Хуйларч буй луу [Ном 6, Хэсэг 15]

6-р номыг бүтнээр нь ивээн тэтгэсэн учраас Хуйларч буй луу зохиолд ивээн тэтгэлэг авахгүй.

Манай бусад зохиолуудын орчуулгын хурдыг нэмэхийг хүсвэл Ивээн тэтгэх хэсгийг уншаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 6 – Өшөө авах замнал, Хэсэг 15 – Буруудсан нь
Алистай хувийн яриа өрнүүлнэ ээ? Усан хаш хууль бусаар хил давуулсан хэрэгт оролцох эсэх нь, Алистай хувийн яриа өрнүүлэхээс шалтгаална гэж үү? Меритэд өөр бодол байгаа нь илт байв. Нимиц их туршлагатай хүн. Үнэндээ, тэрээр юу болоод байгааг сайн мэдэж байлаа.
Нимиц Меритийн нүдрүү ширтлээ.
Гэхдээ Мерит сандлаа налсан хэвээр байх ба, өөрийгөө тайвшируулахын тулд тэрээр нүдээ анисан байв. Мерит Нимицийг харсангүй. Мерит дотроо, хэрэв чи гэр бүлийнхээ доромжлолыг арилгахыг хүсэж л байвал, Алистай миний талаар ярь гэж байв.
Нимиц хэсэг чимээгүй байснаа инээд алдаад. “Тэгэхээр та Мастер Линлэйн ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрийн шүтэн бишрэгч нь байх нь ээ. Таныг яагаад түүнтэй хувийн яриа өрнүүлэх гэснийг ойлгож байна. Болж байна, би буцаж очоод түүнтэй ярилцая.”
Эдгээр үгсийг сонсоод, Меритын нүд сэргэн, Нимиц рүү инээмсэглээд. “Хаха, Нимиц, чи тэгвэл ингээд явдаа. Хэрэв Алис надтай сайнаар ярьвал, би Дебс овгийг илүү сайн ойлгох байх.”
Нимиц тэр даруй босон бөхийгөөд. “Тэгвэл Ноён Мерит, би ингээд явъя даа. Би овгийнхоо хэргийг танд даатгалаа.”
Мерит багахан толгой дохилоо.
Нимиц тэр даруй явлаад өгөв.
Ван Мерит ч гэсэн түүний араас зочны өрөөг орхин явлаа.
Мерит өөртөө дарс аягалангаа намуухан хоолойгоор, “Бурхан минь… Алис…” Түүний царайнд сэтгэл ханамж болон горьдлого тодорч байв.
Мерит нь Фэнлай хаант улсын баруун гарын сайд мөн Ван болохоор маш өндөр байр суурьтай. Фэнлай хаант улсад түүн шиг өндөр албан тушаалтай хүн ганц гарын хуруунд тоологдохуйц юм.
Түүн шиг хүн хүссэн эмэгтэйгийнхээ ямар ч шинж чанрыг туршлага дээрээсээ төсөөлж чадна.
Мерит бол жинхэнэ завхай нэгэн, 70 насыг зооглосон ч гэлээ, түүний түвшний дайчин дор хаяж 300 жил амьдарч чадна. Тэр харин одоо дөнгөж 70 гарч яваа ба амьдрал нь дөнгөж л эхэлж байгаа. Мерит албан ёсоор 12 эхнэр авсан ч энэ бол язгууртнууд дунд нийтлэг зүйл. Нэг гэрт байдаг эхнэртэй гаднаасаа хосууд шиг харагдах нь сонирхолтой ч, гаднаасаа хосууд шиг харагддаггүй хүрч чадахгүй хүнтэйгээ байх нь илүү сонирхолтой. Товчхондоо өөрийн болгож чадахгүй байгаа хүн л хамгийн шилдэг нь.
Гэхдээ Меритийн байр суурьнаас харвал, түүнд цөөхөн эмэгтэйчүүд байгаагүй. Үүний адилаар, түүний чин сэтгэлээсээ дурлаж байсан эмэгтэй цөөхөн.
Гэхдээ Алисын хувьд тодорхой байв.
“Өө. Хэрэв овог дуусвал, түүний нэр алдар юу болох бол?” Нимиц толгой сэгсрээд санаа алдлаа.
