жаал хааччихсан юм болдоо? Е Зонг өөр газар аваачсан юм байх даа?” Нэг залуу нь уурлан хэлэв.

“Ёстой мэдэхгүй. Гэхдээ юу ч болж байсан түүнийг олох хэрэгтэй. Е Зонг хөдөлсөн ч гэсэн Хавцлын чөтгөрийг хэдэн цагийн дараа л дарж авч чадна. Бид Конг Миний чулууг үрэн байж дуудсан чөтгөр шүү дээ. Конг Миний чулууг дэмий үрж болохгүй.” Хар үнэг болсон залуу ахалж байлаа. “Бид хуваагдаад түүнийг хайж ольё.”

Шүү! Шүү! Шүү!

Хэдэн хүмүүс өөр зүг нисэв. Тэд бүгдээрээ Хар Алтан зэрэглэлийн дайчид. Хотын захирагчийн харуулуудаас тэд амархан бултчихаж чадна. Хотын захирагчийн газар үймж байгааг санавал Хотын захирагчийн хүчтэнгүүд бүгд өмнөд зүгт очсон байх ёстой. Тэднийг анзаарах хүн үгүй.

Не Ли харанхуйд хурдлан явна. Тэрээр өмнө байсан газраасаа мянган метрийн зайд ирнэ. Хол байгаа хэдэн хүний эрчмийг тэрээр мэдэрнэ. Тэд дор хаяж Хар Алтан зэрэглэл байх ёстой.

Харанхуйн бүлгэм өөрийнх нь араас үнэхээр иржээ. Тэд өөрийг нь барихын тулд өндөр төлөөс төлсөн.

Не Лигийн одоогийн хүчээр Хар Алтан зэрэглэлийн хүмүүсийг дарж чадахгүй. Тиймээс тэднийг Тай И үхлийн байгуулалт уруу урхидан оруулах хэрэгтэй. Тэгж байж тэрээр Хар Алтан зэрэглэлийн ганц хоёр дайчныг нь устгана. Гэхдээ хамгийн гол асуудал нь яаж урхидах вэ гэсэн асуудал. Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнүүдтэй таарах л юм бол тэд түүнийг хөнөөчихнө.

Таас! Таас! Таас!

Не Лигээс зуун метрийн зайд тулаан өрнөнө.

Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнийг гурван Хотын захирагчийн тулаанчид барьж түүнтэй тулалдана. Түүнийг хөнөөхийн тулд тэд бүхнээ зориулна.

Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэнд сул тал гэж үгүй байлаа. Тэрээр Цаст салхин цогцос өтийг удирдан эргэн тойрондох хүйтний эрчмийг сорон авч Хар Алтан зэрэглэлийн тулаанчтай тулалдав.

Шүү! Шүү! Шүү!

Яг л бороо орж буй мэт хүйтэн мөндөр тэнгэрээс унан Хар Алтан алтан зэрэглэлийн дайчнийг сүлбэнэ.

“Бөх зүрхтэй юм гээч. Хотын захирагчийн эдлэн уруу дайрна гэнээ? Өнөөдөр эндээс амьд гарна гэж саналтгүй шүү!” Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн хүйтнээр амьгалаа гаргав. Түүний бие томорч Цуст матар болон томров. Түүний биеийг аймшигтай ясан жаднууд хучиж, урт соёог нь харсан хэн бүхэн айсандаа дагжин чичирнэ.

Энэ дайралтын эсрэг энэ үлэмж бие тэсэх болов уу?

Таас Таас Таас

Цуст матарын биенд мөндөр буугаад тоос болон замхрав.

“Цуст матартай юм байна энэ залуу!”

Цаст Салхин цогсос өт болон хувирсан залуу цочирдов. Энэ залуу Хотын захирагчийын газрын Хэвтсэн бар, Нуугдмал Луу юм гээч. Цуст матрын чөтгөрийн сүнстэй хүн энд байдаг юм байна.

