Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 10

Бамбайт Баатрын сэргэн мандалт зохиолын 10-р хэсэг. Энэ долоо хоногийн ивээн тэтгэсэн (1/4) хэсэг. Хаан банкны 5447267653 дансанд 5000₮ орох тутамт нэмэлт нэг хэсгийг долоо хоног бүр оруулж байна. Орчуулагч Ариунбилэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 10: Хүүхдийн хоол

“Өө бурхан минь…”

Биднийг зэвсгийн дэлгүүр лүү хамт очиход дэлгүүрийн эзэн хана налан, санаа алдангуй угтаж авав.

Ойлгомжтой. Би дайрах хүч л хүссэн, тэгээд л болоо. Ямар нэгэн зэвсэг авахгүйгээр үүнийгээ сайжруулна гэдэг бол утгагүй зүйл.

“Энэ охин ашиглаж чадахаар зэвсэг өгөөч. 6 мөнгөн зоосноос доогуур үнэнд багтаагаад.”

“…Хммм,” хэмээн дэлгүүрийн эзэн ахин санаа алдаад, “Энэ улс болохгүй байна уу, эсвэл чиний дотор чинь өмхийрчихсөн үү, мэдэх юм алга. Ямартай ч 6 мөнгөн зоос дотор гэсэн, мөн үү ?”

“Тийм ээ. Тэгээд танд ямар нэгэн хувцас юм уу, нөмрөг байгаа юу ?”

“….Тэгэлгүй яахав. Чи үнэгүй авч болно.”

Дэлгүүрийн эзэн өөртэйгөө ямар нэгэн бувтнаснаа хэдэн хутга булангаас авчирч тавив.

“Чиний мөнгөнд энэ хэд л байна даа.”

Баруун талаасаа хүрэл, ган, төмөр хутганууд байлаа.

Мөн бариулныхаа төрлөөс хамаараад үнэ нь өөрчлөгдөж байв.

Би Рафталиагаар бүгдийг нь бариулж үзээд, хамгийн сайн тохирч байна гэж бодсоныгоо сонголоо.

“Энийг.”

Рафталиа хутга барьсан байхдаа үнэхээр цонхигор харагдаж байв. Тэр дэлгүүрийн эзэн рүү хараад, дараа нь над руу харав.

“Чиний хувцаснууд болон нөмрөг.”гээд дэлгүүрийн эзэн бидэн рүү шидэв. Тэгээд хувцас солих өрөө лүү явцгаалаа.

Би Рафталиад хутга болон хувцаснуудыг нь өгөөд хувцас солих өрөө лүү оруулав. Тэрээр сольж байх хугацаандаа тасралтгүй бөгшүүлж байв.

“Чамайг усанд оруулах хэрэгтэй бололтой.”

Зүлэгт нугад нэгэн гол урсдаг байв. Энэ гол улс дундуур 3 салаалан байх бөгөөд тэдний нэг нь миний явах зүгт байдаг. Хэрвээ би тэндээс загас барьж чадах юм бол оройн хоолны мөнгөө нэлээд хэмнэх байлаа.

Тэндхийн загаснуудыг нүцгэн гараараа ч барих боломжтой бөгөөд өмнө нь намайг тэгж барихад Загасан Бамбай, болон түүний чадвар Загасчлах 1-ээр нэмэгдсэн.

Тэр чимээгүйхэн сольж дуусаад над дээр ирлээ. Тэр миний үгэнд орохгүй байх явдал зөвхөн өвдөлтөөр л дуусна гэдгийг үнэхээр мэдэж байгаа болов уу ? Би түүн рүү хараад ярьж эхлэв.

“Тэгэхээр Рафталиа, энэ бол чиний зэвсэг. Чамайг үүнийг ашиглан мангасуудтай тулалдаасай гэж хүсэж байна. Ойлгож байна уу ?”

“…”

Тэрээр айдас дүүрэн нүдээр над руу харснаа толгой дохив.

“За тэгэхээр, би чамд энэ хутгыг өгөөд….”

Тэгээд өөрийнхөө нөмрөгийг сөхөн Улбар шар бөмбөлгөн мангасуудыг гаргаж ирэв. Нэгийг нь аваад Рафталиагийн өмнө барилаа.

“Дүр, тэгээд ал.”

“Эээээ?!”

Намайг түүний урд бөмбөлгийг барих үед тэрээр мэл гайхсан бололтой сонин авиа гаргаад эгээтэй л хутгаа унагачихсангүй.

“Би…ммм…”

“Энэ бол тушаал. Биелүүл.”

