Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 16]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 16 – Хязгаар
Тэрээр ажлынхаа өрөөний хаалгийг хааж байхдаа Алисын хэлэхийг сонсоод. Түүн рүү эргэн харж инээмсэглэлээ. ”Хатагтай Алис, бид Дебс овгийн хэргийг ярилцах гэж байна. Бидний яриа олон нийтийнх байгаасай гэж хүсээ юу? Хэрэв эрхэм дээдэс үүнийг олоод мэдчихвэл, надад ч асуудал болно шүү. Чи намайг Дебс овгийн өмнөөс ноцтой эрсдэл хүлээж байгааг мэдэж байгаа биз. Бид хаалгаа хаасан нь дээр.”
Алис цочиролд орлоо.
Үгсээр наадах урлагт, Алис яахан Ноён Меритийг гүйцэх билээ, тэр чинь хэр удаан шүүхийн дээд түвшний хүн байлаа даа?
Мерит инээмсэглээд Алисыг өнгөрөн. Номын тавиурын өмнө байх, хоёр сандалтай дугуй ширээ рүү алхлаа. Мерит ихэвчлэн энд найзуудтайгаа буу халдаг.
Мерит эхэлж суугаад, Алис руу харан.”Алис, суугаач.”
”Баярлалаа, Ноён Мерит.” Алис нууцхан санаа алдаад эсрэг талынх нь сандал дээр суулаа. Алисыг хамгийн сандаргасан зүйл бол энд түүний ор байгаа гэдэг нь.
”Түр хүлээж байгаарай.”
Мерит инээмсэглэн босоод, хоёр хундага болон шилтэй улаан дарс авчирлаа. Тэрээр өөрсдийнхөө хундганд аягалангаа.
”Алис, энэ бол Юлан тивээс ирсэн Блүрэйн улаан дарс, 60 жилийн настай. Муугүй амттай шүү.” Мерит хундгаа өргөөд инээмсэглэлээ.
Алис дарсанд нойрсуулах эм хольсон байх вий гэхээс эмээнэ. Гэсэн ч, Меритийн харцнаас болоод, Алис хундгаа арга буюу өргөлөө. Тэрээр ганц уруулаа л дарсанд хүргэлээ.
Мерит ч түүнийг хүчилсэнгүй. Тэрээр ярианыхаа сэдвийг өөрчлөн, ”Алис, чи Калантай хэдийнээ сүй тавьчихсан. Бас би чамайг Дебс овгийн хэргийн талаар тийм ч их мэдэхгүй гэж бодож байна. Чи усан хаш хууль бусаар хил давуулж байсныг нь мэдсэн үү?”
”Үгүй, би мэдээгүй. Би Каланыг тэр хэрэгт оролцсон гэж бодохгүй байна.” Алис яаравчлан,”Ноён Мерит, Дебс овог хүчтэй. Би тэднийг тийм хэрэг хийхгүй гэж бодож байна.”
Инээх ч биш байх ч биш болоод, Мерит Алис руу хараад. ”Хэлэхэд хэцүү.”
”Аа!”
Мерит ямар нэгэн зүйл харагдах шиг санагдаад, гэнэтхэн Алисын дэргэд очиход, Алисын царай 1см зайтай л байлаа.
Алис гайхшраад яаравчлан эргэлээ.
”Битгий хөдөл.” Мерит чанга дуугаар тушаал өглөө.
Төрснөөсөө хойш л хүчтэй байгаад дасчихсан учир, Алис түүний тушаасан хоолойноос болж хөлдсөн мэт болохыг тэрээр таамаглаж ээ. Мерит Алисын үсийг сайтар ажиглаж байгаад, Алис руу харлаа.
Тэрбээр толгойгоо доошлуулбал, Алисын царайнаас хэдхэн см зайтай боллоо. Ийм зүйл болсонд Алис яаравчлан толгойгоо хойш татав.
