Чөтгөр бурхдын домгууд 116

Энэ хэсгийг Azure Asure ивээн тэтгэсэн

Энэ долоо хоногын 12-р хэсгээс 10

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 116 – Эм түрхсэн нь

Нин Арь дотроо гунигтай байгаа хэдий ч тэрээр бууж өгөхгүй. Не Ли өөрийг нь тоохгүй ч анхаардаг болтол нь хажууд нь чимээгүйхэн байх болно. Харин Зиюуны хашаанд Не Ли яаж орж ирсэнийг бурхан л мэдэх байх.

Е Зиюуны аав Хотын захирагч Не Лиг хорихоо больсон юм байхдаа? Сяо Нин Арь яаж ч бодсон учрыг нь олохгүй нь.

Сяо Нин Арийн нүдэнд гуниг хуралдсаныг харсан Не Ли толгойгоо илбэв. Сяо Нин Арь өөрт нь сайн гэдгийг мэднэ. Энэ үзэсгэлэнт эмэгтэйн сэтгэлийг тээх хэцүү. Е Зиюуныг хоёр амьдралынхаа туршид хайрлаж байгаа юм шүү дээ. Сяо Нин Арь амьдрал үхлийг хамт туулсан хайрыг ойлгохгүй.

Не Ли инээмсэглэн хэлэв. “Хэхэ, Нин Арь надтай уулзах шалтгаан байгаа юмуу?”

“Би чамд цайны чидун жимстэй бялуу хийгээд авчирлаа.” Сяо Нин Арь чимээгүйхэн сэтгэл татмаар харагдан зогсоно. Бусдын өмнө Сяо Нин Арь мөсөн уул мэт байх боловч Не Лигийн өмнө ихэд туяхан болно.

Бусад хүмүүс Сяо Нин Арийг харвал түүнд дурлах байлаа.

Не Ли одоо л Сяо Нин Арь бяцхан сагстай зүйл барьж байхыг анзаарав.

Энэ мөчид Е Зиюун хажууд нь ирэв. Не Ли Зиюуныг харвал Зиюун ичингүйрэн эргэж харав.

Энд уур амьсгал их л хэцүү боллоо.

Не Лигийн толгой өвдөнө. Энэ хоёр эмэгтэй хамт байвал юу болохыг хэн ч мэдэхгүй. Ийм нөхцөл байдалд тэрээр өмнө орж байгаагүй. Яаж ийм нөхцөл байдлыг зохицуулахыг тэрээр мэдэхгүй.

“Дотор ярилцая.” Не Ли урагш алхав. Гэнэтхэн бөгсөн дээр нь өвдөв. Тэрээр ёолон орилов.

“Не Ли, чамд юу тохиолдоо вэ?” Сяо Нин Арь Не Ли хачин байгааг ойлгов. Сяо Нин Арь Не Лиг даруй түшлээ.

“Би зодуулсан юм. Бөгс минь өвдөж байна.” Е Зонг өөрийг нь зодсоныг санаад Не Ли дотроо ихэд уурлав. Е Зонг үнэхээр ичгүүргүй юм. Увайгүй амьтан. Тэрээр ялахгүйгээ мэдээд булхайцсан.

Зиюун ч мөн Не Ли хачин байгааг харав. Тэрээр санаа зовсон ч Сяо Нин Арь түрүүлээд Не Лиг түшсэн учраас хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэрээр хүйтнээр амьсгалаа гаргаад эргэж харав. Не Лигийн олон охидын нэг нь болохыг тэрээр хүсэхгүй.

“бөгс өвдөж байна” гэдэг үгийг сонсоод Сяо Нин Арийн хацар улайлаа. “Чамайг хэн зодсон юм бэ?”

“ Е Зонг, Хотын захирагчийн эдлэнд түүнээс өөр надад гар хүрч чадах хэн байдаг юм бэ?” Не Ли хүйтнээр амьсгалаа аван ёолов. Е Зонг тэр үнэхээр өршөөлгүй хандсан. Одоо ч бөгс нь төөнөж хорсож байлаа. Энэ хүн Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн. Не Лигийн одоогийн сүнсний хүчээр түүнийг эсэргүүцэх боломжгүй.

“Хотын захирагч… Чиний бөгсөн дээр чинь цохисон юмуу?” Сяо Нин Арийн толгой эргэнэ. Хотын Захирагч яагаад Не Лиг зодох шалтгааныг ойлгохгүй байв. Түүнийг зодсон ч бөгсөн дээр нь цохих шаардлагагүй. Сяо Нин Арь энэ дүр зургийг төсөөлөв.

Не Лигийн үгийг сонссон Е Зиюун санаа зовнингуй Не Ли уруу шалавлан харав.

“Аав маань чамайг дахиад зодоо юу? Чи гайгүй юу?”

Е Зиюун өмнөх болсон явдлыг санав. Аав нь барагтай л Не Лиг уурандаа алчихаагүй. Гэхдээ одоо Не Лиг зодох ямар шалтгаантай билээ? Аав нь Не Лиг өршөөхгүйгээр шийдсэн юм болов уу?