[Хэвтсэн бар, Нуугдмал Луу гэдэг нь хүнд ил болгоогүй авьяасийг хэлж буй Хятад зүйр үг юм. Орч.]

Цуст Матрын урт сүүл Цаст Салхин цогцос өт уруу давшилав. Түүний сүүл агаарыг зүсвэл исгэрээ сонсогдоно. Түүний аймшигт сүнсний хүч аянга цахилгаан үүсгэж, эргэн тойронд байгаа газарт дарамт учруулав.

“Үх”

Ямар хүчтэй юм бэ? Дайсан нь багадаа 3-одтой Хар Алтан зэрэглэл байх учиртай.

Хар Алтан зэрэглэл хүрсэн тохиолдолд өндөр зэрэгт хүрнэ гэдэг улам хэцүү болдог. Энгийн хүн 1-одтой Хар Алтан зэрэглэлээс 2-одтой Хар Алтан зэрэглэл хүрвэл ихэд хүчтэйд тооцогддог. 3-одтой Хар Алтан зэрэглэлийн дайчид тун ховор. Тэд дээшээ шат ахих тусам улам хэцүү болдог. Гарын таван хуруунд багтах цөөхөн хүн л 5-одтой Хар Алтан зэрэглэл болсон.

Цаст Салхин цогцос өт болсон залуу ердөө 1-одтой Хар Алтан зэрэглэл.

Өөр уруу нь дайрсан сүүлний хүчийг мэдэрсэн хар хувцастай залуу эсэргүүцэж чадахгүй байв. Гэнэтхэн Цаст салхин цогцос өт сонин хөдөлж байснаа хоёр хуваагдаад хоёр өөр зүг зугтав.

Таас!

Цуст матрын хүчтэй сүүл газрыг балбавал энэ хүч нь ниргээнийг үүсгэнэ. Хэдэн метрийн тойрог нүх үүсч, тэнд байсан чулуунууд нь бяцарлаа.

“Мөсөн хуваагдалт уу? Энэ аргаар намайг дөнгөчихнө гэж бодоо юу?” Цуст матартай нэгдсэн залуу хүйтнээр амьсгалаа гарган Цаст Салхин цогцос өтний нэг тал уруу нь гүйлээ. Энэ үед түүний гаранд Цусан гал дүрэлзэнэ.

Цуст гал бусад хүмүүсийг бишрүүлэхээр томоор дүрэлзэнэ.

Цуст матрын том атгасан гар Цаст Салхин Цогцос өтийг цохих тэр агшинд хүйтэн эрчим гарч ирнэ.

“Ноён Гон Лианшү, болгоомжтой.”

Нэг Хар Алтан зэрэглэлийн тулаанч аюулыг мэдэн урьдчилан хэллээ. Тэрээр Хар дээлтэй залуу уруу хурдтайгаар гүйв.

“1-одтой Хар Алтан зэрэглэлийн тулаанч надад саад болохгүй шүү.” Хар сүүдэр хүйтнээр амьсгалаа гаргав. *Пс* гэх дуунаар Хар Алтан зэрэглэлийн тулаанчийн хүзүүнд хүйтэн мэдрэгдэв.

Шинэхэн цус хүзүүнээс олгойдон гарав.

“Хараал идмэр.”

Өөрийнх нь хамтрагч үхсэнийг мэдээд Цуст матартай Чөтгөрийн сүнстэн уурандаа орилов. Тэрээр энэ хар хүн уруу цохив.

Таас.

Хоёр тал мөргөлдөв. Тэсрэлт боллоо. Газарт аянга ниргэн бууна.

Цуст матартай нэгдсэн Чөтгөрийн сүнс нэг алхам ухарлаа. Түүний дотоод ки, мөн цусны эргэлт үймнэ. Хар хувцастай хүн харин эргэлдэн холоо нисэн одов.