Үүнийг хараад, Мерит инээмсэглээд, эргээд суудалдаа суугаад санаа алдаад. ”Би чиний толгойноос ганц л цагаан үс оллоо. Гэсэн ч, чи хөдөлсөнөөс болоод харагдахаа байчихлаа.”
Цагаан үс байна аа?
Зүрхэндээ Алис цочролд орж эхэллээ.
Роулинг тэр хоёр хамт амьдардаг, өглөө бүр тэд уйдсандаа, нэг нэгнийхээ үсийг түүдэг. Хааяадаа, Алис Роулингийн толгойноос цагаан үс олдог ч. Роулинг хэзээ ч Алисын толгойноос цагаан үс олж байгаагүй юм.
Роулинг өдөр бүр Алисын толгойноос цагаан үс хайгаад олдоггүй. Тэгтэл Мерит яаж олов?
Гэхдээ Алис үүнийг хэлсэнгүй.
”Алис, чи одоо ч залуугаараа байна. Бүү уурла. Ууралбал, чи илүү хурдан хөгшрөнө, бас үс чинь хурдан цайна.” Мерит өдөнгүй хэллээ.
Алис түүний ярихыг чимээгүйхэн л сонсоно.
Мерит Алисын зүгт байх сандлыг тохойлдоод, Алис руу ширтэн. ”Алис, чи үзэсгэлэнтэй юм. Чиний дур булаам, тансаг аура чинь үнэхээр хүн солиоруулаар.”
Алис өөрийн эрхгүй сандарч ичингүйрлээ.
Мерит урагшаа багахан бөхийгөөд, Алис руу анхааралтай ширтээд. ”Алис. Миний эхнэрүүд, бүгд нэр алдар хөрөнгө мөнгөнд дурлацгаадаг. Тэд бол бүдүүлэг доодчуул. Гэхдээ чи тэднээс өөр. Үнэндээ, чи өөрөө ч тэрийгээ мэдэж байгаа. Би чамайг анх хармагцаа л хөшиж орхисон.”
”Би тэдэнтэй гэрлэх болсондоо маш их харамсдаг.” Мерит гэнэтхэн гараа сунган Алисын гарнаас атгалаа. Алисын нүд гэнэтхэн бүлтийх шахам болоход, Мерит Алисыг үргэлжлүүлэн ширтсээр л байлаа. ”Алис, Хэрэв… хэрэв би чамд чин сэтгэлээсээ дуралсан гэвэл чи надад итгэх үү?”
Алис яаравчлан боссон ч… Мерит гараа тавиагүй хэвээр л байв.
”Ноён Мерит. Би бол Каланы сүйт бүсгүй!” Алис шаргуу тэмцэлдсээр, гурвантаа оролдсоны эцэст түүний гарыг тавиулж чадлаа.
Мерит Алис руу инээмсэглээд. ”Чи ердөө сүйт бүсгүй л гэж хэллээ, тэгэхээр та хоёр хараахан гэрлээгүй гэсэн үг биз дээ. Үнэндээ чи өөр хүнтэй гэрлэх боломжтой. Каланы хувьд, түүн шиг хүүхэд хөгжилдөхийн тухай юу мэдэх юм бэ?”
Тэрээр ярьж байх зуураа, Алис руу ойртох бөгөөд Алис үргэлжлүүлэн холдсоор л байлаа.
Гэсэн ч тэр сандрахгүй байх ба, Алис Мерит өөрийг нь ор руугаа чиглүүлэн ухрааж байгааг анзаарсангүй.
”Алис. Би үнэхээр чамд дуралчихаж. Тангаргалж байна!” Мерит Алис руу чин сэтгэлээсээ ширтэж байв.
Мерит худлаа хэлээгүй. Түүнийг ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэр машид гайхшруулсан, тэгээд Алисыг өөрийг нь харах мөчид тэрбээр чин сэтгэлээсээ дуралсан билээ. Гэхдээ энэхүү дурлах гэснийх нь хэлбэр нь зөвхөн өөрийнх болгох хүсэл л байв.
”Ноён, Мерит.” Алис уурслаа.