“Би….үгүй”

Тэрээр зөрүүдлэн толгойгоо хүчтэй сэгсрэв. Гэхдээ тэр боол болохоор тушаал биелүүлээгүй үед шийтгэгдэх шид түүнд байгаа.

“Аа…..”

“Харав уу ? Хэрвээ дайрахгүй бол чи л өвдөнө.”

Бөгшүүлэх! Бөгшүүлэх!

Түүний царай өвдсөнөөсөө болоод үрчлээтэн, гар нь чичирч байлаа. Тэгээд хутганаасаа чанга атгалаа.

Равталиа өөрийгөө хүчлэн бөмбөлгийг араас нь хутгалав.

“Чи сул дорой байна! Илүү хүчтэй!”

“…?! Гэхдээ”

Тэрээр дайрсныхаа дараа арагшаа үсрэн ухарлаа. Тэгээд ахин дайрахдаа бэлдэн хяран сууснаа, урагш хүчтэй үсрэн дараагийн дайралтаа хийв.

Чанга тасхийх чимээ гаран Бөмбөлгөн мангас дэлбэрэв.

Түвшин нэмэх оноо 1

Рафталиа түвшин нэмэх оноо 1

Багийн гишүүн чинь дайсан устгалаа гэдгийг мэдэгдсэн үг гарч ирсэн нь намайг нэг зүйлийн тухай бодоход хүргэв.

Тэр. Тэр хэзээ ч миний багийн жинхэнэ гишүүн болохгүй учир, хэзээ ч өөрийнхөө хүслээр надад туслахгүй.

“Сайн байлаа.”

Би түүний толгойг илэв. Тэгтэл тэр гайхсан харцаар эргүүлэн харав.

“За тэгэхээр, дараагийнх нь.”

Надад байгаа бөмбөлгүүдийг хамгийн хүчирхэг нь миний гарыг бүтэн 7 долоо зажилсаар яваа билээ. Би түүнийг салгаад яг өмнөх шигээ Рафталиагийн өмнө тавилаа. Хоол ундгүй бүтэн долоо хоног миний гарыг зажилж явсан болохоор хүч нь суларсан байж магадгүй л юм. Хэдийгээр сул дорой охин байсан ч үүнийг устгаж чадах ёстой.

Тэрээр шийдэмгий байдалтай толгойгоо дохиод, нүдээ нарийсган ахин дайрлаа.

Түвшин нэмэх оноо 1

Рафталиа түвшин нэмэх оноо 1

Юу ? Миний дэлгэцэнд нэг дүрс анивчиж эхлэв.

“Чамд энэ болох бололтой. Алив эхэлцгээе.”

“….Бөгшүүлэх.”

Би түүнд хутгаа хуйнд нь хий гэхэд, тэр гүйцэтгэв.

“Өө, нээрээ, би мартчихаж.”

“Юуг ?”

Дэлгүүрийн эзэн намайг ширтсээр л байв.

“Чи хэцүү амьдралаар амьдарч, хэцүү үхлээр үхэх болно”

“Мааш их баярлалаа.”

Би түүний ёжлолд өөрийн ёжлолоор хариу өгөв.

Бид дэлгүүрийг орхиод зүлэгт нуга луу явлаа. Төв гудамжийг уруудан явж байхад Рафталиа олон дэлгүүр барилгуудыг хараад гайхширч буй нь мэдэгдэж байв. Тэр миний гараас хөтлөөд, баруун зүүн тийш юмсыг ажин явлаа. Хот дундаар явж байтал нэгэн амттай үнэр биднийг зогсоов.

Надад…..3 мөнгөн зоос байгаа. Бодоод үзвэл би маш их өлсөж байлаа.

Би Рафталиа болон өөрийнхөө гэдсийг хоршин хоржигнохыг сонсох шиг болов.

Түүн рүү хартал….

“Аа!”

Тэрээр түргэхэн толгойгоо сэгсрээд хоржигнож буй чимээгээ нуухыг оролдов. Яагаад тэр ингэж их хичээгээд байгаа юм бол ?

Мөнгө олохын тулд би Рафталиаг хүчтэй байлгах хэрэгтэй байлаа. Хэрвээ байнга ирлэж хурц байлгахгүй юм бол хутга худалдаж авахын утга учир үгүй. Хэрвээ тэр өлсгөлөн байх юм бол тэр өөрийнхөө чадах шигээ тулалдаж чадахгүй. Би эргэн тойрондоо ажаад хоол идэх хямдхан газар хайв. Түргэхэн нэгийг сонгоод, орохдоо…

“Алив ээ ороод ир!”

