Чөтгөр бурхдын домгууд 117

Энэ хэсгийг Azure Asure ивээн тэтгэсэн

Энэ долоо хоногын хэсэг 12-оос 11

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 117- Хавцлын чөтгөр.

Тай И үхлийн байгуулалтаас гадна Не Ли Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтыг байгуулж дуусав. Энэ хоёр байгуулалтууд хотын захирагчийн газрын тавны нэгийг хамарна. Не Ли Е Зиюун болон Е Сюгийн сүнсний хүчээр удирдах удирдлага үлдээлээ. Өөрөөс нь гадна Е Зиюун болоод Е Сю хоёр энэ хоёр үхлийн байгуулалтуудыг удирдаж чадна.

“Не Ли, хоёр үхлийн байгуулалтын удирдлагыг хотын захирагчид өгөх хэрэгтэй.” Е Сю Не Ли уруу гашуунаар инээмсэглэн хэллээ. Е Зонг бол хотын захирагчийн газрын жинхэнэ эзэн.

“Хммф хммф, амлалтандаа хүрдэггүй хүнд би өгөхгүй. Надад өвдөг сөгдөөд ирдэггүй л юм бол битгий мөрөөд гэж хэл.” Не Ли хүйтнээр амьсгалаа гаргав.

Е Сю Не Ли мөн Е Зонг хоёрыг найрамдуулах амаргүй гэдгийг мэдэж байлаа. Энэ асуудлыг яаж шийддэг юм билээ? Е Сю санаа зовнино. Е Зонг нүүрээ баран байж Не Лигээс хэзээ ч гуйхгүй. Не Лигээс хариу авсан учраас тэрээр буцаад ажилдаа орж болно.

Е Сю явсаны дараа Не Ли үргэлжлүүлэн хашаанд бэлтгэлээ үргэлжлүүлэв.

Шөнийн харанхуй тэнгэрийг бүрхэн авав.

Хотын захирагчийн эдлэнг чив чимээгүй болов. Харуулуудын хөлийн алхаа, далавчаа дэвэх шувуудаас гадна ямар ч өөр зүйл сонсогдохгүй.

Не Ли өөрийнхөө [Тэнгэрийн Бурхан] техникийг хэрэгжүүлэн сүнсний хүч сорж авна. Энэ нь Не Лигийн биений ойролцоо эргэлдэнэ. Не Лигийн сүнсний хөгжил хэтэрхий хурдан байлаа. Не Ли энэ мөчид харанхуйтай бүрэн уусав.

Энэ мөчид Яруу алдрын хотын эдлэнгийн буланд хэдэн хүн гарч ирлээ. Энэ бүгд хар хувцастай харанхуйд нуугдсан хүмүүс байлаа.

“Та нар судалж дуусав уу? Энэ багануудыг юунд ашиглана гэж байна?”

“Бид итгэлгүй байна. Залуухан нэг хүүхэд энэ багануудыг идэвхижүүлээд Е Зонгийг зодсоныг л мэдэж байна.”

“Яаж байж болдог юм бэ?”

“Би өөрийнхөө нүдээр харсан.”

“Лонг Ша биднийг Хотын захирагчийнд ирүүлсэн нь аргагүй юм байна.”

“Харанхуйн бүлгэмийнхээ хүчээр бид нар Яруу алдрын хотыг сүйрүүлэх хэцүү биш. Чөтгөрийн ноён яагаад эхлэхгүй байгаа юм бол?”