Холоос нэг хүний хоолой сонсогдоно. “Гон Лиангшү, нэр алдар чинь хий хоосон биш юм гээч. Намайг одоо өршөөгөөрэй. Өөртэй чинь хамт зугаацах цаг алга. Дараа уулзах завшаан харин гарна.”

Гонг Лиангшү өөрийнхөө дотоод ки, мөн цусны эргэлтээ намжаана. Тэрээр хар хувцастай хүнийг арилан одохыг харлаа. Тэрээр гайхширсандаа цочирдов. Энэ хар хувцастай хүн өөртэй нь адилхан хүчтэй юм байна. Энэ хар хувцастай хүн арилахтай зэрэгцэн Цаст Салхин цогцос өт мөн алга болно.

“Хар үнэгийн чтөгөрийн сүнс, энэ хаанаас гараад ирдэг байна?”

Гонг Лиангшү Хотын захирагчийн газрын хүчтэй 10 хүний тоонд багтдаг. Гэхдээ Хар үнэгтэй чөтгөрийн сүнстнийг урьд өмнө хаана ч харж байгаагүй. Тэрээр газар байгаа цусыг хараад дотроо хэлнэ. “Чи хаашаа ч явсан бай, Гонг Лиангшү миний бие чамайг олон олтлоо бууж өгөхгүй ээ.”

“Хөөгөөд.”

Шүү Шүү Шүү

Хэдэн хүмүүс урилгагүй зочидын араас элдэн хөөнө

Хар Алтан зэрэглэлийн олон дайчдыг Яруу алдрын хотын гадна даалгаварт явуулаагүйсэн бол Хотын захирагчийнх ийм хөл хүнгүй байхгүй байх байсан.

ҮҮүнийг харсан Не Ли зүрх хүчтэй цохилно. Харанхуйн бүлгэмд дахин нэг Хар Алтан зэрэглэлийн дайчин үхлээ. Өөрийнхөө хүчээр тэрээр энэ залуусыг хөөж чадахгүй

Ийм зүйл урьд өмнө олон гарч байсан. Не Лигийн нүдний өмнө чөтгөрийн араатны сүргийн дайралтанд олон хүчтэн нас барж байсан. Гонг Лиангшү ч гэсэн түүний нүдний өмнө үхэж байсан.

Өөрөөс нь болоод түүх өөрчлөгдсөн. Харанхуйн бүлгэм Хотын захирагч уруу дайрав.

Не Ли гэнэтхэн нэг эрчим өөр уруу нь ойртож байгааг мэдэрлээ. Зүрх нь ихэд сандралдана. Хүн өөрийг нь олоод мэдчихжээ.

“Гагагага, бяцхан хүү минь. Чамайг олчихлоо шүү.”

Хар дээлтэй нэгэн эр бутнаас гараад ирлээ. Энэ Хавцлын дорготой нийлсэн хар дээлтэй залуу юм. Түүний хөдөлгөөн шаламгай хурдан байсан учраас өөр хүмүүс түүнийг анзаараагүй

Яруу алдрын хотод Хар Алтан зэрэглэлийн дайчид ч болгоомжтой байх шаардлагатай.

Не Лид гараа хүргэх тэр агшинд Не Ли гэнэтхэн орилов. “Хотын захирагч аа, та иржээ? Тэд тийшээ зугтсан.”

Шүү гэх дуунаар Не Ли хар сүүдэр болон хувираад галзуу мэт гүйлээ.

Хавцлын дорготой нийлсэн залуу цочирдов. Е Зонг уу даа? Хаана?

2-одтой Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн ч Е Зонгтой таарад амьд эргэж ирэхгүй л болов уу. Е Зонг Домгын зэрэглэлийн доор байх хамгийн хүчирхэг нь. 5-одтой Хар Алтан зэрэглэлийн дайчин бөгөөд Домгын зэрэглэл хүрэхэд ганц алхам дутуу хүн.

Тэрээр галзууран харав. Гэдхээ Е Зонгийн бараа хаана ч байсангүй.