Гэнэтхэн, Алис ардаа байх оронд тээглэн. Тэнцвэрээ алдаж, Алис хойш уналаа.
Меритийн царайнд инээмсэглэл тодрон. Шуудхан л Алисын дээр гаран биеийг нь дарлаа. ”Алис, бурхан минь гэж, өөрийнхөө галзууруулсан энэ аймшигтай их хүслийг хангаж өгөөч. Хэрэв тэгэх аваас, би Дебс овгийн хар толбыг арилгаж өгье.”
Дебс овгийн хар толбыг арилгана гэнээ?
Алис дээрээ байх Мерит руу хараад, өөрийн эрхгүй жижигхэн зочид буудалд Линлэйтэй хамт байсан тэр шөнөө санагалзлаа. Тэр хоёр бие биедээ наалдан тачаадацгааж байсан ч, эцэст нь гэхэд тэр Линлэйг зогсоосон.
Тийм байтал яахан энэ эрд өөрийнхөө ариун биеийг өгж болох билээ?
”Бурхан минь гэж, хүрээд ир.” Мерит намуухан хоолойгоор түүнийг ховсдохыг хичээж байлаа.
”Үгүй!”
Алис гэнэтхэн бүсэлхийнээсээ хутга гаргаж ирээд Мерит рүү бүллээ. Үүнтэй зэрэгцэн Мерит чулуун шалан дээр унаад өглөө.
Алис газрын хандлагат шидтэн билээ!
Гэсэн ч Мерит бол хүчирхэг дайчин. Түүний хурдан хариу үйлдэл, Алисын гар хутга бүлэхтэй зэрэгцэн бултаж чадсан юм.
Алис тэр даруй эсрэг талруугаа бултан, хаалга руу гүйлээ.
Гэтэл Меритийн бие сүймэлзэх шиг болоод, хаалга Алис хоёрын хооронд гарч ирлээ. Тэрээр инээх ч биш байх ч биш Алис руу хараад. ”Алис. Чи одоо ч эсэргүүцмээр байна уу? Шидтэн байж энэ жижигхэн хутгаараа намайг эсэргүүцэх гээ юу?”
”Ноён Мерит, намайг явуулаач.” Одоо бол, Алис тун шийдэмгий байлаа.
”Чи Дебс овгийг авармааргүй байгаа хэрэг үү? Өөрийн сүйт залуу Каланг ч гэсэн?” хэмээн Мерит асуулаа.
Алисийн нүд шийдэмгий байв. Тэрбээр шүдээ хавираад, ”Би тэднийг авармаар байна, гэхдээ ингэж биш. Чи муу араатан!”
”Араатан?” Меритийн царай хувьс хийв. Тэрээр хүйтнээр, ”Ерөнхийдөө, чи илүү романтик байхыг хүсэж ээ дээ, гэсэн ч чи хамтарч ажиллахаас татгалзсанаас хойш, би чамд араатны төрхөө үзүүлье.”
Алисын царай цонхийсон байлаа.
”Мерит даврах хэрэггүй шүү.” Алис түргэхэн гэгч нь эргээд, Меритийн дэргэд байх сандлыг шүүрэн аваад түүнийг цохилоо.
Ганц л цохиход, сандал хэдэн хэсэг болох нь тэр.
”Бүү эсэргүүц. Энэ бол миний… эдлэн.” Мерит аядуухан инээмсэглээд хэллээ.
Меритийн өөр рүү нь ойртохыг хараад Алис шүдээ хавиран, ”Мерит! Чи намайг Линлэйн эмэгтэй байсан гэдгийг мартсан бололтой!”
Эдгээр үгс Меритийг зогсоон гайхширхад хүргэлээ.
Алис үнэндээ эдгээр үгсийг хэлэхийг хүсээгүй. Тэр Линлэйд өнгөрсөнд маш гүн шарх үлдээсэн гэдгээ мэдэх бөгөөд дахин түүнтэй уулзахыг хүсэхгүй байгаа. Гэсэн ч энэ мөчид, түүнд үүнээс өөр арга байсангүй.