Яг одоо бол, Дебс овгийн хамгийн чухал үе. Хэрэв Дебс овгийн хууль бусаар хил давуулах гэсэн нүгэл нь илчлэгдвэл, тэднийг овог устгагдана, бас эд хөрөнгөө Фэнлайн хаанд хураалгана. Бүрэн устгагдахгүйн тулд Дебс овог хаант улсаас гадуур зарим үндэстнүүдээ орхиж, бараг бүх хөрөнгөө Фэнлай хаант улсад үлдээнэ.
Хэрэв бүхнээ алдвал, Дебс овог өмнөх алдар нэрэндээ эргэж иртэл хэдэн жил болох бол?
Овгийн ирээдүйтэй харьцуулахад, энэ бяцхан доромжлол сүртэй зүйл биш. Эцсийн эцэст, язгууртнуудын тойрогт байх үеэсээ хойш л ичгэвтэр түүхтэй байсаар ирсэн шүү дээ?
“Гэхдээ энэ Алисын өөрийн чөлөөт хүсэл.” Нимиц жаахан санаа зовж байлаа. “Би түүнийг Баруун гарын сайдынд хүчээр хүргэж өгч чадахгүй.”
Нимиц Алисын цэвэр ариун байдал хамаагүй байлаа. Түүний хувьд Алис ердөө л нэг эмэгтэй.
Гэхдээ Нимиц мэдэж байлаа…
“Энэ Алис Линлэйтэй онцгой холбоотой байсан. Хэрэв би түүнийг хүчилбэл, Линлэй олж мэдээд…” Ингэж бодмогцоо Нимиц айлаа. Линлэй бол Фэнлай хаант улсад онцгой байр суурьтай хүн.
Хэдийгээр тэр тайж ч гэлээ, үнэндээ, Линлэй Гэрэлт сүмийн хүн. Өнгөрсөнд, Клайд Линлэйг Фэнлай хаант улсын язгууртнуудын эгнээнд нэгдэхийг урьж байсан ба, тэр хоёрын хоорондоо ярьсан зүйлийн протколыг шалгах ч шаардлага байхгүй юм.
Клайд Линлэйтэй ойртохыг хүссэн нь тодорхой байлаа.
Линлэй хүсвэл Фэнлай хаант улсын бүх язгууртанг Гэрэлт сүмийн төлөөлөгч болгох нь хялбар зүйл. Хэд арван жилийн дотор гэхэд л Линлэй Их лам болно.
Их ламын байр суурь хааныхаас ч өндөр!
“Түүнийг хүчилж болохгүй.” Нимицийн толгой өвдөж байлаа. Тэрээр Алисыг татгалзах вий хэмээн санаа зовно. Тэр Линлэйн харах өнцгөөс л бүхнийг эргэцүүлж байлаа.
Эцсийн эцэст Алис бол Линлэйн анхны хайр! Хэрэв Нимиц, түүнийг Мериттэй уулзахыг хүчилж ариун байдлыг нь алдагдуулбал, Линлэй уурлах нь дамжиггүй биз?
Дебс овгийн эдлэнд.
Овгийн танхим Дебс овгийн гишүүдээр дүүрэн байлаа. Алис болон Роулинг хоёр ч гэсэн тэдэн дунд байв. Бүгд Нимицийг эргэж ирэхийг хүлээнэ.
Тэд бүгд овгийнхоо ирээдүйд санаа зовцгоож байлаа.
“Хоёрдугаар авга эргээд ирлээ!” Дунд эргэм насны эр хаалгаар Нимицийг хараад хашхирлаа.
Удалгүй, Дебс овгийн бүх гишүүд Нимиц рүү гүйлдлээ. Алис Роулинг хоёр нэг нэгэн рүү харц шидэлцэж байгаад, босон түүнтэй мэндчиллээ.
“Хоёрдугаар авга, нөхцөл байдал?”
Нимиц өөрийнх нь урд байх овгийн хүмүүс рүүгээ хараад. Инээмсэглээд, “Нөхцөл байдал тийм ч муу биш байна. Бүгдээрэй эргээд гэр гэртээ харьцгаа. Алисаас бусад нь. Надад чамтай ярих зүйл байна.”
Овогт Нимиц маш их эрх мэдэлтэй бөгөөд бүгд түүний хэлэхийг сонсоод явцгаалаа.
Алис Нимиц өөртэй нь ярихыг хүссэн гэдгийг сонсоод алмайрч орхилоо.
“Эгч Алис, би өрөө рүүгээ явъя даа.” Роулинг Алис руу дохиод нам дуугаар хэллээ. Хэсэг хугацааны дараа, танхимд ганц Алис л үлдсэн байлаа.
Нимиц танхимаар алхахад.