“Хөөе, манай харанхуйн бүлгэм хүчтэй нь үнэн. Гэхдээ чи Яруу алдрын хотыг арай басамжилж байна. Яруу алрын хотын гэр бүлүүд олон жилийн турш өв залгамжилж ирсэн. Тэд эсрэг арга барих нь ойлгомжтой. Гурван үндсэн гэр бүл, Долоон язгууртан гэр бүлүүд. Тэд бүгдээрээ овгоо мөхөх үед хариу тэмцэхгүй гэжүү? Энэ удаа бид нар долуулаа ирж ХОтын захирагчийг дайрахаар ирсэн. Бид тун болгоомжтой байх хэрэгтэй шүү.” Хар хувцастай ахлагч залуу хүйтнээр амьсгалаа гаргана. “Энэ байгуулалтыг сүйтгэхээс гадна тэр жаалыг олзлох хэрэгтэй.”

“Ахаа, битгий санаа зов. Бид долоогийн хүчээр Хар Алтан зэрэглэлийн дайчид ч биднийг зогсоож чадахгүй.”

Долоон хар хувцастай хүмүүс биеэ хувиргана. Хар Үнэг, Галт бар, Хадны дорго, Улаан могой, Цаст баавгай, мөн Цаст салхин цогцос өт байлаа. Тэдний бие чөтгөрийн сүнсэн хэлбэртээ ороод харанхуйд нуугдав.

[Хадны дорго гэдэг нь Араатны хаан арслан дээр гардаг Тимон]

Энэ газар Хотын захирагчийн газрын өмнө хэсэг байлаа. Энэ газар бусдаасаа хамгийн бага хамгаалалттай. Хотын захирагчийн Тулааны урлагийн талбай. Өдөр олон тулаанчид энд байдаг. Шөнө нь харин энд хоосон. Энд барилга үгүй учраас хамгаалах шаардлага бараг үгүй.

Яг одоо зургаан хар хувцастай хүмүүс энд цуглан хэдэн метр газрыг бүрхэн авна. Энэ төв хэсэгт нь маш ээдрээтэй хээн бичээс бичээстэй.

Хээн бичээсүүд гэнэтхэн гэрэлтэж, сонин цэнхэр өнгийн гэрэл ялгаруулна. Энэ нь шөнө хүний анхаарлыг татахуйц байлаа.

Зургаан хүмүүс тарни уншиж байв. Хээн бичээсүүдийн гэрэл улам тодорно.

Гурван харуул хүрч ирлээ. Тэд холгүйхэн хонгилоос гэрэл гараад байсан учир шалгахаар ирсэн юм.

“Хэн бэ? Та нар энд юу хийж байна?” Гурван хамгаалагч сандраагүй. Хотын захирагчийн газар маш аюулгүй газар. Хотын захирагчийн газарт хэн төвөг удаж зүрхлэх билээ?

Гэнэтхэн гурван хүн тэдний ард гарч ирлээ. *Пүфф, пүфф* Шинэхэн цус шалан дээр асгарна.

Гурван хамгаалагч ердөө Мөнгөн зэрэглэлийн дайчин байсан. Алуурчин харин багадаа Алтан зэрэглэлийн дайчид. Тэд үхэхэд дуу ч гараагүй юм. Цус далай мэт газраар цус урсана.

Энэ зургаан хүмүүс юу ч болоогүй мэт үргэлжлүүлэн шившлэг хийв.

Хон. Таас Таас.

Энд газар тасралтгүй хагарч байлаа.

“Суллагд. Хавцлын чөтгөр.” Нэг ахлагч нь орилов. Тэрээр ихэд баярлангуй байв. Нүүрэн дээр нь цэнхэр гэрэл тусвал ихэд хорон санаатай харагдана.

Хар хувцастай хүмүүсийн саарал дээл салхи үгүй атал дээшээ хөөрнө.

Таас Таас Таас

Тулааны урлагийн талбайд хагарал олон үүснэ. Газраас халуун хайлмаг гарч ирнэ. Энэ халуун хайлмагаас нэг том толгой цухуйв. Хайлмаг буцлаж, газарт дусвал жижигхэн хилэнцит чөтгөрүүд болон хувирав. Энэ чөтгөрүүд ууртайгаар орилон зүг зүг гүйлдэцгээнэ. Тэдний явсан газар шатна.