”Линлэй?” Мерит хөдлөлгүй зогсоод царай нь барайлаа.
Алис уруулаа зуугаад Мерит руу ширтэн. ”Мерит, би өнөөдөр юу ч болсон дүр эсгэж чадна. Гэсэн ч чи хэтрүүлбэл, дараа нь намайг буруутгах хэрэггүй шүү. Би Линлэй та нарт хэр их нөлөөтэй хүн болохыг мэднэ.”
Мерит Алис руу харахад.
Тэр Алисд хууртагдсан байлаа, гэсэн ч Мерит Алис Линлэй хоёрыг онцгой харьцаатай байсан гэдгийг мэднэ. ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрээс нь харахад л, Линлэй Алисыг хэр гүн гүнзгий хайрлаж байсан нь мэдэгдэнэ.
”Линлэй Алисд чин сэтгэлээсээ дуралсан байсан. Хэрэв Линлэй үүнийг олж мэдвэл…” Меритийн толгой өвдөж эхэллээ.
Линлэй.
Энэ ч үнэхээр том асуудал шүү!
Одоогийн Линлэй маш их нөлөөтэй. Мерит хэдийгээр хүчтэй ч, тэр нь ганц хаант улсын баруун гарын сайд гэдгээр л хязгаарлагддаг. Гэрэлт сүм, хаант улсын удирдагчийг суудлаас нь огцруулах болбол нухацтайгаар хэлэлцсэний эцэст болдог. Гэхдээ ганц муу хаант улсын баруун гарын сайдыг бол хуралдах ч шаардлагагүйгээр халж дөнгөнө.
Линлэй Гэрэлт сүмээс тусламж хүсэхэд л баруун гарын сайд түүнд асуудал болж чадахгүй.
Гэхдээ ирээдүйд, Линлэй илүү томроно. Энэ бол Фэнлай хаант улсын ганц ч язгууртан түүний эсрэг юм хийж байгаагүйн нэгэн шалтгаан, тиймээс ч Линлэйтэй тэд бүгд эерэгээр ханддаг.
”ххмм…” Мерит уртаа санаа алдаад. ”Алис, чи үнэхээр, миний зүрх сэтгэлийг далайн ёроол руу унагалаа, тиймээс чамайг гэх зүй зохистой мэдрэмж минь сарниж байна.”
Мерит Алис руу гомдлонгуй инээмсэглээд. ”Намайг өршөө. Би одоо эргээд өөрийн ухаантайгаа болсон. Одоо чамайг хүсэхгүй болсноос хойш, чамайг хүчлээд яахав.”
”Ноён, Мерит, тэгвэл би явъя даа.” Алис түргэхэн шиг хаалган дээр очоод онгойлгон гүйн одлоо.
Алисыг явахыг хараад, Меритийн царайнаас хүлцэнгүй байдал харагдах бөгөөд харц нь хүйтэн болсон байлаа. Хүйтнээр шоолонгуй инээмсэглээд, ”Өлөгчин.” гэлээ.
Энэ үед Алис Дебс овог руу буцаж байх бөгөөд хэдийн харанхуй болсон байлаа.
Одоогоор, Дебс овгийн гишүүд гол танхимдаа гол хооллоцгоож байв. Гагцхүү уур амьсгал л тийм ч сайн байсангүй. Тэдний овог хэзээ мөдгүй устгагдаж магадгүй байдал байгаа.
”Алис. Чи эргээд ирэв үү?” Роулинг гэнэтхэн дотогш гүйн орж ирэх Алисыг харлаа.
Нимиц болон бусад нь босож зогсоод.
”Ийм хурдан уу?” Нимицийн хөмсөг үрчийлээ. Алис маш эрт эргээд ирлээ.
”Алис, бидэнтэй хооллооч.” Роулинг тэр даруй түүнийг дуудлаа.
