Тэр шулмыг сулла – 8

Энэ долоо хоногийн үнэгүй [2/3] хэсэг. Капитал банкны 2003031375 дугаарт 5000₮ орох тутамд нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Мөн надруу Фэйсбүүкээр явуулсан гэдгээ мэдэгдэж мессеж явуулаарай.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах

 


Хэсэг 8 – Чөтгөрийн сарууд (хэсэг 1)
Хэрэв Роланд Хилийн хотыг хөгжүүлэхийг хүсэж байвал, үндсээ тавих хэрэгтэй. Хэдийгээр газар нутаг нь зэлүүд ч гэлээ, нөхөн сэргээж сайжруулахад хялбар. Хэрэв газар нутаг нь жижигхэн байсан бол, хүмүүсээрээ гадагш нь тэлүүлэх боломжтой. Гэсэн ч, эндээ үлдэх хүсэлтэй хүмүүс байхгүй бол ямар ч хэрэггүй зүйл болно.
Хэзээ нэгэн цагт тэд газар нутгаа орхихоос өөр аргагүйд хүрвэл, хэн эндэхийг худалдаж авна гэж? Хэн сайжруулна гэж?
Туслах сайдын явсны дараа, Роланд Хүлэгт баатрын ахмадыг дуудуулаад ийнхүү тушаалаа, “Чи эрчүүдээ цуглуулан яваад, газар нутгаа хамгаалах хүмүүс хайж ол, энд таван жилээс илүү амьдарч байгаа тариачид болон анчид гэх мэтчилэн хүмүүсээс. Мөн тэднийг Чөтгөрийн саруудыг давж байсан туршлагатай эсэхийг нь асуугаарай. Хэрэв чөтгөртэй тулалдаж байсан хүн байвал, илүү дээр шүү.”
Хүлэгт баатар ёсолчихоод явсаны дараа, Роландын духаа үрээд, Туслах сайдын эмхэтгэсэн мэдээллүүдийг үргэлжлүүлэн харлаа.
Хилийн хот нь хоол хүнсээ импортоор авдаг бол ан болон уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг. Бүх зүйлээ ЛонгСонг бэхлэлт буюу Уд мод хотруу Улаан уст голоор дамжуулан илгээдэг билээ. Уурхайгаас гарсан төмөр, зэс, хүхэр, болор, бадмаараг, индранил гэх мэт бүх төрлийн ашигт малтмалуудыг гадагш нь экспортолдог. Энэ нь холбоотны ашигт малтмалын ойлголтыг бүрэн эсэргүүцэж байгаа хэрэг юм. Аннагийн хэлснээр бол, Хойд энгэрийн уурхайн талбай үл мэдэгдэх газар доорх ичээ гэдэг цуу яриа байдаг бөгөөд одоо болтол уурхайн ёроол хэр гүн болохыг тогтоогоогүй. Уурхайг хэр урт сунгасан нь тодорхойгүй.
Хотын ашигт малтмалуудыг хаант улсын алтан зоосоор худалдаж авдаггүй, оронд нь хоол хүнсээр худалдаа хийдэг. Үнэт чулуу өндөр үнэтэй тансаг учир, сүүлийн 5 жил Хилийн хот хоол хүнснийхээ үлдэгдлийг нөөцөлсөн ч, одоо юу ч үгүй болсон.
Товчхондоо, жил жилийн Хилийн хотын уурхайн олборлолт 2000 хүнийг тэжээхэд хангалттай байсан. Ханхүүг ирэхээс өмнө, Хилийн хотод энэ засаглалыг ЛонгСонг бэхлэлтийн удирддаг Ван тогтоосон. Түүний үзсэнээр, тэр ингэж хоолоо нөөцөлж мангасуудаас сэрэмжлэх тогтолцоог бий болгосон юм.
Хотын иргэд мөн арьс шир зарж амьдарлаа залгадаг. Тэд баруун зүгт байх Шигүү ой рүү орж шувуу болон бас бусад амьтдыг агнадаг. Тэгээд тэдгээр амьтдаа ЛонгСонг бэхлэлт буюу Уд мод хотын иргэдэд зардаг. Хилийн хотод ямар ч ажил, гүйлгээ явагддаггүй учир иргэдээсээ татвар авддаггүй.