Үлэмж чөтгөр хайлмаг дотроос гарна. Энэ яг л унтаж байгаад сэрсэн чөтгөр мэт харагдана. Түүний нуруунд далавч ургалаа. Гар нь харин үлэмж галт сэлмийг сугална.

“Хахаа. Үймээн тарь. Хавцлын Чөтгөр минь.” Удирдагч хар хувцаст залуу галзуу мэтээр хөхрөн инээнэ.

Энэ мөчид яг л хонх мэт нүдээ Хавцлын чөтгөр нээлээ. Үлэмж галт сэлмээрээ цавчив. Хар хувцастай ахлагч залуу газар дээрээ үхэв. Тэрээр галд шатан үхлээ. Түүнээс дуу ч гараагүй.

Үүнийг харсан бусад тав голдоо ортлоо айж зугтацгаалаа.

Хавцлын чөтгөр дуудагдах аваас дайсан, эзнээ таньдаггүй. Нүдэнд нь харагдсан бүх зүйлийг сүйтгэх учиртай. Тэд юуг ч эргэлзээгүйгээр устгана.

Таас Таас Таас

Яруу алдрын хотын өмнөд хэсэгт түймэр гарна.

Гал дүрэлзэнэ. Яруу алдрын хотын захирагчийн газар үймнэ.

Не Ли харин Е Зиюуны хашаанд бэлтгэл хийж байсан. Тэрээр гэнэтхэн нүдээ нээв. Хотын захирагчийн өмнө зүгт болж буй зүйлийг тэрээр анзаарав. Тэрээр урагш харна. Бүх газар гал гарч, тэнгэрт оч нь бадарна. Дайн тулаан болж буй мэт эндээс харагдана.

Не Лигийн сэтгэл өвдөнө. Хэн нэгэн Хотын захирагчийн газар уруу дайрсан юм байхдаа? Ийм том асуудал тарина гэж байх уу?

“Не Ли юу болсон бэ?” Е Зиюун өрөөнөөс гаран холоо гарах галыг харна. Тэрээр ихэд гайхширна. Хотын захирагч уруу дайрч байгаа юм байхдаа?

Не Ли хөмсгөө зангидна. Өмнөх амьдралд нь Чөтгөрийн сүнснүүд л Хотын захирагч уруу дайрч байсан. Өмнө нь Хотын захирагчийнх уруу хэн ч дайраагүй. Түүнийг төрснөөс хойш цаг хугацаа өөрчлөгдөн ийм үр дүнд хүрсэн бололтой. Өмнөд хэсгийн харуулууд маш сул дорой . Гэхдээ өмнө хэсэгт чухал зүйл байдаггүй.

Тэд анхаарлыг сарниулах санаатай байна!

Өмнөд зүг уруу харуулуудын анхаарлыг сарниулах санаа байна.

Тэдний гол зорилго бол.

Не Лигийн нүд гэрэлтэв. Тэдний бай бол гарцаагүй Не Ли өөрөө. Түүний харуулсан ур чадвар Харанхуйн бүлгэмийн анхаарлыг татсан байх ёстой. Харанхуйн бүлгэмээс гадна Ариун Гэр бүл түүнийг алах гэж хүсч буй.

“Хмм! Хотын захирагчийнх уруу дайран намайг барих гэж оролдоно гэж бодсонгүй шүү!” Не Ли дотроо бдов. Е Зиюун уруу харан хэллээ. “Зиюун Сяо Нин Арийг дагуулан нууц өрөөнд ороод нуугд!”

“Үгүй ээ!” Е Зиюун шийдэмгий хэллээ. Хотын захирагчийн газар дайралтанд өртөж байхад яаж зүгээр сууж болох билээ?

“Чи ердөө 5-одтой Мөнгөн зэрэглэл, тэднийг яаж ч чадахгүй шүү дээ!”