“Хараал ид, намайг мэхэлчихлээ.” Тэрээр хараал урсган хэлнэ. Не Лиг өөрийнхөө хамрын доороосоо алдчихлаа шүү дээ. Энэ жаал ийм зальтай байхыг хэн мэдлээ? Е Зонгийн нэрийг барин түүнийг мэхэлчихлээ шүү дээ.

Ингэж цочирдож байх хугацаанд Не Ли зугатаачихлаа.

“Надаас зугтмаар байна уу? Битгий мөрөөд!” Хүйтнээр амьсгалаа гаргаад Не Ли гүйсэн зүг уруу шалавлав.

ШҮү, тэрээр гялбаа болон хувирав.

Нуугдахаас гадна Сүүдрийн чөтгөрийн сүнс хурдтай. Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстний хурдыг гүйцэхгүй ч түүнээс зугтах хэцүү биш.

Не Ли галзуу мэтээр Тай И үхлийн байгуулалт уруу гүйнэ. Тай И үхлийн байгуулалтыг ашиглаж л байж энэ Хар Алтан Зэрэглэлийн дайчныг алж чадна!

Гүйж байх хоорондоо Не Ли Хотын захирагчийн эдлэнгийн өмнө газар уруу харна. Хавцлын чөтгөр үлэмж сэлэм эрхшээн, үймээн тарьж байлаа. Тэд Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалт уруу ойртсоор.

“Харанхуйн бүлгэм Хавцлын чөтгөр дуудах тийм их хөрөнгөтэй байгаа юм байхдаа? Тангэрлэг Аянгат үхлийн байгуулалт түүнийг хорьж дийлэх л байхдаа. Хавцлын чөтгөрийг алахын тулд онцгой аргууд хэрэгтэй.”

Тоо томшгүй олон санаа Не Лигийн толгойнд бууна. Түүнд сайн аргууд байгаа. Гэхдээ түүнийг биелүүлэх одоо хэцүү. Араас нь Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн нэхэн хөөж байгаа шүү дээ.

Хавцлын чөтгөрийг дуудахын тулд Зургаан Хар Алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстнийг сүнсний хүчээ хэтэрхий их ашигласнаас болж үхүүлдэг. Өөр нэгэн зуучлагч байхгүй л бол түүнийг барихын тулд Харанхуйн бүлгэм өндөр төлөөс төлсөн.

Өөрийнх нь авьяас Харанхуйн бүлгэмийг ингэж өдөөж чадахгүй. Өөрийнх нь авьяас ямар их байлаа ч Харанхуйн бүлгэмд ганц хоёр жилдээ заналхийлэхгүй. Харанхуйн бүлгэм удаанаар төлөвлөх учиртай. Тэдэнд Хотын захирагч уруу ийм хөнгөн хийсвэрээр дайрах шалтгаан үгүй билээ.

Харанхуйн бүлгэм үрлэн эмүүдийн жорыг Не Ли Алхимийн Холбоонд өгсөнийг мэдсэн бололтой. Энэ мэдээ хэзээ нэгэн өдөр тарах л учиртай. Энэ том хэрэг учраас Харанхуйн бүлгэм энэ талаар мөрдлөгөө явуулсан л байж таараа. Бүх зүйлийг олоод мэдээгүй ч сэжүүрүүдээр юу болсоныг гадарлаж болно.

Бүх юм ойлгомжтой.

“Би 5-одтой мөнгөн зэрэглэл хэдий ч та нар тогломоор байгаа юм бол хэн илүү сайн тоглохоо үзье л дээ.” Не Ли дотроо бодов. Өөрийнх нь одоогийн хүчээр тэрээр Харанхуйн бүлгэмийг яаж ч чадахгүй. Гэхдээ Не Ли өөрийгөө хамгаалах ур чадвартай учраас Харанхуйн бүлгэмээс ядахнаа өөрийгөө хамгаалж чадна.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд 118”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.