Харин Роландыг энд ирснээс хойш цаашид энэ чигээрэй үргэлжлэхгүй, тэд ашигт малтмалаа хоол хүнсээр наймаалцахгүй. Улаан уст гол хаант улсыг дайран өнгөрдөг, мөн хэн ч ашиглах боломжтой. Энэ нь үндсэндээ авто зам учир, ЛонгСонг бэхлэлтээс хоол хүнс авахгүй байсан ч, тэдэнд өөр худалдаа хийчих газар олдоно.
Гэсэн ч, Хилийн хот нь мангасуудыг саатуулах зорилготой баригдсан хот.
Картер маш түргэн ажиллаж маргааш гэхэд л хоёр орон нутгийн харуул болон нэг анчин олж ирж ээ. Тэрний мэдэгдсэнээр, “Тэр хоёр хотын эргүүлийн газрынх бөгөөд жил бүр гэрэлт цамхагаас гэрэл тусгах үүрэгтэй. Харин анчин нь чөтгөрүүдийн замыг хөндлөн голд туулж, эргэж ирэхдээ чөтгөрийн араатны толгойтой ирсэн ба өөрийнхөө хоёр гараар үүнийг тайрсан гэсэн.”
Тэр гурав нэгэн зэрэг бөхийлөө.
Роланд толгой дохиод, өндийхийг тушаахад, эхний хүн ярихаар урагш алхалаа.
“Хүндэт… Хунтайж… Эрхэм дээдсээ.” Эхний харуул маш их сандарч ярьж чадахгүй байлаа, “Бриан болон би… бол… нөгөө… цас орж эхлэх үед, бид… бид Хойд энгэрийн уурхайн талбай дээрх… Гэрэлт цамхаг руу явдаг билээ. Энэ газраас… чөтгөрүүдийг хамгийн түрүүнд харах боломжтой бөгөөд, хэт олноороо байвал… бид гэрэлт цамхагийн гэрлийг асаагаад… өөрсдийгөө Шигүү ойд нуудаг… Бид тэгээд өмнө нь бэлдэж орхисон…завиндаа суугаад… тэндээс явдаг.”
“Та хоёр цуг байдагаас хойш, хамтрагч чинь хариулаг.” Роланд дургүйцсэн царайгаа нууж ядан. “Чөтгөрийн араатнууд ямархуу вэ? Алах боломж бий юу?”
Нөгөө харуул нь ч гэсэн нэлээд сандарсан байсан ч, ядаж ээрч муурсангүй. “Эрхэм дээдсээ, би итгэлтэй байна. Тэд ойн жирийн л амьтад байсан, гэсэн ч тэд чөтгөрийн хорт ууршилтаас болж харгис хэрцгий болцгоосон ч гэсэн тэднийг алах боломжтой. Чөтгөрийн саруудын үеэр, ЛонгСонг бэхлэлт өөрсдийнхөөс нь Хилийн хот хүртэлх газрын чөтгөрүүдийн үлдэгдлүүдийг цэвэрлүүлэхээр морьт цэргүүд илгээдэг.”
“Чөтгөрийн сарууд хэр удаан үргэлжилдэг вэ?” Роланд асуухад.
“Ерөнхийдөө 2-3 сар… нарнаас хамаараад.” хэмээн Бриан хэллээ.
“Нар аа?” Роланд эргэлзсэн байртай асуухад.
“Тийм ээ.” хэмээн хамгаалагч тайлбарлалаа. “Эрхэм дээдсээ та энэ хотод ирээд удаагүй байгаа, тиймээс үүнийг мэдэхгүй байх. Энэ Хилийн хотод, нэг л цас орсон бол дахин нар гартал тасралтгүй цас ордог.”
“Тэгвэл цас чөтгөрийн саруудын төгсгөлийг илтгэдэг гэж үү?” Роланд ядаж л Грэйкастлэ ийм байгаагүйг эргэн саналаа. Яг л дараа өдөр нь цас зогсож, нар гардагтай адилхан зүйл байв.
“Үүний адилаар. Хоёр жилийн өмнө хамгийн урт чөтгөрийн сар тохиосон бөгөөд бараг л 4 сар үргэлжилж олон хүн өлбөрч үхэхэд хүрсэн.”
“Яагаад, ЛонгСонг бэхлэлт шиг их тариа будааны нөөцтэй газар ганц сараас илүү хугацаанд хотод туслалцаа үзүүлж чадахгүй гэж үү?” Роланд асуухад.