“Хоёрдугаар авга, юу болсон бэ?” Алис түгдчин хэллээ.
Нимиц Алис руу хараад. Гэнэтхэн дулаахнаар инээмсэглээд. “Алис, сандрах хэрэггүй. Эхлээд суучих. Тэгээд сайхан ярилцая.” гэж хэлээд Нимиц доош суулаа.
Яагаад үргэлж түүнд маш хатуу ханддаг байсан Нимиц, одоо түүнтэй сайхан хандана вэ?
Алис арга буюу сэжиглэхэд хүрэв.
“Алив, суу.” Нимиц дулаахнаар инээмсэглэлээ.
Алис доош суухад.
Нимиц уртаа амьсгалаад. Хөмсөг нь санаа зовсон байртай болоод. “Алис, бид Калан та хоёрын сүйг тавиад удаагүй байхад ийм зүйл болчихно гэж санасангүй. Би хэн нууцаа манай Дебс овогтой хутгасныг нь мэдэх юм алга. Хэрэв мэдэж байсан бол, би түүнийг алах байсан юм.” Нимицийн царайнаас хилэгнэсэн аура гарч байсан ч, ямар ч нэмэргүй болохыг хараад хувирлаа. “Гэхдээ одоо бол, хамгийн чухал зүйл нь бид нэрээ цэвэрлэж Калан Бернанд хоёрыг аврах.”
Алис толгой дохиолоо.
Гэхдээ сэтгэлдээ Алис сэжиглэсэн хэвээр байлаа. “Яагаад надад энэ зүйлийг ярьж байгаа юм бэ?”
Алисыг ширтэхэд, Нимиц намуухнаар, “Алис, надад чамаас гуйх зүйл байна.”
“Надаас гуйх зүйл ээ?” Алис гайхшран хөл дээрээ босож зогслоо.
Нимиц овог дотроо овгийн ахлагчтай л хүндэтгэлтэйгээр харьцдаг. Гэтэл одоо, Нимиц Алисаас юм гуйж байна гэж хэлж байхад Алис яахан гайхширахгүй байх билээ?
“Алис, Ноён Мерит Дебс овгийн хууль бусаар усан хаш хил давуулах гэсэн хэргийг хариуцаж ажиллаж байгаа. Тэрбээр чамтай хувьчлан уулзахыг хүссэн.”
Нимиц яаравчлан, “Алис, энэ бол түүнтэй холбоогоо сайжруулах маш ховор боломж. Чи Ноён Мериттэй сайн харилцаатай болчихвол манай овогт том тус болно. Алис, чи Калантай хамт өссөн. Чи түүнийг шоронд байхыг нь харахыг хүсээ юу?”
Алис цочирдолд орлоо.
Хувьчлан уулзана аа?
Алис язгууртны овогт амьдардаг, мөн язгууртнууд дунд болдог ичгүүртэй зүйлсийн талаар сайн мэднэ. Тэр Мериттэй уулзах уулзалт энгийн уулзалт биш гэдгийг таамаглаж байлаа.
“Би… Би…” Алис ээрэхэд.
Нимиц, “Алис, Дебс овог чамд найдаж байгаа. Би чамайг Меритийг өөрсдийнхөө талд оруулбал, чамайг Каланы үндсэн эхнэр болгоно гэдгээ андгайлж байна.”
Алис будилж орхилоо.
Алис одоо ч охин биеэрээ байгаа.
Тэрбээр Калан Линлэй хоёрын аль алинтай нь сүүлчийн саадыг давахаас татгалзсан. Тэгээд Калантай сүй тавьсан ч, гэрлэх хүртлээ нэг оронд орохгүй гэсээр байсан.
Гэтэл одоо Ноён Мериттэй уулзахаар явна гэнээ…
“Алис, би чамаас гуйж байна.” Нимиц шүдээ хавьраад, түүний сандлын өмнө өвдөг сөгдлөө. “Алис, Каланы амьдрал чиний гарт байна.”
“Каланы амьдрал?” Алис чичирч байлаа.
Калантай тэрээр хамт өссөн. Сүүлийн үед, Дебс овгийн бусад гишүүд дооглож доромжилж байхад тэр болгоноос Калан өөрийг нь хамгаалдаг байсан.
“Болно оо. Зөвшөөрч байна.” гээд Алис шүдээ хавирлаа.
Нимицийн царайнд гэнэтхэн баяр хөөр тодроод, яаравчлан, “Гайхалтай. Ингэвэл яаж байна. Би маргааш харуй бүрий болмогц чамайг Ноён Меритийнд аваачаад өгье.”