“Не Ли, чи эндээс хурдан яв. Аав маань чамайг явуулахгүй байж мэднэ шүү.” Е Зиюун сандран хэллээ. Аав нь Не Лид ямар нэгэн зүйл хийхээс санаа зовно.

Не Ли толгой сэгсрэн хэллээ. “Санаа бүү зов. Аав чинь намайг алахыг хүссэн бол намайг аль хэдийн алчих байсан. Намайг бөгсөн дээр минь цохихгүй шүү дээ. Надаар хийлгэх ажил байгаа. Энэ удаа надтай тоглоод ялж чадахгүй болохоороо булхайцсан юм. Аавыг чинь ийм увайгүй байна гэж санаагүй юм байна. Би буруу боджээ. Аавыг чинь арай дэндүү өндрөөр үнэлсэн байж.”

Не Ли үгийг сонссон Е Зиюун гайхшран харав. Не Ли аав хоёрын дунд юу болсон нь тодорхойгүй.

“Не Ли, аавыг маань увайгүй гэж хэлж болхгүй.” Е Зиюун аавыгаа өмөөрнө. Е Зонг өөрийнх нь хувьд үнэнч шурдага хүн. Тэрээр амлалтандаа үргэлж хүрдэг. Яруу алдрын хотын төлөө бүх хөлс хүчээ гаргадаг. Энэ хотын төлөө амиа өгөхөөс буцахгүй хүн. Тэрээр хатуу чанга хэдий ч зан аашинд нь асуудал байдаггүй.

“За яахав. Миний буруу.” Не Ли даруй өршөөл эрэв. Е Зонг бол Е Зиюуны төрсөн эцэг шүү дээ. Охиныхоо хувьд аавыг нь хэн нэгэн муулах аваас өмөөрөх нь зүйн хэрэг. Тэрээр уучлал гуйсан ч дотроо Е Зонг олон дахин муулав.

“Не Ли, бие чинь яаж байна?” Сяо Нин Арь юу болсоныг мэдэхгүй ч Не Ли шархадсаныг мэднэ. Хотын захирагч Е Зонг түүнийг гэмтээсэн. Хар Алтан зэрэглэлийн дайчнаас авсан шарх ямар хүнд бол?

Хотын захирагч эдлэн дотроо Не Лиг арай тамлан зовоодог юм биш биз? Хүчтэнд зодуулж байж магадгүй Не Лиг бодсон Сяо Нин Арийн аньсганд нулимс цийлэгнэв.

“Нин Арь, би зүгээр ээ. Алхахад л жаахан төвөгтэй байна.” Не Ли гашуунаар инээмсэглэн хэллээ.

“Не Ли, чамд үүнийг эмчлэх тан байгаа юу?” Е Зиюун аяархнаар асуув. Зиюун Не Ли гэмтсэнд буруутай мэт санагдана.

“Надад тан алга. Харин тосон түрхлэг бол байгаа шүү. Та хоёрын аль нь надад түрхэж өгөх гэж байна?” Не Ли Зиюун уруу харан жуумалзав.

Шарх авсан газарыг нь бодвол хоёр охины хацар улайна. Не Ли бөгсөндөө шархадсан шүү дээ. Төрснөөсөө авахуулан ийм зүйл харж байгаагүй.

Не Лид тосон түрхлэгийг нь түрхэж өгөх хэрэгтэй гэжүү?

“Аавынхаа өрийг охин нь төлөх ёстой. Эс бөгөөс би харуусч гутарна шүү.” Не Ли санаашран хэлэв.

“Не Ли би түрхэхэд чинь туслая.” Сяо Нин Арь хэцүү шийдвэр гаргав. Өмнө нь бэлтгэл нь хазайж буруу бэлтгэл хийж байхад Не Ли түүнд тусласан. Тиймээс л сүнсний өсөлтийн хурд нь ийм хурдан болсон юм шүү дээ. Не Ли шархадсан үед хулчийж болохгүй.

“Сайнгүй шүү.” Не Ли хэллээ. Тэрээр Нин Арьтай дотно хэдий ч ийм ойрхон биш.

Хэсэг зуур бодоод Е Зиюун нухацтай хэлэв. “Би хийе. Не Лиг аав маань зодсон. Тиймээс энэ миний үүрэг.”

Не Ли Сяо Нин Арь, Е Зюун хоёрыг ээлжлэн харав. Тэд зөвшөөрөхгүй гэж бодож байсан. Хоёулаа ийм амархан зөвшөөрчихлөө гэжүү? Түүний толгой эргэж байла.

“Би Не Лигийн шархыг эхлээд хараадахья.” Сяо Нин Арь Не Лигийн сайн охин Е Зиюун гэдгийг мэдэж байгаа. Өөрийнхөө аргаараа Не Лигийн зүрхийг урвуулж авах болно.