“Чи өөрөө яах болж байна?” Е Зиюун санаа зовнин хэллээ.

“Тэд миний араас ирж байгаа. Би өөрийгөө хамгаалах аргатай. Би тэднийг Тай И үхлийн байгуулалт, Тэнгэрлэг Аянган үхлийн байгуулалтанд урхидан авчирч ална.” Не Ли инээмсэглэн хэллээ. “Энэ хугацаанд чи Тай И, Тэнгэрлэг Аянган үхлийн байгуулалтуудын хүчийг мэдсэн байх ёстой. Аавыг чинь би газар унатал зодсон.”

Е Зиюун чимээгүй хэвээрээ байлаа.

“Не Ли ахаа, Би хамт явья.” Не Юугийн өхөөрдөм царай няцашгүй шийдэмгий харагдана.

“Сяю Юу, томоотой бай. Чи намайг дагавал тус болохгүй, харин ч садаа болно. Зиюун эгчийгээ дагаад байж бай. Не Ли ах нь асуудлыг шийдчихээд чам дээр шууд ирнэ.” Не Ли Е Зиюун уруу харан хэлэв. “Зиюунаа, би Сяо Юуг чамд даатгалаа шүү!”

Е Зиюун Сяо Юу уруу харлаа. Сяо Юуг хөтлөөд нууц өрөө уруу гүйгээд оров

Хотын захирагчийн охины хувьд Е Зиюуны хашаанд олон хамгаалах хэрэгслүүд бий. Нууц өрөө нь Е Зонгийн амьдарч буй газарт хүргэдэг. Е Зиюун Не Лид туслаж чадахгүй учир ааваасаа тусламж хүсэхээр болов.

Не Ли Зиюун мөн Не Юу хоёрын арыг харав. Тэрээр Сүүдрийн Чөтгөрийн сүснтэйгээ нэгдлээ. Түүний бие хувиран харанхуйтай уусан нэгдэнэ.

Харанхуй шөнө бол Сүүдрийн Чөтгөрийн сүнсний гэр л гэсэн үг.

Энэ мөчид өмнөд зүгт олон тооны харуулууд цуглав. Тэд галт чөтгөрүүдтэй сэлмээ далайн тулалдана. Олон тооны харуулууд дайчид байсан юм. Чөтгөрийн сүнстнүүд арван харуул тутмын нэгт л байна. Чөтгөрийн сүнстнүүд удалгүй чөтгөрийн сүнстэйгээ нэгдэн тулалдана.

Таас! Таас! Таас!

Гал дүрэлзэх, зэвсэг мөргөлдөх дуу сонсогдоно.

Хавцлын чөтгөр энэ дундаас хамгийн аймшигтай нь. Хавцлын чөтгөр найз нөхөрөө ялгадаггүй. Үлэмж сэлмээрээ далайлган цавчина. Том цамхаг нуран уналаа. Дотор нь байсан харуулууд нум сумаа барин газар хашгиран унана.

Шүү. Шүү Шүү.

Бүх талаас Хавцлын чөтгөр уруу харвана.

Энэ газар үнэхээр үймнэ.

Е Сютэй хамтаар Гурван Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстнүүд энд ирэн тулалдана.

Нэг Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн Е Сю уруу харан асуув. “Е Сю, одоо яах вэ?”

Хавцлын чөтгөр бол Домгын зэрэглэлийн чөтгөрөөс дутахгүй зүйл. Хавцлын чөтгөр удаан болохоос биш аль хэдийн Хотын захирагчийн газрын сүйрүүлчих байсан.

Е Сю хэлэн хэсэг зуур чимээгүй болов. “Баруун зүгт урхидан аваач. Бид Тэнгэрлэг Аянгат үхлийн байгуулалтаар устгая.”

Энэ аргыг л ашиглаж болно. Эс бөгөөс Хавцлын чөтгөр бүхэл Хотын захирагчийн газрыг устгана.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s