Гэвч одоо, Алисын царай цонхийсон байлаа. Тэрбээр хариу өгсөнгүй.
Дараа орой нь. 12 хүлэгт баатраар замчлуулсан сүйх тэрэг, Дебс овгийн эдлэнгээс Ноён Меритийн эдлэнг аажуухнаар зорино. Сүйх тэргэнд ганц л хүн байх ба тэр нь Алис байлаа.
Алис сүйх тэргэн дотор чимээгүйхэн суугаад, уруулаа жимбийлгэнэ. Түүний гар салганасанаас болоод тэрээр даашинзаа маш чанга атгажээ.
Сүйх тэрэг үргэлжлүүлэн урагшилсаар. Төд удалгүй, Ноён Меритийн эдлэнгийн гол хаалган дээр ирсэн байлаа.
“Хатагай Алис, бид ирчихлээ.” Гадаанаас сүйх тэрэгний хөтчийн дуу гарлаа.
Түүний хэлэхийг сонсоод, Алисын зүрх чичирхийлнэ. Тэрээр баруун гараа бүсэлхийнээс доош явуулахад, дэргэд нь байх ган чинжаалны бат бөх байдал нь түүнийг багахан ч гэсэн тайвширхад тус боллоо.
Гүнзгий амьсгаа аваад, Алис сүйх тэрэгнийхээ хаалгийг түлхэн гарч ирлээ.
Ноён Меритийн эдлэнгийн хүлээн авах танхимд.
Алис дээгүүрээ хүрэм доогуураа банзал өмссөн байх ба өнөөдөр харьцангуй хуучинсаг хувцаслаж ээ. Алхсаар, Алис танхимд харьцангуй тайван орж ирэв. Тэрээр эргэн тойрноо харахад хэн ч байсангүй.
“Ххмм?” Алис өөрийн эрхгүй хөмсгөө зангидлаа.
Энэ мөчид, эмэгтэй үйлчлэгч гүйн орж ирээд. Хүндэтгэлтэйгээр, “Хатагтай Алис, Ван ажлын өрөөндөө байгаа таныг тэнд урьж байна.”
“Ажлын өрөө?” Алис багахан чичрэв.
Гэсэн ч үйлчлэгчийн зүг хараад, Алис түүний араас даган алхлаа.
Ажлын өрөө нь үнэхээр тайван нам гүм байлаа. Энд хэдхэн хүн байв. Ажлын өрөөний хаалгийг онгойлговол, Алисд дунд эргэм насны алтлаг үстэй эр ажлын ширээнийхээ өмнө зогсоод, бичиг цаас ширтэж байх нь харагдлаа.
“Энэ Мерит гуай гэж үү?” Меритийг хараад, Алисд төрсөн хамгийн эхний сэтгэгдэл бол тэр үнэхээр догшин хүн гэдэг байв. Тэр ажлын ширээнийхээ ард суух үедээ, нуруун цэх, харц нь хурц болох ажээ.
“Ван, хатагтай Алис ирлээ.” Эмэгтэй үйлчлэгч хүндэтгэлтэйгээр хэллээ.
Одоо л Мерит толгойгоо өргөлөө. Алисыг хараад, тэрээр хөл дээрээ боссон. “Хаха, хатагтай Алис ирчихээ юу? Би чамайг их удаан хүлээсэн. Алив, ийшээ суу.” Тэрээр ярьж байхдаа, Алис руу алхан очоод сандал тавьж өглөө.
Алис ажлын өрөөнд нь орлоо.
Алис эргэн тойрноо харвал. Ажлын өрөөний баруун талд, маш олон номны тавиур байх ба түүгээр дүүрэн ном өрж тавьсан байв. Харин зүүн талд нь, ор байлаа.
“Ихэвчлэн би, ном уншиж эсвэл төрийн хэрэгт анхаарал тавьдаг, харин ядарсан үедээ тэнд амардаг юм. Ван Мерит инээмсэглэн хэллээ. Үүнтэй зэрэгцэн, тэр ажлын өрөөнийхөө хаалга руу очоод хаалаа.
Ажлын өрөөний хаалга хаагдахад, хоёулахнаа үлдсэнээ хараад, Алис улам сандарлаа.
“Ноён Мерит, ажлын өрөөнийхөө хаалгийг нээсэн дээргүй юу. Би харанхуйд дасаагүй юм л даа.” Алис яаравчлан хэллээ.


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s