Тэр газар жаахан замбараагүй байсан бөгөөд зөөгч нь биднийг ширээ лүү маань дагуулан явахдаа бага зэрэг эргэлзсэн байдалтай байв. Биднийг ширээ лүүгээ явж байх замд хамтдаа хоол идэн сууж буй гэр бүлтэй таарав. Рафталиа тэдэн рүү ухаангүй гөлөрч байлаа. Хүүхдүүд нь хүүхдийн хоол идэж буйг Равталиа атаархангуй харав.

Тэгэхээр тэр үүнийг хүссэн байх нь. Би ширээндээ суугаад үйлчлэгчийг зугтаагаад явчхаас нь өмнө нь хоолоо захиаллаа.

“Хамгийн хямдхан хоол. Тэгээд тэр хүүхдийн идэж байгааг авъя.”

“Юу??”

Рафталиа над руу цочирдонгуй харлаа. Энэ юунд цочирдсоныг нь ойлгосонгүй.

“Баярлалаа эрхмээ, 9 хүрэл зоос болно.”

“Ойлголоо.”

Би түүнд нэг мөнгөн зоос өгөөд, хариултанд нь хүрэл зооснууд авав.

Бид хоолоо ирэхийг чимээгүйхэн хүлээх зуур Рафталиа зоогийн газрын доторхыг сонирхон харж байв. Хэдэн ширээнийхэн бидэн рүү заан чимээгүйхэн шивнэлдэж буйг анзаарав.

Би энэ ертөнцийг үзэн ядаж байна.

“Я…Яагаад?”

“Ммм ?”

Рафталиаг юм хэлэхээр нь түүн рүү гайхан харлаа. Тэр над руу эргэлзсэн байдалтай харж байв. Түүнийг боол гэдгийг нь бодоод үзвэл жинхэнэ хоол авч өгсөн нь сонин зүйл байж магадгүй л юм гэж бодлоо.

“Чи энийг идмээр санагдаж байгаа юм шиг харагдсан. Өөр хүссэн юм байна уу ?”

Тэр толгойгоо сэгсрэв.

“Та яагаад…намайг хооллож байгаа юм ?”

“Би чамд хэлсэн….чи энийг идмээр санагдаж байгаа юм шиг харагдсан.”

“Гэхдээ….”

Тэр үнэхээр зөрүүд юм.

“Ямартай ч идэцгээе, тэгээд эрч хүчээ нөхөж ав. Хэрвээ ийм туранхай хэвээрээ байвал, миний гар дээр үхчихэж магадгүй.”

Хэдийгээр тэр үхсэн ч өөрсдийн олсон мөнгөөрөө ахин шинэ боол худалдаж авч болох байв.

“Хоолыг чинь авчирлаа.” Хэмээн үйлчлэгч хэлээд, хоолыг минь авчрав. Тэрээр хүүхдийн хоолыг Рафталиагийн өмнө тавиад, үхрийн махтай хоол миний өмнө тавилаа. Үүнээс ямар ч амт амтагдсангүй. Хүн болгон надаар тоглоод байгаа юм байхдаа ? Яагаад миний идсэн хоол болгон ямар ч амтгүй байгаа юм бол ? Хүн болгон л өөрсдийн хоолоо таашааж байгаа юм шиг харагдаж байх юм, магадгүй тэр огт өөр амтны мэдрэхүйтэй байж болох юм.

“…”

Рафталиа хоол руугаа гөлөрсөөр байв.

“Идэхгүй юм уу ?”

“….Би болно гэж үү ?”

“Мэдээж болно. Хурдал.”

Миний тушаалыг сонссоны дараа бага зэрэг санаа нь амарсан байдалтай харагдав.

“За.”

Тэр нэг хором эргэлзсэнээ, хоол руугаа нүцгэн гараараа дайрлаа.

За яахав, эцсийн эцэст тэр боол байсан болохоор. Би түүнийг хооллох ёс журамдаа сайн байна гэж бодоогүй.

Бидний тухай шивнэлдэх шивнээ улам ихсэх мэт болсон ч би тоосонгүй.

“Ямар байв ?”

“Маш гайхалтай!”

Хараад байхад хоолондоо сэтгэл хангалуун бус байгаа нь зөвхөн би л бололтой. Эсвэл тэр бусад хүмүүстэй адил амтны мэдрэхүйтэй юм болов уу ? Боолууд шидийн нөлөөн дор байгаа тул худлаа ярих боломжгүй. Гэхдээ энэ бүхэн худал байвал яах вэ ? Хэрвээ тэр жинхэнээсээ боол биш байвал яах бол ? Би яах ёстойгоо ойлгохоо больж эхэлж байв.

Ямартай ч, Боолтойгоо хоол идсэнийхээ дараа хаашаа явахаа бодов.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s