Гол танхим руу орж ирээд, Алис дотор байсан хүмүүс рүү хараад өршөөл гуйлаа, ”Би сайнгүй байна. Түрүүлээд өрөөндөө орж амарлаа.” Алис сулхан сөөнгөтсөн дуугаар хэллээ.
Роулинг Алисыг зүгээргүй байгааг мэдэрлээ.
”Би Алисыг хэр байгааг харчихаад ирье.” Роулинг хүн бүр рүү инээмсэглээд, гол танхимаас гаран явлаа.
Алис болон Роулингийн өрөөнд.
Өрөөний хаалгийг онгойлговол, Алис орондоо орсон байлаа. Тэр зогсолтгүй уйлсаар л байлаа. Түүний зүрх сэтгэл муу муухай болон шударга бус явдлуудаар дүүрсэн байв.
”Яагаад? Ноён, яагаад намайг ингэж шийтгэж байгаа юм?”
Алисын сэтгэл гунигт автана.
”Би энгийн л зүйл асуугаагүй гэж үү. Би ердөө л эцэг эхтэйгээ амар тайван амьдархыг л хүссэн. Тэгтэл яагаад намайг ингэж шийтгэж байгаа юм бэ?” Алисын сэтгэл зовлон шаналалаар дүүрсэн байлаа. Үнэндээ, магадгүй Дебс овог дууссан байх.
Яагаад тэд түүнийг Мерит руу явуулсан юм бол?
Яагаад түүнд ”Би Линлэйн эмэгтэй байсан юм шүү.” гэж хашхирах хэрэг гарсан юм бол. Тэдгээр үгсийг гаргахад ямар хэцүү байсан бол! Алис үнэндээ тэгж хэлэхийг хүсээгүй!
”Алис эгчээ юу болсон бэ?” Роулинг өрөөнд гүйн орж ирлээ. Алисын мэгшин уйлахыг хараад, Роулингийн санаан зовлоо.
Роулинг тэр даруй түүн дээр очин нурууг нь илээд. ”Битгий уйлдаа. Юу болсноо надад хэлээч.” гэлээ.
Алис тэр даруй эргэж хараад Роулинг руу гараа явуулаад цурхиран уйллаа. Түүнийг тайвшруулах нэгэн байхгүй байсан ч тийм ч муу байхгүй байх байсан ч, одоо түүний дэргэд хэн нэгэн байна, тиймээс Алис илүү шаналсан бас буруутай мэт санагдана.
Хагас цаг болсны эцэст Алис ашгүй нэг юм тайвширлаа.
”Алис эгчээ, юу болсон юм бэ? Надад хэлээч.” Роулинг Алис руу ширтэхэд.
Алис гүнзгий амьсгаа аваад, удаанаар болсон шударга бус явдлыг тайлбарлалаа. ”Роулинг чи Дебс овгийн одоогийн нөхцөл байдлыг мэдэж байгаа байх. Өчигдөр, хоёрдугаар авга над дээр ирээд хувийн яриа өрнүүлэхийг хүссэн. Тэр намайг…”
Үргэлжлүүлэн сонсоод, Роулингийн уур хилэн бадарлаа.
Тэр Нимицийн үйлдэлд, Алисыг зовоосон зүйлсэд, бас тэр араатан мэт Меритийн үйлдэлд уурлаж байлаа. Үүний зэрэгцээ Роулинг Алисыг өрөвдөж байв.
”Би оролцохыг хүсэхгүй байна, цаашид оролцохыг хүсэхгүй байна. Би зүгээр л тайван амьдармаар байна.” Алис уйлан хэллээ.
Хэдэн өдрийн турш, Роулинг Дебс овог тусалж болох хамгийн сайн аргуудын талаар бодсон. Гэсэн ч Алисын түүхийг сонсвол, гэнэт хэдэн зүйлийг ойлгов.
”Алис эгчээ битгий гунигла. Юу ч болсон, та Меритэд өөрийн ариун байдлаа алдаагүй байна шүү дээ.” Роулинг түүнийг тайвшрууллаа.
