Breakers-3

7 хоногийн 3 дахь гаргалт болж байна.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Бүлэг 3 – Эхлэл #3

Ин-гон түвшин ахисан.

Энд байгаа бусад хүмүүс ч гэсэн түвшинтэй юу?

Хэрвээ тийм бол тэд түвшингээ ахиулахын тулд юу хийдэг вэ?

Ин-гоны асуултыг сонссоны дараа эрүүгээ оролдон Карак хариулав.

“Мм… сүүлд шалгахад 21-р түвшин байсан. Биш ээ 22 юм байна. Яах гэж асуусан юм бэ?”

Энэ л миний мэдэхийг хүссэн зүйл байлаа. Энэ ертөнцөд түвшин оршдог.

Гэсэн ч тэд Ин-гон шиг шууд шалгаж чаддаггүй бололтой. Мөн өөрийн нарийн үзүүлэлтээ харж ямар чадвараа хөгжүүлэхээ мэддэггүй байх л даа.

Магадгүй хэмжигч шид мэтийн зүйл ашиглаж түвшингээ шалгадаг байх.

Тэд анхнаасаа л хүчтэй болж төрөөгүй. Тэд хөдөлмөрлөж, хүнд хэцүү тулаан хийж байж л түвшингээ ахиулдаг.

“ Тэгэхээр надад ялгараад байх зүйл байхгүй юм биш үү?”

Ин-гоны түвшин ахихад ганц түүний тамир тэнхээ, хүч нь нэмэгдсэн юм биш бүх үзүүлэлт нь бүгд өссөн. Тэгэхээр тэр нэмэлт оноогоо бодож байж л хэрэглэх нь.

“ Хэрвээ би газрын зураг, цүнх гэсэн цэсийг мэддэггүй байсан бол… Би өөрийн чадвараа мэдэхгүй өнгөрөх байжээ?”

Мэдээж, Баатрын домог: Re-г тоглосоны дараа хэн нэгэн хэн ирсэн л байж магадгүй л юм. Гэхдээ энэ ертөнц дундаа тэр онцгой чадвартай.

Ин-гоны нүүрэнд инээмсэглэл тодров.

Гэсэн ч тэр тосгоны энгийн залуугаас ч сул дорой байлаа. Гэхдээ одоо үүнд санаа зовох хэрэггүй. Хэрвээ тэр дахиад 2 түвшин ахиж чадвал түүний бүх үзүүлэлт 11 болж өснө! Энэ нь энгийн залуугаас илүү 1 оноотой болно гэсэн үг.

“Нэмэлт оноогоо зарцуулвал, би илүү хүчирхэг болно.”

Тэр өөрийгөө тосгоны залуутай харьцуулах үедээ сэтгэлээр унаж байлаа. Эхлэх цэг ч удаанаар эхлэх нь дээ.

“Юутай ч.”

Дараагийн чухал асуудал бол хэрэглэдэг шид эсвэл идэвхгүй чадвараа хөгжиүүлэх байв. Шидийн чадварыг сурахад Ин-гонд тийм ч хэцүү биш бөгөөд мэддэг зүйл нь учир хичээхэд л болчихно.

“Гэхдээ надад өөр санаа байна.”

Хоёр дугаар түвшинд хүрсний дараа, нэмэгдсэн зүйлс нь ганц нэмэлт үзүүлэлт байсангүй. Түүнд 2 нэмэлт оноо бий.  Энгийнээр бол, тэр өөрөө чадвараа сонгон хөгжүүлэх боломжтой болно.

“Охуху.”

Ин-гон инээдээ барьж дийлсэнгүй. Карак түүнд хичнээн дохио өгсөн боловч түүний аз жаргалыг тасалдуулж чадсангүй.

“Тийм ээ, би эцэст энэ ертөнц надад таалагдаж эхэлж байна!”

Хэрвээ ийм зүйлтэй учраагүй бол, тэр зүгээр л Шутрагийн дүрээр үхэх байсан. Ин-гоны инээд Каракыг цухалдуулж байлаа.

“Ханхүү, та үнэхээр зүгээр үү? Энэ ….”

“Тийм ээ, би зүгээр зүгээр. Үнэхээр сайн байна. Би үргэлжлүүлээд гүйх үү?”

Тэр зүгээр гүйгээд л түвшин ахина гэдэг Каракын гайхшралыг төрүүлэв. Гэсэн ч, Карак түүний толгойг нь илэв.

“Мм… үгүй. Таниас сонин зүйл мэдрэгдэж байгаа ч үнэхээр эрч хүчтэй байх шиг байна.”

Карак эргэж хараад Ин-гонд зай гаргаж өглөө.

“Би энэ ханхүүг сэлэм хэрэглэж чаддаг гэж сонссон. Надад харуулж болох болов уу?”

Түүнд модон сэлэм өгөв. Каракын хувьд энэ шүдний чигчлүүр шиг санагдах ч Ин-гоны хувьд хүнд ажээ.

“Умм… Чи миний сэлэмний чадварыг харах гэсэн юм уу?”

“Зүгээр л хэд савчих. Би чамайг хэр түвшин байгааг хармаар байна.”

Энэ бага зэрэг бүдүүлэг боловч Карак түүнийг доромжилсон шинж алга. Карак түүнийг дасгалжуулж байгаа шүү.

“Би галзуурах нь ээ.”

Үнэндээ, Ин-гон кендогоор хичээллэж байгаагүй. Найзуудтайгаа цэвэрлэгээ хийж байхдаа л тоглоомоор зодолдож байснаас биш. Ин-гон модон илдний ишнээс нь бариад гүнзгий амьсгаа авлаа. Тэгээд илдийг яг л бейсболлын цохиур шиг эргүүллээ.