Не Ли Е Зиюун мөн Сяо Нин Ариар хоёр талаараа түшүүлэн байшин уруу орв. Үнэнийг хэлэхэд Е Зонгийн алганы амт одоо хүртэл амтагдаж байлаа. Түүнээс биш түүнд дотор шарх огт үгүй. Е Зонг үнэнийг хэлэхэд өршөөнгүй хандсан. Сүнс хөгжүүлэгчийн хувьд ийм өвдөлт юу ч биш. Хоёр охин өөрийг нь түшин явж тосон түрхлэг түрхэж өгөх гэж байна.

Не Ли нүдээ анивчина. Е Зиюун мөн Сяо Нин Арь хоёрыг харна.

“Сяо Юу, гадаа байж бай.”

“За.” Не Юу хариулав. Тэрээр хаалттай хаалганаас гаран явлаа.

Хэсэг хугацааны дараа хачин дуу өрөөнөөс сонсогдоно.

“Ёооох…”

“Ах~ арай зөөлөн л дөө.”

Өндөр дуугаар нэг хүн орилно. Заримдаа энэ дуунд аядуу сайхан мэт сонсогдоно. Хэрэв өөр хүн сонссон бол юу бодох байсан бол?

Өрөөн дотор хоёр эмэгтэйн хацар алим мэт улайсан байлаа. Тэдний туяхан хуруунууд Не Лигийн бөгсийг үрнэ. Тосон түрхлэг түүний бөгсөнд хурдан уусан шингэнэ. Не Лид туслах нэг өөр хэрэг. Гэхдээ ингэж туслана гэдэг ичгэвтэр. Хамт байсан тулдаа арай гайгүй санагдана.

Хоёр охин бие биенээ харлаа. Тэд юу бодож байгааг хэн ч мэдэхгүй

Е Зиюуны зүрх булиглана. Не Ли энд удаан амьдарвал яах бэ? Не Ли энд байгаад дасчихвал юу болох бол? Не Ли хажууд байхад ядаж ганцаардахгүй юм даа. Не Ли өөрт нь сайн гэдгийг мэднэ. Гэхдээ энэ зүгээр ч нэг сайн биш бололтой. Сяо Нин Арь мөн Не Лид сайн. Тэрээр өөр хүний дурлалыг булаамааргүй байлаа. Энэ их ээдрээтэй санагдана.

Гурвал нэг ч үг дуугарсангүй. Эндэх уур амьсгал ихэд ичгэвтэр байв.

“Та хоёр багадаа найзууд байсан гэж би сонссон. Үнэн үү? Зиюун Нин Арьийн бэлэглэсэн хэтэвчийг байнга хэрэглэдэг гэж сонссон юм байна.”

Не Ли хэвтэж байхдаа тохиолдлоор хэлсэн мэт хэллээ.

“Яаж мэдсэн юм бэ?” Зиюун гайхшран асуулаа. Энэ хүүхэд насны ахуйгаа тэрээр ихэд санана. Сяо Нин Арь өнөөдрийг хүртэл Хотын захирагчийн эдлэнд дахиж ирээгүй. Сяо Нин Арь өөрт нь хэлсэн үгийг тодоор санана: Бид хоёр өөр ертөнцийн хүмүүс. Чи хотын захирагчийн гүнж, би харин эгэл жирийн охин. Бид хоёрын энэ ялгааг хэзээ ч нөхөж болохгүй.

Е Зиюун Сяо Нин Арийн бэлэглэсэн хэтэвчинд ихэд дуртай. Энэ хүүхэд насных нь сайхан дурсамжийн нэг.Сяо Нин Арь түүний сайн найз. Е Зиюун тийм учраас л Сяо Нин Арьтай нэг анги болох гэж Тулааны анхлан суралцагчийн ангид сурахаар гуйсан юм.

Не Ли Е Зиюун хоёр ярихыг сонссон Нин Арийн мөр чичирхийлэв. Тэрээр юм бодон сэрүүн мөрөөдөж байгаа бололтой. Юу ч дуу гарсангүй.

Не Ли чангаар орилов. “Ёоо. Нин Арь өвдөж байна шүү дээ.”

“Не Ли, уучлаарай.” Сяо Нин Арь сэрүүн зүүднээсээ сэрэн уучлал гуйв.

“Зүгээр дээ. хаха.” Не Ли инээв. Тэрээр юм ойлгож байх шиг байв.

Хоёр охин өөрт нь тосон түрхлэг түрхэх нь харин ч сонирхолтой юм.

Хэсэг хугацааны дараа тосон түрхлэг дууслаа. Не Ли дотуур өмдөө буцаагаад өмсөв. Е Зонг моньдийг бодвол түүний шүд загатнах шиг болов. Тэрээр одоо 13 настай хүний биенд байгаа нь тун тоогүй. Е Зиюуны аав гэдгийг харгалзаж үзвэл Не Ли түүнийг гэмтээх хэцүү. Е Зонг Зиюун мөн өөртэй нь холбоотой хайр сэтгэлийг зөвшөөрдөггүй л юм бол Е Зонгоос өшөөгөө авна.

Хэдэн өдрийн туршид Не Лид санаа тавин Сяо Нин Арь төрөл бүрийн хоолыг Не Лид хийж ирнэ. Тэрээр Зиюуны хашаанд Не Литэй бэлтгэлээ хийнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.