Алис толгой дохиход.
”Гэхдээ бидэнд одоо ч Калан болон бусдыгаа аврах арга байна.” Роулингийг ийн хэллээ. ”Калан ах эцсийн эцэст бидний сүйт залуу шүү дээ.”
Алис түүнийг авархыг хүсэж байгаа, гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй.
”Бидэнд одоо ч арга бий.” Роулинг Алис руу хараад. ”Гэхдээ… Би таныг хүсэх эсэхийг мэдэхгүй юм, Алис эгчээ.”
”Роулинг…” Роулингийг хараад, Алис түүний юу гэх гээд байгааг ойлголоо.
Роулинг толгой дохиод. ”Тийм ээ. Та Линлэйгээс тусламж гуйна. Өнөөдөр, түүний нэрийг дурсахад л, Мерит танд хүрч чадаагүй шүү дээ. Товчхондоо, Линлэй маш их нөлөөтэй гэсэн үг. Линлэй Гэрэлт сүмээс гадна Давсон худалдааны пүүстэй ч холбоотой. Эрхэм дээдэст хүртэл, Линлэй энгийн сэдэв биш, тэр түүнтэй нөхөрсөг байхыг хичээдэг. Хэрэв Линлэй хүсвэл, Калан ахыг шоронгоос суллах боломж өндөр болох болно.”
Одоогоор, Фэнлай хаант улсад, хүмүүс хэнээс ч илүү Линлэйд татгалзсан хариу өгөхийг хүсэхгүй байгаа.
Баруун, Зүүн гарын сайд нар ч түүнтэй дүйцэхгүй.
Учир нь, ирээдүйд Линлэй Гэрэлт сүмийн дээд түвшний хүн болно гэдэг нь илт. Одоо хүртэл, бясалгал болон бэлтгэл хийх шаардлагатай маш гайхалтай авъяастай гэж үзэгддэг. Линлэйн төлөө, Гэрэлт сүмийн хоёр Их лам хүртэл Хоггийн оршуулган дээр нь очиж хүндэтгэл үзүүлж байсан. Үүнээс харахад л, Линлэй хэр чухал болох нь харагдана.
”Линлэй ахаас уу?” Алисын сэтгэл хөдлөл машид холилдлоо.
Үнэндээ, Алис сэтгэлдээ, үүнийг боломжтой гэдгийг мэдэж байсан ч, хийхийг хүсээгүй. Тэр үнэндээ Линлэйгээс юм гуйхыг хүсээгүй. Тэрэнд дахин түүнтэй уулзаж болохгүй мэт санагдана.
Тэр Линлэйд гүн шарх үлдээснээ мэдэж байгаа. ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрийг харах мөчдөө, Алис Линлэйн хайрыг ойлгосон. Эсвэл ядаж л, өөрт нь хэр гүн гүнзгий дуралсан байсныг нь.
Тэр түүнтэй уулзахаас ичиж байлаа.
”Алис эгчээ, би таны мэдрэмжийг ойлгож байна.” Роулинг Алисын гарыг атгаад. ”Гэхдээ, Алис эгчээ, Калан болон аав нь амиа алдаж ч магадгүй байна. Танаас гуйя, бидний төлөө жаахан л тэсчих. Ядаж л Линлэй Меритийн хийсэн шиг зүйлийг хийхгүй.”
Алисын сэтгэл өвдөлтөөр дүүрлээ.
”Ямар нүүрээрээ? Өөрийгөө хүндэтгэх чухал уу, эсвэл Калан болон аавынх нь амь чухал уу?” Алис өөрөөсөө энэ асуултыг асуулаа. Түүнд өөр сонголт байхгүй.
”Алис эгчээ.” Роулинг Алис руу шалгаасан байртай ширтлээ.
Алис гүнзгий амьсгаа аван, өөрийгөө тайвшруулаад. Роулинг руу хараад, толгой дохин. ”За. Би маргааш Линлэй ахтай уулзахаар явъя.”


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.