[ Таны Илдний чадварын түвшинд 1-р нэмэгдлээ.]

“Хөөх.”

Ин-гон модон илд эргүүлснийхээ үр шимийг үзэхээр үзүүлэлтийн цэсээ нээв.

[Илдний чадвар түвшин 2]

Биед ямар ч өөрчлөлт алга. Үүнийг ч тэр зөн совингоороо мэдэрч байлаа.

“Би өөрчлөгдсөн. Бишээ, би суралцсан.”

Тэр илднийхээ барилыг өөрчлөв. Хоёр хөлнийхөө хоорондох зайг нэмэн илдээрээ цавчлаа. Анхны удаа гэхэд сайн байсан.

“Хмм.” Гэх Каракын хоолой сонсогдов. Ин-гонг хэсэг азнаж байгаад хөөрсөн шинжтэй түүнээс асуув.

“Энэ юу вэ?”

“Үгүй ээ, чиний хөдөлгөөн чинь сайн байна.”

Тэгээд, түүн рүү толгой дохилоо. Түүний царай яг л хэзээ ч боломжгүй зүйлийн гэрч болсон мэт л байлаа.

Ин-гоны инээмсэглэл Каракын энэ сэтгэл хөдлөлд тус болж чадсангүй.

“Тийм ээ, би үнэхээр хийж чаднаа.”

Тэр хүчирхэг болж чадна. Хэн бүхнээс хурдан ахиж чадна. Энэ бол чухал баримт. Ин-гон хүчирхэг болтлоо юу ч хийж чадахгүй.

Орчин үеийн хүмүүс 3 Хаант улс тоглоомд орсон бол яах тухай бодоцгооё.

Яаж 3 Хаант улсын дүрэм тогтоогч болох вэ?

Мэдээж, чадвар цуглуулна. Яах нь хамаагүй, тэр Зүге Лиан, Луй Бей хоёрыг хамгаалах ёстой.

Хэрвээ Зүге Лиан Сима Ю түүний тушаал доор байвал яах вэ? Эсвэл Гуан Ю Зан Ляотой нэг баг байсан бол? Зан Фей Хү Чү хоёр хоёулаа хүчирхэг.

Гэхдээ нэг асуудал байна. Тэр тэднийг хаанаас олохыг мэдэхгүй.

Луй Бей Зүге Лиантай алслагдсан тосгонд уулзсан болов уу? Ян Байху Суныг эмсийн хүрээлэнгээс олсон болов уу?

Ин-гон юу ч мэдэхгүй. Хэрвээ тэр Бей эсвэл Зүге Лиан байсан бол тэр дүүгээ хурдан хайж олох байсан.

Баатрын домгийн Ян Байху, Шутра сайн хүмүүстэй уулздаг. Тэднийг алдаг л болохоос биш.

“Тийм болохоор, би хүчирхэг болно. Би тэднийг олох ёстой.”

Тэр бол хамгийн залуу хүчгүй сул дорой ханхүү. Ин-гон өөрийнхөө биеийн хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

[Та түвшин ахилаа.]

Тэр юм бодонгоо илдээ эргүүлсээр л байлаа. Илд улам л хурдсаж байгаа мэт санагдаж байв.

Ин-гон тосгоны иргэнээс хүчирхэг болохын тулд нэг л түвшин дутуу, тийм ч болохоор тэр үргэлжлүүлэн илдээ эргүүлсээн л байлаа. Түүний тамир эргээд сэргэсэн болохоор дахиад удаан илдээ эргүүлж чадахаар боллоо.

“ Хэрвээ би өнөөдөр ч, маргааш ч илдээ эргүүлээд байвал 5-р түвшин хүрч чадах болов уу?”

Карак Шутраг энд бэлтгэл хийхээр ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр тэр гарахаасаа өмнө аль чадахаараа түвшингээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

“Үүний талаар ч бас бодох хэрэгтэй.”

Эхлээд тэдэнтэй уулзах хэрэгтэй. Крис Кайтлин хоёр бол өөр хэсгийнх. Тэд хоорондоо холбоотой байдаг болов уу?

“Карак, би нэг зүйлд гайхаад байна л даа.”

“Юуг?”

“Тэдэнд ямар нэг тулалдах төлөвлөгөө байгаа болов уу? Би Крис Кайтлин хоёртой уулзахаар төлөвлөж байгаа.”

Тэр эхний уулзалтыг хүндхэн байна гэж бодсон байх.

Ин-гонд тийм ч энд бол тэр Шутра.

Хэрвээ тэд түүнийг үзэн яддаг бол яана?

“Гэнэтийн бэлэг болох байх тийм үү?”

Үгүй ээ, тэр эхнээс нь өөрчилж чадах болов уу? Тэр гаднаасаа ч Шутра шиг байх ёстой юу?

Муу зүйл ч болж болно. Тэр өөрийн сэтгэлийн хөөрлөө Каракт хэлж болно учир нь тэр орк учраас, гэхлээ Крис Кайтлин хоёр бол өөр. Тэр тэдэнтэй уулзахаасаа өмнө өөрийгөө бэлтгэх хэрэгтэй.

Карак Ин-гоны асуултанд хариулав.

“Тийм ээ уулзалт. Та санахгүй байна уу?”

“Үгүй ээ, хэзээ бил ээ?”

Тэгэхээр, тэд өдөр бүр уулзаад байдаггүй байлгүй дээ, тийм үү?

Ин-гон Каракын ширтэн хариу хүлээнэ. Карак ширүүн дуугаар

“Өнөөдөр.”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s