Брианы царайнд уур хилэн асан. “Тэдэнд тэгэх хангалттай боломж бий. Гэхдээ, орон нутгийн засаг захиргааны амбан, энэ зүйлийг хариуцсан хүн болох Рейнолд, уурхайн ашигт малтмал гуравхан сарын хоол хүнс авахад л хүрэлцэхүйц байна гэж мэдэгдсэн ба дөрөв дэх сард нь бид шинэ хүдрийн тээвэрлэлтийг илгээх байсан ч, чөтгөрийн сарууд дуусаагүй байсан болохоор, цайзыг орхиж чадаагүй.”
“Тийм зүйл болжээ… Би ойлголоо.”
Тэд бол гадны бүдүүлэг хүмүүс. ЛонгСонг бэхлэлтийхэн хил дээр амьдардаг хүмүүст яг л хаврын салхи шиг хатуу ширүүн хандаж, тэднийг хил дээрээс нь явуулахгүй байлгахыг хүсдэг. Одоогоор ЛонгСонг бэхлэлтийг удирдаж байгаа бүлэг хүмүүс тийм ч сайн хүмүүс биш. Роланд сүүлчийн хүнээс хариулт сонсохоор урагш дуудахад, түүний оюун санаанд Орон нутгийн засаг захиргааны амбаны нэр л сийлээстэй байлаа.
Гуравдахь эр хүчтэй зоригтой харагдах бөгөөд, 3фут өндөртэй байх нь Роландад түгшүүр мэдрүүлнэ. Аз болоход, тэрээр түүний өмнө өвдөг дээрээ сөгдлөө.
“Чи араатан алсан гэсэн билүү?”
“Тийм ээ, эрхэм дээдсээ.” Түүний хоолой бага зэрэг сөөнгөтсөн байв. “Чөтгөрийн бодон болон чөтгөрийн чоныг алсан билээ.”
“Төрөл нь үү?” Роланд давтахад, “Юу гэсэн үг билээ?”
“Энэ бол чөтрөгийн араатны нэр, Эрхэм дээдсээ. Амьтан догширч, дараагийн хувиралдаа орчихвол аргалхад улам л хэцүү болдог. Амьтад өөрсдийн давуу талаа илүү тодорхой болгон хувирдаг. Чөтгөрийн бодонгийн нурууны үс маш хатуу болдог, 50м-ийн зайнаас хулгавч нумаар хүртэл гэмтээхэд хэцүү. Харин чөтгөрийн чоно маш зальтай хурдан болдог. Түүнийг хөнөөе гэвэл урьдчилж занга л тавих хэрэгтэй.”
“Хүчтэй амьтад илүү хүчтэй болж, хурдан амьтад илүү хурдан болдог байх нь.” Роланд түүний хэлэхийг сонсоод толгой дохилоо. “Гэхдээ тэд амьтад хэвээрэй.”
“Тийм ээ, тэд амьтад хэвээрэй, гэсэн ч тэд хамгийн аймшигтай дайсан биш.” Анчин хэллээ. Тэр үргэлжлүүлэн ярихаасаа өмнө шүлсээ залгиад. “Хамгийн аймшигтай нь чөтгөрийн эрлийз.” гэлээ.
“Тэд бол чөтгөрийн амьд дүр, там л тийм аймшигтай амьтдыг бүтээж чадна. Би чөтгөрийн эрлийзийг харж байсан. Араатны мөч нь хүчтэйгээс гадна, нуруун дээр нь аварга том хоёр хос далавч байдаг ба богино зайд л нисэж чаддаг. Бас тэд намайг хаана байгааг байнга мэдчихдэг байсан. Намайг яаж ч нуугдахыг оролдсон тэд үргэлж намайг олчихдог байсан. Тэр ан агналт байгаагүй ч, Эрхэм дээдсээ энэ тоглоом биш.” Анчин хувцсаа өргөхөд, түүний цээж хэвлий хэсэгт томоо сорви байлаа. Тэрээр, “Би ухаан алдахаасаа өмнө Улаан уст гол руу унасан. Би азтай байсандаа л амьд үлдэж чадсан.” гэлээ.
“Тийм мангас үнэхээр байдаг байх нь.” Роланд ер бусын гэдгээс ч илүү ертөнцөд байгаагаа мэдэрлээ. Хүчтэй хана жирийн чөтгөрийн араатнуудыг зогсоож чадна, гэсэн ч тэд нисэж чаддаг бол, тэднийг яаж чадна гэж? “Чөтгөрийн эрлийзүүд ховор биз дээ?”


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s